Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1141

 

 

2022          07          26                                    2022/ШЦТ/1141 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Ч.Батзориг

Шүүгдэгч А.Д- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт А-ын Д-ид холбогдох эрүүгийн 2206 02048 1919  дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Эрээнцав суманд төрсөн, 33 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “.....” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 байр 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

        Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000, Х овогтой А-ын Д-.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч А.Д- нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжингранд” зочид буудлын хажууд баригдаж байгаа барилгын талбайд, хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Н-н эрх чөлөөнд халдаж, гараараа нүүр рүү нь цохиж, хөлөөрөө нуруу руу нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн 7 дугаар хавирганы хугарал, уруулд шарх, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д- мэдүүлэхдээ:”...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас иргэн Ц.Н-гээс гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хохирогч Ц.Н-н өгсөн мэдүүлэг /хх-8/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6126 дугаартай дүгнэлт /хх-28-29/, гэрч Ч.Энхболдын өгсөн мэдүүлэг /хх-12/, хохирлын баримтууд /хх-23-25/, А.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39/, А.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч  А.Д- нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжингранд” зочид буудлын хажууд баригдаж байгаа барилгын талбайд, хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Н-н эрх чөлөөнд халдаж, гараараа нүүр рүү нь цохиж, хөлөөрөө нуруу руу нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн 7-р хавирганы хугарал, уруулд шарх, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Н-н өгсөн "... 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд би ажил дээрээ барилгын гэрэлтүүлэг хийж байтал менежер Энхболд нь А.Д-той хамт шил хий гэж хэлэхээр нь А.Д- дээр очоод хамтдаа хөөс дэвсээд панер хийж байсан. Тэгтэл А.Д- “та дандаа намайг энд тэнд очоод муу хэлж байдаг” гэж хэлээд ажил хийж байсан газраасаа гараад доошоо шатаар буугаад хүрээд ир гэхээр нь яваад очтол миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Би цохиулчхаад тэндээс холдоод арматур төмөр дээр суугаад гутлаа үдэж байтал миний цээж рүү 1 удаа өшиглөөд, “ малгай авч өмсгө пизда минь” гэж хэлээд дахиад бөгс хэсэгт 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-8/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6126 дугаартай:

1.Ц.Н-н биед зүүн 7-р хавирганы хугарал, уруулд шарх, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-28-29/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Энхболдын өгсөн: “...Хоорондоо муудалцаад барилцаад авсан байсныг нь хараад бид нар очиж салгасан.” гэх мэдүүлэг /хх-12/,

 

Иргэн Ц.Н-н гаргасан гомдол мэдээлэл хүлээн хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/

 

Хохирогч Ц.Н-н гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-23-25/

Шүүгдэгч А.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...Өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. ...Би тухайн үед Ц.Н-тэй хийж байгаа ажлаасаа болоод муудалцсан. ... Тэгээд Ц.Н- нь муудалцаж байхдаа инээгээд тавлаад байсан нь түүнийг цохих шалтгаан болсон.” гэх мэдүүлэг /хх-39/,

 

Шүүгдэгч А.Д-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг болно.

 

 Шүүх дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч А.Д- нь хохирогч Ц.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч А.Д-ийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжингранд” зочид буудлын хажууд баригдаж байгаа барилгын талбайд, хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Н-н эрх чөлөөнд халдаж, гараараа нүүр рүү нь цохиж, хөлөөрөө нуруу руу нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн 7-р хавирганы хугарал, уруулд шарх, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба хохирогч Ц.Н- нь гэм хорын хохирол 334.800 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.Д-оос 334.800 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н-д олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Ц.Н- нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Д-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ

 

  Шүүгдэгч А.Д- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт А-ын Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Д-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Д- нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.Д-оос 334.800 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Н-н нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Д- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС