Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1160

 

 

 

   2022         07         29                                    2022/ШЦТ/1160

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Я.Амарзаяа,

Шүүгдэгч Х.О-,

        Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-, Х.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2222 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 21-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, дэнж 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Сувгийн хажуу талын нийтийн байрны 0 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000, Б овогт Х-ийн О-.

 

        2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, түгээгчийн туслах хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дугаар баг Тамган хустайн 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, дэнж 0-0 Б тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000, Б овогт Б-ийн Б-.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Б.Б- нь Х.О-тай бүлэглэж 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Американо” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч С.Б-тай маргалдаж, улмаар хохирогч С.Б-гийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйханд шарх, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан,

        Шүүгдэгч Х.О- нь Б.Б-той бүлэглэж 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Американо” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч С.Б-тай маргалдаж, улмаар архины шилээр хохирогч С.Б-гийн толгойн тус газар цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйханд шарх, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”  гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-13/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 7999 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22-23/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/, Б.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-34-35/, Х.О-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39/, шүүгдэгч Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, шүүгдэгч Х.О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, хохирлын баримтууд /хх-55-57/, хохирогч С.Б-гийн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж  өгнө үү гэх  хүсэлт /хх-58/ шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-59-60/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Б- нь Х.О-тай бүлэглэж 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Американо” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч С.Б-тай маргалдаж, улмаар хохирогч С.Б-гийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйханд шарх, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч Х.О- нь Б.Б-той бүлэглэж 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Американо” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч С.Б-тай маргалдаж, улмаар архины шилээр хохирогч С.Б-гийн толгойн тус газар цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйханд шарх, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б-гийн өгсөн: “ ...зүгээр зогсож байтал үл таних залуу намайг мөргөсөн бөгөөд эсэргүүцэж ч амжаагүй байхад танихгүй эмэгтэй миний толгой руу архины шилээр 1 удаа цохисон. Миний толгой эргэж манараад байж байтал хүмүүс ирж салгасан бөгөөд 00 орж толгойгоо угаачхаад шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. ” гэх мэдүүлэг /хх-13/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 7999 дугаартай:  

1. С.Б-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйханд шарх, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-22-23/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ийн яллагдагчаар өгсөн өгсөн: "...Пүрэвжавын найз эмэгтэй хажуу ширээн дээр очоод маргалдаад байх шиг байсан. Тэгсэн чинь тэр ах Пүрэвжавын найз эмэгтэйг цохиод авах шиг харагдахаар нь очиж салгах гэж  байгаад муудалцаад тэр ахын толгой хэсэг рүү мөргөсөн. Би хохирлоо төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-34-35/, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.О-гийн яллагдагчаар өгсөн: “...Хамаатны дүү Баяраатай тааралдсан. Ширээн дээр нь очоод яв ярьж байсан. ... Бэрээнээ гэдэг ах нь чамд ямар хамаатай юм гэхээр нь ширээн дээр нь байсан шоттой зүйлийг татсан Бэрээнээ нь босож ирээд намайг алгадаад авсан. ... би дараа нь ширээн дээр байсан вискиний шилийг аваад шидсэн чинь толгой дээр нь оноод цаашаа унасан. Би хохирлын мөнгө төлж барагдуулсан. Гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-39/,

 

Шүүгдэгч Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/,

Шүүгдэгч Х.О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/,

Хохирлын баримтууд /хх-55-57/,

Хохирогч С.Б-гийн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж  өгнө үү гэх  хүсэлт /хх-58/,

Шүүгдэгч Б.Б-, Х.О- нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-59-60/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Б.Б-, Х.О- нар нь бүлэглэн хохирогч С.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгч нарт зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд Б.Б- Х.О- нар бүлэглэж 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Американо” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч С.Б-тай маргалдаж, улмаар хохирогч С.Б-гийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөх, архины шилээр толгой руу цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйханд шарх, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б- Х.О- нар нь бүлэглэж 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Американо” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч С.Б-тай маргалдаж, улмаар хохирогч С.Б-гийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөх, архины шилээр толгой руу цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйханд шарх, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б- Х.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Б- Х.О- нар нь хохирогч С.Б-гийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан ба хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Мөн хохирогч С.Б- нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Б- Х.О- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

  Шүүгдэгч Б.Б- Х.О- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-ийн О-, Б овогт Б-ийн Б- нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- Х.О- нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б- Х.О- нарт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б- нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Б- Х.О- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.     

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б- Х.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б- Х.О- нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС