Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1161

 

 

 

   2022         07         29                                   2022/ШЦТ/1161

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                             

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Я.Амарзаяа,

Шүүгдэгч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С овогт М-ын М-т холбогдох эрүүгийн 2206 02528 2224 дугаартай  хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, Худалдаа хөгжлийн банканд теллер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дүгээр баг, 0 дугаар хэсэг, 0 дүгээр байр 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0-0 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: хх00000000 С овогт М-ын М-.

           

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч М.М- нь 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн автобусны буудлын орчим Ц.Э-ын байрлуулж тавьсан 00-00 ААА  улсын дугаартай “Тоёота Акуа” /Toyota Agua/ загварын авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж, явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Э-ын өгсөн мэдүүлэг /хх-9/,  “Дамно” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн  БЗ1-22-858 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-16-18/, гэрэл зургийн үзүүлэлт /хх21-22/, М.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-66/, М.М-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-71/, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн хүсэлт /хх-72/, шүүгдэгч М.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

 Шүүгдэгч М.М- нь 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн автобусны буудлын орчим Ц.Э-ын байрлуулж тавьсан 00-00 ААА  улсын дугаартай “Тоёота Акуа” /Toyota Agua/ загварын авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж, явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Э-ын өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 4-ны орой 21 цагт дүү Ц.Эрдэнэбатын машин болох Тоёота Акуа” /Toyota Agua/ автомашинаар таксинд явж байгаад, ... хөдлөх гэтэл нэг эрэгтэй шууд суусан, ...тэр залуу хэл амаар доромжлоод байхаар нь чи буучих аа өөр такси барьчих чамтай хэрүүл хиймээгүй байна гэхэд тэр залуу машинаас чинь буухгүй гээд байхаар нь дүүргийн автобусны буудал дээр ирж зогсоод, бүсээ тайлж буугаад тухайн залууг цагдаа руу оръё гээд машинаас буулгасан. Тэр залуу миний араас цагдаа руу алхаж байсан. би түрүүлж ирээд цагдаад хандахад түр хүлээж байсан гэсэн. ...Би цагдаагийн хамтаар гараад ирэхэд миний машиныг унаад хөдөлж байхаар цагдаад хэлсэн ” гэх мэдүүлэг, /хх-9/

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн БЗ1-22-858 дугаартай “...toyota aqua авто машиныг 16.444.948 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-16-18/,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх21-22/,

М.М-ийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр манай эхнэр төрж байсан ба таксины жолооч намайг авч явж байснаа гэнэт цагдаагийн газрын гадаа ирэнгүүтээ чи өөрөө наад машинаа аваад явбал яв гэж хэлээд машинаас буухад нь би түүний машиныг авч цааш явсан. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” мэдүүлэг /хх-66/,

 

Шүүгдэгч М.М-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-71/,

 

Хохирогч Ц.Э-ын гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-72/,

 

Шүүгдэгч М.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/  зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч М.М-ийн 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн автобусны буудлын орчим Ц.Э-ын байрлуулж тавьсан 00-00 ААА  улсын дугаартай “Тоёота Акуа” /Toyota Agua/ загварын авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж, явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Э- нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар С.Будрагчаад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч М.М- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С овогтой М-ын М-ийгавто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар М.М-ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Хүрэлболд нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.М- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.         

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС