| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0168/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/181 |
| Огноо | 2022-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: *******,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, ******* овогт *******ын *******, / РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн оройн 20-23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багт байрлах голын зах орчим байрлах иргэн *******ын гэрт иргэн *******тэй маргалдаж улмаар үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн төвд гэртээ байж байгаад эхнэрийнхээ хамтаар найз ынд очихоор голын зах руу 16- 17 цагийн үед очоод, гэрт нь ороход , , нар архи уусан бололтой сууж байсан. Би авч очсон соёрхол нэртэй 0,5 граммын архийг гаргаж өгөөд , бид гурав тэр архийг уунгаа юм яриад сууж байхад цэргийн алба хааж байсан талаараа ярьж байхад нь надаас дүү болохоор нь “чи надаас дүү юм байна шүү дээ” гэж хэлсэн чинь “чи бид хоёр нэг оны цэрэг юм чинь нэг оных” гээд орон дээр гараад хэвтээд өгсөн. Хэсэг хугацааны дараа сэрээд босож ирэхээр нь архи хийгээд өгсөн чинь намайг, эхнэрийн гарыг харчхаад ямар жижигхэн гартай юм бэ” гэхэд цуг байсан хүмүүс “наад хүн чинь улсын аварга” гэж хэлэхэд нь “ийм жижигхэн юм уу” гэж хэлээд доромжилж байгаад чимээгүй байж байгаад “танай дүү чинь намын шугамаар дарга болж байсан” гэхээр нь “тэр надад ямар хамаатай юм бэ” гэхэд “танай тэр дүүг чинь би чадна” гээд босож ирээд хөл гар нь гозолзож байгаад намайг нэг удаа цохисон. Тэгэхэд намайг барьж аваад суу гэхээр нь би суусан чинь намайг “чамайг цэрэгт байхад бага зодсон байна" гээд янз бүрээр хэлж байгаад бид хоёр барилцаж аваад дээр доороо гарч ноцолдож байхад эхнэр, хоёр салгаад, эхнэр намайг гэрээс авч гараад машинд суулгачхаад, буцаад гэр лүү орчхоод эргэж гарч ирээд гийн шүд нь унасан байна гэж хэлж байсан. Тэгээд эхнэр бид хоёр машинаар гэртээ ирсэн. миний нүүр лүү нэг удаа гараа гаргаад хиймэл шүд хугалсан...гэх мэдүүлэг / хх-ийн 54- 55 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед ...гэрээсээ гараад 5 дугаар багийн тэр хавьд очоод тай уулзсан. Бид хоёр ын гэрт очиж юм ярьж сууж, хоол унд идсэн. нь 5 дугаар багийн голын захын тэр хавьд гэрээ буулгасан байсан. Бид 2 айраг ууж байгаад нэг шил архи аваад бид хоёр хувааж уусан. ерөөсөө уугаагүй. 18 цагийн үед ын утас дуугараад яриад байсан. Тэгээд утсаа тастаад “******* ярьж байна, энд ирнэ гэнэ” гэж хэлсэн. Удалгүй учрал эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд *******, , *******ын эхнэр бид 4 хоёр шил архи хувааж уусан. Уугаад сууж байхад ******* намайг “хулгайчаа, хоноцын шээсээ” гэсэн. Тэгэхээр нь би “за чи цэрэгт байхдаа надад зодуулдаг байсан шүү, дахиад зодуулав” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ерөнхийдөө маргасан.Тэгээд би орон дээр айраг уугаад сууж байхад надаас хэрүүл гуйгаад янз бүрийн юм яриад яриад л байсан, , нар нь *******ыг “дуугүй бай” гэж хэлсэн. Тэгээд хэрүүл гуйж байгаад гэнэт босож ирээд миний дээр гараад намайг зодсон. , хоёр салгах гээд ерөөсөө хүчрээгүй. Тэгээд би доороос нь арай гэж гараад гэрээс нь гараад гадаа жаахан зогссон, амнаас цус гарах шиг болохоор нь шүлсээ хаячхаад үзтэл миний доод нэг шүд унасан. Тэгэхээр нь би буцаж ороод *******д “чи шүд цохиод хаясан байна шүү дээ” гэж хэлэхэд ******* эхнэртэйгээ хамт шууд гараад яваад өгсөн. Би биед нь халдаагүй, Дээрээс дараад хэвтсэн байсан болохоор биед нь халдах ч завдал болоогүй. Миний доод нэг шүд унасан, зүүн шанаа зулгарсан, толгой жаахан хавдартай байна лээ өөр ямар нэг гэмтэл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 16-18 /,
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед , нар ирсэн. Бид гурав машиных нь сүүдэрт гийн авчирсан. 0,5 граммын архийг бид хоёр хувааж уугаад бид нар юм яриад сууж байхад ******* эхнэрийнхээ хамтаар ирсэн. ******* эхнэртээ , бид нар цэргийн найз гэж танилцуулсан. Тэгээд бид нар хоорондоо цэргийнхээ талаар ярилцаж байсан. Тэгтэл нь *******ыг “цэрэгт байхдаа хамгийн муу цэрэг байсан” гэж хэлснээс болж маргалдах гээд байхаар нь би “одоо ийм юм ярьж болохгүй, би та нарт хоол хийж өгье” гээд гэрээс гарч ирээд махаа эвдчихээд гэрт орсон чинь , ******* хоёр маргалдсан бололтой сууж байгаад *******ын эхнэр нь “айлыг хүндэтгэх хэрэгтэй, та нарын хэрэлддэг газар биш” гэж хэлээд тэд нар надаас зөрөөд гараад, машиндаа суугаад явсан. Маргааш нь би аас “та нар юу болсон” талаар утсаар асуухад “гийн шүдийг ******* цохиод унагаасан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,
5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр нөхөр *******ын хамтаар гэрээсээ ын гэрт очихоор гарч яваад 16-17 цагийн үед очсон. , , танихгүй нэг хүн байсан. Тэд нар нэг шилтэй архи ууж байсан. ...Манай нөхөр ******* “ бид 2 цэрэгт цуг байсан” гэж хэлэхэд нь манай нөхрийг “чи цэрэгт байхдаа гоожуур байсан.цэрэгт байхдаа чамайг бага зодсон байна, багадуулсан байна” гэхэд ******* “би чамд зодуулж байгаагүй” гэхэд “чи цэрэгт байхдаа гоожуур байсан” гээд манай нөхөр лүү дайрч давшлаад байхаар нь би тэр хоёрын дундуур орж суухад манай нөхрийг наашаа суу гээд дуудсан. ...Манай нөхөр *******, маргалдаж байгаад барилцаад дээр доороо ороод байхаар нь бид хоёр тэр хоёрыг татаад салгачхаад нөхрөө аваад гэрээс гарсан. *******ыг гэр лүүгээ явъя гэж хэлчхээд буцаад гэрт орсон чинь тэр хүн надад хэлэхдээ “миний шүд уначихсан байна” гэхээр нь нүүр лүү нь харсан чинь хамраас нь цус гарсан байхаар нь би буцаад гарсан...гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн:
1. *******гийн биед баруун доод 4 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид дээрх баруун доод 4-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 35-36 /,
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн оройн 20-23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багт байрлах голын зах орчим байрлах иргэн *******ын гэрт иргэн *******, нартай архидан согтуурч улмаар *******тэй маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 508 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт хохирогч *******гийн баруун доод 4 дүгээр шүдийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч , ******* овогт *******ын *******ыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт хохирогчийн гэх шүдийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ