Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/313

 

 2022          9            16                                  2022/ШЦТ/313

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл,     

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

хохирогч Э.Б, өмгөөлөгч Д.Энхбаяр,

шүүгдэгч С.Баянмөнх, өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, Х.Гантулга,

шүүгдэгч Ж.Батдорж, өмгөөлөгч Р.Цэрэнханд,

шүүгдэгч Э.Бархүү, өмгөөлөгч З.Баттулга нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос;

шүүгдэгч С.Баянмөнхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

шүүгдэгч Ж.Батдоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

шүүгдэгч Э.Бархүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 2025000000453 дугаартай хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, С.Б

Монгол Улсын иргэн, Ж.Б

Монгол Улсын иргэн, Э.Б

шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдаж, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж, 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг “Бөөн бургаст” гэх газраас Ж.Батдорж, Ч.Мэндбаяр нартай бүлэглэн, иргэн Э.Бын хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 37.100.000 төгрөгийн хохирол,

2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг “Мухар булан” гэх газраас Ж.Батдорж, Э.Бнартай бүлэглэн, иргэн Ш.Бямбажавын 2 тооны адуу, иргэн К.Даулетбайгийн 1 тооны адуу, иргэн Д.Цэцэгмаагийн 1 тооны адуу нийт 4 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 12.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,  

шүүгдэгч Ж.Б нь гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж, 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг “Бөөн бургаст” гэх газраас С.Баянмөнх, Ч.Мэндбаяр нартай бүлэглэн, иргэн Э.Бын хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 37.100.000 төгрөгийн хохирол,

2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг “Мухар булан” гэх газраас С.Баянмөнх, Э.Бнартай бүлэглэн, иргэн Ш.Бямбажавын 2 тооны адуу, иргэн К.Даулетбайгийн 1 тооны адуу, иргэн Д.Цэцэгмаагийн 1 тооны адуу нийт 4 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 12.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд, 

шүүгдэгч Э.Б нь  2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг “Бөөн бургаст” гэх газраас С.Баянмөнх, Ж.Батдорж, Ч.Мэндбаяр нарын бүлэглэн, машин механизм ашиглаж, хулгайлсан 32 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан,

2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг “Мухар булан” гэх газраас Ж.Батдорж, С.Баянмөнх нартай бүлэглэн, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн иргэн Ш.Бямбажавын 2 тооны адуу, иргэн К.Даулетбайгийн 1 тооны адуу, иргэн Д.Цэцэгмаагийн 1 тооны адуу нийт 4 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 12.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

шүүх хуралдаанд;

шүүгдэгч С.Б “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

шүүгдэгч Ж.Б “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

шүүгдэгч Э.Б“...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

хохирогч Э.Б “...Э.Бхүүхэд хуурч байгаа аятай юм яриад байх юм, тэгээд аваагүй адууныхаа мөнгийг төлөөд байгаа юм уу, С.Баянмөнх,  Ж.Батдорж, Э.Бнар адуу аваагүй гэж байна, тодорхой хариулахгүй байна, эсхүл хэрэг хийгээгүй хүнийг шүүгээд байгаа юм уу. Хуулийн дагуу шийднэ биз, би энэ хэргийн араас хоёр жил явлаа, эцсийн эцэст өөрөө хохироод хоцорлоо, би энд ингээд байж байх шаардлага алга, гомдолтой байна.” гэв.

32 тооны адуу хулгайлсан гэмт хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Э.Б-ын “...2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр адуу малдаа яваад “Бөөн бургаст” гэх газарт өөрийнхөө гурван азарга адууг бөөгнүүлсэн, 14-ний өглөө босоод харахад хоёр азаргатай адуу нь гэрийн ойрхон хоносон байсан. Саарал азаргатай адуунаас хүрэн гүү, хүрэн даага, хээр морь гурав тусдаа, гэрийн ойролцоо байсан, ...2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орой хэсгийн төлөөлөгч дэд хурандаа Г.Бат-Эрдэнэд “...адуугаа алдсан, Баянаа гэж хүнийг сэжиглэж байгаа” талаараа хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум “Бөөн бургаст” гэх газраас...32 тооны адуу алдсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

“...би Баянмөнх гэж хүнийг сэжиглээд хэсгийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн хамт Баянмөнх гэж хүний гэрийг хайж яваад 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим Булган аймаг Орхон сум “Хужирбулан” гэх газар С.Баянмөнхийн гэрт очсон. ...гэрийнх нь гадна очих үед хоёр залуу адуу гаргаад махыг нь модноос өлгөөд, арьсыг нь хажууд нь тавьсан байсан. Төлөөлөгч бид хоёрыг машинаас буугаад очих үед нөгөө хоёр залуу адууны арьсыг гэрийн зүүн талд асаж байсан гал руу хийх гэхээр нь болиулаад, арьс, толгойг нь үзсэн чинь миний хулгайд алдсан 32 тооны адуун дотор явсан охин бор хээр дааганы арьс байсныг тамга, зүсээр нь таньсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/,

гэрч Г.Ө-н “...2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байх /ганц нэг хоногоор зөрүүлж магадгүй, санахгүй байна/ 10 цагийн үед Баянмөнх хар ногоон өнгийн микро автобус шиг машинтай манай “Сүлд” дэлгүүр дээр ирээд гарал үүсэлгүй, бүтэн адууны мах өгсөн, ...170кг адууны махыг 6000 төгрөгөөр бодоод 1.020.000 төгрөгийг Баянмөнхийн хэлсэн Сараа нэртэй хаан банкны данс руу хийсэн, Сараа гэдэг нь Баянмөнхийн эхнэр. Мөн энэ өдрийн маргааш нь /эсвэл урд өдөр нь байх би өдрөө сайн санахгүй байна/ Баянмөнх 15 цагийн үед цагдаа хувцастай залуугийн хамт манай дэлгүүр дээр ирсэн, надад 160-180кг жинтэй тарган адууны мах гурав, хоёр үхрийн махыг өөрийнхөө цэнхэр өнгөтэй “Бонго” машинаараа авч ирж өгсөн. Гурван адуу, хоёр үхрийн махны мөнгө гэж бэлнээр 4.000.000 гаран төгрөг Баянмөнхөд өгсөн, ...2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянмөнх над руу өөрийнхөө утсаар яриад “...танайд өгсөн адууны махыг хүн асуувал “өгөөгүй” гэж хэлээрэй, нэг даага гаргаж байсан чинь хүн ирээд хэл, ам хийгээд байна, миний өгсөн адууны махыг мэдэхгүй гэж хэлээрэй” гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 141-143 дахь тал/,

“...Баянмөнхөөс 11 дүгээр сард гурав, дөрвөн удаа наймаа хийсэн, гурваас дөрвөн удаа адуу, хонь, үхэр, ямаа авсан. ...11 дүгээр сарын 24-ний өдөр Баянаа надад дөрвөн адууны...мах өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 144-145 дахь тал/,                         

гэрч Д.Б-н “...55-42ОРА дугаарай тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сард С.Баянмөнх гэх хүнд 15.000.000 төгрөгөөр зараад бэлнээр 8.000.000 төгрөгийг нь аваад үлдэгдэл мөнгөө одоо болтол авч чадахгүй байна, ...одоо болтол нэрээ шилжүүлээгүй байгаа...үлдэгдэл мөнгөө авчих юм бол машин яах нь надад хамаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 149 дэх тал/,

гэрч Б.Б-н “...урд шөнө үүрээр 03-04 цагийн орчим Батдорж гэх залуугийн хамт “...хөдөөнөөс орж ирлээ” гээд машинтай ирсэн. Өглөө намайг унтаж байхад Э.Бганцаараа гарч яваад эргээд 13 цагийн орчим ирэхдээ адууны хааны мах авч ирсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

“...2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Бархүү, манай дүү Баасанцэрэн бид гурав машинтай хөдөө явж Баянмөнх гэж айлд 15 цагийн орчим очсон. Бид нарыг очиход Баянмөнхийн гэрт хэн ч байгаагүй, харин маргааш өглөө нь Баянмөнх, Батдорж, Мэндбаяр нар “...адуунд яваад ирлээ” гээд хөлдөж үхэх гэж байгаа юмнууд үүрээр гэгээ орж байхад гэртээ орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

“...Б-н гэрт очих үед хэн ч байгаагүй, гэрийнх нь гадаа ямар нэгэн унаа байгаагүй, ачааны машин байхгүй байсан, шөнө дунд машины дуу гараад машин ирж зогсоод нэг хүн гэрт орж ирээд гэрийн баруун талын орон дээр унтсан, ...дахин дуу чимээ гараад гэрийн тооноор гэгээ тусаад хоёр хүн “...адуунд яваад хөлдөж үхэх гэж байна” гээд гал түлээд байсан. ...унтаж байхад Баянмөнх “...босоорой, адуундаа яваарай” гээд дуудаад байхаар нь сэрээд харахад Мэндбаяр, Батдорж хоёр гэрийн зүүн талаар газарт дээлтэйгээ унтаж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал/,

гэрч Б.Б-н “...Баянмөнх ахын хөдөө байдаг гэрт миний төрсөн эгч Буяндэлгэр, хүргэн ах Бархүү бид гурав үдээс хойш ирсэн. ...өглөө үүрээр машины дуу гараад гэрийн гадаа машин ирж зогссон төд удалгүй гэрт нэг хүн орж ирээд баруун талын орон дээр унтсан, дараа нь хоёр хүн “...адуунд яваад хөлдөж үхэх нь ээ” гээд гал түлж байсан. ...дахин чимээ гарах үед би сэрээд хэвтэж байхад гэрийн эзэн Баянмөнх “...хөөе босоорой, адуундаа яваарай” гээд дуудсан, тэр дуудсан хүн нь Батдорж, Мэндбаяр хоёр байсан. Тэд дээлээ нөмрөөд газраар унтаж байснаа гэнэт босож гэрээс гарч явсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 160-161, 163-164 дэх тал/,

гэрч Б.Д-н “...2020 оны 11 дүгээр сарын дундуур Өлзий бид хоёр дундаа нэг адууны мах хувааж авахаар болоод...Өлзий-Учрал нэг хүнтэй утсаар ярьж мах асууж байгаад “...манай нэг хүн ах хөдөөнөөс орж ирээд Эрдэнэ багт байна гэнэ, зарах мах байгаа юм шиг байна.” гэхээр нь Өлзийгийн хамт Эрдэнэ багт нэг айлд очсон чинь Өлзийгийн ах гээд урд нь зүс харж байсан Баянаа гэж ах ганцаараа байсан, тэр айлын хашаанд гурван адууны мах дэлгээд тавьсан байхаар нь Өлзий бид хоёр үзэж байгаад хамгийн бага жинтэй махыг худалдаж аваад явсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 192-195 дахь тал/,

гэрч Ч.Х-н “...С.Баянмөнх нь Батдорж гэх залуутай хамт адуу малаа малладаг. ...Э.Бархүү, Ч.Мэндбаяр нар нь 2020 оны 9, 10, 11 дүгээр саруудад манай нутгаар байнга улаан өнгийн машинтай ирж, очдог болсон, тэр үеэс манай нутгийн зарим нэг малчид адуу малаа хулгайд алдсан сураг гарах болсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 208-209 дэх тал/,

          иргэн Э.Б-ын “...2020 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдрийн хооронд Жаргалант сум Дулаан-Уул багийн нутаг дэвсгэрээс саарал зүсмийн азаргатай 32 тооны адуу хулгайд алдсан” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 28 дахь тал/,

          Булган аймаг Орхон сум Халиун баг Хужирбулан гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 29-31, 32-39 дэх тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 18-32 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 40-41, 42-44 дэх тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 3-32 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 45-46, 47-48 дахь тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 48-2 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 49, 50 дахь тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг “Сүлд” хүнсний дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 51-52, 53-57 дахь тал/,

          Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан адууны арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 59-60, 61-62 дахь тал/,

          Э.Б-н эхнэр Б.Буяндэлгэрийн цагаан өнгийн, түүний төрсөн дүү Б.Баасанцэрэнгийн шаргал өнгийн “Samsung” маркийн гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 63, 64-65 дахь тал/,  

          Г.Өлзийсүрэнгийн 5091087309 дансны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хийсэн гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/,

          хохирогч Э.Б-од таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 87-88, 89-90 дэх тал/,  

          Ч.Мэндбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 91-92 дахь тал/,

          Булган аймаг Орхон сум Халиун баг “Хужирбулан” гэх газарт хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 93-94, 95-98 дахь тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 27-15 тоот хашааны хөргүүрт байх малын маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 100-101, 102-108 дахь тал/,

          Э.Б-йн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 110-111, 112 дахь тал/,

          Хэргийн газрын үзлэгээр хураан авсан адууны арьсанд үзлэг хийх явцад бэхжүүлсэн дуу дүрсний бичлэг, Ч.Мэндбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үеийн дуу дүрсний бичлэг, Ч.Мэндбаярын мэдүүлэгт үндэслэн нөхөн үзлэг хийх үеийн дуу дүрсний бичлэг бүхий гурван ширхэг хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/,  

          С.Б-н гэрийн гадна үзлэг хийх явцад болон хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан, Э.Бархүүгийн гэр Яргуйт овоотын 3-22 тоотод үзлэг хийх явцад хураан авсан малын мах, гэдэс, яс зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал/,

          “Далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/02-225 дугаартай; “...үнэлгээнд хамрагдсан саарал азаргатай 32 тооны адуу нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 37.100.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 9-14 дэх тал/,

          “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 02/02-30 дугаартай; “...үнэлгээнд хамрагдсан саарал азаргатай 32 тооны адуу нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 37.100.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 214-219 дэх тал/,

          Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Ч.Ганзоригийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 256 дугаартай;

          “...шинжилгээнд ирүүлсэн адууны арьсны зөв талын гуя /зүүн гуя/-ны хэсэгт үндэсний хээ угалзны төрлийн “Ланзан” гэх тамгаар дарсан байж болох дардас байна. Шинжлэгдэж буй арьсан дээрх үндэсний хээ угалзны төрлийн “Ланзан” гэх тамгаар дарсан дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн тамганы дардастай хэлбэр, дүрс зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон дардасны өргөний хэмжээ, хэлбэр, харилцан байрлал зэрэг хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 22-25, 26-27 дахь тал/,

          Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Алтангэрэл, Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны мэргэжилтэн М.Ёндонсамбуу, Мал эмнэлгийн газрын лабораторийн эрхлэгч, нян судлаач эмч О.Оргихбаяр нарын хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан адууны гурван толгой болон хөлийн ясанд шинжилгээ хийсэн тухай 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 37-38, 39-45, 61-62, 63-82 дахь тал/,

          “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 02/02-12 дугаартай; “...үнэлгээнд хамрагдсан “KIA Bongo-3” маркийн ачааны автомашины үнэлгээ 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 9.848.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 91-95, 96-97 дэх тал/,

          “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 02/02-13 дугаартай; “...үнэлгээнд хамрагдсан “NISSAN X-TRAIL” маркийн суудлын автомашины үнэлгээ 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 17.494.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 107-112, 113 дахь тал/,                                                                                                                                  

          Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 02/02-115 дугаартай; “...үнэлгээнд хамрагдсан үхрийн мах нийт 132.3кг үнэ 1.415.600 төгрөг, адууны мах нийт 867.2кг үнэ 7.288.600 төгрөг, үхрийн гэдэс 315.6кг үнэ 1.578.000 мянган төгрөг, адууны гэдэс 75.8кг 303.200 төгрөг болж нийт махны үнэлгээ нь 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 10.858.400 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 123-128 дахь тал/,   

          С.Баянмөнхийн Төрийн банкны харилцах дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 154-156 дахь тал/,  

          С.Баянмөнхийн эхнэр С.Саранцэцэгийн Хаан банк дахь харилцах дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 159-161 дэх тал/,  

          Орхон аймгийн Жаргалант сумын малын эмч Б.Чинзоригийн хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн С.Баянмөнхийн 2020 оны 10, 11 дүгээр саруудад авсан гарал үүслийн гэрчилгээний хуулбарууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 89, 90-91, 92-98, 99-104 дэх тал/,

          С.Баянмөнх 25.970.000 төгрөгийг хохирогч Э.Бод хүлээлгэн өгсөн баримт  /6 дахь хавтаст хэргийн 52 дахь тал/ зэргийг,  

          иргэн Ш.Бямбажавын 2 тооны адуу, иргэн К.Даулетбайгийн 1 тооны адуу, иргэн Д.Цэцэгмаагийн 1 тооны адуу нийт 4 тооны адуу хулгайлсан гэмт хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

          хохирогч К.Д-н “...миний хонгор үрээг Бямбажав уяж байгаа болохоор адуунд нь байсан юм. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Бямбажав над руу утсаар яриад “...22-ны өдрийн орой Лхагвабаатарын усжуулалтын хашаанд оруулсан адуун дотроос чиний хонгор үрээ, Цагаан-Өвгөний халтар морь, миний өөрийн хул алаг морь, халтар морь алга болсон байна” гэж хэлсэн. ...С.Баянмөнх гэж хүний хэрэгт хураагдсан адууны шийрнүүд дотор миний хонгор үрээний шийр байхаар нь таньж, хэсгийн төлөөлөгчид хэлсэн. ...4.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 92 дахь тал/,

          хохирогч Д.Цэ-н “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Бямбажав над руу утсаар яриад “...22-ны өдрийн орой Лхагвабаатарын усжуулалтын хашаанд оруулсан адуун дотроос танай халтар морь, К.Даулетбайн хонгор үрээ, миний өөрийн хул алаг морь, халтар морь алга болсон байна” гэж хэлсэн. ...С.Баянмөнх гэж хүний хэрэгт хураагдсан адууны шийрнүүд дотор манай халтар морины шийр буюу хөл байхаар нь таньсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 96 дахь тал/,

          хохирогч Ш.Б-н “...“Мухар булан” гэх газарт байх Монгол улсын хөдөлмөрийн баатар Лхагвабаатар гэж хүний ногооны талбайн усан сангийн хашаа руу хонгор халзан азаргатай нийт 40 орчим тооны адуугаа оруулсан. ... 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 8 цагийн орчим адуугаа оруулсан хашаан дээр очсон чинь манай адуу тэр хашаандаа байсан, харин адуун дотор явсан миний өөрийн хул алаг морь, 8 настай халтар морь, манай адуунд тавьсан байсан К.Даулетбайгийн 6 настай хонгор үрээ, мөн манай адуунд тавьсан байсан Цагаан-Өвгөний халтар морь адуунаас алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 90 дэх тал/,

гэрч А.Б “...2020 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрийн орчим С.Баянмөнх надад идэшний адууны мах авч ирж өгсөн, 2020 оны 9 сард надаас нэг азарган үрээ аваад “...идэшний үеэр идэшний адуу өгнө” гэж тохирсон байсан бөгөөд тохирсон ёсоороо адууны мах авч ирж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 190-191 дэх тал/,

гэрч М Ч-н “...2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байна уу, 24-ний өдөр...С.Баянмөнх ганцаараа өөрийн цэнхэр өнгийн ачааны машинтай бод малын мах ачиж ирсэн. Тэр махаа Их залуу багт үйл ажиллагаа явуулдаг “Сүлд” дэлгүүрийн хүмүүст зарсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 192-195 дахь тал/,

          иргэн К.Д-н “нэг тооны адуу хулгайд алдсан” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/,

          “Далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02/02-235 дугаартай; “...хул алаг морь 1.300.000 төгрөг, халтар морь 1.300.000 төгрөг, халтар морь 5.000.000 төгрөг, хонгор морь 4.800.000 төгрөг болохыг тодорхойлсон болно. Нийт үнэлгээ 12.400.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 56-64 дэх тал/,

          хохирогч Ш.Б нь эгнүүлэн тавьсан 66 ширхэг адууны шийрийг нэг бүрчлэн үзээд “миний хулгайд алдсан алаг морины дөрвөн шийр 3, 21, 34, 33 гэсэн дугаартай байна, алдсан хар морины маань дөрвөн шийр 18, 6, 45, 51 гэсэн дугаартай байна.” гэж заасан тухай таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 131-132, 133-134 дэх тал/,   

          хохирогч К.Д нь эгнүүлэн тавьсан 66 ширхэг адууны шийрийг нэг бүрчлэн үзээд “Орхон аймаг Жаргалант сумаас хулгайд алдсан миний хонгор морины маань дөрвөн шийр 42, 19, 43, 65 гэсэн дугаартай байна.” гэж заасан тухай таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 135-136, 137 дахь тал/,   

          хохирогч Д.Ц нь эгнүүлэн тавьсан 66 ширхэг адууны шийрийг нэг бүрчлэн үзээд “миний хулгайд алдсан халтар морины маань дөрвөн шийр 12, 50, 6, 60 гэсэн дугаартай байна.” гэж заасан тухай таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 138-139, 140 дэх тал/,   

          шүүгдэгч Э.Бархүүгээс хохирогч К.Даулетбайд 480.000 төгрөг төлсөн, хохирогч Ш.Бямбажавт 260.000 төгрөг төлсөн, хохирогч Д.Цэцэгмаад 500.000 төгрөг төлсөн баримтууд /6 дахь хавтаст хэргийн 54, 55, 56 дахь тал/,

С.Б “...2020 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрийн хооронд гэж санаж байна, би өөрийн адуунаас дөрвөн адуу, хоёр үхэр гаргаж төхөөрөөд нэг адууг Мөнхбат гэх өртэй байсан хүндээ өгсөн, бусад гурван адууг нь Өлзий нэртэй махны ченжид 1кг махыг 6000 төгрөгөөр бодож зарсан, 2.500.000 төгрөгийн ашиг олсон. 2020 оны 11 дүгээр сарын 24-26-ны өдрийн хооронд би өөрийн отор хийж байгаа газартаа очиж долоон адуу, дөрвөн үхэр, зургаан хонь гаргаж төхөөрөөд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дээрээ ачиж Орхон аймагт орж ирсэн, ...гарал үүслийн бичиг гаргуулж авахаар Орхон аймгийн Жаргалант сумын малын эмч Чинзориг гэдэг хүнээс гарал үүслийн бичгийг авч оруулж ирэн, гурван адуу, хоёр үхрийн махыг Өлзий ченжруу холбогдож ярьж байгаад зарсан, мөн гурван адууг идшэндээ авч хэрэглэсэн ба зарим нэг үлдсэн махыг найз Бархүүд өгсөн. ...Пүрэвдорж ахын ах Батцоож “...Пүрэвдорж ахын адуунаас хоёр адуу нядалж хүнд зараад өг” гэж надад хэлсэн учраас би тухайн өдөр бас хоёр адуу гаргаж төхөөрөөд хөлдөөгөөд тавьсан байхад манай гэрт ирсэн цагдаагийн алба хаагч уг маханд үзлэг хийж хураан авч явсан, ...Гэрийн гадаа хог их цуглардаг байсан учраас хог үлдээхгүй гэдэг үүднээс малын арьс, ширийг шатаасан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 167-169 дэх тал/,

“...Миний хувьд машин механизм унаж хулгай хийсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 227-229 дэх тал/,

Ж.Б-н “...С.Баянмөнх нь хотын төв рүү орохоосоо өмнө өөрийн адуунаасаа “...хээр зүсний ямар нэг им тамга байхгүй халзан азарганы адуунаас нэг даага гаргаарай” гэж хэлээд явсан, би зааж өгсөн адуунаас нэг даага барьж янзалж төхөөрсөн, Мэндбаяр надтай хамт байсан, тэгээд байж байтал С.Баянмөнхийн хөдөө гэрт нь хоёр энгийн хувцастай хүн ирсэн, нэг л малчин бололтой хүн байсан, нөгөө нь хэсгийн төлөөлөгч гэж өөрийгөө танилцуулж хэлж байсан тэгээд тэр цагдаагийн хүн гэрийн эзэн С.Баянмөнхийг надаас асуусан. 2020 оны 11 дүгээр сард нилээн адуу мал гаргаж төхөөрсөн, тэр адуу малын толгой, шийр, шир нь С.Баянмөнхийн гэрийн гадна хог болж хөглөрөөд байсан,  С.Баянмөнх надад “...толгой, шийр, шир, арьсуудыг шатаачих” гэж хэлсэн, тэгээд би аминдаа орчноо цэвэрхэн байлгах санаатай дугуйны олгой хаймраар гал асааж шатааж байсан юм, шатаах ажилд Ч.Мэндбаяр надтай хамт оролцсон. С.Баянмөнх нь “...өөрийнхөө адуунаас гаргаж байна” гэж ярьдаг, яг ямар зүсмийн хэдэн тоо толгой адуу гаргасныг би мэдэхгүй, гаргасан адууныхаа махыг ямар гарал үүслийн бичгээр яаж гаргадаг, хэнээс бичиг авсныг надад хэлдэггүй, мөн хэн гэдэг хүнд гаргасан адууныхаа махыг өгч байгааг хэлдэггүй, өөрөө адуу мал гаргачихаад машиндаа ачаад яваад өгдөг. Харин миний хувьд зарим нэг үед мал гаргахад нь тусалдаг, 2020 оны 11 дүгээр сарын дунд хэсгээр мал гаргаж байх үед Мэндбаяр надтай хамт байсан, бас мал төхөөрөх ажилд туслаж байсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 211-213 дахь тал/,

“...Би буруу үйлдэл хийснээ ухамсарлан ойлгож, гэмшиж байна, хохирлоо төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 241 дэх тал/, 

Э.Б-н “...би 2020 оны 11 дүгээр сарын 13-14-ний хооронд тухайн орон нутагт байсан ба тэр өдрөө Баянмөнхийн гэрт нь хамт хоноцгоосон, 14-ний өдрөө Орхон аймагт өөрийн эхнэр болон дүү нартайгаа хамт орж ирсэн, уг хэрэг үйл явдлын талаар би мэдэхгүй. 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орой 20.00 цаг өнгөрч байсан байх...С.Баянмөнх бид хоёр Эрдэнэтээс түүний ачааны портер машинтай, хөдөө мал дээр нь очиж адуу ачиж авч ирэх санаатай замд явж байхад С.Баянмөнхийн гэрийн ойролцоо Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэ гэх залуу, бас нэг малчин залуу хоёртой таараад уулзахад хэсгийн төлөөлөгч “...С.Баянмөнхийн гэрт оччихоод явж байна” гэсэн. ...хэсгийн төлөөлөгч залуу С.Баянмөнхөөс “...сая танайд хоёр залуу мал гаргаж байсан, намайг цагдаа гэдгийг мэдчихээд морь унаад алга болчихсон, гаргаж байсан мал юун мал вэ, гарал үүслийн бичиг баримт байна уу” гэж асууж С.Баянмөнхийн машиных нь бичиг баримт болон өөр бусад бичиг баримтыг шалгасан, С.Баянмөнхийн гэрт мал гаргаж байсан Мэндбаяр, Батдорж хоёрыг асууж хайж лавлаад байсан, харин тэр үед С.Баянмөнх “...би мал гаргаж байсан хоёр дүүд өглөө төврүү явахдаа хул азаргатай адуунаас нэг халтар даага гаргаарай гэж хэлсэн, тэгээд нөгөө хоёр маань уг даага гаргасан байлгүй” гэж хэлсэн чинь хэсгийн төлөөлөгч “...өөр хүний адууг гаргасан юм биш үү, би арьс, толгойг нь яг одоо өөрт чинь харуулъя” гэж хэлээд харуулсан, гэтэл тэр өдөр харуй бүрий байсан болохоор тамга, зүс нь сайн танигдахгүй байсан учраас “маргааш өглөө болъё” гэж хэлээд бид дөрөв хамтдаа С.Баянмөнхийн гэрт хоносон. ...малын толгой, шир, арьсыг шатаах үед болон адуу мал гаргаж байхад би хажууд нь хамт байгаагүй учраас сайн хэлж мэдэхгүй байна. Харин тэр эд зүйлсийг шатааж байсан хүмүүс бол Батдорж, Мэндбаяр хоёр байсныг дараа нь би сонсож мэдсэн. ...цагдаа нар С.Баянмөнхтэй уулзаж гэрийн ойр орчимд хэргийн газрын үзлэг хийж байсан, тэр үед С.Баянмөнх надад “...Батдорж, Мэндбаяр хоёрыг чи олоод ир” гээд гэрийн гадаа байсан шарга зүсний морийг унуулж явуулсан, ...махыг би С.Баянмөнхөөс авсан, нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр бодож 300 боодол өгөхөөр тохиролцож авах ёстой байсан мөнгөнд нь би гэдэс, толгойгүй адууны мах худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 244-246 дахь тал/,

“...дөрвөн адууг хулгайн зүйл гэдгийг мэдээгүй, “...хүнээс юм авна” гээд явсан, би машин барьж явсан, С.Баянмөнх “...машин бариад яваад өг” гээд намайг хөдөө гэр лүүгээ дагуулаад явсан. Намайг голын гарман дээр үлдээгээд Баянмөнх, Батдорж хоёр ачиж явсан морин дээрээ сундлаад “...хүнээс юм авна” гээд явсан. Тэгээд эргэж ирээд ачиж ирсэн морио авч ирсэн нэг морьтой ачуулаад намайг “...гэртээ хариад байж бай” гэсэн, нөгөө хоёр дөрвөн морь авч ирээд гурвыг нь аваад үлдсэн.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 234-236 дахь тал/,

Ч.М-н “...2020 оны 8 дугаар сард...Баянмөнх гэж ахтай танилцсан. 10 сарын сүүлээр дотно найз болж эхэлсэн, загас, жараахай бариад тэдний гэрээр байгаад байсан. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “...адуу мал наана, цаана зохицуулъя” гэхээр нь “тэгье” гэж хэлсэн, тэгэхэд Батдорж, Бархүү байсан. 13-ны өдрийн орой Батдорж, Баянмөнх бид гурав 2 морь Баянмөнхийн Вонго-3 машин дээр ачаад явж байсан чинь Улаантолгойн тасгийн тэнд 32 тооны адуу таарсан. Баянаа ах “...үүнийг хөөе” гэхээр нь гурвуулаа санал нийлээд Батдорж бид хоёр буугаад хөөгөөд явсан, Баянаа ах түрүүлж яваад хариад унтсан, үүр цайж байх үед Батдорж бид хоёр адуугаа хөөгөөд гэртээ харьсан. Бархүү эхнэр болон эхнэрийнхээ дүү хоёр эмэгтэй хүнтэй ирсэн байсан. Тэгээд шарга морьдоос нь эхэлж барьж нядалсан. Эхний өдөр 7-8 адуу нядалсан байх, Баянмөнх, Батдорж бид гурав байсан, маргааш өдөр нь Бараа ирээд дахин 5-6 адуу янзлаад үүнээс хойш ганц нэг адуу янзалсан байх, 4 хоногийн дараа 32 адууныхаа тал адууг нь алдсан. ...2020 оны 11 дүгээр сарын 23 байна уу 24-ний өдөр “...дахин явна” гээд Бархүү, Батдорж, Баянмөнх гурав явсан, би хоол хийгээд үлдсэн. Шөнө гурав дөрвөн цагийн үед алдсан адуугаа олоод ирсэн, нэмж 4 морь олж ирсэн байсан. Тэгээд тэр морийг адуунд байсан хар морьтой нь барьж аваад бас нядалсан, сүүлийн нэг даагыг Батдорж “...гэр лүүгээ явуулна, жижиглэж янзална” гээд янзалж байсан чинь цагдаа хүрээд ирсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

“...Тэр өдөр бид гурав С.Баянмөнхийн цэнхэр өнгийн Вонго маркийн машин дээр нэг шарга, халтар зүсийн хоёр морь ачиж явсан. ...С.Баянмөнх гэрээсээ гарахдаа “...корона гээд пост гарчихсан байгаа юм чинь постны цаанаас юм авбал зүгээр, хол явна” гээд явсан. ...Батдорж бид хоёр адууг тууж, ...С.Баянмөнх машинаа унаад явсан, өглөө Баянмөнх, Батхүү хоёр 32 тооны адуунаас алдсан хагас адууг мөн урд нь харж байгаагүй хул алаг, хонгор, хоёр халтар зүсмийн адуу авч ирсэн байсан, хонгор нь үрээ морь байсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/,

          иргэний нэхэмжлэгч Г.Д-н “...2025000000453 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад...тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоох, малын түүхий эд буюу гэдэс дотор зэргийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч ажиллуулж, ажлын хөлс нь 150.000 төгрөг болсон, ...гэм буруутай этгээдээс гаргуулан авах хүсэлтэй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,

          шүүгдэгч Э.Бурьд таван удаагийн ял шийтгэлтэй бөгөөд Э.Бархүүд холбогдох хэргийг;

          Эрдэнэбулганы Барбаатар нэрээр шийдвэрлэсэн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /2 дахь хавтаст хэргийн 183-187, 190-193, 196-198 дахь тал/,

          Энхтуяагийн Барбаатар нэрээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /2 дахь хавтаст хэргийн 169-181, 201-203 дахь тал/,

          шүүгдэгч Э.Бэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 216, 239 дэх тал/,

          шүүгдэгч С.Баянмөнх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 214, 233 дахь тал/,

          шүүгдэгч Ж.Батдорж эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 215, 236 дахь тал/,

          иргэний нэхэмжлэгч Г.Дамчаагаас гаргаж өгсөн шинжээч ажиллуулсны ажлын хөлс 150.000 төгрөг нэхэмжилсэн баримт /5 дахь хавтаст хэргийн 103 дахь тал/  зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, гэрч нараас мөн С.Баянмөнх, Ж.Батдорж, Э.Бнараас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч С.Б, Ж.Б, Э.Бнарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч С.Баянмөнх, Ж.Батдорж нар Ч.Мэндбаяртай бүлэглэж, машин механизм ашиглаж, 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг “Бөөн бургаст” гэх газраас иргэн Э.Бын хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч С.Баянмөнх, Ж.Батдорж, Э.Бнар бүлэглэж, машин механизм ашиглаж, 2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг “Мухар булан” гэх газраас иргэн Ш.Бямбажавын 2 тооны адуу, иргэн К.Даулетбайгийн 1 тооны адуу, иргэн Д.Цэцэгмаагийн 1 тооны адуу нийт 4 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,  

шүүгдэгч Э.Бнь С.Баянмөнх, Ж.Батдорж, Ч.Мэндбаяр нарын бүлэглэж, машин механизм ашиглаж, 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг “Бөөн бургаст” гэх газраас хулгайлсан 32 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Э.Б-ын “...2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө...32 тооны адуу алдсан...Баянмөнх гэж хүнийг сэжиглээд хэсгийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн хамт...2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим ...С.Баянмөнхийн...гэрийнх нь гадна очих үед хоёр залуу адуу гаргаад махыг нь модноос өлгөөд, арьсыг хажууд нь тавьсан байсан. Төлөөлөгч бид хоёрыг машинаас буугаад очих үед нөгөө хоёр залуу адууны арьсыг гэрийн зүүн талд асаж байсан гал руу хийх гэхээр нь болиулаад, арьс, толгойг үзсэн чинь миний хулгайд алдсан 32 тооны адуун дотор явсан охин бор хээр дааганы арьс байсныг тамга, зүсээр нь таньсан.” гэх,

гэрч Г.Ө-н “...Баянмөнх...манай “Сүлд” дэлгүүр дээр ирээд гарал үүсэлгүй, бүтэн адууны мах өгсөн, ...170кг адууны махыг 6000 төгрөгөөр бодоод 1.020.000 төгрөгийг Баянмөнхийн хэлсэн Сараа гэсэн нэртэй хаан банкны данс руу хийсэн, ...надад 160-180кг жинтэй тарган адууны мах гурав, хоёр үхрийн махыг өөрийнхөө цэнхэр өнгөтэй “Бонго” машинаараа авч ирж өгсөн. Гурван адуу, хоёр үхрийн махны мөнгө гэж бэлнээр 4.000.000 гаран төгрөг Баянмөнхөд өгсөн, ...2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянмөнх над руу өөрийнхөө утсаар яриад “...танайд өгсөн адууны махыг хүн асуувал “өгөөгүй” гэж хэлээрэй, нэг даага гаргаж байсан чинь хүн ирээд хэл, ам хийгээд байна, миний өгсөн адууны махыг мэдэхгүй гэж хэлээрэй” гэж надад хэлсэн.” гэх,

гэрч Б.Б-н “...2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Бархүү, манай дүү Баасанцэрэн бид гурав машинтай хөдөө явж Баянмөнх гэж айлд 15 цагийн орчим очсон. ...унтаж байхад Баянмөнх “...босоорой, адуундаа яваарай” гээд дуудаад байхаар нь сэрээд харахад Мэндбаяр, Батдорж хоёр гэрийн зүүн талаар газарт дээлтэйгээ унтаж байсан.” гэх,

гэрч Б.Б-н “...Баянмөнх ахын хөдөө байдаг гэрт миний төрсөн эгч Буяндэлгэр, хүргэн ах Бархүү бид гурав үдээс хойш ирсэн. ...би сэрээд хэвтэж байхад гэрийн эзэн Баянмөнх “...хөөе босоорой, адуундаа яваарай” гээд хүн дуудсан, тэр дуудсан хүн нь Батдорж, Мэндбаяр хоёр байсан.” гэх,

гэрч Б.Д-н “...2020 оны 11 дүгээр сарын дундуур Өлзий бид хоёр дундаа нэг адууны мах хувааж авахаар болоод...Өлзийгийн хамт Эрдэнэ багт нэг айлд очсон. Тэр айлд очсон чинь...зүс харж байсан Баянаа гэж ах ганцаараа байсан, тэр айлын хашаанд гурван адууны мах дэлгээд тавьсан байхаар нь Өлзий бид хоёр үзэж байгаад хамгийн бага жинтэй махыг худалдаж аваад явсан.” гэх,

Ч.М-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “...адуу мал наана, цаана зохицуулъя” гэхээр нь “тэгье” гэж хэлсэн, ...13-ны өдрийн орой Батдорж, Баянмөнх бид гурав 2 морь Баянмөнхийн Вонго-3 машин дээр ачаад явж байсан чинь Улаантолгойн тасгийн тэнд 32 тооны адуу таарсан. ... Батдорж бид хоёр буугаад хөөгөөд явсан, ...Эхний өдөр 7-8 адуу нядалсан байх, Баянмөнх, Батдорж бид гурав байсан, маргааш өдөр нь Бараа ирээд дахин 5-6 адуу янзлаад үүнээс хойш ганц нэг адуу янзалсан байх, ...2020 оны 11 дүгээр сарын 23 байна уу 24-ний өдөр...Бархүү, Батдорж, Баянмөнх гурав явсан, ...Шөнө гурав дөрвөн цагийн үед алдсан адуугаа олоод ирсэн, нэмж 4 морь олж ирсэн байсан. Тэгээд тэр морийг адуунд байсан хар морьтой нь барьж аваад бас нядалсан, сүүлийн нэг даагыг Батдорж “...гэр лүүгээ явуулна, жижиглэж янзална” гээд янзалж байсан чинь цагдаа хүрээд ирсэн. ...Баянмөнх, Батхүү хоёр 32 тооны адуунаас алдсан хагас адууг мөн урд нь харж байгаагүй хул алаг, хонгор, хоёр халтар зүсмийн адуу авч ирсэн байсан.” гэх мэдүүлгүүд,

Булган аймаг Орхон сум Халиун баг Хужирбулан гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 18-32 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 3-32 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 48-2 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан адууны арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.Бод таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Ч.Мэндбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Булган аймаг Орхон сум Халиун баг “Хужирбулан” гэх газарт хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 27-15 тоот хашааны хөргүүрт байх малын маханд үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Бархүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,

хэргийн газрын үзлэгээр хураан авсан адууны арьсанд үзлэг хийх явцад бэхжүүлсэн дуу дүрсний, Ч.Мэндбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үеийн дуу дүрсний, Ч.Мэндбаярын мэдүүлэгт үндэслэн нөхөн үзлэг хийх үеийн дуу дүрсний бичлэг бүхий хуурцагууд,

С.Б-н гэрийн гадна үзлэг хийх явцад болон хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан, Э.Бархүүгийн гэр Яргуйт овоотын 3-22 тоотод үзлэг хийх явцад хураан авсан малын мах, гэдэс, яс зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

          Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Ч.Ганзоригийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 256 дугаартай дүгнэлт,

          Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Алтангэрэл, Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны мэргэжилтэн М.Ёндонсамбуу, Мал эмнэлгийн газрын лабораторийн эрхлэгч, нян судлаач эмч О.Оргихбаяр нарын 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт,

Орхон аймгийн Жаргалант сумын малын эмч Б.Чинзоригийн хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн С.Баянмөнхийн 2020 оны 10, 11 дүгээр саруудад авсан гарал үүслийн гэрчилгээний хуулбарууд,

Г.Өлзийсүрэнгийн 5091087309 дансны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хийсэн гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл,

С.Баянмөнхийн Төрийн банкны, С.Баянмөнхийн эхнэр С.Саранцэцэгийн Хаан банк дахь харилцах дансны хуулгууд,

          С.Баянмөнх 25.970.000 төгрөгийг хохирогч Э.Бод хүлээлгэн өгсөн баримт зэрэг,

          хохирогч К.Даулетбайгийн “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Бямбажав над руу утсаар яриад “...22-ны өдрийн орой Лхагвабаатарын усжуулалтын хашаанд оруулсан адуун дотроос чиний хонгор үрээ...алга болсон байна” гэж хэлсэн. ...С.Баянмөнх гэж хүний хэрэгт хураагдсан адууны шийрнүүд дотор миний хонгор үрээний шийр байхаар нь таньж, хэсгийн төлөөлөгчид хэлсэн.” гэх,

          хохирогч Д.Цэцэгмаагийн “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Бямбажав над руу утсаар яриад “...22-ны өдрийн орой Лхагвабаатарын усжуулалтын хашаанд оруулсан адуун дотроос танай халтар морь...алга болсон байна” гэж хэлсэн. ...С.Баянмөнх гэж хүний хэрэгт хураагдсан адууны шийрнүүд дотор манай халтар морины шийр буюу хөл байхаар нь таньсан.” гэх,

          хохирогч Ш.Бямбажавын “...“Мухар булан” гэх газарт байх...усан сангийн хашаа руу хонгор халзан азаргатай нийт 40 орчим тооны адуугаа оруулсан. ...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө...адуун дотор явсан миний өөрийн хул алаг морь, 8 настай халтар морь...К.Даулетбайгийн 6 настай хонгор үрээ...Цагаан-Өвгөний халтар морь адуунаас алга болсон байсан.” гэх,

          гэрч А.Батсайханы “...2020 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрийн орчим С.Баянмөнх надад идэшний адууны мах авч ирж өгсөн.” гэх,

          гэрч М Чагнаадоржийн “...2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байна уу, 24-ний өдөр...С.Баянмөнх ганцаараа өөрийн цэнхэр өнгийн ачааны машинтай бод малын мах ачиж ирсэн. Тэр махаа Их залуу багт үйл ажиллагаа явуулдаг “Сүлд” дэлгүүрийн хүмүүст зарсан.” гэх мэдүүлгүүд,

          хохирогч Ш.Б, К.Д, Д.Ц нар таньж олуулах ажиллагаагаар өөрсдийн адууны шийрийг таньж олсон тухай тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдааны үед хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь энэ гэмт хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

          “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагддаг.

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч С.Баянмөнх нарт холбогдох хэргийн хувьд тогтоогдсон үйл баримтаар;

шүүгдэгч С.Баянмөнх, Ж.Батдорж нар Ч.Мэндбаяртай бүлэглэж, машин механизм ашиглаж, 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг “Бөөн бургаст” гэх газраас иргэн Э.Бын хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адууг, 

шүүгдэгч С.Б, Ж.Б, Э.Б нар бүлэглэж, машин механизм ашиглаж, 2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг “Мухар булан” гэх газраас иргэн Ш.Бямбажавын 2 тооны адуу, иргэн К.Даулетбайгийн 1 тооны адуу, иргэн Д.Цэцэгмаагийн 1 тооны адуу нийт 4 тооны адуу малыг шөнийн цагаар бэлчээр дээрээс нь тууж, “KIA Bongo-3” маркийн ачааны автомашин ашиглан Булган аймаг Орхон сум “Хужирбулан” гэх газарт буюу шүүгдэгч С.Баянмөнхийн отрын гэрийн ойролцоо авч ирээд нядалж, адууны арьс, толгойн яс зэргийг шатаан устгаж, махыг нь зарж борлуулж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хохироож байгаа идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг,

шүүгдэгч Э.Бархүүгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг “Бөөн бургаст” гэх газраас С.Баянмөнх, Ж.Батдорж, Ч.Мэндбаяр нарын бүлэглэн, машин механизм ашиглаж, хулгайлсан 32 тооны адууны бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гүйцэтгэгч”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн зохион байгуулагч”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн хамжигч”-ийн талаар тодорхой заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах, эсхүл хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл байдаг. 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “гэмт хэргийг зохион байгуулж, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан.” гэж,

шүүгдэгч Ж.Батдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан.” гэж

шүүгдэгч Э.Бархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан.” гэж яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Иймд шүүх шүүгдэгч С.Баянмөнхийггэмт хэргийг зохион байгуулж, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан.”, 

шүүгдэгч Ж.Батдоржийг “бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан.”,

шүүгдэгч Э.Бархүүг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан”,

мөн “бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан.” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлүүдэд нь тэднийг гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ.

Гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг, гэтэл шүүх хуралдааны үед шүүгдэгч нар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх боловч улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гэмт хэргийн талаар тодруулж асуусан асуултад хариулж байгаа байдал, үг, үйлдлээр нь тэднийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байсныг дурьдаж байна.

Шүүх хуралдааны үед хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяраас “...32 адууны үнэлгээг дахин хийлгэх, мөн шүүгдэгч С.Баянмөнхийг иргэний хариуцагчаар татан оролцуулж хохирлыг 100 хувь төлүүлэх.” хүсэлт гаргасан болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж заасан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бод гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг “Далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбар, “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн тогтоосон байх бөгөөд хохирогч дээрх хоёр үнэлгээтэй танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ.

          Хэрэв тухайн үед 37.100.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол гомдол, хүсэлтээ гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин үнэлгээ хийлгэх боломжтой байсан боловч хохирогч болон оролцогчид хэн аль нь үнэлгээтэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй байгаа нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна шүүх хуралдааны үед хохирогч Э.Б нь “...тухайн үед 37.100.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байсан, шүүгдэгч нар хохирлоо төлөхгүй удсан тул одоо үнэлгээг зөвшөөрөхгүй” гэснийг дурьдах нь зүйтэй.  

          Шүүх энэ хэрэгт хувийн сонирхолгүй, мөн тусгай мэдлэг бүхий мэргэшсэн үнэлгээчний хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан үнэлгээг үндэслэн хохирогч Э.Бод 37.100.000 төгрөгийн, хохирогч Ш.Бямбажавт 2.600.000 төгрөгийн, хохирогч К.Даулетбайд 4.800.000 төгрөгийн, хохирогч Д.Цэцэгмаад 5.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах;

Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан бөгөөд төрийн хамгаалалтад байдгийн баталгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлахыг хориглож, зөрчсөн буруутай этгээдийн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон байна.  

Шүүх шүүгдэгч С.Баянмөнхийггэмт хэргийг зохион байгуулж, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан.”, 

шүүгдэгч Ж.Батдоржийг “бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан.”,

шүүгдэгч Э.Бархүүг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан”,

мөн “бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан.” гэмт хэргүүдийг  үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Баянмөнх, Ж.Батдорж, Э.Бнарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаан үед улсын яллагчаас “...шүүгдэгч С.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 8 жил хорих ял,

шүүгдэгч Ж.Батдоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 7 жил хорих ял,

шүүгдэгч Э.Бархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 жил хорих ял,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Бархүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жил ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох.” гэсэн,

өмгөөлөгч Х.Гантулга “...шүүгдэгч С.Баянмөнх анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үнэлгээний дагуу хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялаас дунджаас доогуур буюу 4 жил хорих ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг хасаж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 2 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Бүлэглэсэн гэж хүндрүүлж үзэхгүй, мөн онц байдал ковидын үеийг далимдуулсан гэж үзэхгүй.” гэсэн,

өмгөөлөгч Э.Эрдэнэбулган “...шүүгдэгч С.Баянмөнх бодит хохирлоо төлснөөс гадна үржлийн насны 5 адуу /унагалах гүү/-г хохирогч Э.Бод өгнө гэдгээ илэрхийлсэн нь гэм хорыг арилгасан гэж үзэх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн,

          өмгөөлөгч Р.Цэрэнханд “...шүүгдэгч Ж.Батдорж учруулсан хохирлоос 3.500.000 төгрөг төлсөн, үлдсэн 4.000.000 гаруй төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн, хохирогч нарын хохирлын 90 хувь нь төлөгдсөн, сүрьеэ өвчтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялыг 50 хувиас дээшгүй байхаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг дахин хөнгөрүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн гэж хүндрүүлж үзэхгүй, хоёр гэмт хэрэг биш, нэг үйлдэлтэй хоёр хэрэг гэж үзнэ, тусгайлан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй.” гэсэн,

          өмгөөлөгч З.Баттулга “...шүүгдэгч Э.Бархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас үйлдсэн тул зорчих эрхийг хязгаарлах ял,

мөн түүний учруулсан хохирол нь их биш тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил хорих ял оногдуулахад болно, улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн,

хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр “...32 адуу алдаад нэг ч адуу буцааж аваагүй, шүүгдэгч нарыг шахаж шаардаж байж хохирол нь мөнгөөр төлөгдсөн ч гэсэн өнөөдрийн байдлаар хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй, хохирогч гомдолтой байгаа, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд ял тохирсон байх ёстой тул тэдэнд тохирсон ялыг оногдуулж өгнө үү. Мөн шүүгдэгч С.Баянмөнх бодит хохирлоо төлснөөс гадна үржлийн насны 5 адуу /унагалах гүү/-г хохирогч Э.Бод өгнө гэдгээ илэрхийлсэн тул шийтгэх тогтоолд энэ талаар дурьдаж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

шүүгдэгч С.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 7 жил хорих ялаар,

шүүгдэгч Ж.Батдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 7 жил хорих ялаар,

шүүгдэгч Э.Бархүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 6 жил хорих ял, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Бархүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 6 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 7 жилийн хугацаагаар тогтоож,  

          шүүгдэгч С.Баянмөнх, Ж.Батдорж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

          шүүгдэгч Э.Бархүүд оногдуулсан хорих ялыг түүний урьд 5 удаа ял шийтгүүлсэн, мөн сүүлд энэ төрлийн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно.” гэж заасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж,

4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.”

7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялд нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,

12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч С.Баянмөнх, Ж.Батдорж, Э.Бнарын үйлдсэн олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байгаа хэдий ч шүүгдэгч Ж.Батдорж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, хохирогч Б.Эрдэнэболдын хохирлоос үлдсэн 3.565.000 төгрөгийг төлж барагдуулна гэж  байгаа боловч хэзээ, ямар орлогоор яаж төлөх нь тодорхойгүй,

шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн шүүхээс тэдний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч С.Баянмөнх, Ж.Батдорж нарт 7 жил хорих ял, шүүгдэгч Э.Бархүүд 6 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул тэдэнд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.   

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар хуульд заасан боловч гүйцэтгэгчийн үүргийн агуулга, үр дүнгээс гэмт хэрэг төгс үйлдэгдсэн эсэх асуудал шууд шалтгаалдаг бөгөөд шүүгдэгч Ж.Батдорж бусадтай бүлэглэн хоёр удаагийн үйлдлээр олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул шүүгдэгч С.Баянмөнхтэй ижил хэмжээний буюу 7 жил хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзэв.  

Шүүгдэгч С.Баянмөнх, Ж.Батдорж, Э.Бнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан ял, албадлагын төрөл, хэлбэрээс аль хөнгөнийг сонгон хэрэглэх үндэслэл болж буй нөхцөл байдлуудыг хэлнэ. Тухайлбал;

тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг,

учруулсан хохирлыг төлсөн гэдэгт гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлоо ухамсарлаж хэний ч шахалтгүйгээр сайн дураараа төлсөн байхыг,

нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэгт гэмт этгээд өөрийн үйлдэж буй гэмт хэргийн бодит мөн чанар, хэр хэмжээг буруугаар ойлгон төсөөлж үйлдсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эдгээр нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул   өмгөөлөгч Х.Гантулга, Э.Эрдэнэбулган, Р.Цэрэнханд, З.Баттулга нарын гаргасан дүгнэлт, тайлбарууд үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.  

Шүүгдэгч С.Баянмөнх, Ж.Батдорж нарын Ч.Мэндбаяртай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бод 37.100.000 төгрөгийн хохирол,

шүүгдэгч С.Баянмөнх, Ж.Батдорж, Э.Бнарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Бямбажавт 2.600.000 төгрөгийн, хохирогч К.Даулетбайд 4.800.000 төгрөгийн, хохирогч Д.Цэцэгмаад 5.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүгдэгч нарын үйлдэл оролцоог харгалзан гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бод учирсан 37.100.000 төгрөгийн хохирлын 70 хувийг шүүгдэгч С.Баянмөнх, 15 хувийг шүүгдэгч Ж.Батдорж, 15 хувийг шүүгдэгч Ч.Мэндбаяр нар,

хохирогч Ш.Бямбажав, К.Даулетбай, Д.Цэцэгмаа нарт учирсан хохирлын 70 хувийг шүүгдэгч С.Баянмөнх, 15 хувийг шүүгдэгч Ж.Батдорж, 15 хувийг шүүгдэгч Э.Бнар тус тус хариуцан төлөх үндэслэлтэй.

Шүүхээс хохирол төлбөрийг тооцож;

шүүгдэгч С.Баянмөнх төлөх төлбөргүй,

шүүгдэгч Ж.Батдоржоос 4.035.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Бод 3.565.000 төгрөгийг, хохирогч К.Даулетбайд 220.000 төгрөгийг, хохирогч Д.Цэцэгмаад 250.000 төгрөгийг олгуулахаар,

шүүгдэгч Э.Бархүүгээс 620.000 төгрөг гаргуулж 130.000 төгрөгийг хохирогч Ш.Бямбажавт, 240.000 төгрөгийг хохирогч К.Даулетбайд, 250.000 төгрөгийг хохирогч Д.Цэцэгмаад олгуулахаар тус тус шийдвэрлэсэн бөгөөд ажлын цаг дууссан шалтгаанаар шүүх хуралдааныг завсарлаж, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 09.00 цагт үргэлжлүүлэхэд шүүгдэгч Э.Бшүүхээс тогтоосон хохирлыг хохирогч нарт төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болсон байсныг дурьдах нь зүйтэй.

 

Хохирлын тооцоог хүснэгтээр харуулав.

 

Хохирол төлөх шүүгдэгч нарын нэрс

 

Хохирогчийн нэр

 

Учруулсан хохирол

 

Төлөх хувь, хэмжээ

 

Төлсөн дүн

 

Тайлбар

 

 

 

1

С.Баянмөнх

 

 

 

Э.Б

 

37.100.000 төгрөг

/32 адуу/

70% буюу 25.970.000

25.970.000

Төлбөргүй

Ж.Батдорж

15% буюу 5.565.000

2.000.000

3.565.000

Ч.Мэндбаяр

/тусгаарласан/

15% буюу 5.565.000

төлөөгүй

5.565.000

 

 

 

 

 

 

 

 

 

2

С.Баянмөнх

 

 

Ш.Бямбажав

 

2.600.000

/хул алаг адуу,

халтар адуу/

70% буюу 1.820.000

1.820.000

Төлбөргүй

Ж.Батдорж

15% буюу 390.000

500.000

Төлбөргүй

Э.Бархүү

15% буюу 390.000

390.000

Төлбөргүй

 

 

 

 

 

 

 

 

 

3

С.Баянмөнх

 

 

 

К.Даулетбай

 

4.800.000

/хонгор үрээ/

70% буюу 3.360.000

3.360.000

Төлбөргүй

Ж.Батдорж

15% буюу 720.000

500. 000

220.000 төлнө

Э.Бархүү

15% буюу 720.000

720.000

Төлбөргүй

 

 

 

 

 

 

 

 

 

4

С.Баянмөнх

 

 

Д.Цэцэгмаа

 

5.000.000

/халтар морь/

70% буюу 3.500.000

3.500.000

Төлбөргүй

Ж.Батдорж

15% буюу 750.000

500.000

250.000 төлнө

Э.Бархүү

15% буюу 750.000

750.000

Төлбөргүй

Шүүх хохирогч нарт олгох хохирол төлбөрийг шийдвэрлэж дууссаны дараа  шүүгдэгч С.Баянмөнх “...өсөж, үржихийн бэлэгдэл гээд хохирогч Э.Бод унагалах насны таван адуу өгнө.” гэж илэрхийлснийг шийтгэх тогтоолд дурьдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогогэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл гэдэг нь гэмт этгээд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизмыг хэлнэ.

          Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ “KIA Bongo-3” маркийн ачааны автомашины ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байдгийг шалгаж тогтоосон байх тул Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 02/02-12 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон 9.848.000 төгрөгөөс шүүгдэгч Ч.Мэндбаярт оногдох хувийг үлдээж, шүүгдэгч С.Баянмөнх, Ж.Батдорж, Э.Бнараас тус бүр 2.462.000 төгрөг нийт 7.386.000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсарган ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан адууны арьсанд үзлэг хийх явцыг бэхжүүлсэн, дуу дүрсний бичлэг бүхий, сэжигтэн Ч.Мэндбаярын мэдүүлэг шалгах ажиллагааны үеийн дуу дүрсний бичлэг бүхий, сэжигтэн Ч.Мэндбаярын мэдүүлэгт үндэслэн хэргийн газарт нөхөн үзлэг хийх үеийн дуу дүрсний бичлэг бүхий гурван ширхэг хуурцагийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, 

867.2кг адууны мах, 132.3кг үхрийн мах, 391.4 кг малын гэдэс, нэг шуудай малын арьс, шир, шийр, яс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

          1 дэх хавтаст хэргийн 124 дэх талд авагдсан иргэний нэхэмжлэгч Г.Дамчаагийн “...2025000000453 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад...тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоох, малын түүхий эд буюу гэдэс дотор зэргийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч ажиллуулж, ажлын хөлс нь 150.000 төгрөг болсон, ...гэм буруутай этгээдээс гаргуулан авах хүсэлтэй.” гэсэн мэдүүлэг,

          5 дахь хавтаст хэргийн 103 дахь талд авагдсан шинжээч ажиллуулсны ажлын хөлс 150.000 төгрөг нэхэмжилсэн баримтыг үндэслэн гэм буруутай этгээдүүдээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулах үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч С.Баянмөнх, Э.Бнар тус бүр 37.000 төгрөгийг төлснийг дурьдаж,

          шүүгдэгч Ч.Мэндбаярт оногдох хувь буюу 37.000 төгрөгийг үлдээж, шүүгдэгч Ж.Батдоржоос 37.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгч С.Баянмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр баривчлагдсан 1 хоног, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 183 хоног,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 3 хоног,

2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 63 хоног,

2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 17 хоног нийт 266 хоногийг,

шүүгдэгч Ж.Батдоржийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр баривчлагдсан 1 хоног, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 235 хоног,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 3 хоног,

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1 хоног нийт 239 хоногийг,

шүүгдэгч Э.Бархүүгийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр баривчлагдсан 1 хоног, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 183 хоног,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 95 хоног,

2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 17 хоног нийт 295 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баянмөнх, Ж.Батдорж, Э.Бнарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “гэмт хэргийг зохион байгуулж, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

2.Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 7 жил хорих ялаар,

шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 7 жил хорих ялаар,

шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 6 жил ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 7 жилийн хугацаагаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ба, Ж.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-н цагдан хоригдсон 266 хоног, шүүгдэгч Ж.Б-н цагдан хоригдсон 239 хоног, шүүгдэгч Э.Б-йн цагдан хоригдсон 295 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ж.Б, Энарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч С.Б нь хохирогч Э.Б-од унагалах насны таван адуу өгнө гэснийг дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б-с нийт 4.035.000 төгрөг гаргуулж, 3.565.000 төгрөгийг хохирогч Э.Б*од, 220.000 төгрөгийг хохирогч К.Д-д, 250.000 төгрөгийг хохирогч Д.Ц-д тус тус олгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “KIA Bongo-3” маркийн ачааны автомашины үнэ болох 9.848.000 төгрөгөөс шүүгдэгч Ч.М-т оногдох хувийг үлдээж, шүүгдэгч С.Б, Ж.Б, Э.Б нараас тус бүр 2.462.000 төгрөг, нийт 7.386.000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан адууны арьсанд үзлэг хийх явцыг бэхжүүлсэн, дуу дүрсний бичлэг бүхий, сэжигтэн Ч.М-н мэдүүлэг шалгах ажиллагааны үеийн дуу дүрсний бичлэг бүхий, сэжигтэн Ч.М-н мэдүүлэгт үндэслэн хэргийн газарт нөхөн үзлэг хийх үеийн дуу дүрсний бичлэг бүхий гурван ширхэг хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, 

867.2кг адууны мах, 132.3кг үхрийн мах, 391.4кг малын гэдэс, нэг шуудай малын арьс, шир, шийр, яс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

шүүгдэгч С.Б, Э.Б нар бусдад төлөх төлбөргүй, 

битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,

шүүгдэгч С.Б, Э.Б нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тус бүр 37.000 төгрөг төлснийг дурьдаж, шүүгдэгч Ч.М-т оногдох 37.000 төгрөгийг үлдээж, шүүгдэгч Ж.Б-с 37.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Д-д олгосугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ