| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/02561/И |
| Дугаар | 102/ШШ2018/02850 |
| Огноо | 2018-09-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2018/02850
| 2018 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2018/02850
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Багануур дүүрэг, 1-р хороо, 13-р байрны 18 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УГ57101019, Боржигон овогт Мөнхийн Цэвээндоржийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 30-р байрны 80 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ГЮ62022615, Хөх сэлэмт овогт Цэрэндоржийн Мөнхбатад холбогдох,
1 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Цэвээндорж, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас өмгөөллийн хөлсөнд төлсөн 1 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2017-07-14 өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд зам тээврийн осолд орж, тухайн ослоор хүний амь нас хохирсон хэрэгт эрүү үүсгэн шалгагдаж эхлэх үед өмгөөлөгч ав гэсэн учраас 2017-08-24 өдөр өмгөөлөгч Ц.Мөнхбаттай уулзаж, өөрийн өмгөөлөгчөөр хэргийг хаагдах хүртэл ажиллуулахаар болж, тохирсон өмгөөллийн хөлсийг 1 500 000 төгрөгийг түүний Хаан банк дахь 5134014380 тоот данс руу шилжүүлсэн. Тэрээр мөнгө авсныхаа дараа 2018-05-25 өдөр утсаар ярьж, 2017-08-28 өдөр Хэнтий аймгийн Чингис хаан хот руу явж, хэрэгтэй танилцана гэсэн. Утасдана, замд тосч уулзаарай гэсэн тул би утасдсан. Орой 20 цагийн үед Багануурт ирсэн бөгөөд 36-63 УБГ дугаартай, ппажеро машинтэй, 2 эмэгтэй, нэг эрэгтэй хүнтэй ирсэн. Хэрэгтэй танилцахад хэрэгтэй гээд гэрээнд гарын үсэг надаар зуруулаад аваад явсан. Хамт явья гэхэд татгалзсан. 2 эмэгтэйг салхинд гаргах гээд ажил тартал нь хүлээлээ гэж байсан.: Маргааш нь Улаанбаатар орох замдаа надтай уулзаж, хэрэгтэй танилцлаа, хохирогчийн эхнэртэй уулзуул гэхээр нь би уулзуулсан. Тэгээд одоо шүүх хурал дээр чинь очно, миний ажил ингээд дуусч байгаа гэж хэлсэн. Түүнээс хойш 2017-10-10 өдөр Хэтий аймгийн цагдаагийн хэлтсээс өмгөөлөгчөө дууд, хэргийн мат?риал танилцуулья гэхээр нь утсаар Ц.Мөнхбатад хэлсэн боловч ах нас барсан, чамайг өмгөөлж чадахгүй нь, залуу сайн хүн олж өгье. Ажил явдал өнгөрөөгөөд ярья гэсэн. Мөрдөн байцаагч дээр ирээд явсан настай хүн чинь яасан бэ? 7 хоногийн дотор өмгөөлөгчөө олж ир гэсэнтул хариуцагч руу утасдахад утсаа авахаа больсон.
Иймд Хэнтий аймгаас Нарангэрэл гэдэг өмгөөлөгч авч, нэг сая төгрөгийн хөлс төлсөн.
Хариуцагчид мөнгөө буцааж авахаар мессэж бичсэн. Гэтэл гадаад явсан, 2018-03-25 өдрөөс өмнө ирэхгүй гэсэн. 2018-04-07 өдөр шүүх хуралдаан болж, 3 жил эрхээ хасуулж, 2 жил тэнсэгдсэн.
Миний бие өмгөөлөгч Ц.Мөнхбаттай холбогдох гэхэд би өмгөөлөгчийн хөлсөө авсан, ажлаа хийсэн яриа байхгүй, та залуу байна., шоронд тогооч хийж байгаад гарчихна биз гэх, эсхүл хүүхэд нь аав Солонгос руу ажил хийхээр явсан, таньтай тооцоогүй гэсэн гэх мэтээр арга саам хийсээр өнөөдрийг хүрсэн.
Өөрийн ажил мэргэжлээ далимдуулж, өмгөөлөгчийн ёс зүйг уландаа гишгэсэн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Түүний нэг удаа Хэнтий явсан зардал нь ихээр болоход 250 000 төгрөг болох тул өмгөөллийн хөлсөнд төлсөн 1 250 000 төгрөгийг хариуцагч Ц.Мөнхбатаас буцааж гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Өмгөөлөгч Ц.Мөнхбатыг 2017 оны 7 сард өөрийн нутаг болох Булган аймагт амарч байх үед Прокурорын байгууллагын ажилтан Гээпилмаа утасдаж, зам тээврийн ослын хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн бөгөөд Улаанбаатар хотод ирсний дараа М.Цэвээндорж гэх хүн дүүгийн хамт ирж уулзаж, хэргийн нөхцөл байдлын талаар ярьж, хохирогч нас барсан, жолоочийг согтуу байсан тухай хэлж, хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн. Уулзсанаас хойш 3-4 хоногийн дараа Гээпилмаа холбогдож, Хэнтий аймаг явж, мөрдөн байцаагч нартай уулзаж, хохирогч согтуу явсан нь осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай талаар тайлбарлах, тус аймгийн прокурортой уулзахыг зөвлөсөн.Үүний дагуу нэг удаа явах ажлын хөлсийг 1 500 000 төгрөг гэж тохирсон. Дансаа явуулжахад мөнгө шилжиж ирсэн.
Хэнтий аймаг явах замдаа Багануур дүүрэг орж, М.Цэвээндоржтой уулзаж, мөрдөн байцаагчид өгөх автомашины бичиг баримтын хуулбар, хохирогчийн гэр бүлд мөнгө өгсөн тухай баримтуудыг авч цааш явж, Хэнтий аймагт шөнийн 3 цагт очиж, буудалд бууж, мөрдөн байцаагч Сүхбаттай уулзаад буцсан. Прокурорт ярьж хэлж өгсөн.
Буцах замдаа Багануур дүүрэгт хохирогчийн гэр бүлтэй уулзахад М.Цэвээндорж өөрөө байлцсан. Үүнээс хойш М.Цэвээндорж 2-3 удаа залгасан.
Хариуцагч түүнд буруутай үйлдэл байгаа талаар нь хэлсэн байдаг. М.Цэвээндорж учиргүй мөнгөө нэхсэн мессеж явуулсан байсан. Тухайн үед тэр утсаа охиндоо өгч, өөр утастай байсан. Охин нь таниас хүн мөнгө нэхээд байна гэхээр надад мөнгө төлөх хүн байхгүй гэж хэлснийг охин маань дамжуулсан байсан. М.Цэвээндорж нь нэхэмжлэлдээ хэргийг дуусах хүртэл өмгөөлүүлэхээр тохирсон гэсэн байгаа боловч хэрвээ дуусах хүртэл нь өмгөөлөх байсан бол уг хэрэг 4,5-5 сая хүртэл төгрөгийн өртөгтэй, гэхдээ тэгж явах боломжгүй байна гэдгийг нэг бус удаа өөрт нь хэлсэн гэдэг. Хэнтий аймаг явахад шатахууны зардалд 240 000 төгрөг, буудал, хоол хүнсэнд 250 000 төгрөг, хол замд туслах жолоочоор найз Д.Дашнямдаа 100 000 төгрөг төлж авч явсан. Өөр жижиг зардлуудын баримтыг цуглуулж аваагүй. Энэ хэлцэл болзолт хэлцэл байсан бөгөөд түүний хүнд ял шийтгэлгүй байх, тэнсэгдэх хүсэл зориг биелэгдсэн. Энэ хүн хэдэн ч өмгөөлөгч авч болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь өөрийн холбогдсон авто ослын хэрэгт эрх зүйн туслалцаа авахаар хариуцагч, өмгөөлөгч Ц.Мөнхбаттай аман хэлцлээр тохирч, ажлын хөлс 1 500 000 төгрөгийг хариуцагчийн дансанд 2017-08-25 өдөр шилжүүлсэн, өмгөөлөгч Ц.Мөнхбат нь нэхэмжлэгчийн холбогдсон эрүүгийн хэрэгтэй танилцахаар 2017-08-28 өдөр Хэнтий аймаг руу явах зам зуур Багануур дүүрэгт амьдардаг нэхэмжлэгчтэй уулзаж, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулсан, хэрэгт хавсаргах нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс авч явсан, Хэнтий аймгаас буцаж ирэх замдаа уг эрүүгийн хэргийн хохирогчийн гэр бүлтэй уулзсан зэрэг ажлыг гүйцэтгэсэн талаар зохигч маргаангүй байна.
Зохигч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан байна.
Нэхэмжлэгч өөрийн холбогдсон эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллуулахаар түүнтэй тохирсон үүргийг хариуцагч зөрчсөн гэж үзэж, ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгөнөөс 1 250 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр багасгасан бөгөөд уг шаардлагыг хариуцагч нь нэхэмжлэгчид нэг удаа эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэрээ байгуулсан, уг гэрээ нэхэмжлэгч хорих ял эдлэхгүй, тэнсэгдэх болзолтой гэрээ байсан нь биелэгдсэн, үүргээ биелүүлсэн гэж маргаж, нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн мэтгэлцээнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авах өмгөөлөгчөөр ажиллуулахаар ярилцаж, ажлын хөлсийг 1 500 000 төгрөгөөр тохирч, тохирсон хөлсийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн, хариуцагч нь Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа нэхэмжлэгчтэй холбогдолтой эрүүгийн хэрэгтэй танилцахын тулд бичмэл гэрээнд нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулж авч, Хэнтий аймаг руу явсан, эрүүгийн хэрэгт нотлох баримт хүргэсэн, буцаж ирэх замдаа хэргийн хохирогчийн гэр бүлийн хүнтэй уулзах зэргээр өмгөөлөгчийн хийх ажлыг гүйцэтгэжээ
Хариуцагч энэ хугацаанаас хойш түүний өмгөөлөгчөөр ажиллаагүй, нэхэмжлэгч түүнээс өмгөөлөгчийн үүргээ гүйцэтгэхийг утсаар удаа дараа шаардсан боловч хариуцагч үүргээ биелүүлэхээс татгалзсан хариу өгснөөс нэхэмжлэгч өөр өмгөөлөгчтэй гэрээ байгуулж, эрүүгийн хэргээ шүүхээр эцэслэн шийдвэрлэгдтэл өмгөөлөгчөөр ажиллуулж, ажлын хөлсөнд 1 000 000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хэлцлээ хөнгөн ял шийтгэл авах болзолтой, нэг удаагийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан нь биелэгдсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.
Өмгөөлөгчийн гүйцэтгэсэн ажилбар бүрийг тус бүрд нь мөнгөөр үнэлэх боломжгүй боловч хариуцагч үүргээ биелүүлэхээс татгалзснаас нэхэмжлэгч нь эрүүгийн хэргээ эцэслэн шийдвэрлэгдтэл өөр өмгөөлөгч хөлслөн ажиллуулж, хүссэн үр дүнгээ хүртсэн явдлыг хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу түүний гүйцэтгэсэн ажлын үр дүн гэж үзэх боломжгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ зөрчснөөс нэхэмжлэгч эрүүгийн хэргээ цаашид эцэслэн шийдвэрлэх хүртэл өөр өмгөөлөгч ажиллуулж, ажлын хөлсөнд 1 000 000 төгрөг төлж, нэмж 1 000 000 төгрөгийн зардал гаргасныг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар түүнээс гарсан эд хөрөнгийн хохирол гэж үзэх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч үүргээ зөрчнөөс болж, нэхэмжлэгч гэрээнээс татгалзснаас өөрт учирсан хохирол 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэлийн хангагдаагүй хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.