| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/01991/И |
| Дугаар | 102/ШШ2018/02856 |
| Огноо | 2018-09-26 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2018/02856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Эмон 48-р байрны 52 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧП86071989, Мэргэн гүн овогт Гантөмөрийн Ононгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96-р байрны 902 тоотод байрлах 82,77 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, ХД-66 байрны 20 тоотод байрлах 81,5 м.кв талбайтай орон сууцуудыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
гуравдагч этгээд-Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, 20-р байрны 62 тоотод байрлах, РД-2737515, Ориент инвест ББСБ ХХК-ийг оролцуулан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаа, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэрчулуун, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96-р байрны 902 тоотод байрлах 82,77 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, ХД-66 байрны 20 тоотод байрлах 81,5 м.кв талбайтай орон сууцуудыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-25 өдрийн 102/ШШ2016/05519 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016-12-28 өдрийн 80 магадлалаар Г.Ононгоос 286 325 024 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүргээ биелүүлж чадаагүй тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа юм.
Миний бие шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан хугацаанд очиж, учир шалтгаанаа тайлбарлаж, битүүмжлэх, хураах, үнэлгээ хийлгэх ажиллагаанд саад тотгор учруулж байгаагүй, хувийн санхүүгийн хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлэн ажиллаж байгаа болно.
Гэтэл НШШГГ-аас шинжээч томилон барьцааны хөрөнгө болох Д.Жаргалсайханы өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206031493 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96-р байрны 902 тоотод байрлах, 82,77 м.кв талбайтай орон сууцыг 139 783 700 төгрөгөөр үнэлж, 70 хувиар буюу 97 848 590 төгрөгөөр анх дуудлага худалдаанд оруулах тухай 2018-05-03 өдрийн 4/7672 тоот мэдэгдлийг, Д.Уламбаярын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, ХД-66 байрны 20 тоотод байрлах, 81,5 м.кв талбайтай орон сууцыг 124 773 019 төгрөгөөр үнэлж, 70 хувиар буюу 87 341 113 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах тухай 2018-05-03 өдрийн 4/7672 тоот мэдэгдлийг ирүүлсэн.
Дээрх мэдэгдлийг 2018-05-04 өдөр хүлээн авч, үнэлгээтэй танилцсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.
Дээрх барьцааны 2 үл хөдлөх эд хөрөнгө нь Зайсанд буюу Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд хамаардаг, хотын төвөөс 1 км гаран зайтай, дуу чимээ багатай, цэвэр агаартай үнэлгээ өндөртэй, жил ирэх тусам үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өсч байхад м.кв нь нэг сая төгрөг хүрэхтэй, үгүйтэй үнээр буюу зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, хувь хүний хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна.
Иймд Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96-р байрны 902 тоотод байрлах 82,77 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, ХД-66 байрны 20 тоотод байрлах 81,5 м.кв талбайтай орон сууцуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү? гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-25 өдрийн 102/ШШ2016/05519 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016-12-28 өдрийн 80 магадлалаар Г.Ононгоос 286 325 024 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж, Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96-р байрны 902 тоотод байрлах 82,77 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, ХД-66 байрны 20 тоотод байрлах 81,5 м.кв талбайтай орон сууцуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураан авсан.
Төлбөр төлөгч Г.Онон, өмчлөгч Д.Жаргалсайхан, Д.Уламбаяр нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны орон сууцуудыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг авахад Д.Жаргалсайхан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96-р байрны 902 тоотод байрлах 82,77 м.кв талбайтай орон сууцыг 320 000 000 төгрөгөөр, Д.Уламбаяр Хан-Уул дүүрэг, 1-р хороо, ХД-66 байрны 20 тоотод байрлах 81,5 м.кв талбайтай орон сууцыг 380 000 000 төгрөгөөр тус тус үнийн санал өгсөн ба төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-ийн зүгээс үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул барьцааны үл хөдлөх хөрөнгүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч болох Баян модот ХХК, Хөрөнгө эстимент ХХК-иудаар үнэлгээг тогтоолгоход 139 783 700 төгрөг, 124 773 019 төгрөгөөр тус тус үнэлсэн.
Төлбөр төлөгч Г.Онон, барьцаалуулагч Д.Жаргалсайхан, Д.Уламбаяр нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2018-05-03 өдөр 4/7673 тоот мэдэгдлийг хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлсөн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Г.Ононгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
Гуравдагч этгээд тайлбартаа: Манайх Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дэмжиж оролцож байна.
Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийн дагуу 286 325 024 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тул албадан биелүүлүүлэхээр шүүхэд хандсан. Зээлийн гэрээний үүрэгт орон сууцаа барьцаалуулсан Д.Жаргалсайхан, Д.Уламбаяр нараас орон сууцыг хураахад үнийн саналыг нь авсан юм билээ. Өмчлөгч нар нь үнийг хэт дээгүүр үнэлсэн байсан тул манайх тэдний үнийн саналыг зөвшөөрөх боломжгүй учир шинжээчээр үнэлүүлэх саналыг гаргасан. Хөндлөнгийн шинжээч үнэлгээг тогтоосон тул төлбөр төлөгч барьцаалуулагч нарын гомдол үндэслэлгүй юм.Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
Зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан мэдэгдлүүд, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолууд, үнийн саналууд, хүсэлт, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр, магадлал, хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар, итгэмжлэлүүд, өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримт бичгүүд, шинжээч томилсон тогтоол, үнэлгээний тайлангууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-25 өдрийн 102/ШШ2016/05519 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016-12-28 өдрийн 80 магадлал, Дээд шүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017-03-14 өдрийн 001/ХТ2017/00282 тогтоолын дагуу төлбөр төлөгч Г.Ононгоос 286 325 024 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-д олгох, уг үүргийг барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96-р байрны 902 тоотод байрлах, Д.Жаргалсайханы өмчлөлийн 82,77 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, ХД-66 байрны 20 тоотод байрлах, Д.Уламбаярын өмчлөлийн 81,5 м.кв талбайтай орон сууцуудыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллага дээрх шүүхийн шүүгчийн 2017-04-20 өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, шийдвэрийг биелүүлэх ажиллагааг эхэлж, төлбөр төлөгчид төлбөрөө төлөх мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч төлбөр төлөгч төлбөрөөс төлөөгүй байна.
Хариуцагч байгууллага 2017-10-27 өдөр, барьцаалагдсан хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96-р байрны 902 тоотод байрлах, Д.Жаргалсайханы өмчлөлийн 82,77 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, ХД-66 байрны 20 тоотод байрлах, Д.Уламбаярын өмчлөлийн 81,5 м.кв талбайтай орон сууцуудыг битүүмжилж, 2017-12-05 өдөр хурааж, орон сууцны үнийн талаар өмчлөгчийн саналыг авч, төлбөр авагч талд саналыг танилцуулсан байна.
Төлбөр авагч нь өмчлөгчийн саналыг зөвшөөрөөгүй байх бөгөөд үнийг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хариуцагч байгууллага шинжээч томилж, орон сууцнуудын үнэлгээг тогтоолгосон, шинжээч тогтоосон үнийн талаар төлбөр төлөгч, барьцаалуулагч нарт хариуцагч байгууллага мэдэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд байна.
Дээрх ажиллагаануудыг хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь барьцаалсан хөрөнгийн үнийн талаар өөр өөр саналтай, тохиролцоогүй байсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, хөндлөнгийн шинжээчээр орон сууцнуудын үнэлгээг тогтоолгосон нь байна.
Шинжээч нар орон сууцуудыг орлогын хандлагын арга, зардлын хандлагын арга, зах зээлийн хандлагын аргаар тус бүрчлэн үнэлсэн байх бөгөөд шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96-р байрны 902 тоотод байрлах, Д.Жаргалсайханы өмчлөлийн 82,77 м.кв талбайтай орон сууцыг ижил байршилд байгаа орон сууцны зах зээлийн үнэтэй жишиж, жишиг үнийн аргаар 139 783 700 төгрөгөөр, Баян модот ХХК нь Хан-Уул дүүрэг, 1-р хороо, ХД-66 байрны 20 тоотод байрлах, Д.Уламбаярын өмчлөлийн 81,5 м.кв талбайтай орон сууцыг ижил байршилд байсан орон сууцыг худалдан борлуулсан үнэтэй харьцуулж, зах зээлийн хандлагын аргаар үнийг 124 773 019 төгрөгөөр тус тус тодорхойлж, тогтоосон байна.
Эдгээр орон сууц нь төлбөр төлөгчийн санал болгосон үнэ бүхий болох нь нотлогдоогүй, орон сууцнуудын зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй тул зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тухай төлбөр төлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар санал болгох доод үнэ тогтоогдох тул шинжээчийн тогтоосон үнэлгээг 30 хувиар бууруулахаар мэдэгдсэн хариуцагчийн мэдэгдэл хуулийн үндэслэлтэй юм.
Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
| арын 26 өдөр | Дугаар 102/ШШ2018/02856
| Улаанбаатар хот
|