Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2022/1145/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1174 |
Огноо | 2022-08-02 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Д.Даваадорж |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1174
2022 08 02 2022/ШЦТ/1174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Д.Даваадорж,
Шүүгдэгч О.Г- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч И овогт Огийн Г-ад холбогдох эрүүгийн 2209 00000 0892 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Дэнж 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000 И овогт Огийн Г-.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Г- нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн С.У-д “зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж виза картынх нь мэдээллийг хууль бусаар авч, хохирогчийн “Хаан” банканд эзэмшдэг ххххххх тоот дансыг өөрийн нэр дээр бүртгэлтэй “Монгол чат” ХХК-ийн цахим хэтэвчинд холбож, улмаар хохирогчийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Малчин 17 дугаар гудамжны 340 тоотод гэртээ байхад нь дээрх данснаас 100.000 төгрөгийг өөрийн "Хаан” банканд эзэмшдэг ххххххх тоот дансанд шилжүүлэн авч,
2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Т.Т-ыг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Этүгэн” Их сургуулийн дотуур байранд байхад нь “зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдпыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар виза картынх нь мэдээллийг хууль бусаар авч, хохирогчийн “Хаан” банканд эзэмшдэг ххххххх тоот дансыг өөрийн нэр дээрх бүртгэлтэй “Монгол чат” ХХК-ийн цахим хэтэвчинд холбож, дээрх данснаас 303.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг ххххххх тоот дансанд шилжүүлэн авч,
2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Т.Б-г Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” их дэлгүүрийн орчим явж байхад нь “зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар виза картных нь мэдээллийг хууль бусаар авч, хохирогчийн “Хаан” банкинд эзэмшдэг ххххххх тоот дансыг өөрийн нэр дээрх бүртгэлтэй “Монгол чат” ХХК-ийн цахим хэтэвчинд холбож, дээрх данснаас 300.300 төгрөгийг өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг ххххххх тоот дансанд шилжүүлэн авч,
2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Н.Х- д “зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж виза картынх нь мэдээллийг хууль бусаар авч, хохирогчийн нөхрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн" банкинд эзэмшдэг ххххххх тоот дансыг өөрийн нэр дээрх бүртгэлтэй “Монгол чат” ХХК-ийн цахим хэтэвчинд холбож, улмаар хохирогчийг Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Баруун алтан Өлгийн 0 дүгээр гудамжны 0-0 тоотод гэртээ байхад нь дээрх данснаас 320.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг ххххххх тоот дансанд шилжүүлэн авч тус тус залилсан буюу нийт 1.023.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г- мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас: хохирогч С.У-ын өгсөн мэдүүлэг /хх-61-62/, хохирогч С.У-аас “Ga Na” гэх нэртэй хүнтэй харилцсан гэх чатын хуулбар /хх-63-64/, О.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-68-69/, хохирогч Т.Т-ын өгсөн мэдүүлэг /хх-8-9/, хохирогч Т.Т-ын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-14/, Т.Т-ын “Хаан” банкны хххххххтоот дансны хуулга /хх-15/, “Монгол чат” ХХК-иас ирүүлсэн албан бичиг, хавсралтын хамт /хх-18-19/, шүүгдэгч О.Г-ын “Хаан” банкны ххххххх тоот дансны хуулга /хх-27-36/, О.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-51-52/, хохирогч Н.Х- гийн өгсөн мэдүүлэг /хх-77/, “Ga Na” гэх нэртэй хүнтэй харилцсан гэх чатын хуулбар /хх-80-85/, хохирогч Н.Х- гийн интернэт банкны зарлагын баримт /хх-78-79/, О.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-88-89/, хохирогч Т.Б-гийн “Хаан" банкны ххххххх тоот дансны хуулга /хх-97/, хохирогч Т.Б-гийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-99/, “Монгол чат” ХХК-иас ирүүлсэн албан бичиг, хавсралтын хамт /хх-102-103/, О.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-107-108/ шүүгдэгч О.Г-ын хохирол төлсөн баримт, шүүгдэгч О.Г-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-109/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Г- нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн С.У-д “зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж виза картынх нь мэдээллийг хууль бусаар авч, хохирогчийн “Хаан” банканд эзэмшдэг ххххххх тоот дансыг өөрийн нэр дээр бүртгэлтэй “Монгол чат” ХХК-ийн цахим хэтэвчинд холбож, улмаар хохирогчийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Малчин 17 дугаар гудамжны 340 тоотод гэртээ байхад нь дээрх данснаас 100.000 төгрөгийг өөрийн "Хаан” банканд эзэмшдэг ххххххх тоот дансанд шилжүүлэн авч,
2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Т.Т-ыг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Этүгэн” Их сургуулийн дотуур байранд байхад нь “зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар виза картынх нь мэдээллийг хууль бусаар авч, хохирогчийн “Хаан” банканд эзэмшдэг хххххххтоот дансыг өөрийн нэр дээрх бүртгэлтэй “Монгол чат” ХХК-ийн цахим хэтэвчинд холбож, дээрх данснаас 303.000 төгрөгийг өөрийн “Хаан” банканд эзэмшдэг ххххххх тоот дансанд шилжүүлэн авч,
2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Т.Б-г Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” их дэлгүүрийн орчим явж байхад нь “зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар виза картынх нь мэдээллийг хууль бусаар авч, хохирогчийн “Хаан” банканд эзэмшдэг ххххххх тоот дансыг өөрийн нэр дээрх бүртгэлтэй “Монгол чат” ХХК-ийн цахим хэтэвчинд холбож, дээрх данснаас 300.300 төгрөгийг өөрийн “Хаан” банканд эзэмшдэг ххххххх тоот дансанд шилжүүлэн авч,
2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Н.Х- д “зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж виза картынх нь мэдээллийг хууль бусаар авч, хохирогчийн нөхрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн" банканд эзэмшдэг ххххххх тоот дансыг өөрийн нэр дээрх бүртгэлтэй “Монгол чат” ХХК-ийн цахим хэтэвчинд холбож, улмаар хохирогчийг Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Баруун алтан Өлгийн 0 дүгээр гудамжны 0-0 тоотод гэртээ байхад нь дээрх данснаас 320.000 төгрөгийг өөрийн “Хаан” банканд эзэмшдэг ххххххх тоот дансанд шилжүүлэн авч тус тус залилсан буюу нийт 1.023.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.У-ын өгсөн: “...Намайг 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр фейсбүүк хаягаар ороод байж байтал “Ga Na” гэх хаягтай хүн “Монгол чатын зээл гаргана” гэхээр нь холбогдоод чат бичсэн. Тэр хүн намайг “Хаан” банкны картын урд талын зургаа дараад явуул гэж хэлсэн. Тэгээд би дараад явуулахад тэрээр “танд нэг код ирнэ, тэрийгээ өг” гэхээр нь миний гар утасны дугаарт ирсэн 4 оронтой кодыг хэлээд өгсөн. Тэгтэл дансанд маань байсан 100.000 төгрөг “Монгол чат” гэсэн утгаар гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-61-62/,
Хохирогч С.У-аас “Ga Na” гэх нэртэй хүнтэй харилцсан гэх чатын хуулбар /хх-63-64/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Г-ын яллагдагчаар өгсөн: “...Миний бие “Ганаа” нэртэй фейсбүүк хаягаар “вика карт, интернэт банк байвал зээл гаргаж өгнө” гэх зарыг оруулж, улмаар У- гэх Солонгос жүжигчний зурагтай хаягаас нэг хүн над руу мэдээлэл авах талаар чат бичсэн. Ингээд би “Хаан банкны картынхаа урд талын зургийг явуулчих” гэж хэлээд зургийг нь аваад өөрийн 80830832 дугаарыг “Монгол чат”-тай холбож, улмаар У-ын дансны мэдээллийг сүүлийн 4 оронтой кодын хамт авч, картын зургийг “Монгол чатад холбож, 100.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны ххххххх тоот данс руу шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг /хх-68-69/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Т-ын өгсөн: “...Миний бие “Ga Na” гэх нэртэй фейсбүүк хуудсанд “Виза карт, интернэт банк байвал зээл гаргаж өгнө” гэх зарын харж, улмаар чатлаж өөрийн дансны дугаар, картын дугаар, дансны сүүлийн мэдээллийг өгч байсан юм. Гэтэл дараа нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 32 минутын орчимд “Хаан” банкны хххххххтоот данс руу 303.000 төгрөг миний данс руу орж ирсэн. Тэгээд би уг мөнгийг өөр хүн рүү шилжүүлэх гэж байтал миний дансанд байсан дээрх мөнгө алга болсон байсан. Би гайхаад байж байтал “Монгол чат” гэсэн нэрээр гараад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-8-9/,
Хохирогч Т.Т-ын “Хаан” банкны хххххххтоот дансны хуулга /хх-15/,
“Монгол чат” ХХК-иас ирүүлсэн “...Дээрх гүйлгээг 80830832 дугаар дээр холбоотой Одонтуяагийн Г- бүртгэлтэй хэрэглэгч 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 38 минутад хийсэн байна...” гэх албан бичиг, хавсралтын хамт /хх-18-19/,
Шүүгдэгч О.Г-ын “Хаан” банкны ххххххх тоот дансны хуулга /хх-27-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.Г-ын яллагдагчаар өгсөн: “...Миний бие фейсбүүкийн “Ганаа” нэртэй хаягийг өөрийн найз Номин-Эрдэнэтэй хамт ашигладаг бөгөөд бид хоёр өөр, өөрийн гар утаснаас тухайн хаяг руу нэвтэрч “интернэт банк, карттай хүмүүст зээл авч өгнө” гэж зар оруулдаг. Улмаар зарын дагуу бичсэн хүмүүст “картын зураг болон интернэт банкны сүүлийн хуулгыг явуул” гэж хэлдэг бөгөөд хохирогч Т.Т-ын карт дээрх дугаарыг “Монгол чат”-тай холбож баталгаажуулах код Т.Т-ын интернэт банканд ирэхэд нь “сүүлийн гүйлгээний зургийг явуул” гэж хэлж, ирсэн баталгаажуулах кодыг “Монгол чат”-д илгээж картыг нь холбож байсан 303.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны ххххххх дугаартай данс руу татаж авсан...” гэх мэдүүлэг /хх-51-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Х- гийн өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Ga Na” гэх нэртэй фейсбүүк хаягт “виза карт, интернэт банк байвал зээл гаргаж өгнө” гэсэн зар тавьсан байхаар нь тухайн хүнтэй чатлаад үзэхэд “зээл гаргаж өгнө, картынхаа зургийг явуулчих" гэж хэлсэн. Би тэгээд нөхрийнхөө “Худалдаа хөгжлийн банк”-ны картын зургийг явуулчих гэж хэлэхэд нь явуулсан. ...Тэгтэл 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхрийн данснаас 320.000 төгрөг татаад авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-77/,
Хохирогч Н.Х- гийн интернэт банкны зарлагын баримт /хх-78-79/,
Хохирогч Н.Х- гийн “Ga Na” гэх нэртэй хүнтэй харилцсан гэх чатны хуулбар /хх-80-85/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүдэгч О.Г-ын яллагдагчаар өгсөн: “...Миний бие “Ga Na” нэртэй фейсбүүк хаягаар “Виза карт, интернэт банк байвал зээл гаргаж өгнө” гэх зарыг оруулж, улмаар Х- гэх хүн над руу мэдээлэл авах гэж чат бичсэн. Ингээд би “Хаан банкныхаа картын урд талын зургийг дараад явуулчих” гэж хэлж зургийг нь аваад өөрийн 80830832 дугаарыг “Монгол чат”-тай холбож, улмаар ...Х- гийн данснаас 320.000 төгрөгийг шилжүүлж, өөрийн “Хаан” банкны ххххххх дугаартай данс руу явуулсан...” гэх мэдүүлэг /хх-88-89/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Б-гийн гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн хажууд явж байх үед гэнэт миний “Хаан” банкны ххххххх дугаарын данснаас гэнэт 300.300 төгрөгийн зарлага гарсан мессеж ирсэн юм. Тэгээд гайхаад дансаа шалгаад үзтэл “Mongolia.com” гэх утгатай мөнгө гараад явчихсан байсан. Би 4 дүгээр сарын 10-ны орой “Ga Na” гэх фейсбүүк хаягтай хүнтэй чаталсан ба “зээл олгоно” гэсэн юм. Тэгэхээр нь би тэр хүнд өөрийнхөө “Хаан” банкны картын зургийг дарж өгөөд явуулчихсан...” гэх мэдүүлэг /хх-99/,
Хохирогч Т.Б-гийн “Хаан” банкны ххххххх тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-97/,
“Монгол чат” ХХК-иас ирүүлсэн “...Дээрх гүйлгээг 80830832 дугаар дээр холбоотой О.Г- бүртгэлтэй хэрэглэгч 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 11 цаг 28 минутад хийсэн байна...” гэх албан бичиг, хавсралтын хамт /хх-102-103/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Г-ын яллагдагчаар өгсөн: “...Миний бие “Ганаа” нэртэй фейсбүүк хаягаар “зээл гаргаж өгнө” гэх зарыг оруулж, улмаар Б- гэх хүн над руу мэдээлэл авах гэж чат бичсэн. Ингээд би “Хаан банкныхаа картын урд талын зургийг дараад явуулчих” гэж хэлж зургийг нь аваад өөрийн 80830832 дугаарыг “Монгол чат”-тай холбож, улмаар ...Б-гийн данснаас 300.000 төгрөгийг шилжүүлж, өөрийн “Хаан” банкны ххххххх дугаартай данс руу явуулсан...” гэх мэдүүлэг /хх-107-108/
Шүүгдэгч О.Г-ын хохирол төлбөр төлсөн баримт “Хаан банкны дансны хуулга,
Шүүгдэгч О.Г-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /109/ зэрэг зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч О.Г- 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн С.У-д “зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж виза картынх нь мэдээллийг хууль бусаар авч, хохирогчийн “Хаан” банканд эзэмшдэг ххххххх тоот дансыг өөрийн нэр дээр бүртгэлтэй “Монгол чат” ХХК-ийн цахим хэтэвчинд холбож, улмаар хохирогчийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Малчин 17 дугаар гудамжны 340 тоотод гэртээ байхад нь дээрх данснаас 100.000 төгрөгийг өөрийн "Хаан” банканд эзэмшдэг ххххххх тоот дансанд шилжүүлэн авч,
2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Т.Т-ыг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Этүгэн” Их сургуулийн дотуур байранд байхад нь “зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдпыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар виза картынх нь мэдээллийг хууль бусаар авч, хохирогчийн “Хаан” банканд эзэмшдэг хххххххтоот дансыг өөрийн нэр дээрх бүртгэлтэй “Монгол чат” ХХК-ийн цахим хэтэвчинд холбож, дээрх данснаас 303.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг ххххххх тоот дансанд шилжүүлэн авч,
2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Т.Б-г Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” их дэлгүүрийн орчим явж байхад нь “зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар виза картных нь мэдээллийг хууль бусаар авч, хохирогчийн “Хаан” банкинд эзэмшдэг ххххххх тоот дансыг өөрийн нэр дээрх бүртгэлтэй “Монгол чат” ХХК-ийн цахим хэтэвчинд холбож, дээрх данснаас 300.300 төгрөгийг өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг ххххххх тоот дансанд шилжүүлэн авч,
2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Н.Х- д “зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж виза картынх нь мэдээллийг хууль бусаар авч, хохирогчийн нөхрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн" банкинд эзэмшдэг ххххххх тоот дансыг өөрийн нэр дээрх бүртгэлтэй “Монгол чат” ХХК-ийн цахим хэтэвчинд холбож, улмаар хохирогчийг Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Баруун алтан Өлгийн 0 дүгээр гудамжны 0-0 тоотод гэртээ байхад нь дээрх данснаас 320.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг ххххххх тоот дансанд шилжүүлэн авч тус тус залилсан буюу нийт 1.023.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Г-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Ийнхүү шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанаар шүүгдэгч О.Г- нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4 удаагийн үйлдлээр бусдаас нийт 1.023.300 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна. Шүүгдэгч О.Г-ын үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч О.Г- нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр болох 1.023.300 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч О.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын нөхцөл байдал, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.800 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.800.000 торгох ялыг оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч О.Г- нь энэ хэрэгтээ 2022 оны 5 дугаарын 6-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 30 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх буюу 15.000 төгрөгөөр тооцож, нийт 450.000 төгрөгийг түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.800 нэгжтэй хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ялаас хасаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч шүүгдэгч И овогт Огийн Г-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Г-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ын цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх буюу 15.000 төгрөгөөр тооцож нийт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тогтоож, түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.800 нэгжтэй хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ялаас хасаж нийт түүнд торгох ялын хэмжээг 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Г- нь шүүхээс оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС