Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2018/02971

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Хөсөгт трейд ХХК-ийн байранд байрлах, РД-2658704, Ээмдэ ХХК,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 6-р хороо, АОС байрны 83 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЕ76080500, Боржигон овогт Чойжамцын Сувдбилэг нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, АОС, ХД-83 тоотод байрлах, 694,56 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, 182 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний эзэмшил газрыг үнэлсэн Дамно ХХК хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, АОС байрны ХД-83 тоотод байрлах, 694,56 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, 182 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшил газрыг үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг шүүх хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 01709 дугаар, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Ээмдэ ХХК, Ч.Сувдбилэг нараас 436.116.539 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1.169.266 төгрөг, нийт 437.285.805 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагаа хийж дээрхи хөрөнгүүдийг Дамно ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээг бидэнд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр танилцуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/8483 дугаартай мэдэгдлийг гардуулж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. Дамно ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангаас харвал төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэлэхдээ иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 42.2 дахь хэсэгт заасныг зөрчиж дүгнэлт гаргасан байна. Дамно ХХК-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үнэлгээ хийсэн мэргэжилтний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг үнэлгээ хийсэн этгээдийн эрхийг нь баталгаажуулсан нотлох баримт байхгүй буюу үнэлгээ хийх эрхгүй, үнэлгээ хийх, дүгнэлт гаргах ямар ч тусгай мэдлэг байхгүй мэргэжлийн бус этгээд шинжээчээр ажилласан гэж үзэхээр байна. Шинжилгээ хийсэн этгээд нь тусгай мэдлэгтэй эсэхээ баримтаар нотлоогүй байх тул үнэн зөв дүгнэлт гаргасан гэж үзэхгүй байна. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг огт баримтлаагүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлалгүйгээр шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх журмыг зөрчсөн байна. Дээрхи үл хөдлөх хөрөнгө нь бие даасан дэд бүтэцтэй, бизнесийн хамгийн ашигтай байршилтай, ямар ч зориулалтаар ашиглаж болох, тэр дундаа эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хамгийн тохиромжтой, эмнэлэг, эмнэлэгийн үйлчилгээнүүд төвлөрсөн газрын төвд байдаг зэрэг давуу талуудтай байтал эдгээр нөхцөл байдлуудыг хөрөнгийг үнэлэхдээ тооцож үзээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зориулалтаар үнэлэгдэж байгаа нь хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилготой бөгөөд үнэлгээг бодитоор тооцох нь өмчлөгчийн эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Иймд эрхгүй этгээдийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээ бага үнэлэгдсэн байх тул Дамно ХХК-ийн 2018 оны 05 сарын 09 өдрийн Ш18-01 дугаартай, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-06-09 өдрийн 102/ШШ2017/01709 захирамжаар Ээмдэ ХХК, Ч.Сувдбилэг нараас 437 285 805 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ч.Сувдбилэгийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, АОС байрны ХД-83 тоотод байрлах, 694,56 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, 182 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар тус бүрийг эд хөрөнгө битүүмжлэх 2018-04-05 өдрийн 18250222/1 тоот тогтоолоор битүүмжилж, эд хөрөнгө хураах 2018-04-19 өдрийн 18250222/2 тоот тогтоолоор хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч , өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж, шинжээч 1 349 103 809 төгрөгөөр үнэлэснийг 2018-05-16 өдрийн 4/8483 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, төлбөр төлөгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мэдэгдэл, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолууд, шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Дамно ХХК хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 сарын 09 өдрийн 102/ШШ2017/01709 захирамжаар хариуцагч Ээмдэ ХХК, Ч.Сувдбилэг нар 436.116.539 төгрөгийг Хас банкинд төлөхөөр зохигч эвлэрсэн эвлэрлийг шүүх баталж, хариуцагч нар төлбөрөө сайн дураар эс төлбөл зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгө болох Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, АОС, ХД-83 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205035994 дугаарт бүртгэгдсэн, 694,56 м.кв талбайтай, 3 давхар АОС, дээрх хаягт байрлах, нэгж талбарын 1868310880710 дугаар бүхий, 182 м.кв талбайтай эзэших эрхтэй газрыг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжид 1.169.266 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба уг захирамжийг гүйцэтгүүлэхээр 2018-01-25 өдөр 139 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Хариуцагч байгууллага дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2018-04-05 өдөр Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, АОС, ХД-83 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205035994 дугаарт бүртгэгдсэн, 694,56 м.кв талбайтай, 3 давхар АОС, дээрх хаягт байрлах, нэгж талбарын 1868310880710 дугаар бүхий, 182 м.кв талбайтай газрыг битүүмжилж, 2018-04-19 өдөр эдгээр хөрөнгүүдийг хураах тухай тогтоол үйлдсэн байна. Улмаар 2018-05-01 өдөр шинжээч томилох тухай тогтоол гаргаж, Дамно ХХК-ийг үнэлгээг хийх шинжээчээр томилсон, түүнд шинжээчийг эрх үүргийг тайлбарласан байх ба Дамно ХХК орон сууцыг 1 229 933 821 төгрөгөөр, газрыг 119 169 988 төгрөгөөр буюу нийт 1 349 103 809 төгрөгөөр үнэлсэн тайлан иррүлсэн, энэ тухай төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2018 оны 05 сарын 16-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, зохигчоос ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч үнэлгээг эрх бүхий этгээд үнэлгээг хийгээгүйд үндэслэсэн гомдлыг хариуцагчид 2018-06-13 өдөр шүүх гардуулж өгсөн бөгөөд хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтаар шинжээчээр ажилласан этгээд хөрөнгө үнэлэх эрхтэй эсэх нь нотлогдоогүй байна.

Хэргийг шүүх хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааныг 2018-07-05 өдөр, 2018-09-21 өдөр, 2018-10-01 өдөр тус тус товлож, хуралдааны мэдэгдлийг хариуцагчид хүргэсэн боловч эдгээр хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч ирээгүй, хэргийн материалтай танилцуулахаар мэдэгдэхэд ирээгүй, маргаж байгаа үнэлгээний тайланг нотлох баримтаар ирүүлээгүйгээс хэргийг шүүх хэлэлцэх боломжгүйд хүрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хэргийг шүүх шийдвэрлэх хугацаа болох 2018-08-27 өдрийн дотор шийдвэрлэх боломжгүйд хүргэсэн болохыг тэмдэглэж байна.

Хариуцагчаас ирүүлсэн баримтаар түүний томилж ажиллуулсан шинжээч үл хөдлөх хөрөнгө үнэлэх эрхтэй эсэх нь тогтоогдоогүй гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,