Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн , / РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн орчимд Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах ийн уурхайн ажилчдын амралтын гэрт иргэн *******тай нүүр гарын угаалтуур цэвэрлэсэнгүй гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар Э. нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... би 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн орчим ажлын газрын амралтын гэр заваан байхаар нь “бүгдээрээ гэрээ цэвэрлэе” гэж хэлсэн. орон дээр хэвтэж байхаар нь “босчихоо хөгшөөн, ороо дээш нь шахъя, угаалтуураа цэвэрлэе” гэхэд би ганцаараа угаадаг юм гэхээр нь баруун хацар луу нэг удаа цохиод бид хоёр хоорондоо барилцаж аваад ноцолдож байхад миний цээж рүү жийгээд байхаар нь би Гантулгыг барьж аваад нүүр лүү нэг удаа мөргөхөд гэрт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 45- 46 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч Э. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багт ийн уурхайд ажиллаж байсан. Би тэр өглөө 08 цагт ажилдаа гараад ажлаа хийж байгаад 13 цагийн үед хоолондоо орчхоод амралтын гэрт ороод амарч байсан чинь орны хөл рүү өшиглөөд “бос, энэ угаалтуурыг угаахгүй яасан юм бэ? гэхээр нь “наадахыг чинь угаадаг хүн байдаг шүү дээ” гэж хэлээд эргэж хараад явах гэж байсан чинь нэг цохихоор нь эргээд харах гэсэн чинь дахиад цохиод байсан. Гэрт байсан , хоёр салгахаар нь гэрээс гарч цусаа угаачхаад цаашаа яваад даргаасаа чөлөө аваад сум руу ирсэн. архи уугаагүй байсан, Тухайн үед бид хоёр ноцолдож байхдаа ийг хөлөөрөө жийсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 10 /,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хоолны 13 цагийн орчимд хоолондоо орчхоод амралтын гэртээ орсон юм. Тухайн үед надтай хамт ажилладаг , , , нар амрах гэр лүү хамт орсон. Эхнэртэйгээ ярихаар гараад 30 гаран минут ярьж байгаад гэрт орсон чинь шүд нь унасан байдалтай, гэгчтэй маргалдсан юм шиг байсан. Тэгээд би удаагүй ажилдаа гараад явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 /,

5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн орчим хоолондоо орчхоод амралтын гэртээ орсон юм. Гэртээ ортол хамт байдаг , , , нар байсан. Тэр үед орон дээрээ амрах гээд байж байтал гэгч нь “нүүр гарын угаалтуур халтар байна, цэвэрлэхгүй яасан юм бэ” гэж гэгчид хандаж хэлсэн. Тэгсэн чинь гэгч нь гэрийнхээ орнуудын зайг шахаж байгаад амарч байсан орыг шахах гээд д хандан “босож бай, наад орыг чинь янзлах гээд байна” гэсэн чинь гэнэт босож ирээд “би яахаараа нүүр гарын угаалтуур цэвэрлэх ёстой юм" гэж уурласан чинь шууд нүүрний хэсэгт 1 удаа цохисон юм. Тэгсэн чинь ор луу унасан ба босож ирээд ийг заамдаж аваад ор луу унасан. Тэр 2 дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэр үед би утсаар ярьж байсан ба чимээтэй байхаар нь гэрээс гарч утсаар ярьчхаад гэр лүү харсан чинь хамраас цус гарсан байдалтай нүүрээ угааж байсан. Тэгээд би гэртээ орсон чинь араас орж ирсэн ба тэй дахин маргалдаад барьцалдаж авсан чинь гэгч нь Гантулгыг толгойгоороо нүүрний хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэгсэн чинь үүдэн шүднүүд нь унах шиг болсон. Тэгээд би тэр хоёрын дундуур ороод салгасан. ...Миний харснаар зүүн талын хацрын хэсэгт 1 удаа цохисон, мөн 1 удаа толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөсөн. Өөр гар хүрсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. нь ийг хөлөөрөө 1 удаа жийсэн, өөрөөр гар хүрсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 570 дугаартай шинжээчийн:

1. Э. биед тархи доргилт, зүүн нүд, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд дээд үүдэн 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 30-31 /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн орчимд Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “ ”-ийн уурхайн ажилчдын амралтын гэрт хамт ажилладаг гагнуурчин *******тай нүүр гарын угаалтуур цэвэрлэсэнгүй гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар Э. нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон  байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 570 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн  зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Хэрэгт хохирогч *******ийн гэх баруун дууд үүдэн шүд 1 ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн ийг таван зуун  / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван  зуун  мянган / 500.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван зуун  / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван  зуун  мянган / 500.000 / төгрөгөөр торгох  ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт хохирогчийн гэх шүдийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ