Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ын , / РД:******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 21-22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг тоотод байх гэрээс Наier маркийн 51 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******эд бага хэмжээнээс дээш буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг тоотод байх иргэн гийн эзэмшлийн орон байранд буюу гэрт хууль бусаар нэвтрэн орж Sonу маркийн 43 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******д бага бус хэмжээнээс дээш буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Би архи ууж байгаад 2 өөр айлаас хоёр өөр зурагт хулгайлаад тэгээд цагдаад баригдсан. Тэгээд би хулгай хийсэн 2 зурагтынхаа 1 зурагтыг эзэнд нь буцааж өгөөд харин нэг зурагтын 90.000 төгрөгөөр таксинд явдаг танихгүй хүнд зараад явуулсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 59 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ...архи уугаад 17 цагийн үед ганцаараа гэртээ ороод унтсан. 21 цаг 30 минутын үед манай найз ирээд бид хоёр дэлгүүр лүү хамт усанд явсан. 8-10 минутын хооронд буцаад гэртээ иртэл асаалттай байсан 51 инчийн Нaier маркийн зурагт алдагдсан байсан. Би тухайн үед гэрээ түгжээгүй, гэрэл асаалттай, зурагт асаалттай байсан. Би өдөр гадуур хүмүүстэй архи уусан. Гэртээ ирээд 2 цаг унтаад сэрээд зурагтаа асаагаад юм үзэж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 106-107 /,

4. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2022 оны 05 дугаар сарын 30-ны орой ирээд ахындаа орж хоол хийлгэх гээд гэртээ орж хоолны амтлагч авахад гэрийн цоож эвдэрсэн байхаар нь тоолгүй гэртээ ороод хөргөгчөөсөө амтлагч аваад буцаж гараад хоолоо хийлгэж идээд буцаад гэртээ ороод гэрээ цэвэрлэх гэж байхад манай зурагт байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай зурагт хар өнгийн  Sony маркийн зурагт байгаа юм...гэх мэдүүлэг / хх-ийн 9-10 /,

5. Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2022 оны 05 дугаар сард намхан бор царайтай эрэгтэй, бас адилхан бор царайтай хоёр хүн орж ирээд “эгч машинаа хураалгачихлаа, мөнгө байна уу” гэхээр нь “тэр асуудал чинь надад ямар хамаатай юм бэ” гэхэд гарч яваад минут болоогүй буцаж орж ирээд “ийм том, танай энэ хөлдөөгчөөс том зурагт байна гээд намхан бор залуу нь манай хөлдөөгчийг алдалж үзээд явж байгаад гараад явсан. Тэгээд удалгүй тухайн хоёр залуу саарал өнгийн том зурагт аваад ороод ирсэн.Тэгэхээр нь “наадах чинь хулгайн эд зүйл биш юм биз” гэхэд “үгүй манай гэрийн зурагт байгаа юм” гэж намхан бор залуу нь надад хэлсэн. Би тухайн хоёр залууд “надад 140.000 төгрөг байна” гэхэд та байгаа мөнгөндөө авчих гэхээр нь би 140.000 төгрөг өгөөд авсан. Тухайн хоёр залуу машинаа аваад хөдөө яваад эргэж ирээд авна гэж надад хэлсэн. Тухайн хүнээс 180.000 төгрөг нэхэмжилж байна. Би 140.000 төгрөгөөр тухайн зурагтыг авсан, 20.000 төгрөгөөр засуулсан, 20.000 төгрөгөөр удирдлага худалдаж авсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 114-116 /,

5. Гэрч Э.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хөдөөнөөс манайд ирсэн. Намайг хоол хийж байхад гэрээсээ хоол амтлагч авах гэж гэр лүүгээ ороод хоол амтлагчаа аваад орж ирэхдээ манай гэрийн цоож эвдэрсэн байна гэж ярьж байсан. Тэгээд манайд хоол идчихээд гэртээ ороод удалгүй буцаж орж ирээд манай зурагт алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхэд нь зурагт алга болсныг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 /,

6. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 194 дугаартай шинжээчийн:

...Haier маркийн зураг 1.500.000 төгрөг

Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1.500.000 / нэг сая таван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 121 /

7. “Хос итгэл” ХХК-ын 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 6/26 дугаартай шинжээчийн:

...Sony маркийн зураг 800.000 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 39 / болон  гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 /,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-101 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 21-22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг тоотод байх *******ийн  гэрээс Наier маркийн 51 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******эд бага хэмжээнээс дээш буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг тоотод байх иргэн гийн эзэмшлийн орон байранд буюу гэрт хууль бусаар нэвтрэн орж Sonу маркийн 43 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******д бага бус хэмжээнээс дээш буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь  хохирогч *******, , гэрч Э. нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК, Хос Итгэл ХХК нарын шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул  шүүгдэгч *******ид  эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******эд алдагдсан гэх зурагтыг буцаан олгосон нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогч *******эд төлөх төлбөргүй гэж дүгнэж, хохирогч ******* нь алдагдсан зүйлээ төлж барагдуулаагүй талаар илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч *******д шүүгдэгч *******ид хулгайлсан зурагтаа зарж түүнд 180.000 төгрөгийн хохирол учруулсан уг хохирлыг төлөөлгүй байгаа талаар иргэний нэхэмжлэгч илэрхийлсэн тул шүүгдэгч *******ээс 800.000 төгрөг гаргуулж хохирогч *******д, 180.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч ******* нь өмнө нь Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар 6 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр захирамжаар түний эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 13 хоногийн ялыг хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон байна.

Шүүгдэгч ******* нь дээрх ялыг эдэлж дуусахаас өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 27-нд шинээр гэмт хэрэг үйлдсэн тул шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэргийн учир  шүүгдэгч  ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогтой *******ын ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ын ийг хоёр жил нэг сарын / 02 жил 01 сар /  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хоёр жил нэг сарын / 02 жил 01 сар /  хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэг жил есөн сар арван гурав / 01  жил 09 сар 13 хоног /-ийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг гурван жил арван сар арван гурав / 03 жил 10 сар 13 хоног /-ийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан гурван жил арван сар арван гурав / 03 жил 10 сар 13 хоног /-ийн хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 800.000 төгрөг гаргуулж хохирогч *******д, 180.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь хохирогч *******эд төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 12-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ