Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1179

 

                                                                     

 

 

 

 

 

   2022        08          04                                  2022/ШЦТ/1179

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С овгийн Б-ы Х-т холбогдох эрүүгийн 2206 01352 1590 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа машин зардаг, ам бүл 2, Сүхбаатар аймгийн Онгон сумын 0 дугаар багийн .... гэх газарт оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, С овогт Б-ы Х-,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Х- нь 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн 3 дугаар гудамжны 83 тоот хашааны гадна байрлуулсан байсан хохирогч Г.Э-ын эзэмшлийн 00-00 АААулсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн урд гупер, 2 ширхэг их гэрэл зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.460.000 төгрөгийн,

         2022 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 756 байрны гадна талын автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Б.Н-гийн эзэмшлийн 00-00 АААулсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн,

         2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75/8 дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Н.Д-ийн эзэмшлийн 70-64 УАО улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашины 2 ширхэг урд их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.900.000 төгрөгийн,

         2022 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75/7 дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Ц.С-гийн эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашины 2 ширхэг обуд, дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 600.000 төгрөгийн,

         2022 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 303 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч С.Х-ын эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 500.000 төгрөгийн,  

         2022 оны 4 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх 2 худалдааны төвийн урд зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Г.Б-гийн эзэмшлийн 00-00 ААА  улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.040.000 төгрөгийн,

          2022 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 302 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч О.Б-гийн эзэмшлийн 56-63 УАХ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х- мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй ...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Э-ын өгсөн мэдүүлэг /2хх-35-36/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн БЗД2-22-305 дугаартай тайлан /2хх-46-47/, иргэн Б.Нгээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-93/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-94-98/, хохирогч Б.Нгийн мэдүүлэг /хх-103-104/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-109-112/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н БЗДЗ-22-121 дугаартай тайлан /1хх-113- 114/, иргэн Н.Д-оос гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-10/, хохирогч Н.Д-ийн өгсөн мэдүүлэг /1хх-13/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн БЗДЗ-22-286 дугаартай тайлан /хх-14-15/, иргэн Ц.С-гээс гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-137/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-138-142/, хохирогч Ц.С-гийн өгсөн мэдүүлэг /хх-146/, эд зүйлс хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-178-179/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн БЗДЗ-22-284 дугаартай тайлан /хх-159-160/, иргэнээс гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-62/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-63-67/, хохирогч С.Х-ын мэдүүлэг /хх-69-71/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н БЗДЗ-22-276 дугаартай тайлан /1хх-77-78/, иргэн Г.Б-гаас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-189/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-199-202/, хохирогч Г.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-194-195/, хөрөнгийн үнэлгээний Хас Үнэлгээ ХХК-н 710 дугаартай тайлан /хх-204- 205/, иргэнээс гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-233/,  хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-235-238/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-239-241/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-242-243/, хохирогч О.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-247-248/, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн БЗДЗ-22-285 дугаартай тайлан /2хх-30-31/ шүүгдэгч Б.Х- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-44/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

        Шүүгдэгч Б.Х- нь 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн 3 дугаар гудамжны 83 тоот хашааны гадна байрлуулсан байсан хохирогч Г.Э-ын эзэмшлийн 00-00 АААулсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн урд гупер, 2 ширхэг их гэрэл зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.460.000 төгрөгийн,

         2022 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 756 байрны гадна талын автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Б.Нгийн эзэмшлийн 00-00 АААулсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн,

         2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75/8 дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Н.Д-ийн эзэмшлийн 70-64 УАО улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашины 2 ширхэг урд их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.900.000 төгрөгийн,

         2022 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75/7 дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Ц.С-гийн эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашины 2 ширхэг обуд, дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 600.000 төгрөгийн,

         2022 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 303 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч С.Х-ын эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 500.000 төгрөгийн,  

         2022 оны 4 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх 2 худалдааны төвийн урд зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Г.Б-гийн эзэмшлийн 00-00 ААА  улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.040.000 төгрөгийн,

2022 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 302 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч О.Б-гийн эзэмшлийн 56-63 УАХ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Г.Э-ын өгсөн: “Би өөрийн 00-00 АААулсын дугаартай Приус-30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслээ 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 00 цаг өнгөрч байх үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 83 тоот хашааны гадна байрлуулсан улмаар өдөр 13 цагийн үед машинаа харахад урд гупер 2 их гэрэл, 2 нэмэлт гэрэл, 2 аваарын гэрэл, урд хөмсөг байхгүй байсан. Тэгээд цагдаад хандсан. Миний тээврийн хэрэгсэл 2012 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд Монголд орж ирсэн. Би алдагдсан эд зүйлээ үнэлж мэдэхгүй байна зах зээлийн ханшаар үнэлнэ.” гэх мэдүүлэг /2хх-35-36/,

 

 Иргэн Г.Э-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-24-31/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-н БЗД2-22-305 дугаартай тайлан /2хх-46-47/ зэрэг болно.  

 

2.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нгийн өгсөн: “... Би 2022 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 2 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн 00-00 АААулсын дугаартай приус-30 маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 756 байрны автомашины зогсоолд байрлуулсан. Өнөөдөр 2022 оны 2 дугаар сарын 15-ны өглөө 7 цаг 45 минутын үед машин дээрээ ирэхэд урд гуперыг хагалж, хоёр их гэрлийг авч хулгайд алдагдсан байна. Би машины 2 их гэрлийг 1,000,000 төгрөгөөр, харин урд гуперыг 450,000 төгрөгөөр үнэлж байна ...” гэх мэдүүлэг /1хх-103-104/,

Иргэн Б.Нгээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-93/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-94-98/ зэрэг болно.

 

3.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Д-ийн өгсөн: ” Би 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 12:00 цагийн үед машинаа байрныхаа гадаа зогсоол дээр тавьсан. Оройн 23:10 минутын орчимд дэлгүүр гарахдаа машинаа харахад хэвийн зүгээр байсан. Өглөө 06:00 цагийн үед гараад ирэхэд машины 2 их гэрлийг хулгайлсан байсан. ...өөр зүйл алдагдаагүй.” гэх мэдүүлэг /1хх-13/,

         Иргэн Н.Д-оос гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-3/,

 

 Хэргийн газрын үзлэг хийсэн “...70-64 УАО улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус 30 маркийн ...тээврийн хэрэгслийн хаалганууд түгжээтэй, баруун талын урд гупер унжсан байдалтай, 2 ширхэг их гэрэл алдагдсан байдалтай ... 2 талын шанаа хэсгээс хөшилтийн мөр 2 ширхэг илрүүлж бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-10/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн “...2 ширхэг их гэрлийг нийт 1,900,000 төгрөгөөр үнэлсэн” гэх БЗДЗ-22-286 дугаартай тайлан /хх-14-15/ зэрэг болно.

 

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.С-гийн өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 19 цаг 10 минутын үед ажлаасаа ирээд байрныхаа гадаа зогсоолд машинаа байрлуулаад гэртээ орсон. Удалгүй цагийн дараа буцаж гарч ирж машинаасаа юм аваад орсон. Маргааш өдөр нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 6 цаг 47 минутад танихгүй эрэгтэй залгаад “чиний машины 2 дугуй байхгүй болсон байна, чи тайлсан юм уу, хүн авсан уу” гэхээр нь би машинаа гарч ирж үзсэн чинь миний машин баруун талын 2 дугуй байхгүй болсон байсан. 00-00 ААА улсын дугаартай Приус 30 маркийн саарал өнгийн машин. Приус 30, 17 инчийн “j stock” обудтай дугуй, дугуйн размер 217, 60, 17 хэмжээтэй 2 дугуй алдсан.” гэх мэдүүлэг /1хх-146/,

 

Иргэн Ц.С-гээс гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-137/,

Хэргийн газрын үзлэг хийсэн “...тээврийн хэрэгслийн баруун хэсгийн хойд, урд дугуй байхгүй байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-138-142/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн “...обуд, дугуйг нийт 600.000 төгрөгөөр үнэлсэн” гэх БЗДЗ-22-284 дугаартай тайлан /хх-159-160/ зэрэг болно.

 

5.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Х-ын өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн үед гэрийнхээ гадаа буюу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаран 303 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд машин зам дагуу өөрийн эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг байршуулж тавьсан. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 8 цагийн үед ажилдаа явахаар гараад иртэл миний машин зүүн урд болон ар хэсгийн обуд, дугуй алдагдсан байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдагдсан обуд дугуй нь 215:55:17 хэмжээтэй Приус-30 машины Жи-сток гэдэг нэртэй үйлдвэрийн обуд байсан ...” гэх мэдүүлэг /1хх-70-71/,

 

Иргэнээс С.Х-аас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-62/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-63-67/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н БЗДЗ-22-276 дугаартай тайлан /1хх-77-78/ зэрэг болно.

 

6.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б-гийн өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 23-ны 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 44 дүгээр сургуулийн баруун талын шороон зогсоолд өөрийн эзэмшлийн 14-82 ДУА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг байршуулсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэлд тоосго ивээд 4 ширхэг обудтай дугуйг авсан байсан" гэх мэдүүлэг /1хх-194-195/,

 

Иргэн Г.Б-гаас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-189/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-199-202/,

Хөрөнгийн үнэлгээний “Хас Үнэлгээ” ХХК-ийн 710 дугаартай тайлан /хх-204-205/ зэрэг болно.

 

7.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Б-гийн өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 3 цагийн орчимд цагдаагийн байгууллагаас залгаад гарч ирж машинаа шалгаарай машины чинь 4 ширхэг дугуй хулгайд алдагдсан байна гэсэн тэгэхээр нь би гарч машинаа харсан чинь урд талын 2 дугуй нь байхгүй, хойд талын 2 дугуйг нь машинаас салгаад машины хажууд түшүүлээд тавьсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-247-248/,

 

Иргэнээс гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-233/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-235-238/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-239-241/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-242-243/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн БЗДЗ-22-285 дугаартай тайлан /2хх-30-31/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхтөрийн өгсөн: “Би Өгөөмөр захын замын урд талд байрлах техник импортын хашаан дотор байрлах контейнерт дугуйн худалдаа эрхэлдэг юм. 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 17:30 цагийн үед 07-65 УАР улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй 20-25 орчим насны залуу ирж “17-той жи сток дугуй худалдаж авах уу” ...”700.000 төгрөгөөр зарна” гэж хэлэхээр нь би “авахгүй” гэхэд тэр залуу “бусад хүмүүс 650.000 төгрөгөөр худалдаж авъя гэж байна, та арай жоохон үнэтэй авчихаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд “чи дугуйгаа зарж яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “өөрийн 15-тай обуд, дугуйгаа машиндаа тавьчихсан, 17-той обудаа зарж машинаа янзлуулах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн машиныг харахад урд гуфер нь хагархай, нилээн сэв, эвдрэл ихтэй машин харагдсан. Би тухайн залууд “чи үнэхээр машинаа засуулах гэж дугуйгаа зарж байгаа юм бол 670.000 төгрөгөөр чиний дугуйг худалдаж авъя" гэж хэлээд өөрийн хаан банкны 5400605369 тоот данснаас тэр залуугийн данс руу 670.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 4 ширхэг 17-той жи сток обудыг, дугуйны хамт худалдаж авсан. Дугуйг би зарж борлуулаагүй, өөртөө байлгаж байгаа. ...дараа буюу 2022 оны 4 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагийн үед тухайн залуу над руу залгаад “17-той жи сток байна, авах уу” гэж ярьсан. Тэгэхээр нь би тэр залуугаас шууд хулгайн обуд биш биз дээ гэж асуухад тийм асуудал байхгүй, манай найзын обуд байгаа юм, би танд эртээд ярьсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд 15 цаг 30 минутын үед тэр залуу над дээр ирээд би найзынхаа обудыг танд зарах гээд аваад ирлээ гэж хэлсэн. ...17-той жи стокыг надад 600.000 төгрөгөөр зараад явсан. ...Би тэр залууг огт танихгүй. Надад урд өмнө дугуй, обуд зарж байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-148-149/,

Эд зүйлс хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-178-179/,

 

Шүүгдэгч Б.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-44/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Иймд шүүгдэгч Б.Х-ын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн 3 дугаар гудамжны 83 тоот хашааны гадна байрлуулсан байсан хохирогч Г.Э-ын эзэмшлийн 00-00 АААулсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн урд гупер, 2 ширхэг их гэрэл зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.460.000 төгрөгийн,

         2022 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 756 байрны гадна талын автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Б.Нгийн эзэмшлийн 00-00 АААулсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн,

         2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75/8 дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Н.Д-ийн эзэмшлийн 70-64 УАО улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашины 2 ширхэг урд их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.900.000 төгрөгийн,

         2022 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75/7 дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Ц.С-гийн эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашины 2 ширхэг обуд, дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 600.000 төгрөгийн,

         2022 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 303 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч С.Х-ын эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 500.000 төгрөгийн,  

         2022 оны 4 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх 2 худалдааны төвийн урд зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Г.Б-гийн эзэмшлийн 00-00 ААА  улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.040.000 төгрөгийн,

2022 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 302 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч О.Б-гийн эзэмшлийн 56-63 УАХ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,120,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч Б.Х- нь бусдад нийт 9.320.000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн ажиллагаанд хохирогч Ц.С-д 2 ширхэг дугуй буюу 600.000 төгрөг, хохирогч О.Б-д 4 ширхэг дугуй буюу 1.120.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Үлдэгдэл 7.600.000 төгрөгийн хохирлоос шүүхийн шатанд хохирогч Б.Нд 700.000 төгрөг, хохирогч С.Х-т 450.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба үлдэгдэл 6.450.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Х-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн цалин орлогогүй байдал түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Мөн шүүхээс Б.Х-т оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Б.Х- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С овгийн Б-ы Х-ыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Х-оос 3.460.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Э-т, 1.900.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Д-ид, 50.000 төгрөг гаргуулж хохирогч С.Х-т, 1.040.000 төгөргийг гаргуулж хохирогч Г.Б-д тус тус олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

       7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС