| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/1171/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1196 |
| Огноо | 2022-08-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1196
2022 08 10 2022/ШЦТ/1196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Г.Оюунцэцэг /томилолтоор/,
Хохирогч Р.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Золжаргал,
Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Тд холбогдох эрүүгийн 2206 01521 1876 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн 0 дүгээр баг, 0-0 дүгээр байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх-00000, Б-д овогтой Ц-ийн Т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 05 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны гаднах зогсоолд байсан хохирогч Р.Гын эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явахдаа хохирогч Р.Гыг чирч зогсоолын төмөр тусгаарлагчтай хавчуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т өгсөн мэдүүлэгтээ: “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Би өвөөгөөс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Үүргээ ухамсарлаж байна. Дахиж алдаа гаргахгүй. Хохирол төлбөрөө тодорхой хугацаанд төлж барагдуулна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Г өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө үүрээр 05 цаг 50 минутын орчим би явж байсан. Гэтэл хоёр залуу гар өргөөд “ах эндээс хоёр хүн аваад явъя, жаахан хүлээж магадгүй, хүлээлтийн мөнгийг тань өгнө” гээд яваад очсон. Яваад очиход энэ гурван эмэгтэй байсан. Тэр гурвыг “хүний гурван зууг өгнө ш дээ” гэхэд “за одоохон байж бай” гээд машинд ороод суусан. Тэгээд дотроо хоёр нь маргалдаад зодолдоод байсан. Ц.Т нь тэр хоёр залуу руу “миний хоёр найзыг муудалцуулдаг нь хэн бэ чи” гээд хаалгыг нь онгойлгох гэсэн чинь нөгөө хоёр нь айгаад хаалгаа дотроос нь түгжээд цонхоо хаачихсан. Гэтэл миний машиныг цохиод, машины толийг эсрэг тийш нь нугалаад ингээд машины өшиглөхөд нь нөгөө хоёр нь гарч ирээд нийлээд миний машиныг өшиглөж эхэлсэн. Гараараа цохих нь цохиод хөлөөрөө өшиглөх нь өшиглөөд би бууж ирээд “алив миний дүү нар больцгоо, яаж ингэж хүний машиныг ингэж байдаг юм” гэхэд “хэн бэ чи, миний найзыг муудалцуулдаг” гээд миний машинд сууж байсан хоёр залуу руу дайрч давшлаад би болиулах гэсэн чинь гурван талаас үсдээд маажаад цохиод л гээд байхаар нь би арай ч хийж зугтаад эд нарыг зогсоох арга алга гэж бодоод дүр эсгэж машиныг нь алгадаж, өшиглөж байгаа юм шиг цохиж үзсэн. Тэр хооронд Ц.Т машин бариад зугтаасан. Гэтэл би очоод машин хөдөлгөх гэхээр нь очиход намайг 20-иод метр чирч явж баганатай мөргүүлсэн. Цагдаа ирээд Мөнхцэцэг, Ц.Т, Хэрлэнчулуун нар цагдаагийн пудгенд очсон байхад “чиний буруу биз дээ” гээд намайг бол ерөөсөө хүний чиний бодохгүй байсан... Би гомдолтой байна. Би хоёр охинтой. Би Ц.Ттай “уулзъя” гэж хэлэхэд шууд “үгүй” гэж хэлсэн. Би тэрэнд бол их гомдсон. Би энэний төлөө л сэтгэл зүрхээ гаргаж яръя гэсэн. Надад өөр ямар ч гэмтлүүд гараад ирэх юм би түүнийг мэдэхгүй байна. Манай найз машины осолд ороод 19 жилийн дараа татаж унадаг болсон. Баахан эмчилгээ хийлгүүлээд ямар ч үр дүн гарахгүй байсан. Тэгээд яасан гэхээр 19 жилийн өмнө нь машины осолд ороход нь хүзүүнийхэн дээд сэрвээнд жижигхэн цууралт өгсөн байсан. Тэр нь бороолохдоо тархины тэжээлийн судсыг дараад тархины цусан хангамжийн дутагдлаас болоод татдаг өвчтэй болсон байна. Шүүгдэгч нь гэм буруугаа ухаарч байгаа ямар ч шинж алга. Шүүх хуралдаан завсарлахад миний буруу гээд надаас уучлалт гуйж болно доо. Тэгэхэд чи хэн ч биш гэсэн байдалтайгаар хандаад байна. Надад ямар ч шийтгэл гарахгүй гэж өөртөө итгэлтэйгээр надад хандаж байна гэж харагдаж байна. Би үнэхээр гомдолтой байна. Хүний тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсныг яагаад хэрэгсэхгүй болгож байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хохирогч Р.Гын өгсөн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Э.Хэрлэнчулууны өгсөн мэдүүлэг /хх-15/, гэрч Б.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-61-62/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 399 дугаартай дүгнэлт /хх-21-25/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4209 дугаартай дүгнэлт /хх-26-27/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-40-41/, “Меd Trauma Hospital” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-28-36/, Ц.Тгийн хувийн байдлын тухай баримтууд /хх-46-47/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2206015211876 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-64-66/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-74/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 200 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-82/, шүүгдэгч Ц.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, шинээр шүүгдэгч Ц.Тгийн 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 3 хуудас, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас, банкны дансны хуулга 2 хуудас, шүүгдэгч Ц.Тгийн иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас нийт 6 хуудас баримт, шинээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч А.Золжаргалын гаргасан хүсэлт 2 хуудас, шинээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан хүсэлт 1 хуудас, хохирлын тооцоо 1 хуудас, ЭМДЕГ-ын албан тоот хавсралтын хамт 2 хуудас, автомашины техникийн үнэлгээний тайлан 2 хуудас, төлбөрийн баримтууд 6 хуудас, фото зургууд 4 хуудас, мөн хохирол төлбөрт 541.650 төгрөгийг төлсөн тухай баримт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 05 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны гаднах зогсоолд байсан хохирогч Р.Гын эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явахдаа хохирогч Р.Гыг чирч зогсоолын төмөр тусгаарлагчтай хавчуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Тгийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Гын өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 05 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны үүдэнд таксинд явж байгаад зогстол үл таних хоёр залуу гараа өргөсөн. Тэгээд нөгөө хоёр залууг машиндаа суулгатал нөгөө хоёр үл таних залуу “эндээс хүүхэн авчихъя” гээд нэг нь буугаад “Парис” баарны гадна байх үл таних гурван хүүхэн дээр очоод явъя машин аваад ирлээ гэсэн ... Тэгтэл байж бай “одоохон” гээд нөгөө гурван хүүхэн цааш яваад нэг цагаан өнгийн Приус 30 маркийн 82-33 ДАА улсын дугаартай автомашинд суусан. Тэгээд хүлээж байтал нөгөө залуу нөгөө гурван хүүхэн дээр очоод явъя гэхээр нь би нөгөө 82-22 ДАА улсын дугаартай автомашины хажууд очоод зогсож байхад нөгөө гурван үл таних хүүхэн нь маргалдаад байсан. Тэгтэл нөгөө гурван хүүхний хар өнгийн пальто өмссөн байсан хүүхэн нь нөгөө хоёр залууд хандан “чи миний хоёр найзыг муудалцуулдаг хэн бэ, бах чинь ханаж байна уу” гээд нөгөө хоёр үл таних залуустай маргалдсан улмаар хар өнгийн пальтотой хүүхэн нь миний эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай автомашины хаалга, цонх, кирло зэрэг рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би машинаасаа буутал нөгөө гурван хүүхэн нь миний нүүрний хамар хэсэгт маажиж толгой руу гараараа олон удаа цохиод байсан. Тэгтэл нөгөө гурван охины жижиг нь миний автомашиныг унаад хөдөлсөн. Тэр хооронд би машинаа унтраах гэтэл намайг 10 метр орчим газар чирээд явж байхад үед нь замын хашалтанд намайг машинтай хавсарч би бөөрөөрөө машин хашлага хоёрт хавчигдан газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Хэрлэнчулууны өгсөн: “...Би өөрийн найз Тунгалагтамир, Төгсөө гэх хоёр найзтайгаа 2022 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тамхины өрөөнд нэг үл таних ах яриа өдсөн. Тэгээд ширээн дээр сууж байгаад баарнаас харихаар гараад Төгсөөгийн машинд суусан. Тэгтэл бааранд байсан хоёр залуу такси барьж ирээд Төгсөөгийн машины хажууд ирээд “та нар хаашаа явах гэж байгаа юм, цуг явахгүй юм уу” гэхээр нь би “та нар цаашаа яв” гэтэл “янхан чинь цуг явна” гэчихээд гэхээр нь миний дургүй хүрээд нөгөө залууг машинаас буулгаж ирэх гээд машиныг нь би болон хоёр найз өшиглөж гараараа цохисон. Тэгтэл жолооч ах машинаасаа гарч ирээд бид нартай хэрэлдэж маргалдаад машиныг цохиж өшиглөсөн. Тэгэх хооронд Ц.Т нөгөө ахын машинд нь суугаад хаазлаад явчихсан...Машинтайгаа хөдлөх үед нь машины жолооч ах араас нь очиж машинаасаа зүүгдэж хаалганы бариулаас барьж байсан. Гэхдээ би тэр үед жаахан хол зогсож байсан болохоор тодорхой юм хараагүй...” гэх мэдүүлэг /хх-12-13, 15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхцэцэгийн өгсөн: “...Тэгээд нэг мэдэхэд бид гурав машинаас буучихсан машины жолоочтой маргалдаж байсан бөгөөд машины жолооч ах машинаас бууж ирэхэд Ц.Т тэр ахын машиныг унаад явчихсан. Ц.Т тэр ахын машиныг унаад явахад жолооч ах машиндаа чирэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-61-62/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 399 дугаартай дүгнэлтэд:
1. Р.Гын биед хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн хацар, хамрын угалзанд цус хуралт, зүүн сарвууны эрхий хуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл, хэвлийн баруун хэсгийн арьсан доорх цус хуралтыг гадагшлуулан авах мэс ажиллаврын дараах байдал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т үааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-21-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4209 дугаартай дүгнэлтэд:
1. Р.Гын биед хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн хацар, хамрын угалзанд цус хуралт, зүүн сарвууны эрхий хуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл, хэвлийн баруун хэсгийн арьсан доорх цус хуралтыг гадагшлуулан авах мэс ажиллаврын дараах байдал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т үааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдантанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-26-27/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
“Меd Trauma Hospital” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-28-36/,
Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-40-41/,
Шүүгдэгч Ц.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Золжаргал нарын зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байна. Ц.Тгийн үйлдэлд хэд хэдэн гэмт хэргийн шинж байгаа. Ганцхан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл биш. Нэгдүгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” энэ гэмт хэрэг нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцож байгаа юм. Энэ үйлдэл дээр нэмж ял сонсгох ёстой. Хохирогчийн мэдүүлэг дээр “хамт явсан Мөнхцэцэг, Хэрлэнчулуун нар байх”. Эдгээр хүмүүс бүлэглээд цохиж зодсон асуудал яригддаг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжтэй байна уу? гэдгийг тогтоох ёстой. Бүлэглээгүй байлаа гэхэд тээврийн хэрэгслийг гэмтээсэн асуудал байгаа энэ дээр 300.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ шинжээрээ ямар гэмт хэргийн байна вэ гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэдэг шинж байна. Энэ нь бага хохирол буюу түүнээс дээш хэмжээгээр учирсан тохиолдолд санаатайгаар эд хөрөнгө гэмтээсэн гэсэн хэргийн зүйлчлэлийг хангаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйл, мөн хуулийн 17.8 дугаар зүйл, 20.16 дугаар зүйлд заасан энэ гэмт хэргүүд нэмэгдэж зүйлчлэл хүндрэхээр асуудал байгаа болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар 60 хүртэл хоногоор хойшлуулж, энэ хугацаанд шүүхээс тогтоосон ажиллагаануудыг хийж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах нь зүйтэй гэж үзэж байна...” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 05 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны гаднах зогсоолд байсан хохирогч Р.Гын эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явахдаа хохирогч Р.Гыг чирч зогсоолын төмөр тусгаарлагчтай хавчуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Ц.Тгийн 2022 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 05 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны гаднах зогсоолд байсан хохирогч Р.Гын эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явахдаа хохирогч Р.Гыг чирч зогсоолын төмөр тусгаарлагчтай хавчуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” Гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Т нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч Р.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримттай 1.083.3000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ц.Т нь 541.650 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдсэн 541.650 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч Р.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Ц.Тгийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.
Шүүгдэгч Ц.Т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Ц-ийн Тг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Тд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Тд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэж,
мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Тгаас 541.650 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Год олгосугай.
8. Хохирогч Р.Г нь цаашид гарах гэм хорын болон зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэг зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
10. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС