Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1204

 

 

  2022         08         15                                    2022/ШЦТ/1204

  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

   Улсын яллагч Н.Пүрэвтогтох,

   Хохирогч Б.У-,

   Шүүгдэгч И.П- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч И.П-ад холбогдох эрүүгийн 2210 00000 0546 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 6-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, А овогтой И-ийн П-.

         

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч И.П- нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн 0 тоотод оршин суух А.М-д “нөүтбүүкээ хоёр өдөр өгөөч ажлаа хийж байгаад өгье” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон, 385.000 төгрөгийн үнэ бүхий “Asus” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан,

2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 00-00тоотод оршин суух Б.У-д “ажлын төсөл бичих гэсэн юм, зөөврийн компьютероо нэг өдөр хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 1.600.000 төгрөгийн үнэ бүхий “Asus i5” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан,

2022 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ-Өргөө” хотхоны 0 дугаар байрны 0тоотод оршин суух М.С-ын ээжид “С- надад нөүтбүүкээ авах зөвшөөрөл өгсөн” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 970.000 төгрөгийн үнэ бүхий “HP pavilion” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан,

2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Цэнгэлдэх 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Г.М-од “бие даалт хийх

гэсэн юм зөөврийн компьютероо ганц орой хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 2.380.000 төгрөгийн үнэ бүхий “Asus i5” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан,   

2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоотод оршин суух У.Н-эд “2-3 хоног зөөврийн компьютероо хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 1.992.000 төгрөгийн үнэ бүхий “Omen gamer” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн тус тус авсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.П- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...Би аав ээжтэйгээ ярилцаад, хүн амьтнаас зээлээд ч болтугай төлнө...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У- мэдүүлэхдээ: “...Би хохирлоо төлбөрөө аваагүй байгаа. Би хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-36/, хохирогч А.М-гийн өгсөн мэдүүлэг /хх-9-10/, хохирогч Б.У-гийн өгсөн мэдүүлэг /хх-55/, хохирогч У.Н-ийн өгсөн мэдүүлэг /хх-93/, хохирогч С.М-ын өгсөн мэдүүлэг /хх-128-129/, хохирогч М.С-ын өгсөн мэдүүлэг /хх-157-158/, гэрч П.Идэрийн өгсөн мэдүүлэг /хх-12, 59/, гэрч Н.Амунарангийн өгсөн мэдүүлэг /хх-14, 162/, гэрч Н.Бямбадаваагийн өгсөн мэдүүлэг /хх-18/, гэрч Д.Амарсанаагийн өгсөн мэдүүлэг /хх-20/, гэрч Д.Алтайхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-23/, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-25-26/, 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн “Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-62-65/, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-102-105/, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 0005 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-136-138/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №ХУ2-22-356 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-166-167/, шүүгдэгч И.П-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-40, 79, 114, 145, 176/, шүүгдэгч И.П-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-191/, шинээр 2 хуудас хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч И.П- нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн 0 тоотод оршин суух А.М-д “нөүтбүүкээ хоёр өдөр өгөөч ажлаа хийж байгаад өгье” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон, 385.000 төгрөгийн үнэ бүхий “Asus” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан,

2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 00-00тоотод оршин суух Б.У-д “ажлын төсөл бичих гэсэн юм, зөөврийн компьютероо нэг өдөр хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 1.600.000 төгрөгийн үнэ бүхий “Asus i5” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан,

2022 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ-Өргөө” хотхоны 0 дугаар байрны 0тоотод оршин суух М.С-ын ээжид “С- надад нөүтбүүкээ авах зөвшөөрөл өгсөн” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 970.000 төгрөгийн үнэ бүхий “HP pavilion” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан,

2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Цэнгэлдэх 0 дугаар байрны 0тоотод оршин суух Г.М-од “бие даалт хийх

гэсэн юм зөөврийн компьютероо ганц орой хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 2.380.000 төгрөгийн үнэ бүхий “Asus i5” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан,   

2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоотод оршин суух У.Н-эд “2-3 хоног зөөврийн компьютероо хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 1.992.000 төгрөгийн үнэ бүхий “Omen gamer” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн тус тус авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.М-гийн өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр манай 10 жилийн доод ангид байсан И.П- нь мессенжер чат уруу залгаад “Нөүтбүүкээ хэрэглүүлээч 2 хоног ажлынхаа юмыг хийгээд өгмөөр байна” гэсэн байхаар нь би маргааш нь манай гэрийн гадаа П- ирээд манай ээж Норовцэрэнгийн эзэмшлийн нөүтбүүкийг түр хэрэглэж байг гэж бодоод өгчихсөн юм. Тухайн надад ажлын юм хийгээд буцаагаад 2 хоногийн дараа өгье гээд авсан. 2 хоногийн дараа би П-ын 88315220, 95143184 дугаарт залгатал утас нь холбогдохгүй 4 хоногийн дараа чат уруу нь юм бичтэл “одоо аваачиж өгнө, миний утас алга болсон, утасгүй хэд хоног байлаа” гэж хэлээд байхаар нь би итгээд хүлээхэд компьютер авч ирэхгүй алга болчихсон. Би ээжийн хамтаар 3-4 хоногийн дараа Сонсголонгийн 7-330 дугаартай гэрт нь яваад очтол аав нь гэх хүн гарч ирээд бид нарт И.П- хаана байгааг хэлэхгүй байгаад байсан... Би аавыгаа явуулаад цагдаагаас зөөврийн компьютероо авсан...” гэх мэдүүлэг /хх-9-10/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.У-гийн өгсөн: “... Манай 10-н жилийн залуу И.П- нь 2022 оны 2 сарын 14-ний өдөр над луу чат бичээд “нэг ажлын төсөл бичих гээд зөөврийн компьютер хэрэг болоод байна, нэг өдөр хэрэглүүлээч” гэж надаас гуйсан. Тэгээд би зөвшөөрөөд гэрээсээ буюу Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 00-00тоотод И.П-ад өөрийн эзэмшлийн зөөврийн компьютероо өгөөд явуулсан. Гэтэл маргааш нь И.П- “эргүүлж өгч амжихгүй байна” гэж хэлсэн. Удалгүй “өвөө нь өнгөрчихлөө” гэж хэлсэн. Тэгээд 1 cap хиртээ болсон. Тэгээд огт сураг чимээгүй таг болчихоор нь би Цагдаагийн байгууллагад хандсан. ASUS intel core i5-7300hq CPU 2.50 GHz 8 GB Ram gaming загварын xap өнгөтэй улаан гэрэлтэй зөөврийн компьютер байсан. Би нөүтбүүкээ 2018 онд 4.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан...Би И.П-ын аавтай уулзахад “надад олж өгнөө л” гэж хэлж байсан. Тэгээд бас манай ангийн хүүхдүүд И.П-ад зөөврийн компьютероо өгөөд алдчихсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-55-56/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Н-ийн өгсөн: “...2022 оны 4 сарын 1-ний өдөр миний сошиал танилцаж байсан И.П- гэх найз над руу “2-3 хоног зөөврийн компьютероо хэрэглүүлээч” гээд байнга бичиж залгаад байсан. Тэгээд зөвшөөрөөд өгөхөөр болсон. Тэгээд И.П- надаас уулзаад маш сэжигтэй байдлаар бүх код нууц үгийг нь асуугаад миний зөөврийн компьютерыг аваад явсан. Тэгэхээр нь би орц руугаа орж байгаад гэнэт сэжиг төрөөд араас нь гараад гүйсэн чинь аль хэдийн алга болчихсон байсан. “Omen gamer” нөүтбүүк байсан ба 2021 оны 10 дугаар сард Тэнгисийн хажуу талын АНУ-ын барааны дэлгүүрээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-93/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.М-ын өгсөн: “...2022 оны 3 сарын 28-ны өдөр намайг ажил дээрээ байж байтал миний танил И.П- над руу чат бичээд “бие даалт хийх гэсэн чинь лаптоп хэрэг болоод байна, ганц орой хэрэглүүлчих, найз нь гуйж байна” гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд дүү Баярцэцэгт хэлээд “гаргаад өгчих” гээд хэлсэн. Тэгээд манай дүүгээс “Кристал таун” дахь гэрээс нь очоод миний зөөврийн компьютерыг аваад явсан байсан. Тэгээд би орой нь И.П- руу “лаптоп авсан уу” гэж асуусан чинь авсан гэж хэлж байсан. Тэгээд би хоёр хоногийн дараа асуусан чинь И.П- надад “эмнэлэгт хэвтэж байна, орой аваачаад өгье” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш таг болчихсон. Тэгэхээр нь би инстаграмаар найзуудыг нь харж байсан чинь миний таних У.Н-э гэх охин байсан. Тэгэхээр нь У.Н-ээс асуусан чинь бас түүний зөөврийн компьютерыг аваад алга болчихсон гэж хэлж байсан... Би уг зөөврийн компьютерыг 2021 оны намар 2.680.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ASUS i5 загварын зөөврийн компьютер...” гэх мэдүүлэг /хх-128-129/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.С-ын өгсөн: “....2022 оны 2 дугаар сарын 19, 20-ны хавьцаа би найз М.Баасанбатын гэрт очиход манай найз И.П- тэдний гэрт ирээд “2,3 хоног байгаа гэрээсээ хөөгдчихсөн” гэж хэлж байсан. Тэгээд айлд удаа байгаа болохоор хэцүү байна гэхээр нь би тухайн өдрөө И.П-ыг гэр лүүгээ авч явсан. Бид хоёр тухайн өдрөө манай гэрт хоноод маргааш өглөө нь би ажилтай тул яваад өгчихсөн байсан бөгөөд И.П- манай гэрт үлдсэн. Тэгээд ажлаа дуусгачхаад орой гэртээ ирэхэд миний нөүтбүүк байхгүй байсан. Тэгээд би ээжээс нөүтбүүк хаана байгааг асуутал И.П- намайг нөүтбүүкийг авах зөвшөөрөл өгсөн юм гэж хэлээд аваад явчихсан гэж хэлсэн. Тэгээд маргааш нь И.П- над руу залгахаар нь “чи яагаад миний юмыг аваад явчхав аа” гэж асуухад “найз нь нэг төсөл бичих гэсэн юм, маргааш аваачаад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг “ямар дураараа юм” гэж уурлахад тэрээр утсаа салгаад надтай дахин холбогдоогүй юм...” гэх мэдүүлэг /хх-157-158/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Идэрийн өгсөн: “... И.П-ын орон доороос хоёр, гурван ломбардын бичиг олсон. Өөр хүмүүсээс бас эд зүйл авсан. Би тухайн ломбардад тавьсан гэх эд зүйлийг би авч өгч хүүгийнхээ өмнөөс төлнө... Уул нь идэж уух өмсөх зүүхээр И.П- дутаж үзээгүй. Сүүлийн 1 сарын дотор 14, 15 хоног гэртээ ирээгүй писи тоглоомд л дуртай болчихсон юм шиг байгаа юм. Тэгээд гэртээ ирэхгүй болохоор мөнгөгүй болоод хүн амьтны эд зүйлсийг аваад байдаг юм шиг байгаа юм... И.П- хэлэхдээ хүүхдүүдээс авсан компьютероо бүгдийг нь ломбардад тавьсан гэж хэлж байсан. Одоогоор компьютероо хүүхдүүдэд буцааж авч өгөөгүй байгаа. Тэр мөнгөөрөө писи тоглоом тоглосон гэж ярьж байсан, нэг өдөр хайж байгаад Хараагүйчүүдийн төвийн тэндхийн писи тоглоомын газраас олж ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-12, 59/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Амунарангийн өгсөн: “...Найз И.П-тай Яармагт уулзсан бөгөөд тухайн хар өнгийн цүнх барьсан надтай уулзсан бөгөөд тухайн үед И.П- нь надад хандаж “би өөрийн үнэмлэхгүй явж байна, чи өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгөөд нөүтбүүк тавих гэсэн юм” гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэхийг өгөөд тухайн ломбард дотор ороод И.П- барьж явсан цүнхнээсээ нөүтбүүк гаргаж ирээд тухайн ломбардад барьцаанд тавьчихсан юм... 2022 оны 2 дугаар сард байна уу 3 дугаар сард И.П-тай уулзсан бөгөөд Хан-Уул дүүргийн автобусны буудлын хөшөөний арын “Чүн” гэдэг ломбард руу орсон. Тухайн үед И.П- нь надад хандаж “би өөрийн үнэмлэхгүй явж байна чи өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгөөд нөүтбүүк тавих гэсэн” юм гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэхээ өгөөд тухайн ломбард дотор ороод И.П- барьж явсан цүнхнээсээ нөүтбүүк гаргаж ирээд тухайн ломбардад барьцаанд тавьчихсан юм. Тухайн үед би И.П-аас буцаагаад яаж авах гэж байгаа талаар асуухад “би болгочихноо, хүнд өртэй өрөө өгөх ёстой юм” гэж хэлж байсан ба тус ломбардаас хэдэн төгрөг авсан талаар надад мэдэгдээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-14, 162/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Бямбадаваагийн өгсөн: “...Юу болсон талаар асуухад “найзынхаа зөөврийн компьютерыг ломбардад тавьчихсан” гэж байхаар нь хүү И.П-тай уулзах гэтэл манай хүү И.П- гэрээсээ гараад алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-18/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Амарсанаагийн өгсөн: “...Н.Амунаран гэх эрэгтэй хүн манай ломбардад ирж зөөврийн компьютероо 1.050.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд буцаагаад 2022 оны 4 сарын эхээр И.П- ээжийн хамт авсан...И.П- зээлээ бүрэн төлсөн тул би зөөврийн компьютерыг нь өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-20/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтайхүүгийн өгсөн: “...Манай охин А.М- над руу залгаад “миний зөөврийн компьютер цагдаа дээр байна гэж байна, та очоод авчих” гэж надад хэлсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очоод охиныхоо зөөврийн компьютерыг авсан...” гэх мэдүүлэг /хх-23/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд И.П-ын яллагдагчаар өгсөн: “...Би А.М- найзаасаа зөөврийн компьютерыг нь авч Яармагийн эцэст байрлах ломбардад 1.050.000 төгрөгөөр тавьсан... М.С- гэх найзаасаа зөөврийн компьютерыг авч ломбардад 900.000 төгрөгөөр тавьж хүмүүсийн өрийг өгсөн. Г.М- гэх найзаасаа зөөврийн компьютерыг авч ломбардад 1.000.000 төгрөгөөр тавьсан, мөнгийг нь хүмүүсээс зээлсэн байсан мөнгөндөө өгсөн. У.Н-э гэх найзаасаа зөөврийн компьютерыг авч ломбардад 1.200.000 төгрөгөөр тавьж хүмүүсийн өрийг өгсөн. Б.У- гэх найзаасаа мөн адил зөөврийн компьютерыг авч 900.000 төгрөгөөр ломбардад тавьж хүмүүсийн өрийг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-40, 79, 114,145, 176/ гэх мэдүүлэг,

 

2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-25-26/,

2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн “Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-62-65/,

2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-102-105/,

2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 0005 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-136-138/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №ХУ2-22-356 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-166-167/,

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/,

Иргэн А.М-гийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-5-6/,

“Их азийн оюу” ломбардны бичгийн хуулбар /хх-33/,

Хохирогч А.М-гийн эд зүйлсээ буцаан авсан тухай тэмдэглэл /хх-34, 36/,

Иргэн А.У-гаас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-48/,

Мессенжэрийг зургаар баталгаажуулсан тэмдэглэл /хх-49-51/, 

Иргэн У.Н-ийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-88/,

Иргэн Г.М-ын Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-123/,

Иргэн М.С-ын Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-154/,

“Хаан” банкны дансны хуулга /хх192-209/,

 

Шүүгдэгч И.П-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-191/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

 

Хэргийн үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч И.П- нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн 0 тоотод оршин суух А.М-д “нөүтбүүкээ хоёр өдөр өгөөч ажлаа хийж байгаад өгье” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон, 385.000 төгрөгийн үнэ бүхий “Asus” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 00-00тоотод оршин суух Б.У-д “ажлын төсөл бичих гэсэн юм, зөөврийн компьютероо нэг өдөр хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 1.600.000 төгрөгийн үнэ бүхий “Asus i5” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан, 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ-Өргөө” хотхоны 0 дугаар байрны 0тоотод оршин суух М.С-ын ээжид “С- надад нөүтбүүкээ авах зөвшөөрөл өгсөн” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 970.000 төгрөгийн үнэ бүхий “HP pavilion” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Цэнгэлдэх 0 дугаар байрны 0тоотод оршин суух Г.М-од “бие даалт хийх гэсэн юм зөөврийн компьютероо ганц орой хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 2.380.000 төгрөгийн үнэ бүхий “Asus i5” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан, 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоотод оршин суух У.Н-эд “2-3 хоног зөөврийн компьютероо хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 1.992.000 төгрөгийн үнэ бүхий “Omen gamer” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн тус тус авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Иймд шүүгдэгч И.П-ын 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн 0 тоотод оршин суух А.М-д “нөүтбүүкээ хоёр өдөр өгөөч ажлаа хийж байгаад өгье” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон, 385.000 төгрөгийн үнэ бүхий “Asus” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 00-00тоотод оршин суух Б.У-д “ажлын төсөл бичих гэсэн юм, зөөврийн компьютероо нэг өдөр хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 1.600.000 төгрөгийн үнэ бүхий “Asus i5” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан, 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ-Өргөө” хотхоны 0 дугаар байрны 0тоотод оршин суух М.С-ын ээжид “С- надад нөүтбүүкээ авах зөвшөөрөл өгсөн” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 970.000 төгрөгийн үнэ бүхий “HP pavilion” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Цэнгэлдэх 0 дугаар байрны 0тоотод оршин суух Г.М-од “бие даалт хийх гэсэн юм зөөврийн компьютероо ганц орой хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 2.380.000 төгрөгийн үнэ бүхий “Asus i5” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан, 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-0 тоотод оршин суух У.Н-эд “2-3 хоног зөөврийн компьютероо хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 1.992.000 төгрөгийн үнэ бүхий “Omen gamer” маркийн компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн тус тус авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч И.П-ын үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч И.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч И.П- нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

                                  

Шүүгдэгч И.П- нь хохирогч А.М-, М.С-, Г.М-, У.Н-э учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.П- нь хохирогч Б.У-гийн хохирлыг нөхөн төлсөн ломбардаас очиж авах ёстой гэж мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан дансны хуулга болон бусад бичгийн нотлох баримтгүй тул хүлээн авах боломжгүй байна. Иймд хохирогч Б.У-гийн хохирол төлбөр болох 1.600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. 

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандалын зүгээс “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч И.П-ын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс ял шийтгэл оногдууллаа.

 

            Шүүхээс шүүгдэгч И.П-ад ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч И.П-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

 Шүүгдэгч И.П- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогтой И-ийн П-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.П-ад 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.П-ад оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.П-аас 1.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.У-д олгосугай.

 

5. Шүүгдэгч И.П- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, И.П-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл И.П-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

 

 

 

                                

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС