Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 191

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Ц.Ганчимэг,

нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Э.Энх-Амар, Э.Батцагаан, тэдний өмгөөлөгч Б.Түвшинжаргал,

насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Үнэнбат,

шүүгдэгч Ү.Пүрэвсүрэн, насанд хүрээгүй шүүгдэгч Ү.Батнягт, тэдний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Паалгаа овогт Энхбаатарын Батцагаан, Боржигон овогт Үнэнбатын Пүрэвсүрэн, Ядам овогт Энхбаярын Энх-Амар, Боржигон овогт Үнэнбатын Батнягт нарт холбогдох эрүүгийн 2016 2501 1448 дугаар хэргийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                              

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 15 дугаар гудамжны 569б тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн УЛ93010338 дугаартай, Ядам овогт Энхбаярын Энх-Амар,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан мэргэжилтэй, Улаанбаатар дээд сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 11 дүгээр гудамжны 548б тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн УК96071173 дугаартай, Паалгаа овогт Энхбаатарын Батцагаан,

3. Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 16 дугаар гудамжны 604 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн УК96091976 дугаартай, Боржигон овогт Үнэнбатын Пүрэвсүрэн,

4. Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 12В ангийн сурагч, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 16 дугаар гудамжны 604 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн УК99082251 дугаартай, Боржигон овогт Үнэнбатын Батнягт.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Энх-Амар, Ү.Пүрэвсүрэн, Э.Батцагаан, насанд хүрээгүй шүүгдэгч Ү.Батнягт нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан-Өлгийн гудамжинд 1200 УНЗ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашины жолооч Б.Есүгэйн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж түүнийг боож улмаар “Нокиа 101” маркийн хар өнгийн гар утас, машины хар өнгийн мп5 тоглуулагч, 8 гегагийн багтаамжтай флаш, 44.000 төгрөг, куртик, машины түлхүүр, антен зэрэг 184.000 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг,

мөн шүүгдэгч Э.Энх-Амар, Ү.Пүрэвсүрэн, Э.Батцагаан, насанд хүрээгүй шүүгдэгч Ү.Батнягт нар нь давтан үйлдлээр, бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шавь” цогцолбор сургуулийн урд талд Кино үйлдвэр орох замд иргэн Б.Энхээг зодож амь биед аюултай хүч хэрэглэн довтолж 12.000 төгрөг, түрийвч зэрэг эд зүйлийг тус тус дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Энх-Амарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ногоон өнгийн Тоёота Приус 10 маркийн автомашинтай Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн, Ү.Батнягт бид дөрөв явж байхад машины бензин дуусах гээд байхаар нь такси зогсоогоод Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн бид гурав таксинд суугаад Цайз захын дээшээ гудамж руу эргэж ороод Э.Батцагаан хойноос нь боох гэтэл урагшаагаа бүсэнд нь тээглээд гарнаас нь барьсан. Тэгээд Э.Батцагаан бид хоёр жолоочийн хоёр гарнаас нь барьж байсан. Ү.Пүрэвсүрэн урдаас нь МР, плашийг нь аваад хойд багажнаас нь хар өнгийн хүрмийг нь аваад, мөн скочийн хамт бид хоёр руу шидсэн. Скочоор гарыг нь хүлэх гэтэл болохгүй байхаар нь түлхүүрийг нь аваад бид 3 гараад зугтсан. Хойноос жолооч нь гарч ирээд гүйсэн. Тэгэхээр нь хойшоо буцаж гүйгээд машиныг нь аваад доошоо аваачаад машиныг нь тавьсан. Машиных нь түлхүүрийг гэрлэн дохионы хажууд тавиад, өөрсдийн унаж явсан машиндаа суугаад явсан. Бид нарын машин Цайз захын тэнд байсан юм. Машин дотор Ү.Батнягт сууж байсан. Тэгээд наадах чинь юу юм гэхээр нь юу ч биш гэж хэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр байх, он сарыг нь сайн санахгүй байна, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн, Ү.Батнягт бид дөрөв Тоёота Приус 10 маркийн автомашин унаад хороололд компьютер тоглоом тоглочихоод харих гээд Баянзүрх дүүргийн Эмнэлгийн дээрээс доошоо урууддаг замаар уруудаад явж байтал бензин дуусах гээд байсан. Энэ үед хохирогч Б.Энхээ замаар уруудаад явган явж байсан. Э.Батцагаан бид хоёр мөнгө гуйгаадхая гээд машинаас буусан. Хойноос Ү.Батнягт явж байсан. Э.Батцагаан Б.Энхээгийн хойноос нь очоод мөнгө асуугаад зогсож байснаа нөгөө хүнийг тэврээд авахаар нь би хойноос нь очоод халаасанд нь байсан мөнгийг нь аваад Э.Батцагаан нөгөө хүнийг доош нь унагаагаад бид хоёр хоёр тийшээ зугтсан. Би машин руугаа гүйж байхад Ү.Батнягт байрны тэнд явж байхаар нь би дагуулаад гүйсэн. Цаанаас нэг ах ирээд Э.Батцагааныг бариад авсан. Би машиндаа очиж суугаад байж байтал Э.Батцагаан утсаар залгаад Дүүргийн эмнэлгийн энд хүрээд ир гээд. Тэгээд яваад очтол хойноос цагдаагийн машин ирээд бариад авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Батцагааны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ү.Батнягтын гэрт Ү.Пүрэвсүрэн, Ү.Батнягт бид гурав байж байхад Э.Энх-Амар компьютер тоглоом тоглоё гээд дуудахаар нь очоод тоглосон. Тоглож дуусаад машинтай явж байхад хохирогч Э.Энхээ Дүүргийн эмнэлгийн тэнд явж байсан. Би гүйж очоод мөнгө асуусан чинь нөгөө ах “байхгүй” гэж хэлэхээр нь би тэврээд авсан. Намайг тэврээд авахад Э.Энх-Амар араас гүйж ирээд зугтаарай хүн ирж байна гэхээр нь нөгөө ахыг тавиад би зугтаж байгаад баригдсан. Тэгээд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэс дээр очсон. Ү.Батнягт хашааны буланд хүн хараад зогсож байсан. Өмнөх нь 2016 оны 04 дүгээр сард Э.Энх-Амар, Ү.Пүрэвсүрэн, Ү.Батнягт бид дөрөв компьютер тоглоом тоглочихоод ногоон өнгийн Тоёота Приус 10 маркийн машиныг Ү.Пүрэвсүрэн жолоодоод явж байхад бензиний мөнгөгүй болчихоод доошоо такси бариад Цайз захын тийшээ битүү гудамж руу ороод би араас нь боох гэтэл нөгөө залуу боолгоогүй. Би нэг гарыг нь бариад автал Э.Энх-Амар нөгөө гарыг нь бариад авсан. Тэгээд Ү.Пүрэвсүрэн машины багажнаас нь скоч, хар хүрэм хоёрыг суудал дээгүүр өгсөн. Гарыг нь боох гэтэл болоогүй. Бид гурав зугтаад явж байтал араас Б.Есүгэй гараад гүйсэн. Бид гурав барих гэтэл хажуугаар өнгөрөөд гүйчихсэн. Б.Есүгэйг зугтахаар нь машиныг нь унаад  Цайз захын тэнд Б.Есүгэйн машиныг нь тавиад, түлхүүрийг нь гэрлэн дохионы хажууд тавиад бид 3 өөрсдийн машин дээрээ ирээд гэр гэр рүүгээ харьцгаасан. Манай машин Цайз зах дээр байсан. Дахиж ийм хэрэг хийхгүй.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ү.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Э.Энх-Амар, Э.Батцагаан, Ү.Батнягт бид дөрөв компьютер тоглоом тоглоод ногоон өнгийн Тоёота Приус 11 маркийн 24-74 дугаартай машиныг Э.Энх-Амар жолоодоод харьж явтал машины бензин дуусаад Цайз захын уулзвар дээр зогсоод Э.Энх-Амар, Э.Батцагаан бид гурав доошоо юм ярьж алхаж байгаад буцаад машин дээрээ очихдоо такси барьсан. Тэгээд дээшээ явж байгаад Цайз захын тэнд мухар гудамж руу орж зогсоод гэнэт Э.Батцагаан жолоочийг араас нь тэврээд авсан. Нэг нь юмнуудыг нь аваадах гэхээр нь аваад өгсөн. Тухайн үед хэн тэгж хэлснийг нь санахгүй байна. Тэгээд толин дээрх МР5, голын хайрцагт мөнгө байхаар нь тэр мөнгийг авсан. Буугаад багажийг нь онгойлгоод хар хүрэм, тэр хүрмэнд юу байсныг нь мэдэхгүй. Байсан юмнуудыг нь бүгдийг нь аваад Э.Батцагаанд өгсөн. Бид гурвыг буугаад явахад хохирогч машинаасаа буугаад бид гурвын хажуугаар гараад зугтсан. Тэгэхээр нь хохирогчийн машинтай Цайз зах руу уруудаад өөрсдийнхөө машин дээр ирээд гэр гэр рүүгээ явцгаасан. Машинд орж суухад Ү.Батнягт “юу аваад ирж байгаа юм” гэж асуусан. Тэгэхэд Э.Энх-Амар “чи дуугай наанаа суу, чамд хамаагүй” гэж хэлсэн. Дараа нь он, сарыг нь сайн санахгүй байна, бид дөрөв компьютер тоглоом тоглочихоод Дүүргийн Эмнэлгийн хажуугаар уруудаад явж байхад би “бензин дуусаж байна даа” гэж хэлтэл Э.Энх-Амар “ийшээ зогсчих би хүнээс мөнгө гуйгаад ирье” гэж хэлээд явсан. Тэгэхдээ Э.Батцагааныг “хоёулаа хамт явъя” гэж хэлээд дагуулаад явсан. Тэр хоёрыг явсны дараа Ү.Батнягт “би араас нь яваад ирье” гэж хэлээд явсан. 20 орчим минутын дараа Э.Энх-Амар над руу залгаад “ГОС-ын энд Ү.Батнягтыг дагуулаад явж байна ирээд авчих” гэхээр нь очоод автал Э.Батцагаан “Дүүргийн Эмнэлгийн энд байна, ирээд авчих” гэхээр нь тийшээ яваад Э.Батцагааныг очоод автал цагдаа ирчихсэн байсан. Тухайн үед юу болсныг мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй шүүгдэгч Ү.Батнягтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын эхээр Э.Энх-Амар, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн бид дөрөв компьютер тоглоом тоглочихоод явж байтал “машины бензин дуусаж байна” гэж Ү.Пүрэвсүрэн хэлсэн. Тэгээд энэ гурав намайг машиндаа сууж бай бид гурав доошоо явчихаад ирье гээд буугаад явсан. Намайг машинтай хамт Цайз захын урд орхиод явсан. Ойролцоогоор 30-аас 40 минутын дараа энэ гурав ирээд машиндаа суусан. Э.Энх-Амар хар юм барьчихсан орж ирсэн. Би “наадах чинь юу юм” гэтэл “чамд хамаагүй, чи наанаа дуугай суу” гэж хэлсэн. Бид дөрөв гэр рүүгээ харьсан. 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр бид дөрөв 25 дугаар эмийн сангийн тэнд компьютер тоглоом тоглочихоод Баянзүрх дүүргийн Эмнэлгийн хажуугаар уруудаад машинтай явж байтал Ү.Пүрэвсүрэн машины бензин дуусаж байна гэтэл Э.Энх-Амар “наанаа зогсож бай. Би хүнтэй уулзаж мөнгө гуйгаадхая” гэж хэлээд Э.Батцагааныг дагуулаад буусан. Тэр үед хохирогч Б.Энхээ хажуугаар явж байтал Э.Батцагаан очоод тэврээд авсан. Тэгээд би юу болсныг хараагүй. Тэгсэн Э.Энх-Амар намайг дагаад гүйгээрэй гэхээр нь би дагаад гүйсэн. Тэгээд Монголросцветметийн тэнд Ү.Пүрэвсүрэнг дуудаад Ү.Пүрэвсүрэн ирээд авсан. Тэгтэл Э.Батцагаан “Баянзүрх дүүргийн Эмнэлгийн тэнд хүрээд ир” гээд яваад очтол цагдаад баригдсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж хэрэгт холбогдохгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Есүгэйн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 12-00 УНЗ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн машинтайгаа халтуур хийж байгаад шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн Офицеруудын ордноос дээш Цайз өгсөх зам дагуу гар өргөөд зогсож байсан 3 залууг авсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Цайз захын хойшоо Алтан-Өлгийн гудамжинд хүргүүлсэн бөгөөд тэр 3 залуу намайг араас нэг нь боож, урд сууж байсан залуу нь машинаас эд зүйл ухаж мөнгө болон машины мр5 тоглуулагч, гар утас, машины антен зэргийг авсан. Тухайн үед хойно байсан хоёр залуугийн нэг нь араас боож, нэг нь миний гарыг барьсан, урд байсан залуу эд зүйл авсан.Тэгээд урд сууж байсан залуу нь машинаас бууж багаажаас скоч гаргаж ирээд намайг боож багласан гэхдээ сулавтар боосон. Хэрэг шөнө 03 цагаас 04 цагийн хооронд үйлдэгдсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, миний хохирлыг бүрэн барагдуулсан. Би шүүх хуралд оролцохгүй. Тухайн үед намайг 3 залуу дээрэмдсэн бөгөөд миний машиныг унаад Цайз захын ард очоод зогссон. Тэр үед би араас нь гүйж байсан. Нөгөө 3 залуу миний машинаас буугаад явсан байсан. Хажуу талаас нь цагаан Приус-11 маркийн машин хөдлөөд явсан. Тэр 3 залуу суугаад явсан байх.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 55-56 дугаар тал/

 

Хохирогч Б.Энхээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 01 цагийн үед гэрээс согтуу Баянзүрх дүүргийн Эмнэлгийн баруун талын жалгаар яваад цаад талын шинэ гүүрээр гарч Кино үйлдвэр орохоор Шавь цогцолбор сургуулийн урд талын харанхуй хэсэг уруу орох даваан дээр урдаас үл таних өндөр залуу үгийн зөрөө байхгүй нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Араас нь гурван үл таних залуу ирээд намайг бүлэглэн зодож байхдаа куртикний баруун гадна талын халааснаас 4000 төгрөг, дотор талын халааснаас бор өнгийн арьсан түрүүвч, дотор нь байсан 8000 төгрөг, бичиг баримтын хамт аваад зугтсан. Би баруун хойшоо явсан залуугийн араас хөөж явсан. Үл таних залуу бариад авчихсан зогсож байсан. Ингээд цагдаа нарыг дуудаж намайг зодож эд зүйлийг дээрэмдсэн 4 залууг барьсан. Тухайн үед зугтаасан залууг барьсан залуу гар утасны дугаараа өгч байсан, одоо надад алга байна аа. Иргэний үнэмлэхээ олж авмаар байна. Бусад зүйлээ нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй. Миний баруун нүд хавдаж хөхөрсөн, зүүн талын эрүү хэсэгт хавдсан байсан. Нуруу, ууц хэсэгт бас өшиглөсөн. Урдаас өндөр залуу нь үгийн зөрөөгүй нүүр хэсэгт нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 58-60 дугаар тал/

 

Гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би фэйсбүүк, Unegui.mn зэрэг цахим сайтуудаар Приус 20 маркийн машины түлхүүр зарна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын эхээр 88842615 гэсэн дугаараас нэг эрэгтэй миний 99981816 дугаарлуу залгаж надтай холбогдоод Тоёота Приус 20 маркийн машины түлхүүрээ дээрэмдүүлсэн юм, түлхүүр тааруулах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь за болно 100.000 төгрөгөөр түлхүүрийг тааруулж өгнө гэж хэлээд дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадаа өглөө эрт ирээд Есүгэй гэх хүнтэй уулзаж түлхүүрийг нь тааруулж өгсөн.” гэх мэдүүлэг,

 /1хх-ийн 61-62 дугаар тал/

 

Гэрч А.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн 21-74 УНЭ улсын дугаартай цайвар ногоон өнгийн Тоёота Приус 10 маркийн машин нь миний аав Төмөр-Очир овогтой Амаржаргал гэх хүний нэр дээр байдаг. Аав Т.Амаржаргал маань 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өвчний учир өөд болсон. Одоо уг автомашин нь манай гэрт манай хашаанд байгаа, 2016 оны 04 дүгээр сарын эхээр Э.Энх-Амар гэх манай нөхрийн талын хүргэн машинаа өгөөч халтуур хийх гэсэн юм гээд гуйгаад байхаар нь өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг,

 /1хх-ийн 72-73 дугаар тал/

           

Яллагдагч Н.Энх-Амарын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2016 оны 04 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Цайз захын хойд талд Алтан-Өлгийн гудамжинд такси барьж очоод тухайн такси буюу 12-00 УНЗ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн автомашин дотор Э.Батцагаан араас нь жолоочийн хоолойг гараараа боосон бөгөөд би хажуу талаас нь гарыг барьсан. Энэ хооронд Ү.Пүрэвсүрэн тухайн машинд байсан MP5 тоглуулагч, бэлэн 13000 төгрөг байснаас хохирогч 1000 төгрөг үлдээчих гээд гуйхаар нь 1000 төгрөгийг нь үлдээгээд 12000 төгрөг авсан. Тэгээд Пүрэвсүрэн машинаас нь бууж багаажийг нь онгойлгож үзсэн бөгөөд энэ хооронд би Батцагааны хамт хохирогчийг барьж байсан. Пүрэвсүрэн багаажийг ухаж хар бараан куртик авсан, скоч гаргаж ирээд май скоч гээд өгөхөөр нь би гарыг нь барьж байгаад Батцагаан хохирогчийг скочоор ороосон... Тэгээд бид 3 машинаас буугаад би машины дээрхи антенийг аваад бид 3 явтал араас нөгөө залуу гарч ирсэн бөгөөд бид нар хөөе гээд өөдөөс нь очтол хажуугаар зугтаагаад гүйгээд яваад өгсөн. Тэгэхээр нь бид 3 буцаж машин руу нь очоод машиныг нь унаад Цайз захын хойд талд очсон энэ үед хохирогч араас гүйгээд хоцорсон. Тэгээд уг машиныг нь Пүрэвсүрэн унаж Цайз захын ард талд зогсоож орхиод түлхүүрийг нь аваад буусан. Энэ үед Пүрэвсүрэнгийн дүү Батнягт бид нарыг хараад 21-74 улсын дугаартай цайвар ногоон өнгийн машинтай ирээд бид 3 сууж тухайн машиныг нь бариад шууд гэрлүүгээ явсан. Тухайн үед Приус 20 машины түлхүүрийг Цайзын уулзварын баруун талын гэрлэн дохионы доор шидчихээд явсан. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн Эмнэлгийн баруун талд Шавь цогцолбор сургуулийн урд талд үл таних эрэгтэй халамцуу хүнийг явж байхад нь Батцагаан очоод “мөнгө байна уу” гэж асуугаад “байхгүй” гэхэд нь нүүр хэсэгрүү гараараа нэг удаа цохисон чинь нөгөө хүн нь бултсан, тэгээд Батцагаан тэвэрч аваад газар унагаасан бөгөөд би очоод халаасыг нь ухаад түрүүвчийг нь аваад явсан. ...Тухайн хэргийг үйлдээд Пүрэвсүрэн, Батцагаан бид 3 Приус 20 машинаас буугаад явж байх үед би Батнягт руу залгаад Цайзын хойд талд хүрээд ир гэсэн, тэгээд Батнягт ойрхон байсан бололтой маш хурдан ирсэн. Батнягт бид нарыг гэмт хэрэг үйлдсэнийг мэдээгүй. Батнягт нь дээрх зүйлүүдийг харсан, тэгээд “юу юм” гэж асуухаар нь би “юу ч биш ээ” гэж хэлээд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 128-129 дүгээр тал/

 

Яллагдагч Э.Батцагааны мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Энх-Амар, Пүрэвсүрэн нарын хамт 2016 оны 04 дүгээр 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Цайз захын хойд талд Алтан-Өлгий гудамжинд такси барьж очоод тухайн такси буюу 1200 УНЗ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн машин дотор би араас нь жолоочийг гараараа боосон бөгөөд хажуу талаас Энх-Амар гарыг нь барьсан. Энэ хооронд Ү.Пүрэвсүрэн тухайн машинд байсан мр5 тоглуулагч, бэлэн 13000 төгрөг байснаас хохирогч 1000 төгрөг үлдээгээч гэж гуйхаар нь 12000 төгрөг авсан, тэгээд Пүрэвсүрэн машинаас бууж багаажийг нь онгойлгож хар куртик скоч гаргаж ирсэн. Тэгээд би скочийг нь авч Энх-Амар гарыг барьж байгаад би скочтсон боловч сайн болоогүй байсан. Тэгээд бид 3 машинаас буугаад явтал араас хохирогч залуу гарч ирсэн бөгөөд бид нар хөөе гээд барьж авах гэтэл хажуугаар зугтаагаад гүйгээд яваад өгсөн, тэгэхээр нь бид 3 буцаж машин руу нь очоод машиныг нь унаад Цайз захын хойд талд очсон, энэ үед хохирогч араас гүйгээд хоцорсон. Уг машиныг Пүрэвсүрэн унаж Цайз захын ард талд зогсоож орхиод түлхүүрийг нь аваад буусан. Энэ үед Пүрэвсүрэнгийн дүү Батнягтруу Энх-Амар залгаж дуудсан. Тэгээд Батнягт 21-74 улсын дугаартай цайвар өнгийн машинтай ирээд бид 3 сууж Энх-Амар тухайн машиныг бариад шууд гэрлүүгээ явсан. Тухайн үед Приус 20 машины түлхүүрийг Пүрэвсүрэн Цайзын уулварын баруун урд талын гэрлэн дохионы доор шидчихээд явсан. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн Эмнэлгийн баруун талд Шавь цогцолбор сургуулийн урд талд үл таних эрэгтэй халамцуу хүнийг явж байхад би очоод “мөнгө байна уу” гэхэд “ахад нь мөнгө байхгүй” гэсэн. Тэгээд би цохих гэтэл хойшоо бултсан, тэгтэл Энх-Амар араас нь гүйж ирсэн, би нөгөө ахыг газар унагасан, тэр хооронд Энх-Амар халаасыг нь ухаж түрүүвчийг нь авсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 132-134 дүгээр тал/

 

Яллагдагч Ү.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Энх-Амар, Батцагаан нарын хамт 2016 оны 04 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Цайз захын  хойд талд Алтан-Өлгийн гудамжинд такси барьж очоод тухайн такси буюу 12-00 УНЗ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн автомашинтай зогссон. Тэгээд тэр үед жолоочийн араас Батцагаан, Энх-Амар нар барьсан бөгөөд би мр5 тоглуулагч болон урд голын хайрцаганд байсан бэлэн 13000 төгрөг байснаас хохирогчид 1000 төгрөгийг нь үлдээгээд 12000 төгрөг авсан, тэгээд би машинаас бууж багаажийг онгойлгож хар куртик, скоч гаргаж ирсэн. Тэгээд скочийг куртиктэй урагш нь Энх-Амарт өгсөн. Тэгээд Батцагаан, Энх-Амар нар нийлж хохирогч гэх залууг скочоор ороосон. Тухайн куртикны халаасанд сүүлд нь үзэхэд хар өнгийн Нокиа гар утас байсан. Тэгээд бид 3 машинаас буугаад явтал араас нөгөө хохирогч залуу гарч ирэхээр нь хөөе гээд барьж авах гэтэл гүйгээд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд буцаж машин руу очоод машиныг нь би унаад Цайз захын хойд талд очсон, энэ үед хохирогч араас гүйгээд хоцорсон. Уг машиныг нь унаж Цайз захын ард талд зогсоож орхиод түлхүүрийг нь аваад буусан. Энэ үед манай дүү Батнягт руу Энх-Амар залгаж дуудсан. Тэгээд Батнягт 21-74 улсын дугаартай цайвар ногоон өнгийн машинтай ирээд бид 3 сууж Энх-Амар тухайн машиныг бариад шууд гэр лүүгээ явсан. Тухайн үед Приус 20 маркийн машины түлхүүрийг би Цайзын уулзварын баруун урд талын гэрлэн дохионы доор шидчихээд явсан. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн Эмнэлгийн баруун талд Энх-Амар, Батцагаан, Батнягт нар буугаад мөнгө гуйж бензины мөнгө олно гээд явсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 136-137 дугаар тал/

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Ү.Батнягтын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед Пүрэвсүрэн, Энх-Амар, Батцагаан нарыг дагаад явсан. Ямар ч гэмт хэрэг хийнэ гэж тохиролцсон зүйл байхгүй. 2016 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед Пүрэвсүрэн, Энх-Амар, Батцагаан нар намайг машинд үлдээгээд буугаад явцгаасан. Тэгээд би машинд үлдээд нилээд удсан. Тэгтэл утас руу Энх-Амар залгаад Цайзын арын гудамжинд ирээд аваадхаач гэсэн, тэгэхээр нь би яваад очсон. Тэгээд Энх-Амар өөрөө машиныг бариад би ард нь суугаад явсан. Тэр үед энэ 3 хар бараан өнгийн куртиканд юм боочихсон орж ирэхээр нь “юу юм” гэж асуухад Энх-Амар “чамд хамаагүй” гэсэн. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Пүрэвсүрэн, Энх-Амар, Батцагаан бид дөрөв 21-74 УНЕ улсын дугаартай ногоон цайвар өнгийн Приус 11 маркийн машинтайгаа явж байхад бензин дуусах гээд байсан. Тэгтэл Энх-Амар “ингэсгээд зогсчих хүнээс мөнгө гуйя” гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн Эмнэлгийн баруун талд зогссон, тэгээд Пүрэвсүрэн машинтайгаа үлдсэн бөгөөд Батцагаан түрүүлээд гүйгээд явсан, тэгээд араас нь Энх-Амар явсан, би нилээд хойно нь зогсоод үлдсэн.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 140-141 дүгээр тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-ийн 10-11 дүгээр тал/

 

Эд зүйлийн үнэлгээ,

           /1хх-ийн 23 дугаар тал/

 

Хохирогч Б.Есүгэйд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

/1хх-ийн 47 дугаар тал/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/1хх-ийн 146,147, 155, 160, 174 дүгээр тал/

 

Нас тоолсон тэмдэглэл,

/1хх-ийн 48 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхний лавлагаа,

/1хх-ийн 143, 148, 156 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

/1хх-ийн 145, 150, 159, 176 дугаар тал/

 

Төрсний гэрчилгээний хуулбар,

 /1хх-ийн 175 дугаар тал/

 

Нийслэлийн улсын бүртгэлийн газрын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/1хх-ийн 173 дугаар тал/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 151-154, 161-172 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Энх-Амар, Ү.Пүрэвсүрэн, Э.Батцагаан нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан-Өлгийн гудамжинд 1200 УНЗ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины жолооч Б.Есүгэйн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж “Нокиа 101” маркийн хар өнгийн гар утас, авто машины хар өнгийн мп5 тоглуулагч, 8 гегагийн багтаамжтай флаш, биет 44.000 төгрөг, хар өнгийн куртик, авто машины түлхүүр, антен зэрэг 184.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдэн авсан,

мөн Э.Энх-Амар, Э.Батцагаан нар нь давтан үйлдлээр, бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шавь” цогцолбор сургуулийн урд талд Кино үйлдвэр орох замд иргэн Б.Энхээгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж биет 12000 төгрөг, түрийвч зэрэг эд зүйлийг дээрэмдэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энх-Амарын өгсөн “... бид гурав таксинд суугаад Цайз захын дээшээ гудамж руу эргэж ороод Э.Батцагаан хойноос нь боох гэтэл урагшаагаа бүсэнд нь тээглээд гарнаас нь барьсан. Тэгээд Э.Батцагаан бид хоёр жолоочийг хоёр гарнаас нь барьж байсан. Ү.Пүрэвсүрэн урдаас нь МР, плашийг нь аваад хойд багажнаас нь хар өнгийн хүрэмийг нь аваад, мөн скоч бид хоёр руу шидсэн. Скочоор гарыг нь хүлэх гэтэл болохгүй байхаар нь түлхүүрийг нь аваад бид 3 гараад зугтсан. ...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр байх, он, сарыг нь сайн санахгүй байна, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн, Ү.Батнягт бид дөрөв “Тоёота Приус 10” маркийн автомашин унаад хороололд компьютер тоглоом тоглочихоод харих гээд Баянзүрх дүүргийн Эмнэлгийн дээрээс доошоо урууддаг замаар уруудаад явж байтал бензин дуусах гээд байсан. Энэ үед хохирогч Б.Энхээ замаар уруудаад явган явж байсан. Э.Батцагаан “бид хоёр мөнгө гуйгаадхая” гээд машинаас буусан. Э.Батцагаан Б.Энхээгийн хойноос нь очоод мөнгө асуугаад зогсож байснаа нөгөө хүнийг тэврээд авахаар нь би хойноос нь очоод халаасанд нь байсан мөнгийг нь аваад Э.Батцагаан нөгөө хүнийг доош нь унагаагаад бид хоёр хоёр тийшээ зугтсан.” гэх,

шүүгдэгч Э.Батцагааны өгсөн “...Тоглож дуусаад машинтай явж байхад хохирогч Э.Энхээ Дүүргийн эмнэлгийн тэнд явж байсан. Би гүйж очоод мөнгө асуусан чинь нөгөө ах байхгүй гэж хэлэхээр нь би тэврээд авсан. Намайг тэврээд авахад Э.Энх-Амар араас гүйж ирээд “зугтаарай хүн ирж байна” гэхээр нь нөгөө ахыг тавиад би зугтаж байгаад баригдсан. Өмнөх нь 2016 оны 04 дүгээр сард Э.Энх-Амар, Ү.Пүрэвсүрэн, Ү.Батнягт бид дөрөв компьютер тоглоом тоглочихоод хөх ногоон өнгийн “Тоёота Приус 10” маркийн автомашиныг Ү.Пүрэвсүрэн жолоодоод явж байхад бензиний мөнгөгүй болчихоод доошоо такси бариад Цайз захын тийшээ битүү гудамж руу ороод би араас нь боох гэтэл нөгөө залуу боолгоогүй, би нэг гарыг нь бариад автал Э.Энх-Амар нөгөө гарыг нь бариад авсан. Тэгээд Ү.Пүрэвсүрэн машины багажнаас нь скоч, хар хүрэм хоёрыг суудал дээгүүр өгсөн. Гарыг нь боох гэтэл болоогүй. Бид гурав зугтаад явж байтал араас Б.Есүгэй гараад гүйсэн. Бид гурав барих гэтэл хажуугаар өнгөрөөд гүйчихсэн. Б.Есүгэйг зугтахаар нь машиныг нь унаад Цайз захын тэнд Б.Есүгэйн машиныг нь тавиад, түлхүүрийг нь гэрлэн дохионы хажууд тавиад бид 3 өөрсдийн машин дээрээ ирээд гэр гэр рүүгээ харьцгаасан.” гэх,

шүүгдэгч Ү.Пүрэвсүрэнгийн өгсөн “...харьж явтал машины бензин дуусаад Цайз захын уулзвар дээр зогсоод Э.Энх-Амар, Э.Батцагаан бид гурав доошоо юм ярьж алхаж байгаад буцаад машин дээрээ очихдоо такси барьсан. Тэгээд дээшээ явж байгаад Цайз захын тэнд мухар гудамжруу орж зогсоод гэнэт Э.Батцагаан жолоочийг араас нь тэврээд авсан. Нэг нь юмнуудыг нь аваадах гэхээр нь аваад өгсөн. Тухайн үед хэн тэгж хэлснийг нь санахгүй байна. Тэгээд толин дээрх МР5, голын хайрцагт мөнгө байхаар нь тэр мөнгийг авсан. Буугаад багажийг нь онгойлгоод хар хүрэм, тэр хүрэмэнд юу байсныг нь мэдэхгүй. Байсан юмнуудыг нь бүгдийг нь аваад Э.Батцагаанд өгсөн. Бид гурвыг буугаад явахад хохирогч машинаасаа буугаад бид гурвын хажуугаар гараад зугтсан. ...Дараа нь он, сарыг нь сайн санахгүй байна, бид дөрөв компьютер тоглоом тоглочихоод Дүүргийн Эмнэлгийн хажуугаар уруудаад явж байхад би “бензин дуусаж байна даа” гэж хэлтэл Э.Энх-Амар “ийшээ зогсчих, би хүнээс мөнгө гуйгаад ирье” гэж хэлээд явсан. Тэгэхдээ Э.Батцагааныг “хоёулаа хамт явъя” гэж хэлээд дагуулаад явсан. Тэр хоёрыг явсны дараа Ү.Батнягт “би араас нь яваад ирье” гэж хэлээд явсан. 20 орчим минутын дараа Э.Энх-Амар над руу залгаад “ГОС-ын энд Ү.Батнягтыг дагуулаад явж байна ирээд авчих” гэхээр нь очоод автал Э.Батцагаан “Дүүргийн Эмнэлгийн энд байна, ирээд авчих” гэхээр нь тийшээ яваад Э.Батцагааныг очоод автал цагдаа ирчихсэн байсан.” гэх,

насанд хүрээгүй шүүгдэгч Ү.Батнягтын өгсөн “2016 оны 04 дүгээр сарын эхээр Э.Энх-Амар, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн бид дөрөв компьютер тоглоом тоглочихоод явж байтал “машины бензин дуусаж байна” гэж Ү.Пүрэвсүрэн хэлсэн. Тэгээд энэ гурав намайг “машиндаа сууж бай, бид гурав доошоо явчихаад ирье” гээд буугаад явсан. Намайг машинтай хамт Цайз захын урд орхиод явсан. Ойролцоогоор 30-аас 40 минутын дараа энэ гурав ирээд машиндаа суусан. Э.Энх-Амар хар юм барьчихсан орж ирсэн. Би “наадах чинь юу юм” гэтэл “чамд хамаагүй, чи наанаа дуугай суу” гэж хэлсэн. ...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр бид дөрөв 25 дугаар эмийн сангийн тэнд компьютер тоглоом тоглочихоод Баянзүрх дүүргийн Эмнэлгийн хажуугаар уруудаад машинтай явж байтал Ү.Пүрэвсүрэн “машины бензин дуусаж байна” гэтэл Э.Энх-Амар “наанаа зогсож бай. Би хүнтэй уулзаж мөнгө гуйгаадхая” гэж хэлээд Э.Батцагааныг дагуулаад буусан.” гэх,

хохирогч Б.Есүгэйн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 04 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 12-00 УНЗ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн машинтайгаа халтуур хийж байгаад шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн Офицеруудын ордноос дээш Цайз өгсөх зам дагуу гар өргөөд зогсож байсан 3 залууг авсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Цайз захын хойшоо Алтан-Өлгийн гудамжинд хүргүүлсэн бөгөөд тэр 3 залуу намайг араас нэг нь боож, урд сууж байсан залуу нь машинаас эд зүйл ухаж мөнгө болон машины мр5 тоглуулагч, гар утас, машины антен зэргийг авсан. Тухайн үед хойно байсан хоёр залуугийн нэг нь араас боож, нэг нь миний гарыг барьсан, урд байсан залуу эд зүйл авсан. Тэгээд урд сууж байсан залуу нь машинаас бууж багажаас скоч гаргаж ирээд намайг боож багласан гэхдээ сулавтар боосон.” гэх,

хохирогч Б.Энхээгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 01 цагийн үед гэрээс согтуу Баянзүрх дүүргийн Эмнэлгийн баруун талын жалгаар яваад цаад талын шинэ гүүрээр гарч Кино үйлдвэр орохоор Шавь цогцолбор сургуулийн урд талын харанхуй хэсэг уруу орох даваан дээр урдаас үл таних өндөр залуу үгийн зөрөө байхгүй нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Араас нь гурван үл таних залуу ирээд намайг бүлэглэн зодож байхдаа куртикний баруун гадна талын халааснаас 4000 төгрөг, дотор талын халааснаас бор өнгийн арьсан түрүүвч, дотор нь байсан 8000 төгрөг, бичиг баримтын хамт аваад зугтсан.” гэх,

гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгэхээр нь за болно 100.000 төгрөгөөр түлхүүрийг тааруулж өгнө гэж хэлээд Дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадаа өглөө эрт ирээд Есүгэй гэх хүнтэй уулзаж түлхүүрийг нь тааруулж өгсөн.” гэх,

яллагдагч Н.Энх-Амарын мөрдөн байцаалтад өгсөн “…саарал өнгийн Приус 20 маркийн автомашин дотор Э.Батцагаан араас нь жолоочийн хоолойг гараараа боосон бөгөөд би хажуу талаас нь гарыг нь барьсан. Энэ хооронд Ү.Пүрэвсүрэн тухайн машинд байсан MP5 тоглуулагч бэлэн 13.000 төгрөг байснаас хохирогч 1000 төгрөг үлдээчих гээд гуйхаар нь 1000 төгрөгийг нь үлдээгээд 12000 төгрөг авсан. Тэгээд Пүрэвсүрэн машинаас нь бууж багажийг нь онгойлгож үзсэн бөгөөд энэ хооронд би Батцагааны хамт хохирогчийг барьж байсан. Пүрэвсүрэн багажийг ухаж хар бараан куртик авсан, скоч гаргаж ирээд май скоч гээд өгөхөөр нь би гарыг нь барьж байгаад Батцагаан хохирогчийг скочоор ороосон. Тэгээд бид 3 машинаас буугаад би машины дээрхи антенийг аваад бид 3 явтал араас нөгөө залуу гарч ирсэн бөгөөд бид нар “хөөе” гээд өөдөөс нь очтол хажуугаар зугтаагаад гүйгээд явчихсан. ...Мөн 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн Эмнэлгийн баруун талд Шавь цогцолбор сургуулийн урд талд үл таних эрэгтэй халамцуу хүнийг явж байхад нь Батцагаан очоод “мөнгө байна уу” гэж асуугаад байхгүй гэхээр нь нүүр хэсэгрүү нь гараараа нэг удаа цохисон чинь нөгөө хүн нь бултсан, тэгээд Батцагаан тэвэрч аваад газарт унагаасан бөгөөд би очоод халаасыг нь ухаад түрүүвчийг нь аваад явсан. ...Батнягт дээрх зүйлүүдийг харсан, тэгээд “юу юм” гэж асуухаар нь би “юу ч биш ээ” гэж хэлээд гэртээ харьсан.” гэх,

 яллагдагч Э.Батцагааны мөрдөн байцаалтад өгсөн “...1200 УНЗ улсын дугаартай саарал өнгийн “Приус 20” маркийн машин дотор би араас нь жолоочийг гараараа боосон бөгөөд хажуу талаас Энх-Амар гарыг нь барьсан. Энэ хооронд Ү.Пүрэвсүрэн тухайн машинд байсан мр5 тоглуулагч, бэлэн 13000 төгрөг байснаас хохирогч 1000 төгрөг үлдээгээч гэж гуйхаар нь 12000 төгрөг авсан, тэгээд Пүрэвсүрэн машинаас бууж багажийг нь онгойлгож хар куртик, скоч гаргаж ирсэн. Тэгээд би скочийг нь авч Энх-Амар гарыг барьж байгаад би скочидсон боловч сайн болоогүй байсан. Тэгээд бид 3 машинаас буугаад явтал араас хохирогч залуу гарч ирсэн бөгөөд бид нар “хөөе” гээд барьж авах гэтэл хажуугаар зугтаагаад гүйгээд яваад өгсөн. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн Эмнэлгийн баруун талд Шавь цогцолбор сургуулийн урд талд үл таних эрэгтэй халамцуу хүнийг явж байхад би очоод “мөнгө байна уу” гэхэд “ахад нь мөнгө байхгүй” гэсэн, тэгээд би цохих гэтэл хойшоо бултсан, тэгтэл Энх-Амар араас нь гүйж ирсэн, би нөгөө ахыг газар унагаасан, тэр хооронд Энх-Амар халаасыг нь ухаж түрүүвчийг нь авсан.” гэх,

яллагдагч Ү.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Цайз захын  хойд талд Алтан-Өлгийн гудамжинд такси барьж очоод тухайн такси буюу 12-00 УНЗ улсын дугаартай саарал өнгийн “Приүс 20” маркийн автомашинтай зогссон. Тэгээд тэр үед жолоочийн араас Батцагаан, Энх-Амар нар барьсан бөгөөд би мр5 тоглуулагч болон урд голын хайрцганд байсан бэлэн 13000 төгрөг байснаас хохирогчид 1000 төгрөгийг үлдээгээд 12000 төгрөг авсан. ...Мөн 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн Эмнэлгийн баруун талд Энх-Амар Батцагаан, Батнягт нар буугаад мөнгө гуйж бензиний мөнгө олно гээд явсан.” гэх, 

насанд хүрээгүй яллагдагч Ү.Батнягтын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би тухайн үед Пүрэвсүрэн, Энх-Амар, Батцагаан нарыг дагаад явсан. Ямар ч гэмт хэрэг хийнэ гэж тохиролцсон зүйл байхгүй. Би 2016 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед Пүрэвсүрэн, Энх-Амар, Батцагаан нар намайг машинд үлдээгээд буугаад явцгаасан. Тэгээд би машинд үлдээд нилээд удсан. Тэгтэл утас руу Энх-Амар залгаад “Цайзын арын гудамжинд ирээд аваадхаач” гэсэн, тэгэхээр нь би яваад очсон. Тэгээд Энх-Амар өөрөө машиныг бариад би ард нь суугаад явсан. Тэр үед энэ 3 хар бараан өнгийн куртикэнд юм боочихсон орж ирэхээр нь “юу юм” гэж асуухад Энх-Амар “чамд хамаагүй” гэсэн. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Пүрэвсүрэн, Энх-Амар, Батцагаан бид дөрөв 21-74 УНЕ улсын дугаартай ногоон цайвар өнгийн “Приус 11” маркийн машинтайгаа явж байхад бензин дуусах гээд байсан. Тэгтэл Энх-Амар “ингэсгээд зогсчих, хүнээс мөнгө гуйя” гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн Эмнэлгийн баруун талд зогссон, тэгээд Пүрэвсүрэн машинтайгаа үлдсэн бөгөөд Батцагаан түрүүлээд гүйгээд явсан, тэгээд араас нь Энх-Амар явсан, би нилээд хойно нь зогсоод үлдсэн.” гэх мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан эд зүйлийн үнэлгээ /1хх-23/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 10-11/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Энх-Амар, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Энх-Амар, Э.Батцагаан нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Ү.Пүрэвсүрэнг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин Баянзүрх дүүргийн прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч Ү.Батнягтыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Энх-Амар, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн, Ү.Батнягт нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтад хохирогч Б.Энхээ, Б.Есүгэй нарын өгсөн мэдүүлгүүдээр насанд хүрээгүй Ү.Батнягт шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Ү.Батнягт бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байна. 

 

            Шүүгдэгч Э.Энх-Амар, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Шүүх шүүгдэгч Э.Энх-Амар, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн нар нь гэмт хэргийн хохирлыг хохирогч нарт нөхөн төлсөн, тэдний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж, тэдэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Мөрдөн байцаалтад хохирогч Б.Энхээ “санал хүсэлт байхгүй, шүүх хуралд суухгүй”, Б.Есүгэй “...хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол, санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэж тус тус хүсэлтээ бичгээр гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энх-Амар, Э.Батцагаан нарын өмгөөлөгч Б.Түвшинжаргал “шүүгдэгч нарын үйлдэл, холбогдлыг дутуу шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих зүйлийг нотлоогүй тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж, шүүгдэгч Ү.Пүрэвсүрэн, насанд хүрээгүй шүүгдэгч Ү.Батнягт нарын өмгөөлөгч Ж.Энхтуяа “хохирогч Энхээ цагдаагийн байгууллагад шүүгдэгч нарыг танхайрсан гэж өргөдөл гаргасан, мөрдөн байцаагч шүүгдэгч нар дээрмийн гэмт хэрэг эсвэл танхайн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих асуудлыг нотлоогүй тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж тус тус тайлбар гарган мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Тухайлбал, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд бусдын эд хөрөнгийг авсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцдог онцлогтой бөгөөд шүүгдэгч нарыг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

        

         Түүнчлэн мөрдөн байцаалтад хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон, шүүгдэгч нарыг сэжигтнээр болон яллагдагчаар байцаахдаа хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийг оролцуулж, хохирогч Б.Энхээ, Б.Есүгэй нарт хууль сануулж тус тус мэдүүлэг авсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан дээрх тайлбарыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  49 дүгээр зүйлийн 49.2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.” гэж заасан боловч шүүгдэгч нар нь Т.Амаржаргал агсаны эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 21-74 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ ашиглаагүй, харин тээврийн хэрэгслийн бензиний мөнгийг олох зорилгоор дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч М.Батмөнхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, мөн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, “Карстар” маркийн 31-85 УНӨ улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Э.Энх-Амарт, “Тоёота Приус” маркийн 21-74 УНЭ улсын дугаартай, ногоон өнгийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч А.Оюун-Эрдэнэд тус тус буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дїгээр зїйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энх-Амар, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн нарын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.2, 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Үнэнбатын Батнягтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дүгээр зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Паалгаа овогт Энхбаатарын Батцагаан, Ядам овогт Энхбаярын Энх-Амар нарыг давтан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг, Боржигон овогт Үнэнбатын Пүрэвсүрэнг бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Э.Энх-Амарт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн нарт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Энх-Амар, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дїгээр зїйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Энх-Амар, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн нарын урьд цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Э.Энх-Амар, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Парламент тамхины хайрцаг, Кока кола ундааны жижиг сав 1 ширхэг, скоч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч М.Батмөнхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн, мөн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, “Карстар” маркийн 31-85 УНӨ улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Э.Энх-Амарт, “Тоёота Приус” маркийн 21-74 УНЭ улсын дугаартай, ногоон өнгийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч А.Оюун-Эрдэнэд тус тус буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Батнягтад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Энх-Амар, Э.Батцагаан, Ү.Пүрэвсүрэн нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Н.ОДОНТУУЛ

 

                        ШҮҮГЧИД                                         Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                С.ПҮРЭВСҮРЭН