Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/955

  2022          6          21                                         2022/ШЦТ/955

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Мөнхтулга

шүүгдэгч *******,

шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******,******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00000 1310 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/1724 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, *******.

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Өлзийт тал ХХК-нд менежер, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,*******

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Либерти” бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан*******-ийн  нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар хохирогчийн биед баруун доод 2-р шүдний сулрал, эмтрэл, хэлний салстын өнгөц шарх, дагз, чих, дух, ташаан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч******* нь 2022 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Либерти бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан *******-ийн нүүрэн тус газар нь гараараа цохин улмаар хохирогчийн биед баруун доод 2-р шүдний сулрал, эмтрэл, хэлний салстын өнгөн  шарх, дагз, чих, дух, ташаан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Шүүгдэгч *******: Манай ах зодоонд оролцоогүй. Манай ах боксоор хичээллэдэг тул ямар нэгэн зодоон цохион хийж болохгүй гэдгийг мэддэг, Миний шүд унасан. Бид хоорондоо бие биеийнхээ шүдийг эмчлүүлье гэж ярилцсан“ гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Би Э-ийг цохиогүй. Э нь намайг танил ахтайгаа нийлээд цохисон. Би текнээсээ гараад доошлоход миний нүүр рүү цохисон. Бааранд байсан хүмүүс намайг хамгаалж салгасан. Цагдаа дуудсан байгаа гэж хэлэхэд дахин намайг зодсон. Мөн цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй муудалцсан гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

            Хохирогч*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”....Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах '‘Либерти" нэртэй баарыг ажиллуулаад байж байтал 01 цагийн орчим 2 залуу 1 эмэгтэй орж ирээд ширээн дээр суугаад 3 пиво захиалахаар нь бичиг баримтаа шалгуулчих 21 нас хүрсэн юм уу гэсэн чинь би хүрэлгүй яадаг юм гээд байхаар нь захиалгыг нь өгөөд дуу захиалахаар нь дууг нь тавьж өгсөн. Манай баар хаахаас 20 минутын өмнө нэмээд 2 пиво захиалсан тэгээд одоо манайх хааж байна гээд хөгжмөө унтраасан чинь ирж тооцоогоо хийснээ намайг чи ямар хөгшин банди вэ, чам шиг банди нар манай Дарь-Эхэд баар ажиллуулаад чи юм олж долоохгүй ээ, гээд янз бүрээр доромжпоод байхаар нь одоо больцгоо ингэж болохгүй гэтэл намхан залуу нь надруу салаавч гаргахаар нь очтол өндөр залуу нь миний нүүр лүү цохиод миний шүдийг хугалчихсан. Тэгээд би цагдаа дуудсан чинь өндөр нь баарнаас гараад явахаар нь цагдаа дуудсан хүлээж бай гэхэд намайг гадаа чирч дахиж зодсон.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 7/,

            Гэрч М.Янжинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”..2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Элит төвийн 2 давхарт байдаг караокед би өөрийн хамтран амьдрагч болох Э, танил ах Азбаяр нартай хамт ороод 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад караокеноосоо гарсан. Караоке дотор Азбаяр, Э нар 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи хамт хувааж уусан. Би архинаас уугаагүй. Караокед орчхоод бид гурав Элит төвийн 1 давхарт байх Либерти нэртэй баар ороод тэндээ хүн бүр 1 ширхэг Сэнгүр нэртэй шилтэй пиво ууцгаагаад 04 цаг хүртэл хөгжилдөөд байж байхад баарны үйлчлэгч хаалаа гээд одоо гарцгаа гэсэн. Азбаяр, Э хоёр “ганцхан дуу тавиад өгөөч, тэгээд гарлаа” гэхэд нөгөө үйлчлэгч “үгүй, одоо гар” гээд бид нарыг хөөсөн. Тэгтэл Азбаяр Э хоёр тэр үйлчлүүлэгчтэй маргалдаад байсан ба би асуудал болох гээд байхаар нь “Э Азбаяр хоёрыг аваад гарлаа” гэсэн. Би тэгээд Э, Азбаяр хоёрыг аваад цааш явах гэтэл нөгөө үйлчлэгч цааш яваад цагдаа дуудаад, “би одоо цагдаа дуудсан. одоо та нараас айхгүй” гээд дээгүүрх хувцсаа тайлаад шидээд Э-тэй зодолдсон. Тэр үйлчлэгч эрэгтэй Э-ийг газар унагаагаад дээр нь гараад цохиж байсан, тэгээд тэр хоёр газар орооцолдоод ноцолдоод Э бас тэр эрэгтэйгийн нүүр рүү нь гараараа цохисон. Зодооныг ойр орчимд байсан хүмүүс болон Азбаяр бид хоёр болиулаад салгасан. Би одоо ингээд учраа олоод салцгаая гэхэд цагдаа ирж байна гээд тэр үйлчлэгч эрэгтэй хаалгаа онгойлгоод гарцгаасан ба гарахад цагдаа арай ирээгүй байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-21/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3985 дугаартай

            1.  Г.И-ийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт. зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

            3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 35-36/,

            Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ:  ”... Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын буудал орчим байдаг Либерти бааранд эхнэр Янжинсүрэн болон танил ах Азбаярын хамт орсон. Тэгээд бид гурав тэр бааранд ороод дуулж бүжиглээд 1 шил пиво авч ууцгаагаад байж байхад тус баарны бармен бид гуравт янз янзын ааш зан гаргаад байсан. Тэгэхээр нь би тэр зөөгч залуутай маргалдаад асуудал үүсгэсэн боловч би юу болсон талаар санахгүй байна. Ямар ч байсан миний шүд хугарчихсан. Нэг мэдэхэд цагдаа нар ирээд намайг аваад явсан. ..” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18/,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4014 дугаартай

     1.*******-ийн биед баруун доод 2-р шүдний сулрал: эмтрэл, хэлний салстын өнгөц шарх, дагз, чих, дух, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

     3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Яллагдагч******* нь 2022 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Либерти бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан *******-ийн нүүрэн тус газар нь гараараа цохин улмаар хохирогчийн биед баруун доод 2-р шүдний сулрал, эмтрэл, хэлний салстын өнгөн  шарх, дагз, чих, дух, ташаан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Яллагдагч******* нь 2022 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Либерти бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан *******-ийн нүүрэн тус газар нь гараараа цохин улмаар хохирогчийн биед баруун доод 2-р шүдний сулрал, эмтрэл, хэлний салстын өнгөн  шарх, дагз, чих, дух, ташаан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

          - гэрч М.Янжинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан тайлбартаа: ”..2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Элит төвийн 2 давхарт байдаг караокед би өөрийн хамтран амьдрагч болох Э, танил ах Азбаяр нартай хамт ороод 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад караокеноосоо гарсан. Караоке дотор Азбаяр, Э нар 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи хамт хувааж уусан. Би архинаас уугаагүй. Караокед орчхоод бид гурав Элит төвийн 1 давхарт байх Либерти нэртэй баар ороод тэндээ хүн бүр 1 ширхэг Сэнгүр нэртэй шилтэй пиво ууцгаагаад 04 цаг хүртэл хөгжилдөөд байж байхад баарны үйлчлэгч хаалаа гээд одоо гарцгаа гэсэн. Азбаяр, Э хоёр “ганцхан дуу тавиад өгөөч, тэгээд гарлаа” гэхэд нөгөө үйлчлэгч “үгүй, одоо гар” гээд бид нарыг хөөсөн. Тэгтэл Азбаяр Э хоёр тэр үйлчлүүлэгчтэй маргалдаад байсан ба би асуудал болох гээд байхаар нь “Э Азбаяр хоёрыг аваад гарлаа” гэсэн. Би тэгээд Э, Азбаяр хоёрыг аваад цааш явах гэтэл нөгөө үйлчлэгч цааш яваад цагдаа дуудаад би одоо цагдаа дуудсан. одоо та нараас айхгүй гээд дээгүүрх хувцсаа тайлаад шидээд Э-тэй зодолдсон. Тэр үйлчлэгч эрэгтэй Э-ийг газар унагаагаад дээр нь гараад цохиж байсан, тэгээд тэр хоёр газар орооцолдоод ноцолдоод Э бас тэр эрэгтэйгийн нүүр рүү нь гараараа цохисон. Зодооныг ойр орчимд байсан хүмүүс болон Азбаяр бид хоёр болиулаад салгасан. Би одоо ингээд учраа олоод салцгаая гэхэд цагдаа ирж байна гээд тэр үйлчлэгч эрэгтэй хаалгаа онгойлгоод гарцгаасан ба гарахад цагдаа арай ирээгүй байсан..” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-21/,

          - гэрч Х.Азбаяр мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн дүү Э түүний хамтран амьдрагч Янжиндулам нартай хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлахнийтийн байртай, караокетай, баартай Элит гэх барилгын караоке рүү 23 цагийн үед орсон, Тэгээд бид 3  караокенаас гараад 02-03 цагийн хооронд тус Элит нэртэй барилга дотор нэг давхарт байдаг Либерти нэртэй бааранд орсон, Бааранд ороод хүн бүр нэг нэг пиво худалдаж аваад уугаад бүжиглээд удаагүй байхад баар хаахаар болсон, ба баарны үйлчлэгч одоо манайх хаалаагэж бид нэрт хэлсэн, тэгэхээр нь бид нар одоо жаахан бүжиглэцгээгээд гарчихаж болох уу гэхэд баарны үйлчлэгч нь бид нартай муудалцаад эхэлсэн, Э баарны үйлчлэгчтэй барьцалдаад авсан ба тэр 2 тэгээд зодолдоод харилцан цохилцсон, Миний санаж байгаагаар Э баарны үйлчлэгчийг нүүрэн тус газар нь цохиж байсан, харин баарны үйлчлэгч Э-ийн нүүр рүү бас цохисон, Би өөр зүйл сайн санахгүй байна, Яагаад гэвэл би согтуу байса, ямар ч байсан би тэр хоёрыг салгаж байсан талаар би санаж байна.гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

          - гэрч Б.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн ажил дээрээ буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр өглөө 08 цагт үүрэг аваад эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Банзрагчтай хамт хоногийн авто эргүүлийн үүрэг Сүлд 116 чиглэлд гүйцэтгэхээр болсон, Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 04 цаг дөхөж байхад манай үүрэг гүйцэтгэж байсан чиглэл буюу Баянзүрх дүүргийн 21 үгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Либерти бааранд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн, Иргэнээс гаргасан дуудлага мэдээллийн дагуу Э.Банзрагчтай бид 2 Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Либерти баарны гадаа албаны тээврийн хэрэгсэлтэй очсон,Тэгээд бид 2 тээврийн хэрэгслээсээ буугаад харахад хүмүүс ноцодоод байж байсан, Тухай нөхцөл байдлыг сайн харвал 2 эрэгтэй, 1 эрэгтэйг голдоо хийчихсэн ноцолдоод байж байсан, Банзагч бид 2 очоод тэнд ноцолдоод байсан хүмүүсийг салгаад асуудал үүсгэсэн гол 2 эрэгтэй буюу нэг нь намхан бор эрэгтэй нарыг авч явахаар болж Банзрагч хууль ёсны шаардлага тавьж эхлээд өндөр туранхай эрэгтэйд нь тавихад тэрээр Банзрагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй, түүнд чадахгүй, яасан юм, бии яачихаад байгаа юм гэх мэтээр урдаас нь эсэргүүцэл үзүүлж эхэлсэн ба улмаар тэрээр сүүлдээ Банзрагч руу дайрч, Банзрагчийг заамдан авна....” /хх-ийн 25/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4014 дугаартай

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3985 дугаартай

          1. *******-ийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт. зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          - *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/, зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч *******,******* нарөөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлээгүй, хохиролтой холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. .

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна,

            Шүүгдэгч*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр  торгох  ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор,*******-д оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлүүлэхээр тогтоож, *******,******* нар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.\

4. Цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******,*******  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА

  2022          6          21                                         2022/ШЦТ/955

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Мөнхтулга

шүүгдэгч *******,

шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******,******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00000 1310 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь Эхийн Элит төвийн 3-312 тоотод оршин суух хаягтай, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/1724 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, *******.

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Өлзийт тал ХХК-нд менежер, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 30-32 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,*******

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Либерти” бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан*******-ийн  нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар хохирогчийн биед баруун доод 2-р шүдний сулрал, эмтрэл, хэлний салстын өнгөц шарх, дагз, чих, дух, ташаан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч******* нь 2022 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Либерти бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан *******-ийн нүүрэн тус газар нь гараараа цохин улмаар хохирогчийн биед баруун доод 2-р шүдний сулрал, эмтрэл, хэлний салстын өнгөн  шарх, дагз, чих, дух, ташаан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Шүүгдэгч *******: Манай ах зодоонд оролцоогүй. Манай ах боксоор хичээллэдэг тул ямар нэгэн зодоон цохион хийж болохгүй гэдгийг мэддэг, Миний шүд унасан. Бид хоорондоо бие биеийнхээ шүдийг эмчлүүлье гэж ярилцсан“ гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Би Э-ийг цохиогүй. Э нь намайг танил ахтайгаа нийлээд цохисон. Би текнээсээ гараад доошлоход миний нүүр рүү цохисон. Бааранд байсан хүмүүс намайг хамгаалж салгасан. Цагдаа дуудсан байгаа гэж хэлэхэд дахин намайг зодсон. Мөн цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй муудалцсан гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

            Хохирогч*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”....Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах '‘Либерти" нэртэй баарыг ажиллуулаад байж байтал 01 цагийн орчим 2 залуу 1 эмэгтэй орж ирээд ширээн дээр суугаад 3 пиво захиалахаар нь бичиг баримтаа шалгуулчих 21 нас хүрсэн юм уу гэсэн чинь би хүрэлгүй яадаг юм гээд байхаар нь захиалгыг нь өгөөд дуу захиалахаар нь дууг нь тавьж өгсөн. Манай баар хаахаас 20 минутын өмнө нэмээд 2 пиво захиалсан тэгээд одоо манайх хааж байна гээд хөгжмөө унтраасан чинь ирж тооцоогоо хийснээ намайг чи ямар хөгшин банди вэ, чам шиг банди нар манай Дарь-Эхэд баар ажиллуулаад чи юм олж долоохгүй ээ, гээд янз бүрээр доромжпоод байхаар нь одоо больцгоо ингэж болохгүй гэтэл намхан залуу нь надруу салаавч гаргахаар нь очтол өндөр залуу нь миний нүүр лүү цохиод миний шүдийг хугалчихсан. Тэгээд би цагдаа дуудсан чинь өндөр нь баарнаас гараад явахаар нь цагдаа дуудсан хүлээж бай гэхэд намайг гадаа чирч дахиж зодсон.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 7/,

            Гэрч М.Янжинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”..2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Элит төвийн 2 давхарт байдаг караокед би өөрийн хамтран амьдрагч болох Э, танил ах Азбаяр нартай хамт ороод 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад караокеноосоо гарсан. Караоке дотор Азбаяр, Э нар 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи хамт хувааж уусан. Би архинаас уугаагүй. Караокед орчхоод бид гурав Элит төвийн 1 давхарт байх Либерти нэртэй баар ороод тэндээ хүн бүр 1 ширхэг Сэнгүр нэртэй шилтэй пиво ууцгаагаад 04 цаг хүртэл хөгжилдөөд байж байхад баарны үйлчлэгч хаалаа гээд одоо гарцгаа гэсэн. Азбаяр, Э хоёр “ганцхан дуу тавиад өгөөч, тэгээд гарлаа” гэхэд нөгөө үйлчлэгч “үгүй, одоо гар” гээд бид нарыг хөөсөн. Тэгтэл Азбаяр Э хоёр тэр үйлчлүүлэгчтэй маргалдаад байсан ба би асуудал болох гээд байхаар нь “Э Азбаяр хоёрыг аваад гарлаа” гэсэн. Би тэгээд Э, Азбаяр хоёрыг аваад цааш явах гэтэл нөгөө үйлчлэгч цааш яваад цагдаа дуудаад, “би одоо цагдаа дуудсан. одоо та нараас айхгүй” гээд дээгүүрх хувцсаа тайлаад шидээд Э-тэй зодолдсон. Тэр үйлчлэгч эрэгтэй Э-ийг газар унагаагаад дээр нь гараад цохиж байсан, тэгээд тэр хоёр газар орооцолдоод ноцолдоод Э бас тэр эрэгтэйгийн нүүр рүү нь гараараа цохисон. Зодооныг ойр орчимд байсан хүмүүс болон Азбаяр бид хоёр болиулаад салгасан. Би одоо ингээд учраа олоод салцгаая гэхэд цагдаа ирж байна гээд тэр үйлчлэгч эрэгтэй хаалгаа онгойлгоод гарцгаасан ба гарахад цагдаа арай ирээгүй байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-21/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3985 дугаартай

            1.  Г.И-ийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт. зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

            3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 35-36/,

            Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ:  ”... Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын буудал орчим байдаг Либерти бааранд эхнэр Янжинсүрэн болон танил ах Азбаярын хамт орсон. Тэгээд бид гурав тэр бааранд ороод дуулж бүжиглээд 1 шил пиво авч ууцгаагаад байж байхад тус баарны бармен бид гуравт янз янзын ааш зан гаргаад байсан. Тэгэхээр нь би тэр зөөгч залуутай маргалдаад асуудал үүсгэсэн боловч би юу болсон талаар санахгүй байна. Ямар ч байсан миний шүд хугарчихсан. Нэг мэдэхэд цагдаа нар ирээд намайг аваад явсан. ..” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18/,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4014 дугаартай

     1.*******-ийн биед баруун доод 2-р шүдний сулрал: эмтрэл, хэлний салстын өнгөц шарх, дагз, чих, дух, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

     3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Либерти” бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан*******-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар хохирогчийн биед баруун доод 2-р шүдний сулрал, эмтрэл, хэлний салстын өнгөц шарх, дагз, чих, дух, ташаан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Яллагдагч******* нь 2022 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Либерти бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан *******-ийн нүүрэн тус газар нь гараараа цохин улмаар хохирогчийн биед баруун доод 2-р шүдний сулрал, эмтрэл, хэлний салстын өнгөн  шарх, дагз, чих, дух, ташаан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Либерти” бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан*******-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар хохирогчийн биед баруун доод 2-р шүдний сулрал, эмтрэл, хэлний салстын өнгөц шарх, дагз, чих, дух, ташаан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Яллагдагч******* нь 2022 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Либерти бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан *******-ийн нүүрэн тус газар нь гараараа цохин улмаар хохирогчийн биед баруун доод 2-р шүдний сулрал, эмтрэл, хэлний салстын өнгөн  шарх, дагз, чих, дух, ташаан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

          - гэрч М.Янжинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан тайлбартаа: ”..2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Элит төвийн 2 давхарт байдаг караокед би өөрийн хамтран амьдрагч болох Э, танил ах Азбаяр нартай хамт ороод 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад караокеноосоо гарсан. Караоке дотор Азбаяр, Э нар 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи хамт хувааж уусан. Би архинаас уугаагүй. Караокед орчхоод бид гурав Элит төвийн 1 давхарт байх Либерти нэртэй баар ороод тэндээ хүн бүр 1 ширхэг Сэнгүр нэртэй шилтэй пиво ууцгаагаад 04 цаг хүртэл хөгжилдөөд байж байхад баарны үйлчлэгч хаалаа гээд одоо гарцгаа гэсэн. Азбаяр, Э хоёр “ганцхан дуу тавиад өгөөч, тэгээд гарлаа” гэхэд нөгөө үйлчлэгч “үгүй, одоо гар” гээд бид нарыг хөөсөн. Тэгтэл Азбаяр Э хоёр тэр үйлчлүүлэгчтэй маргалдаад байсан ба би асуудал болох гээд байхаар нь “Э Азбаяр хоёрыг аваад гарлаа” гэсэн. Би тэгээд Э, Азбаяр хоёрыг аваад цааш явах гэтэл нөгөө үйлчлэгч цааш яваад цагдаа дуудаад би одоо цагдаа дуудсан. одоо та нараас айхгүй гээд дээгүүрх хувцсаа тайлаад шидээд Э-тэй зодолдсон. Тэр үйлчлэгч эрэгтэй Э-ийг газар унагаагаад дээр нь гараад цохиж байсан, тэгээд тэр хоёр газар орооцолдоод ноцолдоод Э бас тэр эрэгтэйгийн нүүр рүү нь гараараа цохисон. Зодооныг ойр орчимд байсан хүмүүс болон Азбаяр бид хоёр болиулаад салгасан. Би одоо ингээд учраа олоод салцгаая гэхэд цагдаа ирж байна гээд тэр үйлчлэгч эрэгтэй хаалгаа онгойлгоод гарцгаасан ба гарахад цагдаа арай ирээгүй байсан..” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-21/,

          - гэрч Х.Азбаяр мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн дүү Э түүний хамтран амьдрагч Янжиндулам нартай хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлахнийтийн байртай, караокетай, баартай Элит гэх барилгын караоке рүү 23 цагийн үед орсон, Тэгээд бид 3  караокенаас гараад 02-03 цагийн хооронд тус Элит нэртэй барилга дотор нэг давхарт байдаг Либерти нэртэй бааранд орсон, Бааранд ороод хүн бүр нэг нэг пиво худалдаж аваад уугаад бүжиглээд удаагүй байхад баар хаахаар болсон, ба баарны үйлчлэгч одоо манайх хаалаагэж бид нэрт хэлсэн, тэгэхээр нь бид нар одоо жаахан бүжиглэцгээгээд гарчихаж болох уу гэхэд баарны үйлчлэгч нь бид нартай муудалцаад эхэлсэн, Э баарны үйлчлэгчтэй барьцалдаад авсан ба тэр 2 тэгээд зодолдоод харилцан цохилцсон, Миний санаж байгаагаар Э баарны үйлчлэгчийг нүүрэн тус газар нь цохиж байсан, харин баарны үйлчлэгч Э-ийн нүүр рүү бас цохисон, Би өөр зүйл сайн санахгүй байна, Яагаад гэвэл би согтуу байса, ямар ч байсан би тэр хоёрыг салгаж байсан талаар би санаж байна.гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

          - гэрч Б.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн ажил дээрээ буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр өглөө 08 цагт үүрэг аваад эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Банзрагчтай хамт хоногийн авто эргүүлийн үүрэг Сүлд 116 чиглэлд гүйцэтгэхээр болсон, Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 04 цаг дөхөж байхад манай үүрэг гүйцэтгэж байсан чиглэл буюу Баянзүрх дүүргийн 21 үгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Либерти бааранд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн, Иргэнээс гаргасан дуудлага мэдээллийн дагуу Э.Банзрагчтай бид 2 Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Либерти баарны гадаа албаны тээврийн хэрэгсэлтэй очсон,Тэгээд бид 2 тээврийн хэрэгслээсээ буугаад харахад хүмүүс ноцодоод байж байсан, Тухай нөхцөл байдлыг сайн харвал 2 эрэгтэй, 1 эрэгтэйг голдоо хийчихсэн ноцолдоод байж байсан, Банзагч бид 2 очоод тэнд ноцолдоод байсан хүмүүсийг салгаад асуудал үүсгэсэн гол 2 эрэгтэй буюу нэг нь намхан бор эрэгтэй нарыг авч явахаар болж Банзрагч хууль ёсны шаардлага тавьж эхлээд өндөр туранхай эрэгтэйд нь тавихад тэрээр Банзрагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй, түүнд чадахгүй, яасан юм, бии яачихаад байгаа юм гэх мэтээр урдаас нь эсэргүүцэл үзүүлж эхэлсэн ба улмаар тэрээр сүүлдээ Банзрагч руу дайрч, Банзрагчийг заамдан авна....” /хх-ийн 25/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4014 дугаартай

          1.*******-ийн биед баруун доод 2-р шүдний сулрал: эмтрэл, хэлний салстын өнгөц шарх, дагз, чих, дух, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

          3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3985 дугаартай

          1. *******-ийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт. зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 35-36/,

          - *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/, зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч *******,******* нарөөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлээгүй, хохиролтой холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. .

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна,

            Шүүгдэгч*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр  торгох  ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор,*******-д оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлүүлэхээр тогтоож, *******,******* нар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.