Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар  2022/ШЦТ/341

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          3        07                              2022/ШЦТ/341

 

                       

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр,  

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Сахалт овогт Даваагийн Баатарзоригтод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2103 00359 0008 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа тээвэр хийдэг ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 02 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын зам, Налайхын Оргил супермаркетын баруун урд замд “Хово” маркийн 02-82 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, мөн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Хово” маркийн 96-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явган зорчигч Д.Б-ыг хавсарч мөргөн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-13/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15/,

- Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 07 цагийн орчим миний дүүгийн гэр бүлийн хүн буюу манай бэр Цэнджав над руу утсаар залгаад уйлаад манай дүүг осолд орсон байна гэж хэлэхээр би яаралтай гэрээсээ гараад замын цагдаа дээр дүү Отгонбаяртай уулзаад тэгээд цагдаа нар хамтдаа уулзсан юм... Маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,  

- Иргэний нэхэмжлэгч Д.Пүрэвцэнд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод гэртээ байсан. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн үед осол гарсан гэж би мэдсэн. Осолд орсон хово маркийн 96-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 жил орчмын өмнөөс мэддэг. Манай байгууллагад явж эхэлсэн тээврийн хэрэгсэл байгаа юм.  Ер нь Нармандахын жолооддог тээврийн хэрэгсэл байгаа юм. Ослын улмаас манай байгууллагын тээврийн хэрэгсэлд 110.000 төгрөгийн хохирол учирсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

- Гэрч Т.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Цагийн баримжааг сайн санахгүй байна. Ямар ч байсан харуй бүрий болж байсан санагдаж байна. Тэр жолооч нааш цааш яваад байгаа бололтой бас нэг дэлгүүрийн гадна 2 хүнтэй уулзаж байсан. Тэгээд би болсон зүйлийг сайн санахгүй байгаа юм. Тэгээд намайг хүргэж өгөхөөр Налайх явсан байх. Би өөрөө Дарханд амьдардаг болохоор Улаанбаатар хотод таньдаг хүн ховорхон юм. Тэгээд Налайхад цуг ажиллаж байсан найз Мөнхбаярын гэр нь байдаг болохоор тэднийд очих гээд Налайх явсан юм. Тэгээд Налайх явж байхад нэг сэрэхэд замд манантай цас орсон хальтиргаа үүссэн байсан. Нэг том оврын ачааны тээврийн хэрэгсэл өгсүүр өөд замд хий эргэсэн боловч яг зогсоогүй зүтгэж байсан. Тэр тээврийн хэрэгсэлд туслах бодолтойгоор өөрийн сууж явсан автомашинаас бууж очоод араас нь түрсэн юм. Түрж байгаад би өөрийн сууж явсан автомашинд суух шиг болсон. Өөрөө сайн санахгүй байна. Нэг хүчтэй чимээ гарахаар нь хартал нэг хүн цус гарсан байдалтай газарт хэвтэж байсан. Тэгээд тэрнээс хойш нэг зогссон газраасаа хөдлөөгүй. Ер нь өмнө нь тийм юм харж байгаагүй болохоор шоконд орсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

- Гэрч Б.Нармандах мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн орчим ажил дээрээсээ хөдлөөд Багахангай дүүрэг чигт явсан. Энэ үед Хово маркийн чирэгч жолоодоод 20 тн даацтай урт чиргүүл чирээд явсан юм. Би өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл дээр 20 тн хаягдал төмөр ачиж явсан юм. Энэ төмрийг Солонгосоос ачаад Багахангай дүүрэгт буулгахаар явж байсан юм. Налайх дүүргээс урагшаа хоолтын даваа цасанд боогдохоос өмнө тэр давааг давах бодолтой явж байтал замд цас ороод Налайхын Оргилын хот талаас өгсөх үед зам их хальтиргаатай болсон ба миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл хальтиргаан дээр хий эргээд алдаж унтарсан. Энэ үед цаг 01 цаг өнгөрч байсан байх. Унтарсан автомашинаа асаах үед тоёота приус маркийн хөх өнгөтэй тээврийн хэрэгсэл миний автомашины урд хэсэгт гарч ирж зогссон. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл гадна талаасаа кноп дарж асдаг байсан юм. Тэгээд намайг машинаа асаах хооронд тэр суудлын автомашин ирсэн юм. Тэр автомашин дотроос нэг согтуу хүн бууж ирээд ах нь туслъя гэхээр нь хэрэггүй, зүгээр яв гэж хэлээд автомашиндаа суугаад хөдөлгөөн эхлэх гээд нөгөө хөх өнгийн суудлын автомашин миний урд хэсэгт зогссон байхаар нь замаа чөлөөл гэж орилсон. Гэтэл тэр автомашины жолооч нь шууд хоёрдугаар эгнээнд шахаад надад зам тавьж өгч зогссон. Тэр автомашинаас эхэлж бууж ирсэн согтуу хүн миний автомашины хойд хэсгээс түрээд байхаар нь “зүгээр” гээд орилтол нөгөө хөх өнгийн суудлын автомашины жолооч залуу машинаасаа буугаад миний машины хойд хэсэг рүү алхаж байгаа харагдсан. Удалгүй миний машины хойд хэсгээс өөр автомашин мөргөж байгаа нь мэдэгдсэн. Тэгэхээр нь би замаас өөрийн автомашиныг гаргаж чөлөөлж, холдуулж зогсоогоод мөргөсөн хүний биеийн байдлыг нь асуухаар явган гүйгээд очих үед улаан өнгийн хово маркийн автомашин хөндлөн зогссон. Уг автомашины баруун урд дугуй хэсэгт нь нэг эрэгтэй хүн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд цагдаа, түргэн тусламж дуудаад хүлээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3263 дугаар:

1. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн Хово Синнотрак маркийн LZZ5EXSD7KW486371 тоот арлын дугаартай, 02-82 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Бүхээгийн баруун тал, баруун хаалга, гидро системийн шингэний банк, тэвшний гишгүүр, баруун толь зэрэг эд ангиуд гэмтэлтэй байна.

3. Уг тээврийн хэрэгслийн 12 дугуйнд ашиглалтын улирал зассан тэмдэглэгээ байхгүй байна.

4. Хово Синнотрак маркийн, LZZ5EXSD7KW486371 тоот арлын дугаартай, 02-82 УБМ улсын дугаартай автомашины бүхээгийн баруун талын эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн шинэ гэмтлүүд байна.

5. Тоормосны хийн дамжуулгатай. Тоормос ажиллаж байна.

6. Хуурай бетон зам дээр тоормосны мөр үүсэж байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-115/,

- “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 999157 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 121-131/,

- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 132-133/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2375 дугаар:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны далд хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны урагдал, их тархины хоёр тал бөмбөлөг болон бага тархины аалзан хальсны доорх цус харвалт, доод эрүү ясны далд хугарал, цээжний зүүн талын 6, 7, 8, 9 дүгээр хавирга, баруун талын 8, 9 дүгээр хавирганы далд хугаралууд, гялтанд цус хуралт, 2 уушгины гялтанд цус хуралт, дэлүүний урагдал, задрал, толгойн хуйх, нүүр, хүзүү, цээжний ар, зүүн сарвуунд зулгаралт, шарх, зүүн чихний урагдал, тасрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, үхэлд хүргэсэн болно.

3. Талийгаачид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өглөөний 06 цаг 10 минутын үзлэгээр нас бараад 3-4 цаг болсон байх боломжтой байна.

6. Талийгаач нь 0 /I/ бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 138-144/,

-  “Сүлд үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 154-155, 164-167/,

- 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 338 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 183-184/,

- Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Зүүнхараад ачаа буулгаад буцаад Налайх дүүрэг рүү харихаар явж байхдаа Налайхын Оргил супермаркетын баруун урд замд 02 цагийн үед өөр ачааны автомашины араас мөргөж осол гаргасан. Энэ үед манан буусан үзэгдэх орчих муутай, мөстсөн хальтиргаатай байсан. Би тухайн үед ойролцоогоор 40 км/цаг хурдтай явсан. Ингээд ойртоод очих үед 2 дугаар эгнээнд приус маркийн автомашин зогссон байхаар өөрийн жолоодож явсан автомашиныг зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн боловч гулгаан дээр гулгаж очоод уг ачааны автомашины араас нь мөргөсөн. Ингэх үед тэр автомашины хойноос нь түрж явсан явган зорчигч хавчуулагдаж нас барсан. Тэгээд машинаас бууж ирэх үед өөр нэг согтуу хүн машин түрж байхад хардаггүй юм уу. Энэ хүнийг хар даа гэхэд миний машины баруун урд хэсэгт нэг эрэгтэй хүн хөдөлгөөнгүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 194/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 205-227/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 02 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын зам, Налайхын Оргил супермаркетын баруун урд замд “Хово” маркийн 02-82 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, мөн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Хово” маркийн 96-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явган зорчигч Д.Б-ыгхавсарч мөргөн амь насыг нь хохироосон болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-13

- Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 07 цагийн орчим миний дүүгийн гэр бүлийн хүн буюу манай бэр Цэнджав над руу утсаар залгаад уйлаад манай дүүг осолд орсон байна гэж хэлэхээр би яаралтай гэрээсээ гараад замын цагдаа дээр дүү Отгонбаяртай уулзаад тэгээд цагдаа нар хамтдаа уулзсан юм... Маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, 

- Иргэний нэхэмжлэгч Д.Пүрэвцэнд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод гэртээ байсан. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн үед осол гарсан гэж би мэдсэн. Осолд орсон хово маркийн 96-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 жил орчмын өмнөөс мэддэг. Манай байгууллагад явж эхэлсэн тээврийн хэрэгсэл байгаа юм.  Ер нь Нармандахыг жолооддог тээврийн хэрэгсэл байгаа юм. Ослын улмаас манай байгууллагын тээврийн хэрэгсэлд 110.000 төгрөгийн хохирол учирсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

- Гэрч Т.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Цагийн баримжааг сайн санахгүй байна. Ямар ч байсан харуй бүрий болж байсан санагдаж байна. Тэр жолооч нааш цааш яваад байгаа бололтой бас нэг дэлгүүрийн гадна 2 хүнтэй уулзаж байсан. Тэгээд би болсон зүйлийг сайн санахгүй байгаа юм. Тэгээд намайг хүргэж өгөхөөр Налайх явсан байх. Би өөрөө Дарханд амьдардаг болохоор Улаанбаатар хотод таньдаг хүн ховорхон юм. Тэгээд Налайхад цуг ажиллаж байсан найз Мөнхбаярын гэр нь байдаг болохоор тэднийд очих гээд Налайх явсан юм. Тэгээд Налайх явж байхад нэг сэрэхэд замд манантай цас орсон хальтиргаа үүссэн байсан. Нэг том оврын ачааны тээврийн хэрэгсэл өгсүүр өөд замд хий эргэсэн боловч яг зогсоогүй зүтгэж байсан. Тэр тээврийн хэрэгсэлд туслах бодолтойгоор өөрийн сууж явсан автомашинаас бууж очоод араас нь түрсэн юм. Түрж байгаад би өөрийн сууж явсан автомашинд суух шиг болсон. Өөрөө сайн санахгүй байна. Нэг хүчтэй чимээ гарахаар нь хартал нэг хүн цус гарсан байдалтай газарт хэвтэж байсан. Тэгээд тэрнээс хойш нэг зогссон газраасаа хөдлөөгүй. Ер нь өмнө нь тийм юм харж байгаагүй болохоор шоконд орсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

- Гэрч Б.Нармандах мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн орчим Солонгост байдаг ажил дээрээсээ хөдлөөд Багахангай дүүрэг чигт явсан. Энэ үед Хово маркийн чирэгч жолоодоод 20 тн даацтай урт чиргүүл чирээд явсан юм. Би өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл дээр 20 тн хаягдал төмөр ачиж явсан юм. Энэ төмрийг Солонгосоос ачаад Багахангай дүүрэгт буулгахаар явж байсан юм. Налайх дүүргээс урагшаа хоолтын даваа цасанд боогдохоос өмнө тэр давааг давах бодолтой явж байтал замд цас ороод Налайхын Оргилын хот талаас өгсөх үед зам их хальтиргаатай болсон ба миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл хальтиргаан дээр хий эргээд алдаж унтарсан. Энэ үед цаг 01 цаг өнгөрч байсан байх. Унтарсан автомашинаа асаах үед тоёота приус маркийн хөх өнгөтэй тээврийн хэрэгсэл миний автомашины урд хэсэгт гарч ирж зогссон. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл гадна талаасаа кноп дарж асдаг байсан юм. Тэгээд намайг машинаа асаах хооронд тэр суудлын автомашин ирсэн юм. Тэр автомашин дотроос нэг согтуу хүн бууж ирээд ах нь туслъя гэхээр нь хэрэггүй зүгээр яв гэж хэлээд автомашиндаа суугаад хөдөлгөөн эхлэх нөгөө хөх өнгийн суудлын автомашин миний урд хэсэгт зогссон байхаар нь замаа чөлөөл гэж орилсон. Гэтэл тэр автомашины жолооч нь шууд хоёрдугаар эгнээнд шахаад надад зам тавьж өгч зогссон. Тэр автомашинаас эхэлж бууж ирсэн согтуу хүн миний автомашины хойд хэсгээс түрээд байхаар нь “зүгээр” гээд орилтол нөгөө хөх өнгийн суудлын автомашины жолооч залуу машинаасаа буугаад миний машины хойд хэсэг рүү алхаж байгаа харагдсан. Удалгүй миний машины хойд хэсгээс өөр автомашин мөргөж байгаа нь мэдэгдсэн. Тэгэхээр нь би замаас өөрийн автомашиныг гаргаж чөлөөлж, холдуулж зогсоогоод мөргөсөн. Хүний биеийн байдлыг нь асуухаар явган гүйгээд очих үед улаан өнгийн хово маркийн автомашин хөндлөн зогссон. Уг автомашины баруун урд дугуй хэсэгт нь нэг эрэгтэй хүн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд цагдаа, түргэн тусламж дуудаад хүлээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3263 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-115/,

- “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 999157 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 121-131/,

- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 132-133/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2375 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 138-144/,

-  “Сүлд үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 154-155, 164-167/,

- 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 338 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 183-184/,

- Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Зүүнхараад ачаа буулгаад буцаад Налайх дүүрэг рүү харихаар явж байхдаа Налайхын Оргил супермаркетын баруун урд замд 02 цагийн үед өөр ачааны автомашины араас мөргөж осол гаргасан. Энэ үед манан буусан үзэгдэх орчих муутай, мөстсөн хальтиргаатай байсан. Би тухайн үед ойролцоогоор 40 км/цаг хурдтай явсан. Ингээд ойртоод очих үед 2 дугаар эгнээнд приус маркийн автомашин зогссон байхаар өөрийн жолоодож явсан автомашиныг зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн боловч гулгаан дээр гулгаж очоод уг ачааны автомашины араас нь мөргөсөн. Ингэх үед тэр автомашины хойноос нь түрж явсан явган зорчигч хавчуулагдаж нас барсан. Тэгээд машинаас бууж ирэх үед өөр нэг согтуу хүн машин түрж байхад хардаггүй юм уу. Энэ хүнийг хар даа гэхэд миний машины баруун урд хэсэгт нэг эрэгтэй хүн хөдөлгөөнгүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 194/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Бод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн зүгээс “Хүнээ алдсан хүмүүс тул нарийн тооцоо хийх гэсэнгүй. Хохирлын 50 хувийг нөхөн төлж үлдэгдэл хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Бидний зүгээс хуульд заасан шаардлагыг тавих боломжтой. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул ажил төрлөө хийгээд хохирлыг төлнө гэх саналыг гаргаж сайн дураараа төлбөрөө төлж байгаа. Хуульд харшлах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна. Бид нотлох баримтыг шаардахгүйгээр нэхэмжлэлийн талыг төлж, үлдсэн хохирол төлбөрийг нэг жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байнагэх хүсэлт гаргасан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр, улсын яллагч Ч.Батбаатар нарын зүгээс хохирлын 50 хувийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар улсын яллагчтай 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял тохиролцсоныг дурьдах нь зүйтэй байна. 

Хохирогчийн зүгээс нийт 92.000.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байх байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 10.800.000 төгрөг, 03 дугаар сарын 07-ны өдөр 35.200.000 төгрөг, нийт 46.000.000 төгрөгийн хохирол төлж, үлдсэн 46.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт Д.Б-ийн 107328 дугаартай жолоочийн үнэмлэх хавсаргагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-т 46.000.000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулахыг Д.Б-д тайлбарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсог үеэс эхлэн тоолсугай.

5. Д.Б-ийн №107328 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1,508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б-оос 46.000.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.г-т олгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохиролд 46.000.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА