Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/891

 

 

 

 

 

 

 

 

  2022        06          15                                        2022/ШЦТ/891

           

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.А-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01153 1383 дугаартай хэргийг 2022 оны 06 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 аав ээж охины хамтамьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай М.А.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч М.А нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Family” нэртэй зочид буудлын 222 тоот өрөөний ширээн дээр байсан иргэн У.Оюунбатын Iphone10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа зөвшөөрч байна, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

- Хохирогч У.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх зочид буудалд өөрийн найз Тогтох болон үл таних 2 эмэгтэй нь хамт орж хоноод өдөр 11 цагийн орчимд сэрээд харахад миний эзэмшлийн Iphone Х маркийн гар утас алга болсон байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна, хамт орсон 2 эмэгтэй нь нэрийг нь мэдэхгүй байна,  тэр хоёр охин шөнө яваад өгсөн байсан, би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, би өөрийгөө хянах чадвартай байсан, Би гар утсаа хамгийн сүүлд 02:40 цагт орсон буудал дотроо ашигласан тэгээд гар утсаа ширээн дээр ил тавиад явсан юм, би буудалд найз Тогтохын хамт хоносон байсан тэгээд Тогтох өглөө 07:40 цагт буудлаас гараад явсан гэсэн би ганцаараа унтаад үлдсэн, тэгээд 11 цагийн орчимд Тогтох намайг сэрээсэн, утсаа аваачээ, утас чинь байхгүй байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Гэрч Х.Тогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Миний танил А гэх эмэгтэй залгаад нэг эмэгтэй найзтайгаа байна гэсэн тэгэхээр нь Оюунбат бид хоёр манай гэрт байсан нэг шил вискийг аваад А-ийн байгаа газар нь очсон, тэгээд тэндээс гараад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны тэнд нэрийг нь санахгүй байна, нэг буудалд Оюунбат, А, А-ийн найз гэх эмэгтэй бид дөрөв орсон, тэгээд орой болж А-ийн найз нь явсан, би тэнд байсан вискинээс уугаад согтоод унтчихсан байсан тухайн буудалд орох үед үүрийн 3 цаг болж байсан, Тэгээд манай ажлаас надруу залгаад ажлаасаа хоцорчихлоо гээд залгасан тэгээд би Оюунбат руу залгасан чинь утсаа авахгүй байсан тэгээд хамт байсан А руу Оюунбатыг сэрээгээд эхнэр лүү нь залгуулчих гэсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

- Iphone 10 загварын гар утас нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зах зээл дээр 700.000 төгрөгийн үнэлгээтэй байгаа талаар хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн БЗД-22-500 дугаартай эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-ийн 15-16/,

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21/,

- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 22/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.А 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Family” нэртэй зочид буудлын 222 тоот өрөөний ширээн дээр байсан иргэн У.Оюунбатын Iphone 10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

- Хохирогч У.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх зочид буудалд өөрийн найз Тогтох болон үл таних 2 эмэгтэй нь хамт орж хоноод өдөр 11 цагийн орчимд сэрээд харахад миний эзэмшлийн Iphone Х маркийн гар утас алга болсон байсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна, хамт орсон 2 эмэгтэйн нэрийг нь мэдэхгүй байна,  тэр хоёр охин шөнө яваад өгсөн байсан, би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, би өөрийгөө хянах чадвартай байсан, Би гар утсаа хамгийн сүүлд 02:40 цагт орсон буудал дотроо ашигласан тэгээд гар утсаа ширээн дээр ил тавиад явсан юм, би буудалд найз Тогтохын хамт хоносон байсан тэгээд Тогтох өглөө 07:40 цагт буудлаас гараад явсан гэсэн би ганцаараа унтаад үлдсэн, тэгээд 11 цагийн орчимд Тогтох намайг сэрээсэн, утсаа аваачээ, утас чинь байхгүй байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Гэрч Х.Тогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Миний танил А гэх эмэгтэй залгаад нэг эмэгтэй найзтайгаа байна гэсэн тэгэхээр нь Оюунбат бид хоёр манай гэрт байсан нэг шил вискийг аваад А-ийн байгаа газар нь очсон, тэгээд тэндээс гараад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны тэнд нэрийг нь санахгүй байна нэг буудалд Оюунбат, А, А-ийн найз гэх эмэгтэй бид дөрөв орсон, тэгээд орой болж А-ийн найз нь явсан, би тэнд байсан вискинээс уугаад согтоод унтчихсан байсан тухайн буудалд орох үед үүрийн 3 цаг болж байсан, Тэгээд манай ажлаас надруу залгаад ажлаасаа хоцорчихлоо гээд залгасан тэгээд би Оюунбат руу залгасан чинь утсаа авахгүй байсан тэгээд хамт байсан А руу Оюунбатыг сэрээгээд эхнэр лүү нь залгуулчих гэсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

- Iphone 10 загварын гар утас нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зах зээл дээр 700.000 төгрөгийн үнэлгээтэй байгаа талаар хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн БЗД-22-500 дугаартай эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-ийн 15-16/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.А-г утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.А-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.А-д ял оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна. Шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул 700.000 төгрөг гаргуулж, хохирогч У.Оюунбатад олгохоор шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.А–г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.А-ад оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.А-гаас 700.000 төгрөг гаргуулан хохирогч У.Оюунбатад олгосугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА