Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
Хэргийн индекс | 186/2022/0612/Э |
Дугаар | 2022/ШЦТ/648 |
Огноо | 2022-08-01 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/648
2022 8 01 2022/ШЦТ/648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Б.Батцэцэг,
хохирогч, шүүгдэгч С.Ц, С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2211 00000 1291 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа сийлбэр хийдэг ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ... тоотод байнга оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, С.Ц
2. Монгол Улсын иргэн, ... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, урт цагаанд гутал, цүнх засаж янзалдаг ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын ... тоотод байнга оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, С.Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө ... тоот хашаанд байх иргэн н.Сийн эзэмшлийн монгол гэрт бусадтай архидан согтуурах үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Гтэй маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч С.Г нь 2022 оны 6 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө ...тоот хашаанд байх иргэн н.Сийн эзэмшлийн монгол гэрт бусадтай архидан согтуурах үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Цтэй маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан биед нь халдаж, эрүүл мэндэд нь духанд язарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд доод уруул, буйланд цус хуралт, хүзүү цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч С.Ц нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч С.Г нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,
- Хохирогч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би сууж байсан газраасаа босох үедээ газар унтаж байсан хүүхдийн хөл дээр гишгэх шиг болсон. Түүнээс болж С.Г уурлаж хутганы төмөр бариул хэсгээр миний толгой руу 2 удаа цохиж миний толгой хагарч цус гарсан, мөн уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Би хариуд нь уурлаж Ган-Эрдэнийн нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Мөн барьцалдаж бие биенээ заамдсан. Бид хоёроос өөр маргалдаж муудалцсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
- Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Зүс таних С.Г 10 ширхэг жижиг савтай “Хайнейкэн” нэртэй шар айраг аваад Саранхүүгийн гэрт орж ирсэн. С.Г шар айраг хүнд захина гэж хэлээд 1-2 хүн рүү ярьтал нөгөө хүмүүс нь утсаа авахгүй мөн хүргэх боломжгүй гэж байсан. Гэтэл С.Г над руу “...чи шар айраг өгч чадах уу...” гэж хэлсэн. Би ойролцоох дэлгүүр ажиллуулдаг хүн рүү шөнийн 02 цагийн орчимд 3-4 удаа залгатал гар утсаа авахгүй байсан. Гэтэл тэр залуу “...миний өдрийн орлого 1,200,000 төгрөг байдаг, би чиний 7 хоногийн цалинг өдөрт нь олдог...” гэж хэлсэн ба надаас мөн 100,000 төгрөг аваад яв гэж хэлсэн. Түүнээс болж бид маргалдаж С.Г миний өмсөж байсан цамцны энгэрээс татаад заамдаж урсан, мөн миний нүүр хэсэг рүү буюу нүд рүү гараараа 1 удаа цохисон. Түүнээс болж миний нүд хөхөрч ягаан өнгөтэй болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
- Гэрч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Шар айраг уусан ба цаг орой болсон байсан тул унтаад өгсөн. Чимээ гарах үед сэртэл С.Г, С.Г нар гэрийн баруун урд хэсэгт бие биенээ заамдсан мөн Ган-Эрдэний нэг нүд хавдаж, С.Ггийн толгой хэсгээс бага хэмжээний цус гарсан байсан. Би харсан даруйдаа тэр хоёрыг салгаж болиулсан. Удалгүй С.Г харихаар гарсан ба цагдаагийн байгууллагад хандсан байсан. Тухайн өдөр С.Г, Гэн-Эрдэнэ нараас өөр маргалдаж, муудалцсан хүн байхгүй ба ямар шалтгааны улмаас маргалдаж, муудалцсан талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
- Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...С.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай мөн шар айраг бариад Саранхүүгийн гэрт орж ирсэн. Шөнө дунд чимээ гарахаар нь сэртэл манай нөхөр С.Г, С.Г нар барьцалдаад нэг нэгнээ хувцас хэсгээс барьсан байсан. Би тэр үед охиноо тэврээд тэр хэдээс зайдуу байсан учир болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр нөхөр С.Г, С.Г нараас өөр хоорондоо маргалдаж, муудалцсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8563 дугаартай: “...С.Цгийн биед духанд язарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд доод уруул, буйланд цус хуралт, хүзүү цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8597 дугаартай: “...С.Г биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
- Хохирогч, шүүгдэгч нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55, 56 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58-59 дэх тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 71-72 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Цг 2022 оны 6 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоот 4 дүгээр гудамжны 84 тоот хашаанд байх иргэн н.Саранхүүгийн эзэмшлийн монгол гэрт бусадтай архидан согтуурах үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Гтэй маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Г 2022 оны 6 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоот 4 дүгээр гудамжны 84 тоот хашаанд байх иргэн н.Саранхүүгийн эзэмшлийн монгол гэрт бусадтай архидан согтуурах үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Цтэй маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан биед нь халдаж, эрүүл мэндэд нь духанд язарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд доод уруул, буйланд цус хуралт, хүзүү цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогч шүүгдэгч С.Ц, С.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч С.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоот 4 дүгээр гудамжны 84 тоот хашаанд байх иргэн н.Саранхүүгийн эзэмшлийн монгол гэрт бусадтай архидан согтуурах үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Гтэй маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч С.Г нь 2022 оны 6 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоот 4 дүгээр гудамжны 84 тоот хашаанд байх иргэн н.Саранхүүгийн эзэмшлийн монгол гэрт бусадтай архидан согтуурах үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Цтэй маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан биед нь халдаж, эрүүл мэндэд нь духанд язарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд доод уруул, буйланд цус хуралт, хүзүү цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,
- Хохирогч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би сууж байсан газраасаа босох үедээ газар унтаж байсан хүүхдийн хөл дээр гишгэх шиг болсон. Түүнээс болж С.Г уурлаж хутганы төмөр бариул хэсгээр миний толгой руу 2 удаа цохиж миний толгой хагарч цус гарсан, мөн уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Би хариуд нь уурлаж Ган-Эрдэнийн нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Мөн барьцалдаж бие биенээ заамдсан. Бид хоёроос өөр маргалдаж муудалцсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
- Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Зүс таних С.Г 10 ширхэг жижиг савтай “Хайнейкэн” нэртэй шар айраг аваад Саранхүүгийн гэрт орж ирсэн. С.Г шар айраг хүнд захина гэж хэлээд 1-2 хүн рүү ярьтал нөгөө хүмүүс нь утсаа авахгүй мөн хүргэх боломжгүй гэж байсан. Гэтэл С.Г над руу “...чи шар айраг өгч чадах уу...” гэж хэлсэн. Би ойролцоох дэлгүүр ажиллуулдаг хүн рүү шөнийн 02 цагийн орчимд 3-4 удаа залгатал гар утсаа авахгүй байсан. Гэтэл тэр залуу “...миний өдрийн орлого 1,200,000 төгрөг байдаг, би чиний 7 хоногийн цалинг өдөрт нь олдог...” гэж хэлсэн ба надаас мөн 100,000 төгрөг аваад яв гэж хэлсэн. Түүнээс болж бид маргалдаж С.Г миний өмсөж байсан цамцны энгэрээс татаад заамдаж урсан, мөн миний нүүр хэсэг рүү буюу нүд рүү гараараа 1 удаа цохисон. Түүнээс болж миний нүд хөхөрч ягаан өнгөтэй болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
- Гэрч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Шар айраг уусан ба цаг орой болсон байсан тул унтаад өгсөн. Чимээ гарах үед сэртэл С.Г, С.Г нар гэрийн баруун урд хэсэгт бие биенээ заамдсан мөн Ган-Эрдэний нэг нүд хавдаж, С.Ггийн толгой хэсгээс бага хэмжээний цус гарсан байсан. Би харсан даруйдаа тэр хоёрыг салгаж болиулсан. Удалгүй С.Г харихаар гарсан ба цагдаагийн байгууллагад хандсан байсан. Тухайн өдөр С.Г, Гэн-Эрдэнэ нараас өөр маргалдаж, муудалцсан хүн байхгүй ба ямар шалтгааны улмаас маргалдаж, муудалцсан талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
- Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...С.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай мөн шар айраг бариад Саранхүүгийн гэрт орж ирсэн. Шөнө дунд чимээ гарахаар нь сэртэл манай нөхөр С.Г, С.Г нар барьцалдаад нэг нэгнээ хувцас хэсгээс барьсан байсан. Би тэр үед охиноо тэврээд тэр хэдээс зайдуу байсан учир болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр нөхөр С.Г, С.Ц нараас өөр хоорондоо маргалдаж, муудалцсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8563 дугаартай: “...С.Цгийн биед духанд язарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд доод уруул, буйланд цус хуралт, хүзүү цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8597 дугаартай: “...С.Г биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хохирогч шүүгдэгч С.Ц, С.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч С.Ц, С.Г нар нь тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас бие биедээ хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч С.Г биед учирсан гэмтэл нь шүүгдэгч С.Цгийн, хохирогч С.Г биед учирсан гэмтэл нь шүүгдэгч С.Цгийн итэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогч С.Г “...Миний биед учирсан гэмтэл болох баруун нүд хөхөрсөн нь хэвийн болсон. Би С.Ггээс нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” /хавтаст хэргийн 26 дахь тал/ гэсэн байх тул шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Ц “...Би эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй ба С.Г гэх залуугаас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч С.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Г, С.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Г, С.Ц нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч С.Цд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр, шүүгдэгч С.Гд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ыС.Г, С.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, С.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц, С.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ