Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

улсын яллагч С.Батмөнх-Очир,

шүүгдэгч А.Э,

шүүгдэгч О.Г-Э,

шүүгдэгч П.Л,

шүүгдэгч Ө.М,

шүүгдэгч Н.Ц,

шүүгдэгч Ж.Ч,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э, О.Г-Э, П.Л, Ө.М, Н.Ц, Ж.Ч, Г.А нарт холбогдох эрүүгийн 2219000370157 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 01-29 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Александр овогт А-ийн Э /РД:УШ89022755/,

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Шивээговь суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Эм си эс ХХК-ийн Дорноговь аймаг дахь салбарт түгээгчээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Наран шанд 2-7 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тэнсэн харгалзсан, мөн 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Баруун Цоор овогт О-ийн Г-Э /РД:ЕУ91011511/,

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр 4 дүгээр багийн Балан цээл гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон охин овогт П-ийн Л /РД:ЕЛ75102011/,

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн 127-02 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бүргэдийн шар овогт Ө.М /РД:ЕЛ89072608/,

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Амка транс ХХК-ийн захирлаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 96-10 тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Н-ийн Ц /РД:ШЖ77102611/,

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 45в-11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ж.Ч /РД:ЦЗ82102412/,

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодези инженер мэргэжилтэй, хувиараа авто засварын үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжин 14-278 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бадрах овогт Г.А/РД:УК89072537/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч А.Э нь Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.9-д заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх;", 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг "хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 14.7 дугаар зүйлийн 10.2-д заасан “техникийн хяналтын үзлэгт оруулаагүй", 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгж дараах зөрчлийг энэ журмын 10-т заасан бүртгэл судалгааны маягтын дагуу тус тус бүртгэнэ”, 4.1.3-д Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрх нь дуусгавар болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэснийг зөрчиж нэр бүхий иргэдээс хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд өөрийн Хаан банк дахь 5027805919 тоот дансаар 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын төв зам дагуу Сэднэй хүнсний дэлгүүрийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг жолоодож явсан О.Г-Ээс 100.000 төгрөгийг,

-2021 оны 08 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Пургон маркийн 04-42 ДГН улсын дугаартай автомашиныг жолоодож явсан П.Лоос 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100.000 төгрөгийг,

-2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тоёота приус-11 маркийн 98-13 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Отгонмөнхийн зөрчлийг хоногийн нөхцөл байдлын мэдээнд зөрчлийг оруулалгүйгээр, зөрчлийн шийтгэл ногдуулахгүйгээр түүний найз Ө.Мээс 100.000 төгрөгийг,

-2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт зорчиж явсан 01-49 УБТ улсын дугаартай Хово маркийн, 53-21 УНЦ улсын дугаартай Фотон маркийн ачааны автомашинуудыг Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны А/316 тоот захирамжид заасан зөвшөөрөлгүйгээр зорчсон гэх үндэслэлээр шалгаж Н.Цаас 300.000 төгрөгийг,

-2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт зорчиж явсан Хово маркийн 08-56 УАА улсын дугаартай ачааны автомашин, Истивер маркийн автомашинуудыг техникийн хяналтын үзлэгт оруулаагүй үндэслэлээр зогсоон шалгаж Ж.Чинтөгсөөс 100.000 төгрөгийг,

-2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус-30 маркийн 72-62 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож зам тээврийн осол гаргасан Б.Батболдын зөрчлийг хууль заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсний хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Г.Амарбатаас 150.000 төгрөгийг тус тус авч, нийт 6 иргэнээс 850.000 төгрөгийн хахууль авсан,

-Яллагдагч О.Г-Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нийтийн албан тушаалтан болох Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч А.Эад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 100.000 төгрөгийн хахууль өгсөн,

-Яллагдагч П.Л нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нийтийн албан тушаалтан болох Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч А.Эад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 100.000 төгрөгийн хахууль өгсөн,

-Яллагдагч Ө.М нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нийтийн албан тушаалтан болох Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч А.Эад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 100.000 төгрөгийн хахууль өгсөн,

-Яллагдагч Н.Ц нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нийтийн албан тушаалтан болох Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч А.Эад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 300.000 төгрөгийн хахууль өгсөн,

-Яллагдагч Ж.Чнь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нийтийн албан тушаалтан болох Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч А.Эад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 100.000 төгрөгийн хахууль өгсөн,

-Яллагдагч Г.Амарбат нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нийтийн албан тушаалтан болох Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч А.Эад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 150.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хийсэн алдаагаа ухаарч байгаа. Энэ хэрэг албаны шалгалтаар илэрсэн гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч О.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Өөрийн буруугаас болж гэмт хэрэгт холбогдсон. Хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч П.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа ойлгож байгаа. Миний буруу. Дахин ийм зүйл гаргахгүй гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Ө.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хүний өмнөөс мөнгө өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би төрөх гээд эрхгүй хүнээр машинаа бариулсан гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Н.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Манай хоёр жолоочийг зогсоогоод явуулахгүй байгаад байсан. Манай 2 машиныг ковидын үеийн зөвшөөрөлгүй байсан. Тэгээд 300.000 төгрөг өг гэж байна гэхээр нь шилжүүлсэн. Миний буруу. Хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Ж.Чинтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. Би замын цагдаад 100.000 төгрөг сайн дураараа өгсөн. Би гуйж байгаад өгсөн гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Г.Амарбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. 150.000 төгрөгийг замын цагдаад өгсөн. Ингэж мөнгө төгрөг өгч болохгүй гэдгийг мэднэ. Гэм буруу дээр маргахгүй. Миний буруу гэсэн мэдүүлэг,

-Гэрч С.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн орой цаг хугацааг нь санахгүй байна ямар ч байсан гадаа харанхуй болсон байсан, тэгсэн манай найз О.Г-Э миний утас руу залгаад мотоциклтойгоо явж байгаа цагдаад саатуулагдчихлаа гэж хэлсэн тэгээд удаа ч үгүй эргэж залгаад мотоциклоо авахаар болчихлоо чи ирээд миний мотоциклийг ачаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн өмчлөлийн Бонго Жи-2 маркийн 76-54 ДГС улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй О.Ган-Эрдэнийн байгаа газар буюу цагдаагийн журмын хашаанд очиж мотоциклийг нь машиндаа ачаад гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан гэсэн мэдүүлэг /1 хх 227 ху/,

-Гэрч Б.Отгонмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ө.М эгчийг би танина түүний дүү Мөнхөө нь манай найз байгаа юм. Би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би Сайншанд суманд ирээд Ө.М эгчийнд байж байсан. Тухайн үед Ө.М эгч жирэмсэн байсан тэгээд өвдөлт өгөөд эмнэлэг явахаар болоод жирэмсэн учир машин барьж чадахгүй намайг бариадах гэж хэлсэн. Тэгэхээр нь би автомашин жолоодох эрхгүй ш дээ гэсэн чинь өвдөөд байна гээд байхаар нь машиныг жолоодоод явж байгаад цагдаад саатуулагдсан. ...А.Э гэх цагдаа намайг яагаад зугтаж байгаа юм загнасан тэгэхээр нь и тухайн үед хүний машиныг жолоодох эрхийн үнэмлэхгүй барьж явсан сандраад яваад өгсөн юм гэж хэлсэн тэгсэн за яахав 100,000 төгрөг шилжүүлчих тэгээд яв арга хэмжээ авахгүй гэж хэлсэн Ө.М эгч тэр цагдаагийн дансны дугаарыг нь аваад өөрөөсөө 100.000 төгрөг гаргаад шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 222 ху/,

-Гэрч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн орой Замын-Үүд сумаас Улаанбаатар хот чиглэлд дээрх 2 ачааны автомашинтайгаа гарсан. Батсайхан нэг машиныг нь бариад хажууд нь Ж.Чсуугаад явсан. Би нөгөө машиныг бариад явсан ингээд Замын-Үүд сумаас гараад хойд чиглэлд Улаанбаатар хот руу явах пост дээр бид нарыг цагдаа дээрх 2 автомашиныг оношилгоонд оруулаагүй гэх шалтгаанаар зогсоосон. Тухайн өдөр бид нар машинаа оношилгоонд оруулж чадаагүй байсан юм. 5 дахь өдөр байсан тул орой гарсан юм. Нөгөө цагдаа зөрчлөө арилгаад яв гээд гаргахгүй байсан. Ж.Чнөгөө зогсоосон цагдаатай уулзаад гуйгаад байсан удаа ч үгүй гуйсаар байгаад болчихлоо гээд бид нар явсан. ...тухайн үед 100.000 төгрөг өгөөд явсан талаар хэлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 247-248 ху/,

-Гэрч Б.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна Г.Амарбат ахын угаалгын газарт байрлуулсан автомашиныг согтуугаар жолоодож осол гарсан асуудлаар тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч А.Эад шалгуулж байсан. ...Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч А.Э шалгаж шийдвэрлэсэн, Г.Амарбат ахыг угаалгын газар хариуцсан учраас торгоно гэж А.Э цагдаа хэлж байсан, хэдэн төгрөгөөр хэрхэн торгосон талаар нь би мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /2 хх 6 ху/

-Гэрч Т.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би цагдаагийн байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. ...Манай хэлтэс нь 21 аймгийн Замын цагдаагийн нэгжүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж мэргэжил арга зүйгээр хангах ажилладаг, тиймээс ажил хэргийн шугамаар харилцаж байсан, өөр харилцаа холбоо байхгүй. Тээврийн цагдаагийн албаны даргын баталсан удирдамжийн дагуу Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-18-ны өдөр хүртэлх хугацаанд хийсэн. Миний бие уг шалгалтын бүрэлдэхүүнд орж ажилласан. Шалгалтын бүрэлдэхүүн шалгах чиглэлээ 3 хуваасан, миний бие тус тасгийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ, тус тасгаас хэрэгжүүлсэн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, мэргэжлийн комиссын чиглэлээр /жолооны курсийн хяналт шалгалт/, техник замын чиглэлээр /замын тэмдэг, тэмдэглэгээ гэх мэт/ шалгасан. Шалгалтын явц байдлыг цагдаагийн газрын даргад нь танилцуулах үеэр согтуурал хэмжих багажийг шалгахад хоногийн нөхцөл байдлын мэдээнд ороогүй, согтуурал шалгасан олон бүртгэл байна, үүнийг танай газрын зүгээс албаны шалгалт хийж эргэж танилцуулах талаар чиглэл өгсөн. Миний хувьд согтуурал шалгах багажтай холбоотой асуудлаар шалгалтын явц байдлын талаар газрын даргад нь танилцуулах үед нь мэдсэн. Замын цагдаагийн ахлах зохицуулагч нь хариуцсан нутаг дэвсгэртээ зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, ослын газар үзлэг хийх, хяналт шалгалтыг зохион байгуулах, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Замын цагдаагийн нэгжийн албан хаагчид нь өдөр тутмын үйл ажиллагаандаа Хууль зүйн сайдын 2019 оны А/101 тоот тушаалаар батлагдсан "Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Цагдаагийн албаны тухай хууль тогтоомжийг баримтлан ажиллах ёстой. Зөрчлийг илрүүлсэн бол тухайн цагдаагийн албан хаагч нь газар дээр хариуцлагыг нь ногдуулах боломжтой бол Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоолын дагуу хялбаршуулсан журмаар газар дээр нь хариуцлага тооцох боломжтой /бэлэн бусын шалгах төхөөрөмжөөр/, газар дээр нь шийдвэрлэх боломжгүй зөрчил /согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоодох эрхгүй, зам тээврийн осол болон бусад зөрчил/-г материалжуулан шалгана, аль ч тохиолдолд хоногийн нөхцөл байдлын мэдээнд орж зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох ёстой гэсэн мэдүүлэг /2 хх 23-24 ху/,

-О.Г-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: ...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын төв зам дагуу “Сэднэй” хүнсний дэлгүүрийн орчимд ажлаа тараад өөрийн сэлбэж босгосон улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг жолоодож явахад А.Э цагдаа саатуулсан, ингээд намайг мотоциклтой зогсоогоод бичиг баримтаа шалгуул, гэрэл дохио чинь яагаад ажиллахгүй байгаа юм гэсэн тэгэхээр нь би угаасаа ямар ч бичиг баримт байхгүй, гэрэл дохио ажиллахгүй байсан зөрчилтэйгөө мэдэж байсан болохоор ямар нэгэн тайлбар хэлээгүй, тэгсэн мотоциклийг саатуулна гээд цагдаагийн газрын дэргэд байдаг тээврийн хэрэгсэл түр саатуулах газар луу явсан цуг явсан цагдаа нь миний мотоциклийг саатуулахаар унаад явсан. Би А.Эын хамт цагдаагийн машинтай явсан ингээд замдаа А.Эаас "миний мотоциклийг өгөөд явуулчих боломж байна уу, дүү нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, дахиж уг зөрчилтэй мотоциклийг унахгүй, надад байгаа мөнгө нь 100,000 төгрөг байна өгчихье тэгэх үү” гэж хэлсэн. Тэгсэн А.Э дуугарахгүй явсаар цагдаагийн газрын гадаа очоод намайг журмын хашаа гадаа байж бай гэж хэлээд орсон эргэж гарч ирээд надтай уулзаад “за нөгөө 100.000 төгрөгөө шилжүүлчих, тэгээд наад мотоциклоо аваад яв, дахиж жолоодож болохгүй шүү гэж хэлээд надад дансаа өгсөн. Би тэнд зогсож байгаад данс руу гар утасны Хаан банкны аппликейшнээр шилжүүлсэн, ингээд мотоциклоо өөрийн найз Отгонбаярыг гуйгаад түүний портер маркийн автомашинд ачуулаад гэртээ хүргүүлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 224-225 ху/,

-П.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: ...2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн орой 21 цагийн үед байхаа Пургон маркийн 04-42 ДГН улсын дугаартай саарал өнгийн автомашинтайгаа Сайншанд сумын төв замаар явж байтал цагдаа зогсоогоод бичиг баримт шалгуулахыг шаардсан. Тэгсэн би жолооны үнэмлэхээ гэртээ орхисон байсан. ...Ингээд би цагдаагийн газарт очтол намайг саатуулсан. Цагдаа миний тээврийн хэрэгслийн гэрчилгээг А.Эад өгсөн байсан. А.Э намайг маргааш ирж уулзаарай явж болно машинаа жолоодохгүй шүү гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн газар ирээд А.Этай уулзсан намайг 200.000 төгрөгөөр торгоно гэсэн. Тэгэхээр нь би 200.000 төгрөгөөс багаар торгуулах боломж байна уу гэж асуусан тэгсэн за яахав таныг даац хэтрүүлсэн гээд 100,000 төгрөгөөр торгоё миний данс руу хийчих гээд дансны дугаараа өгсөн. ...би амьдрал ахуй хэцүү байна гэж гуйсаар байгаад 100.000 төгрөгөөр торгуулахаар болоод дансаа өгөхөөр нь 100.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 235-236 ху/,

-Ө.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: ...миний бие өвдсөн тухайн үед би жирэмсэн 9 сартай удахгүй төрөх гэж байсан, ингээд манай гэрт Бат-Очирын Отгонмөнх гэх манай хуурай дүү ирсэн байсан тэгээд би Б.Отгонмөнхийг гуйгаад миний машины жолоодоод намайг эмнэлэгт хүргээд өгөөч гэсэн чинь зөвшөөрөөд миний Тоёота Приус-11 маркийн 98-13 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодоод хөдөлсөн. Ингээд Сайншанд сумын Шар дэлгүүрийн хойно явж байтал замын цагдаа зогсоогоод жолооч Б.Отгонмөнхийг бичиг баримтаа шалгуулахыг шаардсан, тэгсэн Б.Отгонмөнх жолооны үнэмлэхээ гэртээ орхичихож аваад ирье гэж хэлээд явсан, миний машиныг тэнд орхиод нөгөө цагдаа машинтайгаа намайг эмнэлэгт хүргэж өгсөн. ...би эмнэлэгт үзүүлж дуусчихаад гарч ирээд миний машиныг цагдаа дээр аваачсан гэхээр нь очтол ахлах зохицуулагч А.Э гэх цагдаа дээр хуваарилагдсан байсан.  Надаас нөгөө жолооч чинь хаана байна гэхээр нь би үнэн байдлаа хэлсэн, Б.Отгонмөнх тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, би жирэмсэн бие өвдсөн болохоор түүнийг машин бариад эмнэлэг хүргээд өгөөч гэж гуйсан юм гэж хэлсэн. Ингээд ярилцаж байхад А.Э цагдаа намайг за яахав чи миний данс руу 100.000 төгрөгийг шилжүүл, би энэ 2 цагдаагийн машины тосыг солих хэрэгтэй байна яг торгох юм бол 400.000 төгрөгөөр торгох болно. Энэ 2 албаны машины тосыг солих гэж байгаа болохоор 100.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би 400.000 төгрөгөөр торгуулах хүн чинь 100.000 төгрөг өгчих гэхээр нь баярлаад дансны дугаарыг нь аваад машинаа унаад явсан маргааш нь Ар Шандын Хаан банкны АТМ-с А.Эын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 219-220 ху/,

-Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ...Би өөрийн хэдэн ачаа тээврийн автомашинаар нүүрсний уртын тээврийг хийдэг байсан ингээд ажил зогсонги байдалд орчихоор нь Замын-Үүд сумаас БНХАУ хооронд ачаа тээвэр хийхээр ачааны автомашинаа Замын-Үүд сум руу 2021 оны 06 дугаар сарын 20-ны үед явуулсан. Энэ үед Дорноговь аймаг руу нэвтрэхдээ Аймгийн онцгой байдлын штабт мэдүүлж зөвшөөрөл авсны үндсэн дээр тус аймагт нэвтэрдэг байсан. Тэгээд тухайн үед 01-49 УБТ улсын дугаартай Хово маркийн, 53-21 УНЦ улсын дугаартай Фотон маркийн ачааны автомашинуудыг явуулсан. ...Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэр орчимд явж байгаад замын цагдаа манай жолоочийг зогсоосон, тэгээд зөвшөөрөлгүй гээд явуулахгүй байсан.  ...би тухайн үед мөн ачаа тээвэр хийдэг 99809995 гар утасны дугаартай Ууганбаяр гэх залуутай холбогдож цагдаа машин зогсоосон байна таньдаг хүн амьтан байна уу гэж ярьсан санагдаж байна, өөр нарийн зүйл санадаггүй тэгээд надад өгсөн дансанд нь 300.000 төгрөгийг шилжүүлсэн юм гэсэн мэдүүлэг /1хх 238-239 ху/,

-Ж.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: ...2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас орж ирэх ачааны Хово маркийн автомашинаа тосож явахаар явсан. Би тухайн үед хуруугаа гэмтээсэн байсан, автомашин жолоодож чадахгүй байсан учир ...Батсайхан ахаар Хово маркийн машинаа жолоодуулаад хажууд нь суугаад явж байсан. Ингээд Замын-Үүд сумаас хойд зүгт гарах пост дээр нэг цагдаа зогсоогоод уг 2 автомашиныг оношилгоонд оруулаагүй, улсын дугаар аваагүй зөрчил гаргалаа гэсэн. Тухайн үед Замын-Үүд сумын автомашины оношилгооны газар нь хаасан учир авч чадаагүй гээд учраа хэлээд гуйсан. Тэгээд би мөнгө төгрөг шаардлагатай бол өгье гэж хэлсэн, тэгсэн тэр цагдаа өөрийнхөө дансны дугаарыг өгөөд 100.000 төгрөг шилжүүлчих гэсний дагуу би тэр дор нь шилжүүлээд тэгээд машинаа аваад явсан гэсэн мэдүүлэг /1 хх 244-245 ху/,

-Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ...би Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин" дэлгүүрийн хойно автомашины угаалга, засвар ажиллуулдаг байсан. Тухайн өдөр Айраг сумын Алаг толгой руу ажлаар явахдаа автомашины угаалга, засвар дээрээ Батболд, Буян-Өлзий гэх ажилчдаа үлдээсэн. Тэгээд явж байтал араас Батболд ажилтан машин унаж байгаад хүний машин мөргөчихлөө цагдаа аваад авлаа гэж хэлсэн. Ингээд би буцаад засвар дээр очиж мөргөсөн машиныг нь харчихаад цагдаагийн газар руу очсон. ...Батболд угаалгын газар угаалгаад хонох ёстой байсан тоёота приус-30 маркийн автомашиныг согтуугаар унаж угаалга руу оруулах гэж байгаад тэнд байсан тоёота приус 20 маркийн автомашиныг мөргөсөн юм байна лээ. ...автомашины угаалга, засварын ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад дээрх асуудлыг гаргасан тул намайг торгоно гэж А.Э хэлж байсан. ...Батболдыг осол гаргаснаас хойш 1-2 хоногийн дараа А.Этай утсаар яриад дансыг нь аваад шилжүүлсэн. ...би "найз нь 2020 оны 08 дугаар сард Дорноговь аймагт ирээд түрээсээр энэ газрыг ажиллуулж байна, хүн амьтан танихгүй. Хөлөө олох гээд арай гэж явж байна" гээд гуйсан, тэгсэн чинь арай багасгаад 150.000 төгрөгөөр торгохоор болсон. гэсэн мэдүүлэг /2 хх 3-4 ху/,

-А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: Тухайн үед дээрх иргэд нь автомашинтай замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зөрчил гаргасан, зам тээврийн осол гаргаж байсан тул би уулзаж байсан, мөнгө шилжүүлсэн асуудал байгаа. Ө.М нь 2021 оны 08 дугаар сард байхаа би хоног хугацааг нь нарийн санахгүй байна жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан зөрчил гаргасан. Тухайн үед өөрөө жирэмсэн эмнэлэг явж байсан гэсэн байхаа, тэгээд надаас гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд өөрийн дансаараа 100.000 төгрөгийг авсан. Г.Амарбатын хувьд угаалгын газрын угаагч нь согтуугаар автомашин мөргөсөн зөрчил гаргасан байсан. Тэгээд  нь тухайн угаалгын газрыг хариуцаж ажиллаж байгаа гэж байсан. Тэгээд Г.Амарбат нь тухайн угаалгын газрыг хариуцаж ажиллаж байгаа гэж байсан би тухайн зөрчил гаргасан жолоочид нь хариуцлага тооцож шийдвэрлэсэн, Г.Амарбатын хувьд түүнийг хариуцсан хүн арга хэмжээ авна гэхэд надаас гуйгаад энэ асуудлыг хурдан шийдээд өгөөч гэж гуйсан. Би 5 хоногт нь амжаагүй зөрчлийн хэрэг нээгээд хохирлыг нь Г.Амарбат барагдуулсан санагдаж байна. Тэгээд миний данс руу 150.000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Би бусад хүмүүсийг нь нарийн санахгүй байна. Дээрх иргэдийн гаргасан зөрчил нь цагдаагийн байгууллагын бүртгэлд ороогүй. Дээрх иргэд нь өөрсдөө гуйгаад тохиролцъё гээд байсан юм, би өөрийн Хаан банкны 5027805919 тоот харилцах дансаар мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орой байхаа би гэртээ байж байтал мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б Амар миний утас руу залгаад "манай найз согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан байна чи туслаач" гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа Э.Эрдэнэбаатартай ярихад нөгөө согтуу жолоочийг ажил дээр авчирсан байсан. Тэгэхээр нь ямар зөрчил гаргасныг нь асуухад Э.Эрдэнэбаатар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хэлсэн бөгөөд мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Амар надаас явуулчих гуйхаар нь би зөвшөөрөөгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн жолоочтой цуг эрүүл хүн явж байхаар нь Э.Эрдэнэбаатараас жолоочийн бичиг баримтыг нь аваад өгөөд явуулсан. Одоо яг ямар маркийн автомашин, хэн гэдэг жолооч байсныг нь санахгүй байна, хоногийн мэдээнд ороогүй тэмдэглэсэн юм нэг ч байгаагүй болохоор би мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг / 2хх 29-30 ху/,

-Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын албаны шалгалтын материалын хуулбар /1 хх 8-46 ху/,

-Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны хоногийн нөхцөл байдлын мэдээнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 85-150 ху/,

-А.Эын Хаан банк дахь 5027805919 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 47-62 ху/,

-А.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 79 ху/,

-П.Лийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 135 ху/,

-Ө.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 136 ху/,

-Г.Амарбатын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 137 ху/,

-Н.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 138 ху/,

-О.Ган-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 139 ху/,

-Ж.Чинтөгсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 140 ху/,

-А.Эыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 160-173 ху/,

-П.Лийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 181-186 ху/,

-Ө.Мийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 187-192 ху/,

-Г.А-ын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 206-211 ху/,

-Н.Ц-ын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 193-199 ху/,

-О.Г-Э-ийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 174-180 ху/,

-Ж.Чйн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 200-205 ху/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /3 хх 18-23 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч А.Э нь Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.9-д заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх;", 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг "хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 14.7 дугаар зүйлийн 10.2-д заасан “техникийн хяналтын үзлэгт оруулаагүй", 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгж дараах зөрчлийг энэ журмын 10-т заасан бүртгэл судалгааны маягтын дагуу тус тус бүртгэнэ”, 4.1.3-д Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрх нь дуусгавар болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэснийг зөрчиж нэр бүхий иргэдээс хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд өөрийн Хаан банк дахь 5027805919 тоот дансаар 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын төв зам дагуу Сэднэй хүнсний дэлгүүрийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг жолоодож явсан О.Г-Ээс 100.000 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Пургон маркийн 04-42 ДГН улсын дугаартай автомашиныг жолоодож явсан П.Лоос 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100.000 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тоёота приус-11 маркийн 98-13 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Отгонмөнхийн зөрчлийг хоногийн нөхцөл байдлын мэдээнд зөрчлийг оруулалгүйгээр, зөрчлийн шийтгэл ногдуулахгүйгээр түүний найз Ө.Мээс 100.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт зорчиж явсан 01-49 УБТ улсын дугаартай Хово маркийн, 53-21 УНЦ улсын дугаартай Фотон маркийн ачааны автомашинуудыг Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны А/316 тоот захирамжид заасан зөвшөөрөлгүйгээр зорчсон гэх үндэслэлээр шалгаж Н.Цаас 300.000 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт зорчиж явсан Хово маркийн 08-56 УАА улсын дугаартай ачааны автомашин, Истивер маркийн автомашинуудыг техникийн хяналтын үзлэгт оруулаагүй үндэслэлээр зогсоон шалгаж Ж.Чинтөгсөөс 100.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус-30 маркийн 72-62 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож зам тээврийн осол гаргасан Б.Батболдын зөрчлийг хууль заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсний хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Г.Амарбатаас 150,000 төгрөгийг тус тус авч, нийт 850.000 төгрөгийн хахууль авсан, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан болох Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч А.Эад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан шүүгдэгч О.Г-Э нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөгийн хахууль, шүүгдэгч П.Л нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100.000 төгрөгийн хахууль, шүүгдэгч Ө.М нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийн хахууль, шүүгдэгч Н.Ц нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 300.000 төгрөгийн хахууль, шүүгдэгч  Ж.Чнь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 100.000 төгрөгийн хахууль, шүүгдэгч Г.Амарбат нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр

150.000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд,  мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, мөн гэрч С.Отгонбаяр, Б.Отгонмөнх, Б.Баярсайхан, Б.Батболд, А.Э нарын мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан, бусдад давуу тал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тус тус агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, шүүгдэгч О.Г-Э, П.Л, Ө.М, Н.Ц, Ж.Чинтөгс, Г.Амарбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Амарбатыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-Э-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч П.Л, Ө.М, Н.Ц, Ж.Ч нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Э нь торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд сард 400.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч Г.Амарбат нь торгох ялыг 1 жилийн хугацаанд сард 250.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоож, тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Г-Э, П.Л, Ө.М, Н.Ц, Ж.Чнарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, шүүгдэгч П.Л, Ө.М, О.Г-Э нарт хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Н.Ц, Ж.Чнарт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Э-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 850.000  төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Александр овгийн А-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Баруун Цоор овгийн О-ийн Г-Э, Боржигон охин овгийн П-ийн Л, Бүргэдийн шар овгийн Ө.М, Сартуул овгийн Н-ийн Ц, Боржигон овгийн Ж-ын Ч, Бадрах овгийн Г.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ыг нийтийн албанд албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-Э-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч П.Л, Ө.М, Н.Ц, Ж.Ч нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд сард 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тооцож, шүүгдэгч Г.А нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд сард 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож тус тус хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л, Ө.М, Н.Ц, Ж.Ч, О.Г-Э нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186.1, 189 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч П.Л, Ө.М, О.Г-Э нарт хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Н.Ц, Ж.Ч нарт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА