Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2022/0565/Э |
Дугаар | 2022/ШЦТ/553 |
Огноо | 2022-08-02 |
Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Б.Хурц /томилолт/,
шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Сарантуяагийн От холбогдох эрүүгийн 2210000000727 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, дүү нарын хамт оршин суух
урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 594 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны 2019/ШЦТ/449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/675 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэгдсэн, Бодонгууд овогт Сарантуяагийн О /РД
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.О нь 2022 оны 5 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 103 дугаар байр, В2 давхарт байрлуулсан иргэн М.Эын эзэмшлийн КТМ үйлдвэрийн ТРI-300 короос маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад 37,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-05-134 тоот хашааны гадаа гудамжинд Н.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан, маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
3. Ашид билгүүн ХХК-ийн “Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ – нийт 3,930,000 төгрөг” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 46 дугаар тал)
4. Ашид билгүүн ХХК-ийн “КТМ-TPI-300 маркийн мотоцикл 37,000,000 төгрөгийн үнэтэй” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал)
5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 дахь тал)
6. Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хавтаст хэргийн 13 дахь тал)
7. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-16 дахь тал)
8. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал)
9. Шүүгдэгч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 30-ны 19 цагийн үед 7 буудлын 32-т дөрвүүлээ 4 шил архи уусан. Цуг ууж байсан Амгаа Зайсанд гэр нь байдаг. Түрүүлээд явсан. Араас нь гэр лүү нь очихоор явсан. Таксинаас буугаад алхаад явж байтал онгорхой граж байхаар нь ороод явж байтал буланд 2 ширхэг мотоцикл байхаар нь сонирхож үзэж байгаад кноп дарсан чинь асахаар нь унаж гараад Амгалан захын баруун талын замаар яваад, дээшээ өгсөөд Да хүрээ захын хажуугаар яваад Дамба руу яваад шууд гэртээ очоод, гэрийнхээ хойд тал буюу ар талд нь шар алаг бүтээлгээр бүтээгээд орхисон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал)
10. Хохирогч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед хашааны шонгийн нүх ухаад сууж байхад эхнэр Энхмандах замын хойд талд байдаг айлын эмэгтэй хүнтэй газар сунгах гэж байтал нөгөө эмэгтэй хүн “сунгуулахгүй” гээд маргалдаж байгаад газрын кадастрын бичгийг үзүүлээд маргаан дуусаад гэр лүүгээ явцгаасан. Намайг шонгийн нүх ухаад сууж байтал замын хойд талд байх айлын залуу ирээд “чи ямар овоо пизда вэ” гэж хэлээд шууд нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Намайг газар унагаагаад толгой, нуруу, цээж хэсгүүд рүү маш олон удаа өшиглөсөн. Би зугтаад гэр лүү орсон. Эхнэр цагдаа дуудсан. ...Миний биеийн толгой, нүүр, орчмоор битүү хавдар үүссэн. Чинэрч өвдөөд байна. Баруун талын нэг шүд эмтэрсэн. Зүүн талын хөмсөг, дух, хамар очмоор халцарч, хөхөрсөн байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 149-151 дахь тал)
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7491 дугаартай:
“-Н.Бгийн биед дух, дагз, зулай, чамархай, зүүн нүдний зовхи, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, дух, хамрын нуруу, үзүүрт зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт, дээд баруун 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний эмтрэл, цээж, хэвлий, мөчдөд зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 164-165 дэх тал)
12. Гэрч Ч.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О удалгүй ганцаараа очиж байсан. Нарантуяа эгчийн урд талын айлын эхнэр нь урдаас нь хашгирч байсан. Харж байхад урдаас нь самардаад үстэж аваад дараад зулгаагаад байсан. Нөхөр нь лоом бариад далайгаад ирэхээр нь О нөхрөөс нь лоомыг нь булааж аваад шидсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 155 дугаар тал)
13. Гэрч Б.Энхмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр шонгийн нүхээ ухаад байж байхад 1 залуу гарч ирээд шууд лоомыг нь булааж авч чулуудаад, толгой руу нь өшиглөөд, дэвслээд байхаар нь би очоод шууд татах гэсэн чинь миний гарыг тавиулсан. Тэгээд цаанаас 1 залуу гарч ирээд болиулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 157 дугаар тал)
14. Шүүгдэгч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Хашааны шонгоос болж маргалдсан. ...Би гараараа бие рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 140 дэх тал)
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86 дахь тал), шийтгэх тогтоолуудын хуулбарууд (хавтаст хэргийн 88-122 дахь тал), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 144 дэх тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О нь 2022 оны 5 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхон, 103 дугаар байр, В2 давхарт байрлуулсан иргэн М.Эын эзэмшлийн КТМ маркийн ТРI-300 загварын моторт дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 37,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 5 дугаар сарын 21-ний 09 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-05-134 тоот хашааны гадаа Н.Бтэй маргалдсаны улмаас нүүр, толгой хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулах” гэмт хэргийн үйлдэл нь хохирогч Н.Б, гэрч Ч.Нарангэрэл, Б.Энхмандах нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 7491 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
“Хулгайлах” гэмт хэргийн улмаас хохирогч М.Эт 37,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд моторт дугуйг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна. Биет байдлаар хүлээлгэн өгөхдөө 3,930,000 төгрөгийн эвдрэл буюу хохирол учруулсныг шүүгдэгч С.О төлсөн болох нь шүүгчийн туслахын хохирогчтой утсаар ярьсан “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тэмдэглэлээр тогтоогдов.
Харин “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн тухайд хохирогч Н.Б нь 138,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ.
Түүнчлэн хохирогч Н.Бгийн энэ гэмт хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, дийлэнх хохирлыг нөхөн төлсөн, хохирогч М.Э “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...26 настай, эх, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зохимжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялын хэмжээг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.О Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/554 дүгээр шийтгэх тогтоолоор 2 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн байх бөгөөд тухайн ялыг эдэлсэн талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул уг ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч С.Оын 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг үлдээж, шүүгдэгч С.От холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бодонгууд овогт Сарантуяагийн Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялын хэмжээг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Оын эдлэх 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Оын цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч С.От холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9.Хохирогч Н.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Оын эдлэх ялыг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
12.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР