Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/669

 

 

 

 

 

 

 

 

  2022          8          16                                      2022/ШЦТ/669

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ч.Бт холбогдох эрүүгийн 2211 00000 1306 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Максимус ХХК”-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ... тоот байрны 302 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2006 оны 6 дугаар сарын 16-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15-д зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 244 дугаар шийтгэх тогтоолоор 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

.... овгийн Ч.Б, регистрын дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 164 дүгээр цагаан худгийн 164 тоот байрны 302 тоотод нийтийн байранд хамтран амьдрагч Л.Бийн эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас дух, хоёр нүдний зовхи, хоёр бугалга, тохой, зүүн шуу, бугуй, зүүн гуя, хоёр шилбэнд, баруун дал, баруун өгзөгт зулгаралт гэмтэл шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б нь “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Ч.Б гэдэг хүнтэй дотно харилцаатай байдаг ба Чингэлтэй дүүрэг 12-р хороо Нарантуул 2 захын баруун урд талд байдаг нийтийн байрны 3 давхарт 302 тоотод Ч.Б амьдардаг юм. Би өнөөдөр 15 цагийн үед гэрээсээ гараад Ч.Б амьдардаг нийтийн байранд очихдоо Нарантуул 2 зах ороод чанаж идэх үхрийн хавирга, 1 литрийн нэрийг нь мэдэхгүй архи аваад Ч.Б гэрт нь ороход Ч.Б нийтийн байрны 1 давхарт амьдардаг Өндөрөө гэдэг нэртэй залуутай хамт сууж байсан. Тэгээд бид 3 миний 1 литрийн архийг хамт хувааж ууж дуусгаад тэр Өндөрөө гэдэг нэртэй залуу гэрээс гараад явахаар нь би удалгүй араас нь гэр лүүгээ харих гээд гарч явж байгаад нэг давхарт явж байхдаа гар утсаа мартсанаа санаад буцаад Ч.Б гэр лүү орох гэтэл Ч.Б хаалга дотроосоо цоожилсон байсан. Тэгээд би хаалгыг хэсэг хугацаанд гараараа тогшиж байгаад гэрт орсон чинь намайг гэртээ оруулаад хаалгаа хааж түгжээд Ч.Б миний үснээс зулгааж газар унагаагаад миний нүүр лүү гутал өмсөөгүй хөлөөрөө 5-6 удаа өшиглөж зодсон. Тэгэхээр нь би “...хүмүүсээ намайг авраарай, намайг алах гээд байна, ямар аймар зоддог юм бэ...” гэж орилсон. Тэгсэн чинь Ч.Б хаалгаа өөрөө онгойлгоод миний өмдийг өвдөг хүртэл шувтлаад хаалгаараа гаргаад нийтийн байрныхаа коридор хэсгээр намайг шалны дээд хэсгээр чирэхээр нь би явахгүй гээд гэрийнх нь хаалганы үүднээс гараараа бариад чирэгдэхгүй тэмцэж байсан. Учир нь миний гар утас угаалгын машиных нь ард байсан болохоор би гар утсаа авах гээд явахгүй гэж хэлсэн. Тухайн үед манай найз хүүхэн Түвшин миний орилохыг сонсоод нийтийн байрны коридорт орж ирээд Ч.Б бид хоёрыг хараад цагдаа дуудсан байсан. Мөн би өөрийн охин Дэлгэрмаад болсон асуудлын талаар гар утсаар залгаж хэлсэн тул манай охин болон цагдаа нар ойролцоо цаг хугацаанд Ч.Б гэрт ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8613 дугаартай: “...Л.Бийн биед дух , хоёр нүдний зовхи, хоёр бугалга, тохой, зүүн шуу, бугуй, зүүн гуя, хоёр шилбэнд, баруун дал, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

- Яллагдагч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн нийтийн байранд 4-5 жил түрээслэн амьдарч байгаа ба Байгальмаа гэх бүсгүйтэй 10 жил орчим хамтран амьдарч байгаа юм. 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд Байгалмаа тундра нэртэй 0,75 литрийн нэг шил архи аваад гаднаас орж ирсэн. Тэр үед би гэртээ Өндөрөө гэх найзтайгаа юм яриад хоол хийхээр бэлдэж байсан ба бид гурав тухайн архийг хувааж уусан. Өндөрөө удалгүй гэрээс гараад явтал Байгальмаа удалгүй гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа Байгальмаа гэртээ орж ирэх үед би хэрүүл маргаан эхлүүлж Байгалмааг Өндөрөө гэх найзтайгаа хардсан. Би түүнээс болж нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа алгадсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир бусад зүйлийн талаар тодорхой санахгүй байна. Байгальмаа манай гэрт 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед ирэх үедээ биедээ ил харагдах гэмтэл шархгүй байсан ба тухайн өдөр надтай маргалдаж, муудалцсан. Байгальмаатай өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй ба биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 47 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ч.Б 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 164 дүгээр цагаан худгийн 164 тоот байрны 302 тоотод нийтийн байранд хамтран амьдрагч Л.Байгалмаагийн эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас дух, хоёр нүдний зовхи, хоёр бугалга, тохой, зүүн шуу, бугуй, зүүн гуя, хоёр шилбэнд, баруун дал, баруун өгзөгт зулгаралт гэмтэл шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагчийн биеийн байцаалтыг урьд  ял шийтгэлгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан яллах дүгнэлтийн шаардлага хангахгүй байгааг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 164 дүгээр цагаан худгийн 164 тоот байрны 302 тоотод нийтийн байранд хамтран амьдрагч Л.Байгалмаагийн эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас дух, хоёр нүдний зовхи, хоёр бугалга, тохой, зүүн шуу, бугуй, зүүн гуя, хоёр шилбэнд, баруун дал, баруун өгзөгт зулгаралт гэмтэл шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Ч.Б гэдэг хүнтэй дотно харилцаатай байдаг ба Чингэлтэй дүүрэг 12-р хороо Нарантуул 2 захын баруун урд талд байдаг нийтийн байрны 3 давхарт 302 тоотод Ч.Б амьдардаг юм. Би өнөөдөр 15 цагийн үед гэрээсээ гараад Ч.Б амьдардаг нийтийн байранд очихдоо Нарантуул 2 зах ороод чанаж идэх үхрийн хавирга, 1 литрийн нэрийг нь мэдэхгүй архи аваад Ч.Б гэрт нь ороход Ч.Б нийтийн байрны 1 давхарт амьдардаг Өндөрөө гэдэг нэртэй залуутай хамт сууж байсан. Тэгээд бид 3 миний 1 литрийн архийг хамт хувааж ууж дуусгаад тэр Өндөрөө гэдэг нэртэй залуу гэрээс гараад явахаар нь би удалгүй араас нь гэр лүүгээ харих гээд гарч явж байгаад нэг давхарт явж байхдаа гар утсаа мартсанаа санаад буцаад Ч.Б гэр лүү орох гэтэл Ч.Б хаалга дотроосоо цоожилсон байсан. Тэгээд би хаалгыг хэсэг хугацаанд гараараа тогшиж байгаад гэрт орсон чинь намайг гэртээ оруулаад хаалгаа хааж түгжээд Ч.Б миний үснээс зулгааж газар унагаагаад миний нүүр лүү гутал өмсөөгүй хөлөөрөө 5-6 удаа өшиглөж зодсон. Тэгэхээр нь би “...хүмүүсээ намайг авраарай, намайг алах гээд байна, ямар аймар зоддог юм бэ...” гэж орилсон. Тэгсэн чинь Ч.Б хаалгаа өөрөө онгойлгоод миний өмдийг өвдөг хүртэл шувтлаад хаалгаараа гаргаад нийтийн байрныхаа коридор хэсгээр намайг шалны дээд хэсгээр чирэхээр нь би явахгүй гээд гэрийнх нь хаалганы үүднээс гараараа бариад чирэгдэхгүй тэмцэж байсан. Учир нь миний гар утас угаалгын машиных нь ард байсан болохоор би гар утсаа авах гээд явахгүй гэж хэлсэн. Тухайн үед манай найз хүүхэн Түвшин миний орилохыг сонсоод нийтийн байрны коридорт орж ирээд Ч.Б бид хоёрыг хараад цагдаа дуудсан байсан. Мөн би өөрийн охин Даад болсон асуудлын талаар гар утсаар залгаж хэлсэн тул манай охин болон цагдаа нар ойролцоо цаг хугацаанд Ч.Б гэрт ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8613 дугаартай: “...Л.Бийн биед дух, хоёр нүдний зовхи, хоёр бугалга, тохой, зүүн шуу, бугуй, зүүн гуя, хоёр шилбэнд, баруун дал, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

- Яллагдагч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн нийтийн байранд 4-5 жил түрээслэн амьдарч байгаа ба Байгалмаа гэх бүсгүйтэй 10 жил орчим хамтран амьдарч байгаа юм. 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд Б тундра нэртэй 0,75 литрийн нэг шил архи аваад гаднаас орж ирсэн. Тэр үед би гэртээ Өндөрөө гэх найзтайгаа юм яриад хоол хийхээр бэлдэж байсан ба бид гурав тухайн архийг хувааж уусан. Өндөрөө удалгүй гэрээс гараад явтал Байгалмаа удалгүй гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа Байгальмаа гэртээ орж ирэх үед би хэрүүл маргаан эхлүүлж Бг Өндөрөө гэх найзтайгаа хардсан. Би түүнээс болж нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа алгадсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир бусад зүйлийн талаар тодорхой санахгүй байна. Байгалмаа манай гэрт 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед ирэх үедээ биедээ ил харагдах гэмтэл шархгүй байсан ба тухайн өдөр надтай маргалдаж, муудалцсан. Байгалмаатай өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй ба биед нь гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б нь нийтийн байранд хамтран амьдрагч Л.Бийн эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас дух, хоёр нүдний зовхи, хоёр бугалга, тохой, зүүн шуу, бугуй, зүүн гуя, хоёр шилбэнд, баруун дал, баруун өгзөгт зулгаралт гэмтэл шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Л.Бийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ч.Б идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Хохирогч Л.Б “...Л.Б миний бие хамт амьдрагч Ч.Бтай эвлэрч хохирлоо барагдуулсан тул цаашид надад гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн  57 дахь тал/ гэх тул шүүгдэгч Ч.Ч.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ