Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/572

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч В.Т, түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чан овогт Ванхайгийн Тт холбогдох эрүүгийн 2110012810503 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух,

            урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 688 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар 12 хоногийн зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэгдсэн Чан овогт Ванхайн Т /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Т нь өөрийгөө ““Вьетнам” засварын газар ажилладаг автомашиныг засварлаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, үргэлжилсэн үйлдлээр,

2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Бгаас өөрийн төрсөн эх Д.Буянбатын Хаан банк дахь данс ашиглаж 800,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вьетнам” засварын газарт хохирогч Э.Сгийн эзэмшлийн 68-07 УБЯ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн “нүүрсэн янданг” чанар муутай яндангаар сольж, 790,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вьетнам” засварын газарт хохирогч Г.Мөнхтэнгэрээс 100,000 төгрөгийг өөрийн төрсөн эх Д.Буянбатын Хаан банк дахь данс ашиглаж, шилжүүлэн авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч М.Хишигбаяр нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 560-76 тоот гэртээ байхдаа 5032727680 дугаартай Д.Буянбатын дансанд 440,000 төгрөг шилжүүлж залилуулсан,

2021 оны 5 дугаар сард цахим орчинд буюу фэйсбүүк цахим орчинд Тоёота Приус 30 загварын автомашины нэмэлт эд анги /урд, хойд гупер, 2 талын хормой/ худалдана гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, зар байршуулж, улмаар хохирогч Б.Б нь дээрх Тоёота Приус 30 загварын автомашины нэмэлт эд анги худалдан авахаар тохирч Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороолол, 1015-19 тоот гэртээ байхдаа Хаан банкны 5071573799 дугаарын данснаас О.Номин-Эрдэнийн 5058642066 дугаарын дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн,

2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороололд хохирогч Б.Бтой уулзаж, мөн О.Номин-Эрдэнийн 5058642066 дугаарын дансанд 300,000 төгрөг шилжүүлж авсан,

Мөн хохирогч Б.Б нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороолол, 1015-19 тоот гэртээ байхад нь утсаар холбогдож, “гаалийн бичиг баримт асуудалтай байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Д.Буянбатын Хаан банкны 5032727680 дугаартай дансаар шилжүүлж, хохирогч Б.Бд 600,000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 2,730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч В.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

         2.Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 5 дугаар сард өөрийн “Б.Аялгуу” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас “Ваysаа Ваysаа” гэх нэртэй фэйсбүүк хаягтай харилцаж, “Боди кэт зарна” машины гупер зарна гэсэн зарын дагуу 89606555 гэсэн дугаар луу холбогдож Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 тал гупер иж бүрнээр нь худалдан авахаар болсон. Захиалгын урьдчилгаа болгож 300,000 төгрөг шилжүүлэх шаардлагатай гэж хэлэхээр нь 2021 оны 5 дугаар сарын 06-ний өдөр Хаан банкны 5028642066 тоот данс руу шилжүүлсэн 200,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дахин 89606555 дугаар луу залгаж холбогдоход дахин 300,000 төгрөг шилжүүлэх шаардлагатай гэж хэлэхээр нь Ттэй уулзаж ярилцаж байгаад Хаан банкны 5028642066 тоот данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дахин 89606555 дугаар луу залгаж холбогдоход “бичиг баримтын асуудалтай байна, одоо 100,000 төгрөг шилжүүлчих, маргааш өглөө холбогдож байгаад манай Гандангийн ойролцоо байх гарааш дээр ирж аваарай” гэж хэлсэн. Би тэр даруйд нь Хаан банкны 5032727680 тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэр цагаас хойш холбоо бариагүй. 89606555 дугаар руу залгахаар худлаа хэлээд уулзахгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал)

            3.Хохирогч Б.Бын “Хаан банк”-ны дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дэх тал)

          4.Гэрч О.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад “Хаан банк”-ны 5028642066 дугаартай данс байдаг. Уг дансаа би 2016 оноос эзэмшиж байгаа. ...2021 оны 5 дугаар сард миний найз залуу Т виза картгүй байсан тул миний “Хаан банк”-ны виза картыг авч ашиглаж байсан. 2021 оны 4 дүгээр сараас эхлээд 2021 оны 5 дугаар сарын 11-ний хүртэл ашиглаж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал)

            5.Шүүгдэгч В.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 5 дугаар сарын эхээр фэйсбүүкээр “Приус сонирхогчдын групп” зарын сайтад ““Приус-30” автомашин 4 талын буфер  оруулж ирж зарна” гэсэн зарыг байрлуулсан. Тухайн үед 2-3 хүн холбогдож байсан бөгөөд Б гэх залуутай холбогдож зарахаар болсон. Тухайн үед хөл хорио үе таарсан учир би хямдыг оруулж ирнэ урьдчилгаа болгож 200,000 төгрөгийг танил найз Номин-эрдэнэ 5028842086 тоот дансанд шилжүүлэн авсан. Урьдчилгаа 30 хувь гэж тохирч байсан. Б.Бд байгаа мөнгө тэр байсан учир үлдэгдэл 300,000 төгрөгийг ХУД-ийн Буянт-Ухаа 2 дугаар хорооллын байрны гадна уулзаад дахин Номин-Эрдэнийн дансанд шилүүлэн авсан. 2021.05.26-ны өдөр Б захиалга яасан талаар холбогдоход би шаардлагатай зохицуулах асуудал байгааг хэлээд 100,000 төгрөгийг миний төрсөн ээж Буянбатын 5032727680 дугаар дансанд шилжүүлэн авсан. Ингээд ерөнхийдөө Бын зохиомол барааны үнэ болох 1,700,000 төгрөгийн 30 хувийг авсан. Түүнээс авсан мөнгөө хөл хорионы үе таарч ажил муу байсан, мөнгөний хэрэг гарч би өөрийн хэрэглээндээ зарцуулдаг гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал)      

            6.Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өөрийн 6859 ДАХ улсын дугаартай авто машиныг засуулахаар фэйсбүүк дээр зар тавихад 20-25 орчим настай, 95656669 дугаартай залуу над руу холбогдоод “чиний автомашины засвар 800,000 төгрөг болох юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 4 дүгээр сургуулийн зүүн талд байрлах Вьетнам засварын газарт очоод уулзахад надтай утсаар ярьсан хүн Вьетнам хүн байсан ба миний автомашиныг “3 хоногийн дараа гэхэд засаад өгнө” гэж хэлээд надаас эмэгтэй хүний дансаар 800,000 төгрөгийг шилүүлэн авсан. Тэр залуу надад хэлэхдээ миний автомашиныг “2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг гэхэд гаргаж өгнө” гэж хэлэхээр нь тэр өдөр нь яваад очиход миний автомашин гараашд байхгүй байсан. Би 95656669 дугаар луу залгахад “маргааш 12 цагт бэлэн болгож өгнө” гэж хэлсэн боловч машин ч үгүй, мөнгө ч үгүй болохоор нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр цагдаад хандсан. ...Би 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Вьетнам залуугийн гэрийг нь олоод очиход надтай тохиролцсон Вьетнам залуугийн ээж нь Монгол, аав нь Вьетнам улсын иргэн байсан. Би ээжээс нь машиныхаа түлхүүрийг аваад машинаа анх өгсөн засварынхаа арын байрны дундаас очиж авахад миний автомашины зүүн талын толийг боолтоор нь тайлаад аваад явчихсан байсан. Миний авто машинд нэг ч засвар хийгээгүй байсан. Би энэ хэрэгт гомдолтой байна. Надад анх данс руу нь шилжүүлсэн 800,000 төгрөг, Приус-30 машины зүүн талын толины хохирол учирснаа нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь тал)

            7.Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт засварын газар ажиллуулдаг. Манайх Вьетнам улсын хоёр иргэн ажиллуулдаг. ...Манай засварын газар тийм нэртэй /Т/ засварчин ажилладаггүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал)

            8.Гэрч Э.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ах Б 99956085 дугаарын утсаар яриад “ахынх нь машин кузов засварын газар байгаа, өнөөдөр засвар нь дуусаад гарна гэсэн, чи очоод аваадахаач” гээд Дөлгөөн нуурын хойд талд зам дагуу кузов засварын газар гэж байгаа” гээд зааж өгсөн. Би ахын зааж өгсөн Вьетнам засварын газар луу очиход ахын машин байхгүй байсан... ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал)

            9.Хохирогч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам засварт би өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн гуперийн гажсан зайг янзлуулах гэж очсон. Би засварын газарт нь очоод уулзахад “3-4 цаг болно, та явж байгаад хүрээд ир” гээд байсан. Би “гэр хол хажууд байж байя” гэхэд “бид нар хийх юмаа харуулдаггүй юм” гээд байсан. Миний ард талын гупер жоохон будаг орох ажилтай байсан. Тэгсэн тэр үл таних залуу “би энийг чинь сайхан будаад өгье, өглөө хүрээд ир” гэсэн юм. Бас миний ард Спойлер бас будуулах ажилтай байсан юм. Тэрийг бас хараад “би танд 150,000 төгрөгөөр хийгээд өгье, маргааш өглөө 10 цагт хүрээд ир” гээд байсан. Би “чи найдвартай биз дээ” гэж асуухад “найдвартай, та машины км-ын заалтыг хараад яв” гээд байсан. Би 70,000 төгрөгийг Буянбат гэсэн хүний данс руу шилжүүлсэн. Үлдсэн 80,000 төгрөгөө машинаа авахдаа өгөхөөр болсон юм. Маргааш өглөө нь 09 цагт очиход миний машиныг асаагаад нормалдаад тавьчихсан байсан. Би тухайн үед яагаад асаачихсан байсан юм бол гэж бодсон. Миний машинд огт юм хийгээгүй, зөвхөн ар талын спойлерийг будчихсан байсан. Би яагаад хийгээгүй талаар үл таних залуугаас асуутал “өчигдөр шөнө манайх тог тасраад хийж чадсангүй, та завтай бол орой хүрээд ир” гээд байсан. Би тэгэхээр нь 7004-7004 гэсэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний лавлах утас руу залгаж Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тог тасарсан талаар асуухад 2019 оны 11 дүгээр 10-11-ний шөнө тог тасраагүй гэж хэлсэн. Тухайн шийдийнх нь кодыг аваад ирвэл бүр нарийн гаргаад өгч болно гэж хэлсэн. Би тэгэхээр нь шууд машинаа аваад Хороолол дахь гэр лүүгээ явсан. Гэртээ байж байгаад 12 цагийн үед 4 замын тэнд байрлах Өмгөөлөгчдийн холбоо явах гээд гартал машины Чек асчихсан юм. Би тэр өдөр тос масло солих гэж байсан, зуны маслотой байсан болохоор ассан байх гэж бодоод засварын газрын үл таних залуу руу залгаад “миний машины Чек асчихлаа, чи илүү дутуу юм салгаагүй биз дээ” гэхэд “би таны аккумляторыг салгаад нийлүүлсэн” гэж хэлсэн. “Гупер будахад аккумлятор ямар хамаатай юм бэ” гэхэд “та хүрээд ир, би танд харуулъя” гээд байсан. Тэгэхээр нь “Приус Центер орж оношлуулаад яваад очъё” гэж хэлээд утсаа салгасан. Гандангийн Приус центр ороод үзүүлтэл “таны машины яндан болохгүй байна” гэж хэлсэн. Машинаа гаргаад засварчинд харуултал “2 шүүртэй хужаа яндан байна, энийг сольчихсон байна, энэ гагнуур нь байна, хужаа нүүрсэн яндан сольсон үед хянах дээр чек асдаг юм, тэрийг унтраахад аккумлятор салгаж нийлүүлдэг юм” гэж засварчин нь хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 174-176 дахь тал)

10.“Дамно” ХХК-ийн 2020.9.07 хөрөнгийн үнэлгээний СБ-20-1188 дугаартай: “...Нүүрсэн яндан – 790.000 төгрөг...” гэсэн тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дахь тал)

11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.01.29-ний өдрийн 387 дугаартай:

“-Шинжилгээнд ирүүлсэн Тoyota Prius-20 маркийн, МНW20-3586091 тоот арлын дугаартай, 68-07 УБЯ улсын дугаартай автомашин урд, хойд бамбай, хоёр талын босго, зүүн хойд далбаа, зүүн хойд хаалга дээр сэв гэмтэлтэй байна.

          -68-07 УБЯ улсын дугаартай, Тоуоtа Рrius-20 маркийн автомашины нүүрсэн янданг гар биш аргаар гагнасан байх үндэслэлтэй байна. Нэмэлт гагнаасгүй байна.

          -68-07 УБЯ улсын дугаартай, Тoyota Prius-20 маркийн автомашины катализаторт яндан солигдсон байх үндэслэлтэй байна.

        -Шинжилгээнд ирүүлсэн Тoyota Prius-20 маркийн автомашины яндан дээрх бичиглэлээр цахим санд хайлт хийхэд ерөнхий хэлбэр, дүрсээр тохирох яндангийн зураг илэрч байв.

         -Шинжилгээнд ирүүлсэн автомашины зах зээлийн үнэлгээ тогтоох асуудал автотехникийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн тул хариулах боломжгүй...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 190-207 дахь тал)

            12.Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 221-222 дахь тал)

            13.Хохирогч Г.Мөнхтэнгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би одоо өдрөө санахгүй байна. Машиныхаа арын тоормосны гэрлээ гэмтээгээд машинаа засуулахаар 32 уулзварт байдаг Вьетнам засварын газар очиж үзүүлэхэд “засна, 2 хоногийн дараа ирж аваарай” гэж хэлэхээр нь машинаа өгсөн чинь “өнөөдөр арай гарах болоогүй байна” гэж хэлээд явуулсан. Тэгээд 2 хоног гэж явуулсаар байгаад 1 сар болсон байх. Сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон. 32-ын тойргийн зүүн талд, замын урд талын засварын газарт өгсөн. Засварын хөлс эхлээд 200,000 төгрөг гэж байгаад эхлээд 100,000 төгрөгийг Буянбат гэх хүний данс руу засварын газарт байхдаа шилжүүлсэн. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 225 дахь тал)

            14.Хохирогч М.Хишигнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машинаа мөргөлдүүлээд засуулна гэж зар тавьсан. Зарын дагуу над руу Т гэдэг этгээд холбогдоод засуулахаар болоод Дэнжийн-1000-ын цагаан байрны орчим урьдчилгаа болох 440.000 төгрөгийг шилжүүлээд салсан. Тэрнээс хойш Т гэх этгээдийн утас нь холбогдохоо болиод цагдаад хандсан... ...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 243 дахь тал)

            15.“Хаан банк”-ны 2020.3.13-ны өдрийн 29/2625 дугаар албан бичиг, түүний хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал), Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 75-77, 84 дэх тал), хохирол төлсөн баримт (шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн баримт) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Т нь үргэлжилсэн үйлдлээр ““Вьетнам” засварын газар ажилладаг, автомашин засварлах, цахим хуудсанд машины эд анги худалдах” нэрээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Бгаас 800,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Сгээс 790,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Мөнхтэнгэрээс 100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Хишигбаяраас 440,000 төгрөг, хохирогч Б.Боос 2021 оны 5 дугаар сард 200,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороололд 300,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороолол, 1015-19 тоотод 100,000, нийт 600,000 төгрөг буюу бусдаас нийт 2,730,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилсан үйл баримт тогтоогдлоо.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.

              Шүүгдэгч В.Т нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Б, Д.Б, С.С, Г.Мөнхтэнгэр, М.Хишигням, гэрч О.Номин-Эрдэнэ, Д.Мягмарсүрэн, Э.Одгэрэл,  банкин дахь дансны хуулга, хөрөнгийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Тийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

  Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

   Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч В.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Сд 790,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүний мөрөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 178 дахь тал), хохирогч Г.Мөнхтэнгэрт 100,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 225 дахь тал), хохирогч М.Хишигнямд 440.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 243 дахь тал)-ийг, мөн хохирогч Б.Бд 600.000 төгрөгийн, хохирогч Б.Бд 800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөх талаас гаргаж өгсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч В.Тийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

             

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...23 настай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Тийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

              Шүүгдэгч В.Т нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар 12 хоногийн зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдсэн байх бөгөөд тухайн ялыг эдэлж байгаа талаар эрх байгууллагын ялын тооцоо болон бусад нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул уг ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч В.Тт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Чан овогт Ванхайгийн Тийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2.Шүүгдэгч В.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Тт оногдуулсан 1 жил 6 сар 12 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.       

            4.Шүүгдэгч В.Тийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5.Шүүгдэгч В.Тт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалш төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Т нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

            7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   

            9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин т болох хүртэлх хугацаанд В.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР