Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 168

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, 

нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

хохирогчийн өмгөөлөгч Н.Баярхүү,

хохирогч Т.Оюунцэцэг,

шүүгдэгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Халх овогт Дэмбэрэлийн Мөнхцэцэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 1376 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Халх овогт Дэмбэрэлийн Мөнхцэцэг, 1960 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 4, 3 зээгийн хамт Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 45б дугаар байр 214 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 795 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16, 32 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 3 жил хорих ял шийтгэж Өршөөл үзүүлэх тухай Улсын их хурлын 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 3-т зааснаар түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, мөн Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял шийтгэж Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2001 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 302 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 29 хоногийг хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, регистрийн ШВ60021908 дугаартай.

Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаанд хохирогч Т.Оюунцэцэгийг Япон улс руу, дүүг нь Бүгд Найрамдах Солонгос улс руу ажилд зуучилж явуулна гэж 17.497.000 төгрөгийг ХААН банкны Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салбараас нийт 11 удаагийн үйлдлээр шилжүүлснийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн би жолооны курст хохирогчтой хамт сурч байсан. Жолооны курсыг 2 сар суугаад төгссөн. Оюунцэцэг болон Саруул нарыг жолооны шалгалтанд унахад нь би тэнцүүлж өгсөн. Оюунцэцэг нь надад миний амьдрал их хэцүү, намайг нөхөр маань байнга зоддог гэхээр нь би залуу хүмүүс байж сална гээд яах вэ гэж тухайн үед хэлж байсан. Оюунцэцэг нь намайг үзээд өгөөч гэхээр нь би үзэхэд лусын хорлол болсон байна, заслаа хийлгэх юм уу үгүй юм уу гэдгээ өөрсдөө мэд гэж хэлж байсан. Тэгээд Оюунцэцэг нь өөрөө нөхөртэйгээ хамт намайг цагаан өнгийн машинтайгаагэрээс ирж авч явж заслаа хийлгэсэн. Дараа нь танаар засал хийлгээд ажил төрөл маань сайхан бүтэж байна, хамт ажиллаж байгаа хүмүүсийн маань ам хэлийг нь дараад өгөөч гэж надаас гуйхаар нь би засал хийж өгсөн. Сүүлд Оюунцэцэг нь би мэргэжил дээшлүүлэх курст сууж байгаад шалгалт өгнө. Энэ шалгалтанд та намайг бодож засал хийгээд өгөөрэй гэж хэлснийх нь дагуу би засал хийсэн. Ингээд Оюунцэцэг нь албан тушаал дэвшсэн. Дараа нь Оюунцэцэг нь би таны даалтанд оръё гэж гуйхаар нь би даалтандаа авсан. Үүнээс хойш Оюунцэцэг нь манай дүүг Солонгос улс руу явуулахад нь туслаад өгөөч, танай охин Солонгос улсад байдаггэж та хэлж байсан гээд надаас гуйсан. Тэгэхээр нь би охиноосоо асуугаад өгье гэж хэлж байсан. Ингэж хэлж байснаас хойш 2-3 сар өнгөрсөн. Охин маань надад тэр хүмүүс чинь өөрсдөө Элчин сайдын яамны хажууд байдаг компаниар визээ гаргуулж болно шүү дээ гэж хэлж байсан. Би Солонгос улс руу дүүгээ явуулчихвал миний амьдрал сайжрах гээд байна. Би өр зээл ихтэй болохоор хэцүү байна гэхээр нь би чадлынхаа хэрээр тусалъягэж хэлж байсан. Би Оюунцэцэгт одоо чи надад мөнгө өгөхгүй бол болохгүй гэж хэлж байгаагүй, өөрөө над руу мөнгө шилжүүлдэг байсан. Би Солонгос улсад харлаж ажиллаж болохгүй гэж хэлж байсан. Миний дансанд бөөн мөнгө ороогүй, цувж орж байсан. Би 6 дугаар сард хохирогчид хохирлын мөнгө гэж 4.450.000 төгрөгийг өгч байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг өөрийн боломжийн хэрээр төлнө. 08 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоос авсан мөнгийг өөрий хэрэгцээндээ зарцуулсан. Бага насны 3 хүүхдийг минь харгалзан үзэж, оногдуулах ялыг маань хойшлуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

Д.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “Би энэ хүнтэй 2015 оны 03 дугаар сард жолооны курсэд хамт сурч байгаад танилцсан юм. ...Үүнээс хойш Оюунцэцэг 5-6 хоногийн дараа над руу залгаж таны бэлд гэсэн зүйлийг бэлдчихлээ, хэзээ уулзах вэ гэхээр нь та хүрээд ир гэтэл удалгүй манай гэрийн гадаа өөрийнхөө нөхөр гэх залуутай цагаан өнгийн 27-79 УБН гэсэн улсын дугаартай HARRIER машинтай ирээд намайг Баянзүрхийн товчоо өнгөрөөд нэг ууланд заслаа хийлгэчихээд эргээд явсан. Гэтэл Оюунцэцэг танд хэдэн төгрөг өгөх вэ гэхээр нь би сэтгэлээрээ болоо гэтэл 100.000 төгрөг бэлнээр өгч их баярлалаа гэж хэлээд явсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа Оюунцэцэг над руу залгаж миний ажил үйлс сайн бүтэж байна, хүмүүс сайн өөрийгөө даалгадаг гэсэн, та намайг даагаад авчих, би таньд хэдэн төгрөг өгөх вэ гэхээр нь чи өөрөө юу гэж бодож байна, түүгээрээ болоо гэтэл Оюунцэцэг би танд өдрийн 1000 төгрөгөөр бодоод 2 жил 5 сарын мөнгө болох 2.200.000 төгрөг таны дансанд хийчихлээ шүү, би сэтгэлээрээ өгч байгаа юм гэсэн. Уг явдлаас хойш Оюунцэцэг надад аав, ээжийн бие өвдөөд байна, 2 дүүгээ танд даатгаад өгье гэж хэлээд эхлээд 1.800.000 төгрөг, бас нэг дүүгээ эхнэрээс нь салгах гэж 2.275.000 төгрөг өгсөн. Надад Оюунцэцэг мөнгө өгөх болгонд нь би чамаас мөнгө нэхээгүй шүү гэж хэлж байсан. Энэ мөнгөнүүдээ байнга миний ХААН банкны 5077124851 дансанд хийж байсан. Би дээр хэлсэн мөнгийг Оюунцэцэгээс авсан, өөр мөнгө аваагүй. Энэ мөнгөнүүдийг Оюунцэцэг надад би засал хийлгүүлсний хөлс гэж өөрөө л хийж өгсөн. ...Би одоо Солонгост байдаг охиныхоо 6, 4 настай болон 3 сар хагастай хүүхдүүдийн хамт амьдардаг. ...Би тэнгэрлэг луу зурхайн ухааны академийн хүндэт академич цолтой.”гэх мэдүүлэг,

/хх-ийн 37-38 дугаар тал/

Хохирогч Т.Оюунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би шүүгдэгчтэй жолооны курст суралцаж байхдаа танилцаж байсан. Надад бөө, удган гэж өөрийгөө танилцуулж байсан. Би жолооныхоо шалгалтанд унасан байсан болохоор дахиж шалгалтаа өгнө гэж бодож байсан. Нэг өдөр намайг жолооны курсээс дуудаад жолооныхоо үнэмлэхийг ирээд ав гэж хэлсэн. Би шүүгдэгчийн даалтанд оръё гэж хэлж байгаагүй. Даалтанд оръё гэвэл 5.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлж байсан. Тухайн үед надад ийм их хэмжээний мөнгө байгаагүй болохоор би эхний ээлжинд 700.000 гаруй төгрөгийг өгсөн. Шүүгдэгч нь би Солонгос болон Япон улс руу хүн гаргаж байсан гэж надад хэлж байсан болохоор нь би дүүгийнхээ амьдралыг дээш нь татах гээд шүүгдэгчээс манай дүүг Солонгос улс руу гаргаад өгөөч гэж гуйж байсан. Тэгэхэд шүүгдэгч нь би гаргаж өгч чадна гэж надад хэлсэн. Надад шүүгдэгч нь хугацаа зааж мөнгө шилжүүл гэж хэлдэг байсан. Би зээлтэй байсан болохоор надад мөнгө байгаагүй. Тэгээд би аав, ээж болон ажлын газрынхаа хүмүүсээс мөнгө зээлж шүүгдэгч рүү шилжүүлдэг байсан. Бишүүгдэгчид та гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байна гэж хэлэхэд манай охин уурлаад байна. Танай ээж болон нөхрийг чинь ална шүү гэж айлгаж, дарамталж, сүрдүүлдэг байсан. Шүүгдэгч нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 300.000 төгрөг хэрэгтэй байна гэж мөнгөн дүнгээ тодорхой надад хэлдэг байсан. Санхүүгийн хувьд хохиролтой байгаа учир хохирлыг маань барагдуулж өгнө үү гэж хүсч байна. 08 дугаар сарын 19-ний өдөр 2.275.000 төгрөгийг шүүгдэгчид өгөхдөө 2.125.000 төгрөгийг ааваасаа авсан. Аав маань цалингийн зээл авч надад өгсөн. Ээмэг бөгжөө ломбардад тавьсан мөнгөө нэмж шүүгдэгч рүү шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:“Би 2015 оны 03 дугаар сард жолооны курсэд суралцаж байхдаа хамт сурж байсан Мөнхцэцэг гэх хүнтэй танилцаад түүнээс хойш холбоотой болсон.Тэгээд Мөнхцэцэг надад “манай охин Солонгост олон жил болж байгаа хүнд урилга өгч чадна” гэж хэлэхээр нь би “дүүгээ Солонгос явуулмаар байна” гэж  хэлэхэд “болно” гэж хэлээд хамгийн эхлээд 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр урилганы төлбөр гэж би Мөнхцэцэгийн 5077124851дансанд 300.000 төгрөгийг ажил дээрээсээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт дэвсгэрт байдаг салбараасаа өөрийн данснаас шилжүүлсэн. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дээрх дансруу  3.090.000 төгрөгийг визний мөнгө болон байрны төлбөр гэж авсан. Намайг бас Япон улсруу явуулж өгнө гэхээр нь би ажлын газартаа дуудаж уулзаж байгаад 2.275.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Тухайн үед намайг явуулж өгнө, урьдчилгаа өг гэж хэлээд авч байсан. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дээрх дансруу 1.800.000 төгрөгийг “хэлний бэлтгэлийн мөнгө” гээд авсан. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дээрхи дансруугаа 485.000 төгрөгийг “дүүг чинь нэг гайгүй ажилд оруулж өгмөөр байна, энэ мөнгийг даргад нь хахууль болгож өгмөөр байна” гээд надаас авсан. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дээрх дансруу 3.806.000 төгрөгийг “бас нөгөө дүүгийн минь ажилд оруулж өгнө, даргад нь хахууль өгмөөр байна” гэж хэлээд авсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.356.000 төгрөгийг дахиад хэлний курсийн үлдэгдэл төлбөр гээд ахиад дансруугаа хийлгэж авсан. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “чамайг Япон явуулах зуучилж байгаа хүнд гар цайлгах мөнгө өгмөөр байна” гээд надаас дансруугаа 700.000 төгрөгийг хийлгэж авсан. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дээрх утгатай юм яриад 150.000 төгрөгийг дансруугаа хийлгэж авсан. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дээрх дансруу 420.000 төгрөгийг “дүү чинь өнөө маргаашгүй явах гээд байна, тэнд очоод сургалтад суух ёстой тэрний төлбөр” гэж хэлээд авсан. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “амь даатгалын мөнгө өгөх ёстой юм байна” гэж хэлээд дээрх дансруугаа 145.000 төгрөг шилжүүлж авсан. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дээрх дансруугаа 2.970.000 төгрөгийг “одоо чиний Япон явах хамгийн сүүлийн төлбөр” гэж хэлээд дээрх дансруугаа хийлгэж авсан. Түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. Тэгээд би Мөнхцэцэгийн хамаатны хүнтэй утсаар ярихад “чи яах гэж мөнгө өгч байгаа юм бэ? наад хүн чинь хүн залилаад яваад байдаг шүү дээ, хүүхэд нь Солонгост хараар байдаг шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан. ... Би өөрөөсөө болон эцэг эх, нөхрөөсөө авсан. Мөн банкнаас гэр бүлийн хэрэгцээний зээл гэж 3.160.000, мөн ижил утгатай 5.605.000, банк бус санхүүгийн байгууллагаас эргэн төлөлттэйгээ 4.253.330 төгрөг, эцэг эхээсээ 3.000.000 төгрөг, нөхрөөсөө 4.000.000 төгрөг зэргийг зээлж авч өгсөн. Би зарим зээлийн төлөлтөө эргэн төлж дуусгасан байгаа тул зээлийн гэрээг хэрэгт хавсаргахаар өгнө. ...Мөнхцэцэг анх өөрийгөө надад танилцуулахдаа бөө удган гэж танилцуулж байсан. Би Мөнхцэцэгтэй танилцчихаад нэг удаа хандаж өөрт нь бэлнээр 100.000 төгрөг өгч засал хийлгэж байсан. Үүнээс хойш Мөнхцэцэг байнга надруу залгаж чи болон 2 дүү чинь засал хийлгэх шаардлагатай байгаад байна, би хүмүүсийг дааж авдаг юм гурвуулаа даалгах мөнгөө өгөө гээд би Мөнхцэцэгт бэлнээр 2015 оны 08 дугаар сард 700.000 гаран төгрөг өгч байсан. Үүнээс гадна надаас танайхнаас хүн үхэх гээд байна, манай багш бурхан бүтээж өгөх гэж байна гээд 1 сая төгрөг бэлнээр авч байсан, бас 16 грамм цэвэр алт, 2 цэн мөнгө, бас 135.000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга авахуулж байсан. Гэхдээ би эдгээрийг хохирол гэж үзээгүй. Зөвхөн намайг болон миний дүүг гадаад гаргаж өгнө гэсэн мөнгийг л нэхэмжилж байна. Би Мөнхцэцэгээр ажил хөөцөлдүүлж байхдаа гэрээ хийе, та ямар компаниар зуучлуулж байгаа юм бэ гэхэд нөгөө хүн маань УИХ-ын гишүүнтэй холбоотой ХХК учир нэрийг нууцалдаг юм байна, намайг дахин дахин залгаад байхаар уурлаад байна гэж, бас надад нэг удаа та нарыг гадагшаа гаргах гэж байгаа ХХК Бридж группэд байрладаг гэхээр нь би очоод уулзъя гэхэд нүүгээд явчихсан байна, оффисгүй болчихсон гэнэ гэж хэлж байсан. Бас хаана байна, уулзъя гэхэд манай хүү  тагнуулын газрын дарга хийдэг манайх Их Тэнгэр лүү нүүчихсэн болохоор би гэрээсээ гарч чадахгүй байна гэх зэрэг хариуг өгч байсан. Би 2016 оны 03 дугаар сарын сүүлэээр Мөнхцэцэгийн хамаатан гэх Саруул гэх хүнээс Мөнхцэцэгийн талаар асуухад чи яагаад наад хүндээ итгэж байгаа юм бэ? хууртагдсан байна гэж  хэлээд би цагдаагийн газарт хандсан. Анх Мөнхцэцэгтэй жолоонд хамт сурч байхад Мөнхцэцэг манай Солонгос улсад байдаг би хамаатныхаа хүүхдүүдийг Солонгос явуулдаг гэсэн. Тэгэхээр нь би Баярдалай гэх  төрсөн дүүгээ явуулъя гэж ярихад охиноосоо асууя, явуулаад өгнөө гэж хэлээд намайг залилж эхэлсэн. Тухайн үед Мөнхцэцэгийн охин Солонгос улсад хараар ажиллаж амьдарч байсан байдаг. ...Мөнхцэцэгт их хэмжээний мөнгө өгсөн талаар Хөвсгөл аймагт байдаг аав, ээж 2 болон нөхөр маань мэдэж байсан. Мөнхцэцэгт өгч байсан дээрх мөнгөнүүдийг би 2 удаа 3.160.000 төгрөг, 5.605.000 төгрөгийн цалингийн зээл авч бас “Тэлмэн хас” банк бус санхүүгийн байгууллагаас 3.600.000 төгрөг зэргийг авч байсан. Мөн манай ээж Дарьсүрэн тэтгэврийн зээл авч 3.090.000 төгрөг өгч байсан. Мөн үлдсэн мөнгийг нөхрөөсөө авч өөрийнхөө урамшуулалт цалинг бас өгч байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25-26, 27-28 дугаар тал/

 

            Гэрч Ч.Маргад-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Энэ талаар би мэдэж байсан. Манай эхнэр Оюунцэцэгийг Мөнхцэцэг гэгч нь Япон явуулж өгнө, эрэгтэй дүү болох Баярдалайг нь Солонгос явуулж өгнө гэж мөнгө авдаг байсан гэсэн. Оюунцэцэг жолооны курст явж байхдаа манай нэг сайн эгч байдаг гэж ярьдаг байсан. Ингэж яваад нэг өдөр Мөнхцэцэг эгч бөө гэж байна, Баярдалайг Солонгос явуулж өгнө гэсэн.Үзэж харсан чинь сайн юм байна гэж хэлж байсан. Тэр Мөнхцэцэг гэгч эмэгтэй манай эхнэр Оюунцэцэгийн тархийг маш их угааж байсан. Намайг хүртэл ажлынхаа хүнээс санхүүгийн дэмжлэг авдаг юм байна гэж хэлж бид хоёрыг хэрэлдүүлж байсан. Надаас бэлнээр 04 сая төгрөг авч байсан. Миний мэдэж байгаагаар 10 гаран сая төгрөг байгаа гэсэн.Нарийн хэлж мэдэхгүй байна. Мөнхцэцэг чамд болон танай гэр бүлд засал хийх шаардлагатай байна гэх мэтчлэн дагуулж явж засал хийж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29 дүгээр тал/

 

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Манай ээжийг Солонгос улсаас манай эгчийн хүүхдийг авахаар яваад ирэхэд нь гааль дээр саатуулсан. Ингээд юу болсон талаар асууж тодруулахад прокурорын хориг тавьсан саатуул гэж хэлсэн гэсэн. Ингээд асууж тодруулаад явахад танай ээж хүнээс мөнгө аваад өгөөгүй явсан гомдол гаргасан байна. Улмаар болсон хэргийн талаар ээжээс асуухад бид нарт ямар нэгэн зүйл яриагүй. Би хэн нэгнээс авсан мөнгө төгрөг аваагүй. Надад гомдол гаргасан хүн  надаар засал хийлгээд мөнгө өгсөн, тэрийгээ л яриад байна гэж хэлж байна. Ээжид гомдол гаргаж өгсөн хүн байнга ээжрүү залгаж, ажил бүтэхгүй ямар нэгэн юм болохгүй байна гэх мэтчлэн яриад байдаг байсан....Миний ээж даруу төлөв зантай, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүнд туслачихъя гэж бодож явдаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 30 дугаар тал/

Гэрч Д.Сониннямын мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөнхцэцэг эгч миний төрсөн байгаа юм. 2000 оны эхээр санагдаж байна. Мөнхцэцэг эгч зурхайн академи төгссөн. Одоо зурхайч хийдэг ажилтай. Хүнд их тусархуу зөөлөн сэтгэлтэй л хүн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31 дүгээр тал/

 

Гэрч Т.Баярдалайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би энэ хүнийг танихгүй. Манай эгч Оюунцэцэг таньдаг гэж байсан. Манай эгч Оюунцэцэг уг Мөнхцэцэг гэдэг хүнээр дамжуулан намайг Солонгос улс, өөрийгөө Япон улс руу явуулж өгнө гэсэн гээд мөнгө өгөөд байсан. Би Оюунцэцэг эгчид дөрвөн удаагийн үйлдлээр нийт 4.100.000 төгрөг өгч байсан. Оюунцэцэг эгч надаас мөнгө авахдаа эхлээд Солонгос явуулж ажилд оруулж өгөх хүн олчихлоо, 2 сая төгрөг хэрэгтэй байна гээд авсан. Дараа нь Солонгос улсад очоод амьдрах байр болон эндээс явах зардал нэхэж байна гээд 1.500.000 төгрөг авсан. Дараа нь амь даатгалын мөнгө гэж байна гээд 150.000 төгрөг авсан. Үүнээс хойш ажилд оруулж өгч байгаа хүнд бэлэг авч өгөх гэж байгаа гээд 450.000 төгрөг авсан. Миний төрсөн эгч Оюунцэцэг нь Мөнхцэцэг гэх хүнд залилуулсан юм шиг байна лээ. Энэ асуудал үүсэхээс өмнө Оюунцэцэг эгч надад эгч нь таньдаг хүнээрээ дамжуулж Солонгос явуулж өгнө гэж хэлж байсан. Мөнхцэцэг, Оюунцэцэг эгчид хэлэхдээ манай охин Солонгос улсад байдаг, найдвартай явуулж өгнөө гэж итгүүлсэн юм шиг байна лээ. Оюунцэцэг эгч ярьж байсан. Би мөнгө хийгээгүй. Би эгчдээ мөнгө өгөөд манай эгч тэр хүний дансанд хийж байсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 89 дүгээр тал/

             Гэрчийн М.Саруулын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2015 оны 05 дугаар сарын орчим жолооны курсэд сууж байгаад эдгээр хүмүүстэй танилцсан. Үүнээс өмнө Мөнхцэцэг эгчийг зүс таньдаг байсан. Энэ талаар тодорхой мэдэхгүй байна.Оюунцэцэг 2016 оны 03 дугаар сард Оюунцэцэг надруу ярьж Мөнхцэцэг эгч хаана байгаа юм бол сураг ажиг мэдэх үү? би тэр хүнд мөнгө өгөөд авч чадахгүй байна гэхээр нь би “чи Цагдаагийн байгууллагад мэдэгдээ. Мөнхцэцэг Солонгос явсан сураг байсан” гэтэл Оюунцэцэг надад хандаж “Мөнхцэцэгт би Солонгос улс явах виз гаргуулах их хэмжээний мөнгө өгсөн” гэхээр нь би “наад хүн чинь виз гаргах хэмжээний хүн бишээ, охин нь Солонгос улсад хараар ажилладаг учир чи залилуулаад байгаан бишүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 112 дугаар тал/

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,

/хх-ийн 8 дугаар тал/

 

Хэлцэл,

/хх-ийн 9 дүгээр тал/

 

ХААН банкны орлогын  мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

 

ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

/хх-ийн 11-14, 18, 22, 97-100 дугаар тал/

 

Зээлийн гэрээ,

/хх-ийн 17 дугаар тал /

 

Барьцаат зээлийн гэрээ,

/хх-ийн 19-21 дүгээр тал/

 

            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 43 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 44 дүгээр тал/

 

Шийтгэхтогтоолынхуулбар,

/хх-ийн 48-49 дугаар тал/

 

Эд зүйлийн үнэлгээ,

/хх-ийн 80 дугаар тал/

 

Мөнгө хүлээн авсан тэмдэглэл,

/хх-ийн 91 дүгээр тал/

 

Мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл

/хх-ийн 92 дугаар тал/

 

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаанд хохирогч Т.Оюунцэцэгийг Япон улс руу, дүүг нь Бүгд Найрамдах Солонгос улс руу ажилд зуучилж явуулна гэж 17.497.000 төгрөгийг ХААН банкны Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салбараас нийт 11 удаагийн үйлдлээр шилжүүлснийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргааролж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн өгсөн: “...Оюунцэцэг нь надад миний амьдрал их хэцүү, намайг нөхөр маань байнга зоддог гэхээр нь би залуу хүмүүс байж сална гээд яах вэгэж тухайн үед хэлж байсан. Оюунцэцэг нь намайг үзээд өгөөч гэхээр нь би үзэхэд лусын хорлол болсон байна, заслаа хийлгэх юм уу үгүй юм уу гэдгээ өөрсдөө мэд гэж хэлж байсан. Тэгээд Оюунцэцэг нь өөрөө нөхөртэйгээ хамт намайг цагаан өнгийн машинтайгаа гэрээс ирж авч явж заслаа хийлгэсэн. Дараа нь танаар засал хийлгээд ажил төрөл маань сайхан бүтэж байна, хамт ажиллаж байгаа хүмүүсийн маань ам хэлийг нь дараад өгөөч гэж надаас гуйхаар нь би засал хийж өгсөн. Сүүлд Оюунцэцэг нь би мэргэжил дээшлүүлэх курст сууж байгаад шалгалт өгнө. Энэ шалгалтанд та намайг бодож засал хийгээд өгөөрэй гэж хэлснийх нь дагуу би засал хийсэн. Ингээд Оюунцэцэг нь албан тушаал дэвшсэн. Дараа нь Оюунцэцэг нь би таны даалтанд оръё гэж гуйхаар нь би даалтандаа авсан. Үүнээс хойш Оюунцэцэг нь манай дүүг Солонгос улс руу явуулахад нь туслаад өгөөч, танай охин Солонгос улсад байдаггэж та хэлж байсан гээд надаас гуйсан. Тэгэхээр нь би охиноосоо асуугаад өгье гэж хэлж байсан. Ингэж хэлж байснаас хойш 2-3 сар өнгөрсөн. Охин маань надад тэр хүмүүс чинь өөрсдөө Элчин сайдын яамны хажууд байдаг компаниар визээ гаргуулж болно шүү дээ гэж хэлж байсан. Би Солонгос улс руу дүүгээ явуулчихвал миний амьдрал сайжрах гээд байна. Би өр зээл ихтэй болохоор хэцүү байна гэхээр нь би чадлынхаа хэрээр тусалъягэж хэлж байсан. Би Оюунцэцэгт одоо чи надад мөнгө өгөхгүй бол болохгүй гэж хэлж байгаагүй, өөрөө над руу мөнгө шилжүүлдэг байсан. Би Солонгос улсад харлаж ажиллаж болохгүй гэж хэлж байсан. Миний дансанд бөөн мөнгө ороогүй, цувж орж байсан. ...Би 6 дугаар сард хохирогчид хохирлын мөнгө гэж 4.450.000 төгрөгийг өгч байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг өөрийн боломжийн хэрээр төлнө. 08 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоос авсан мөнгийг өөрий хэрэгцээндээ зарцуулсан.” гэх,

хохирогч Т.Оюунцэцэгийн өгсөн “...Би шүүгдэгчийн даалтанд оръё гэж хэлж байгаагүй. Даалтанд оръё гэвэл 5.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлж байсан. Тухайн үед надад ийм их хэмжээний мөнгө байгаагүй болохоор би эхний ээлжинд 700.000 гаруй төгрөгийг өгсөн. Шүүгдэгч нь би Солонгос болон Япон улс руу хүн гаргаж байсан гэж надад хэлж байсан болохоор нь би дүүгийнхээ амьдралыг дээш нь татах гээд шүүгдэгчээс манай дүүг Солонгос улс руу гаргаад өгөөч гэж гуйж байсан. Тэгэхэд шүүгдэгч нь би гаргаж өгч чадна гэж надад хэлсэн. Надад шүүгдэгч нь хугацаа зааж мөнгө шилжүүл гэж хэлдэг байсан. Би зээлтэй байсан болохоор надад мөнгө байгаагүй. Тэгээд би аав, ээж болон ажлын газрынхаа хүмүүсээс мөнгө зээлж шүүгдэгч рүү шилжүүлдэг байсан. Бишүүгдэгчид та гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байна гэж хэлэхэд манай охин уурлаад байна. Танай ээж болон нөхрийг чинь ална шүү гэж айлгаж, дарамталж, сүрдүүлдэг байсан. Шүүгдэгч нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 300.000 төгрөг хэрэгтэй байна гэж мөнгөн дүнгээ тодорхой надад хэлдэг байсан. Санхүүгийн хувьд хохиролтой байгаа учир хохирлыг маань барагдуулж өгнө үү гэж хүсч байна. 08 дугаар сарын 19-ний өдөр 2.275.000 төгрөгийг шүүгдэгчид өгөхдөө 2.125.000 төгрөгийг ааваасаа авсан. Аав маань цалингийн зээл авч надад өгсөн. Ээмэг бөгжөө ломбардад тавьсан мөнгөө нэмж шүүгдэгч рүү шилжүүлсэн.” гэх,

мөрдөн байцаалтад Д.Мөнхцэцэгийн сэжигтнээр өгсөн “...Үүнээс хойш 2-3 хоногийн дараа Оюунцэцэг над руу залгаж миний ажил үйлс сайн бүтэж байна, хүмүүс сайн өөрийгөө даалгадаг гэсэн, та намайг даагаад авчих, би таньд хэдэн төгрөг өгөх вэ гэхээр нь чи өөрөө юу гэж бодож байна, түүгээрээ болоо гэтэл Оюунцэцэг би танд өдрийн 1000 төгрөгөөр бодоод 2 жил 5 сарын мөнгө болох 2.200.000 төгрөг таны дансанд хийчихлээ шүү, би сэтгэлээрээ өгч байгаа юм гэсэн. Уг явдлаас хойш Оюунцэцэг надад аав, ээжийн бие өвдөөд байна, 2 дүүгээ танд даатгаад өгье гэж хэлээд эхлээд 1.800.000 төгрөг, бас нэг дүүгээ эхнэрээс нь салгах гэж 2.275.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнүүдээ байнга миний ХААН банкны 5077124851 дансанд хийж байсан.” гэх,

хохирогч Т.Оюунцэцэгийн өгсөн “Би Тэгээд Мөнхцэцэг надад “манай охин Солонгост олон жил болж байгаа хүнд урилга өгч чадна” гэж хэлэхээр нь би “дүүгээ Солонгос явуулмаар байна” гэж  хэлэхэд “болно” гэж хэлээд хамгийн эхлээд 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр урилганы төлбөр гэж би Мөнхцэцэгийн 5077124851 дансанд 300.000 төгрөгийг ажил дээрээсээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт дэвсгэрт байдаг салбараасаа өөрийн данснаас шилжүүлсэн. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дээрх дансруу  3.090.000 төгрөгийг визний мөнгө болон байрны төлбөр гэж авсан. Намайг бас Япон улсруу явуулж өгнө гэхээр нь би ажлын газартаа дуудаж уулзаж байгаад 2.275.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Тухайн үед намайг явуулж өгнө, урьдчилгаа өг гэж хэлээд авч байсан. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дээрх дансруу 1.800.000 төгрөгийг “хэлний бэлтгэлийн мөнгө” гээд авсан. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дээрхи дансруугаа 485.000 төгрөгийг “дүүг чинь нэг гайгүй ажилд оруулж өгмөөр байна, энэ мөнгийг даргад нь хахууль болгож өгмөөр байна” гээд надаас авсан. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дээрх дансруу 3.806.000 төгрөгийг “бас нөгөө дүүгийн минь ажилд оруулж өгнө, даргад нь хахууль өгмөөр байна” гэж хэлээд авсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.356.000 төгрөгийг дахиад хэлний курсийн үлдэгдэл төлбөр гээд ахиад дансруугаа хийлгэж авсан. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “чамайг Япон явуулах зуучилж байгаа хүнд гар цайлгах мөнгө өгмөөр байна” гээд надаас дансруугаа 700.000 төгрөгийг хийлгэж авсан. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дээрх утгатай юм яриад 150.000 төгрөгийг дансруугаа хийлгэж авсан. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дээрх дансруу 420.000 төгрөгийг “дүү чинь өнөө маргаашгүй явах гээд байна, тэнд очоод сургалтад суух ёстой тэрний төлбөр” гэж хэлээд авсан. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “амь даатгалын мөнгө өгөх ёстой юм байна” гэж хэлээд дээрх дансруугаа 145.000 төгрөг шилжүүлж авсан. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дээрх дансруугаа 2.970.000 төгрөгийг “одоо чиний Япон явах хамгийн сүүлийн төлбөр” гэж хэлээд дээрх дансруугаа хийлгэж авсан. Түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. ...Мөн банкнаас гэр бүлийн хэрэгцээний зээл гэж 3.160.000, мөн ижил утгатай 5.605.000, банк бус санхүүгийн байгууллагаас эргэн төлөлттэйгээ 4.253.330 төгрөг, эцэг эхээсээ 3.000.000 төгрөг, нөхрөөсөө 4.000.000 төгрөг зэргийг зээлж авч өгсөн. Би зарим зээлийн төлөлтөө эргэн төлж дуусгасан байгаа тул зээлийн гэрээг хэрэгт хавсаргахаар өгнө. ...Мөнхцэцэг анх өөрийгөө надад танилцуулахдаа бөө удган гэж танилцуулж байсан. Би Мөнхцэцэгтэй танилцчихаад нэг удаа хандаж өөрт нь бэлнээр 100.000 төгрөг өгч засал хийлгэж байсан. Үүнээс хойш Мөнхцэцэг байнга надруу залгаж чи болон 2 дүү чинь засал хийлгэх шаардлагатай байгаад байна, би хүмүүсийг дааж авдаг юм гурвуулаа даалгах мөнгөө өгөө гээд би Мөнхцэцэгт бэлнээр 2015 оны 08 дугаар сард 700.000 гаран төгрөг өгч байсан. Үүнээс гадна надаас танайхнаас хүн үхэх гээд байна, манай багш бурхан бүтээж өгөх гэж байна гээд 1 сая төгрөг бэлнээр авч байсан, бас 16 грамм цэвэр алт, 2 цэн мөнгө, бас 135.000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга авахуулж байсан. Гэхдээ би эдгээрийг хохирол гэж үзээгүй. Зөвхөн намайг болон миний дүүг гадаад гаргаж өгнө гэсэн мөнгийг л нэхэмжилж байна.

 Би Мөнхцэцэгээр ажил хөөцөлдүүлж байхдаа гэрээ хийе, та ямар компаниар зуучлуулж байгаа юм бэ гэхэд нөгөө хүн маань УИХ-ын гишүүнтэй холбоотой ХХК учир нэрийг нууцалдаг юм байна, намайг дахин дахин залгаад байхаар уурлаад байна гэж, бас надад нэг удаа та нарыг гадагшаа гаргах гэж байгаа ХХК Бридж группэд байрладаг гэхээр нь би очоод уулзъя гэхэд нүүгээд явчихсан байна, оффисгүй болчихсон гэнэ гэж хэлж байсан. Бас хаана байна, уулзъя гэхэд манай хүү  тагнуулын газрын дарга хийдэг манайх Их Тэнгэр лүү нүүчихсэн болохоор би гэрээсээ гарч чадахгүй байна гэх зэрэг хариуг өгч байсан....Мөнхцэцэгт өгч байсан дээрх мөнгөнүүдийг би 2 удаа 3.160.000 төгрөг, 5.605.000 төгрөгийн цалингийн зээл авч бас “Тэлмэн хас” банк бус санхүүгийн байгууллагаас 3.600.000 төгрөг зэргийг авч байсан. Мөн манай ээж Дарьсүрэн тэтгэврийн зээл авч 3.090.000 төгрөг өгч байсан. Мөн үлдсэн мөнгийг нөхрөөсөө авч өөрийнхөө урамшуулалт цалинг бас өгч байсан” гэх,

гэрч Ч.Маргад-Эрдэнийн өгсөн “...Тэр Мөнхцэцэг гэгч эмэгтэй манай эхнэр Оюунцэцэгийн тархийг маш их угааж байсан. Намайг хүртэл ажлынхаа хүнээс санхүүгийн дэмжлэг авдаг юм байна гэж хэлж бид хоёрыг хэрэлдүүлж байсан. Надаас бэлнээр 04 сая төгрөг авч байсан. Миний мэдэж байгаагаар 10 гаран сая төгрөг байгаа гэсэн.Нарийн хэлж мэдэхгүй байна. Мөнхцэцэг чамд болон танай гэр бүлд засал хийх шаардлагатай байна гэх мэтчлэн дагуулж явж засал хийж байсан.” гэх,

гэрч Т.Баярдалайгийн өгсөн “Би энэ хүнийг танихгүй. Манай эгч Оюунцэцэг таньдаг гэж байсан. Манай эгч Оюунцэцэг уг Мөнхцэцэг гэдэг хүнээр дамжуулан намайг Солонгос улс, өөрийгөө Япон улсруу явуулж өгнө гэсэн гээд мөнгө өгөөд байсан. Би Оюунцэцэг эгчид дөрвөн удаагийн үйлдлээр нийт 4.100.000 төгрөг өгч байсан. Оюунцэцэг эгч надаас мөнгө авахдаа эхлээд Солонгос явуулж ажилд оруулж өгөх хүн олчихлоо, 2 сая төгрөг хэрэгтэй байна гээд авсан. Дараа нь Солонгос улсад очоод амьдрах байр болон эндээс явах зардал нэхэж байна гээд 1.500.000 төгрөг авсан.Дараа нь амь даатгалын мөнгө гэж байна гээд 150.000 төгрөг авсан. Үүнээс хойш ажилд оруулж өгч байгаа хүнд бэлэг авч өгөх гэж байгаа гээд 450.000 төгрөг авсан. ...Мөнхцэцэг, Оюунцэцэг эгчид хэлэхдээ манай охин Солонгос улсад байдаг, найдвартай явуулж өгнөө гэж итгүүлсэн юм шиг байна лээ. Оюунцэцэг эгч ярьж байсан. Би мөнгө хийгээгүй. Би эгчдээ мөнгө өгөөд манай эгч тэр хүний дансанд хийж байсан” гэх мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан ХААН банкны орлогын  мэдүүлэг, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь Д.Мөнхцэцэгийг яллах үндэслэл болж байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Мөнхцэцэгийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Мөнхцэцэгт урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 795 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16, 32 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 3 жил хорих ял шийтгэж Өршөөл үзүүлэх тухай Улсын их хурлын 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 3-т зааснаар түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, мөн Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял шийтгэж Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2001 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 302 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 29 хоногийг хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Мөнхцэцэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е0831414 дугаартай гадаад паспортыг Д.Мөнхцэцэгт буцаан олгож, Д.Мөнхцэцэг нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь хохирогч Т.Оюунцэцэгт учруулсан гэм хорын хохирлоос 4.450.000 төгрөгийг буцаан төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэргийн 91 дүгээр талд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул үлдэх 13.047.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Т.Оюунцэцэгт олгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь ам бүл 4, БНСУлсад ажиллаж буй охин М.Наранбаярын 3 хүүхэд буюу 2009.04.17-ны өдөр төрсөн Төгөлдөр, 2011.06.09-ний өдөр төрсөн Буянтогтох, 2016.02.06-ны өдөр төрсөн Уламдэлгэр нарын хамт амьдардаг, дээрх бага насны хүүхдүүдийг асран хамгаалж байгаа болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхцэцэгт 3 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь бага насны хүүхдүүдийг асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргахыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1,298.1.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Халх овогт Дэмбэрэлийн Мөнхцэцэгийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхцэцэгт 3 жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхцэцэгт 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.Мөнхцэцэгийн Е0831414 дугаартай гадаад паспортыг түүнд буцаан олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Мөнхцэцэг нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1дэх хэсэгт зааснаар Д.Мөнхцэцэгээс 13.047.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Оюунцэцэгт олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхцэцэгт 3 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

8. Д.Мөнхцэцэг нь бага насны хүүхдүүдийг асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргахыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мөнхцэцэгт батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Н.ОДОНТУУЛ