Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/670

 

 

 

 

 

 

 

 

  2022          8           16                                     2022/ШЦТ/670

 

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ж.Бд холбогдох эрүүгийн 2211 00000 1295 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эмээ, эгчийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, . овогтой .Ж.Б, регистрын дугаар ..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 6 дугаар 5-ны шөнийн 02 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 612А байрны 102 тоотод хамтран амьдрагч Л.Оой үл ялих шалтгааны улмаас маргалдан, түүний эрх , эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь баруун чамархай хуйх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, эрүү, зүүн чихний дэлбэн, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, нуруу, баруун мөр, баруун булга, баруун сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун алга, зүүг өвдөгт зулгаралт, зүүн хөлийн уланд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Л.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ж.Б над дээр гэртээ харимаар байна гээд хүрээд ирсэн ба хоёулаа гараад гэртээ харьсан. Тэгээд намайг хардаж бид хоёр жаахан муудаж байсан тэгээд намайг загнаад орилж чарлаад согтуурхаж агсам тавьж эхэлсэн юм. Тэгээд байж байтал гаднаас цагдаа нар ирээд хаалга нүдээд орж ирсэн. Тэр шөнө намайг хоолойноос гараараа багалзуурдаж аваад байсан. Тэгээд миний толгой руу болон нүүр лүү гараараа олон удаа цохиж авч байсан. Тэгээд бас миний хоёр талын хацар хэсэгт гараараа ээлжлэн алгадаж байсан. Бас Ж.Б нь миний хөл рүү өшиглөж байсан. Би газарт унаад зүүн хөлөө шалбалж байсан. Тэгээд миний зүүн өвдөг бага зэрэг зулгарсан байсан юм. Ганц нэг удаа хэрүүл маргаан болж байсан. Тэгээд бид нар хоорондоо асуудлаа шийдэж байсан. Тэрэнд нь ямар нэг гомдол санал гаргаж байгаагүй. Харин 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөгөөр торгуулаад гарч ирж байсан. Хутгаар яг ч гэмтээсэн зүйл байхгүй, хутга бариад ална гэж хэлээд айлган сүрдүүлээд байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 8222 дугаартай: “...Л.Оын биед нь баруун чамархай хуйх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, эрүү, зүүн чихний дэлбэн, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, нуруу, баруун мөр, баруун булга, баруун сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун алга, зүүг өвдөгт зулгаралт, зүүн хөлийн уланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

- Яллагдагч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулсан болно. Би хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 25 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ж.Быг 2022 оны 6 дугаар 5-ны шөнийн 02 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 612А байрны 102 тоотод хамтран амьдрагч Л.Отой үл ялих шалтгааны улмаас маргалдан, түүний эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь баруун чамархай хуйх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, эрүү, зүүн чихний дэлбэн, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, нуруу, баруун мөр, баруун булга, баруун сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун алга, зүүг өвдөгт зулгаралт, зүүн хөлийн уланд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ж.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 6 дугаар 5-ны шөнийн 02 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 612А байрны 102 тоотод хамтран амьдрагч Л.Отой үл ялих шалтгааны улмаас маргалдан, түүний эрх , эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь баруун чамархай хуйх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, эрүү, зүүн чихний дэлбэн, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, нуруу, баруун мөр, баруун булга, баруун сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун алга, зүүг өвдөгт зулгаралт, зүүн хөлийн уланд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Л.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ж.Б над дээр гэртээ харимаар байна гээд хүрээд ирсэн ба хоёулаа гараад гэртээ харьсан. Тэгээд намайг хардаж бид хоёр жаахан муудаж байсан тэгээд намайг загнаад орилж чарлаад согтуурхаж агсам тавьж эхэлсэн юм. Тэгээд байж байтал гаднаас цагдаа нар ирээд хаалга нүдээд орж ирсэн. Тэр шөнө намайг хоолойноос гараараа багалзуурдаж аваад байсан. Тэгээд миний толгой руу болон нүүр лүү гараараа олон удаа цохиж авч байсан. Тэгээд бас миний хоёр талын хацар хэсэгт гараараа ээлжлэн алгадаж байсан. Бас Ж.Б нь миний хөл рүү өшиглөж байсан. Би газарт унаад зүүн хөлөө шалбалж байсан. Тэгээд миний зүүн өвдөг бага зэрэг зулгарсан байсан юм. Ганц нэг удаа хэрүүл маргаан болж байсан. Тэгээд бид нар хоорондоо асуудлаа шийдэж байсан. Тэрэнд нь ямар нэг гомдол санал гаргаж байгаагүй. Харин 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөгөөр торгуулаад гарч ирж байсан. Хутгаар яг ч гэмтээсэн зүйл байхгүй, хутга бариад ална гэж хэлээд айлган сүрдүүлээд байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 8222 дугаартай: “...Л.Оын биед нь баруун чамархай хуйх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, эрүү, зүүн чихний дэлбэн, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, нуруу, баруун мөр, баруун булга, баруун сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун алга, зүүг өвдөгт зулгаралт, зүүн хөлийн уланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

- Яллагдагч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулсан болно. Би хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дох хэсэгт “ ...хамтран амьдарч байсан, хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж  хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг тогтоосон байх ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн сэдэлт зорилго нь үл ялих зүйлээр шалтагласан, шалтаг шалтгаангүй, эрхшээлдээ байлгах гэсэн шинжийг агуулж байдаг тул прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүхээс дүгнэлээ.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б нь хамтран амьдрагч Л.Отой үл ялих шалтгааны улмаас маргалдан, түүний эрх , эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь баруун чамархай хуйх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, эрүү, зүүн чихний дэлбэн, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, нуруу, баруун мөр, баруун булга, баруун сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун алга, зүүг өвдөгт зулгаралт, зүүн хөлийн уланд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Л.Оын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ж.Бы идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Хохирогч Л.О нь “...Л.О миний бие 6 дугаар сарын 4-ний өдөр найз залуудаа зодуулсан гэх хэрэгт шалгагдаж байгаа. Iphone 12 pro max утасны төлбөр болон 2,700,000 төгрөг төлж утасны хохирлыг бүрэн барагдуулсан болно...” /хавтаст хэргийн 31 дэх тал/ гэсэн байх тул шүүгдэгч Ж.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ж.Бд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ