| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2022/0572/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/559 |
| Огноо | 2022-08-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,
улсын яллагч С.Ууганбаяр /томилолтоор/,
шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ухаа овогт Эрдэнэбатын Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000000798 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн боловсролтой, механикч мэргэжилтэй, ам бүл 1, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ухаа овогт Эрдэнэбатын Х /РД:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Х нь төрөл, садангийн холбоотой Б.Гас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрт худалдан борлуулалт хийх газар байхгүй атлаа газар байгаа мэтээр ойлголт төрүүлэн хуурч, газрын албаны хүн мэтээр өөрөө утсаар ярьснаар Б.Г нь төөрөгдөлд орон 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгаас 300.000 төгрөг, мөн сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 206 дугаар байр, 15 тоот дахь гэрээсээ 900.000 төгрөгийг тус тус цахим гүйлгээгээр шилжүүлсэн буюу, хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Гас 1.200.000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай хамаатны хүн болох Х надаас 1.500.000 төгрөгийг 2-3 хоногийн хугацаатай зээлээд буцааж өгнө гэхээр нь итгээд Баянгол дүүргийн “Уран ган” төвийн зам дээр Хаан банкны интернэт банкийг ашиглан 1.500.000 төгрөгийг шилжүүлэн өгч, 7 хоногийн дараагаас “мөнгөө авъя” гэж хэлэхэд “одоогоор мөнгөний боломжгүй байна, унаж яваа машинаа барьцаалж зээл авч мөнгийг гаргаж өгнө” гэж ярьсан. Машинаа тавиагүй худлаа хэлээд өнгөрсөн байсан. Тэр үед надад “Гачууртын орчим зуслангийн газар авч өгье, ажил хөөцөлдөх хэрэгтэй байна, 300.000 төгрөг өгөөч” гэхээр нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Булганд байхдаа 300.000 төгрөг шилжүүлэн өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөн утсаар яриад “чи газрын албаны хүнтэй ярь” гэж утсаар яриулахад тэр хүн өөрийгөө газрын албаны байцаагч гэж хэлсэн. Тухайн үед би аль газрын алба гэдгийг нь ойлгоогүй, 99794939 дугаараас ирсэн 5009386294 дугаар данс руу өөрийн гэрээс интернэт банк ашиглаад 900.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэр цагаас хойш Х утсаа авахгүй, Батчулуун гэх хүн рүү залгахаар тийм хүн байдаггүй гэсэн хариу өгсөн учир цагдаагийн байгууллагад хандсан. ...Х надаас уучлалт гуйж, надаас авсан 2.700.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын дотор төлөхөө илэрхийлж, тохирсон учир одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)
3.Гэрч О.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Х бид хоёр Өмнөговь аймагт өөрсдийн уурхайд ажиллаж байхад Х “утсаа өгч байгаач, хүн рүү залгая” гэж хэлээд утсаар гарч ярьсан. Удалгүй орж ирээд “дансаа өгч байгаач, хамаатан руугаа данс явуулаад мөнгө авъя” гэхээр нь учрыг нь асуухад “би хамаатандаа газар зарсан чинь миний данс руу шилжүүлэхгүй байна, өөр хүний данс руу бол болоод байгаа юм” гэсэн...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)
4.Хохирогч Б.Гын дансны хуулга (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
5.Шүүгдэгч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурцын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2210000000798 дугаартай тогтоолтой уншиж танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Б.Гтай 2017 онд танилцсан. Манай хамаатны Уянгатай суусан байсан. Миний хувьд Б.Гас 1.500.000 төгрөгийг, 300.000 төгрөгийг, 900.000 төгрөгийг худлаа хэлж авсан нь үнэн. Өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Би Б.Гас авсан мөнгийг өөрийн ээжийн хагалгаанд зарцуулж дуусгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас)
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дэх тал), “Ти ти жив и си өү” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х нь төрөл садангийн холбоотой Б.Гас “Зуслангийн газар авч өгөх” нэрээр 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгаас 300.000 төгрөг, мөн сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 206 дугаар байр, 15 тоот дахь гэрээс нь 900.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг залилсан үйл баримт тогтоогдлоо.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.
Шүүгдэгч Э.Хын “Залилах” гэмт хэргийн үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Г, гэрч О.Батчулуун нарын мэдүүлэг, хохирогчийн дансны хуулга, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гд 1,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүний “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), шүүгчийн туслахын хохирогчтой утсаар ярьсан “...Б.Гас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Хын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...30 настай, эрхэлсэн тодорхой ажилтай.../ зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Хад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ухаа овогт Эрдэнэбатын Хыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Хыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Хад оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Э.Хад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Хад сануулсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР
2022 08 05 2022/ШЦТ/559