Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2022/0499/Э |
Дугаар | 2022/ШЦТ/494 |
Огноо | 2022-06-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гаа овогт Болдбаатарын Мд холбогдох эрүүгийн 2210000000746 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Гаа овогт Болдбаатарын М /РД:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршал таун хотхоны шинээр баригдаж буй 23 давхар орон сууцны барилга дотор хамт ажилладаг О.Бтэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар хөлөөрөө салтаа хэсэгт нь өшиглөж, түүний биед зүүн төмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2. Насанд хүрээгүй хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марш таун” хотхоны баруун талд баригдаж буй барилга дээр 08:30 цагт очоод хувцас, багаж хэрэгслээ аваад ажлынхаа талбар луу гарсан. М барилгын дээш бид нараас түрүүлж гарсан. Бид өгсөөд 22 давхарт гараад М ирээд “Ямар удаан гардаг юм бэ, бяруу болоогүй байж бухын баасаар баалаа” гэж хэлсэн. Би “Хөл өвдөөд дээшээ арай гэж гарлаа, одоо ажилдаа орлоо” гэхэд намайг заамдаад зүүн гараараа баруун талын шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. Түүний дараагаар хагас түрийтэй, хатуу ултай ажлын гутлаар миний бэлэг эрхтэн, төмөг рүү 2 удаа өшиглөсөн. Тухайн үед шатан дээр ажил хийж байсан Мөнх-Эрдэнэ гэх залуу ирээд биднийг салгасан. Миний төмсөг хавдаад, алхаж чадахгүй болсон байсан. ...Орой жорлон ороход босож чадахгүй байсан тул 2 дүүгээрээ татуулж босгоод ...19:00 цагийн үед ...“Эх нялхас”-т яаралтай хагалгаанд орж, төмсгөндөө 13 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал)
3. Гэрч Г.Жадамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 02-ны 10:00 цагт ажилдаа ирээд хувцсаа байж байхад Б алхаад орж ирсэн. “Яасан” гэж асуухад “Мтэй ноцолдож байгаад бөлдөгдүүлчихлээ, би эмнэлэг явж үзүүлчихээд өдрийн цайны цагаар буугаад ирье” гэж хэлээд явсан. Би 22 давхарт гараад Мтэй уулзахад “Би дээшээ гарч ирсэн чинь 9 давхарт явж байсан, ямар удаан гардаг юм бэ гэж хэлсэн чинь заамдаж авсан, тэгээд хоорондоо муудалцсан” гэж хэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 03-ны өглөө Бийн ээж залгаад “Төгсөө хагалгаанд орох гэж байна, чи ирэх боломж байна уу” гэж асуухад би “Өнөөдөр завгүй байна, эргээд яръя” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал)
4. Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ...20 давхарт гарсан ажлаа хийж байхад 09:00 цагийн үед М, Б 2 гарч ирээд ам мурийгаад маргалдаад байсан. ...Б Мг заамдаж аваад баруун гараараа шанаа хэсэг рүү нь 2 удаа цохисон. Эргүүлээд М гэдэс рүү нь баруун хөлөөрөө жийх шиг болсон. Тэр үед би голоор нь ороод салгасан...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дэх тал)
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7697 дугаартай:
“-О.Баттөсгийн биед зүүн төмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)
6. Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршил таун”-ы баруун урд баригдаж буй барилга дээр ажилладаг. 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өглөө 07:00 цаг өнгөрөөгөөд барилгын талбайд байх ажилчдын байрнаас Мөнх-Эрдэнийн хамт гараад ажилдаа орохоор баригдаж буй барилгын 19 давхарт гараад, буцаад доош ажилчдаа ажилд нь оруулахаар 1 давхар луу буусан. Ажилчдын байр луу ороход манай ажилчид боссон байсан. Хүмүүсээ “Дээш гараарай” гэж хэлчихээд жорлон орохоор явсан. Жорлон орчихоод кранаар тай өргүүлчихээд дээш гарахаар алхсан. Намайг дээш алхаад 9 давхарт гартал манай ажилчид бууцгааж байсан. Тэгэхээр нь би дээш дагуулаад 19 давхар луу гарсан. Дээш гарч ирээд ажилчдынхаа ажлыг хуваарилж өгчихөөд ажилд нь оруултал Б ганцаараа үлдээд томроод байсан. Тэгээд “Чи ажлаа хийгээч” гэж хэлэхэд хүрч ирээд заамдсан. Би зөрүүлээд заамдтал намайг баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цааш нь нэг түлхээд хөлөөрөө тийрчихсэн. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. О.Бөд учирсан гэмтлийг би хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дахь тал).
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дэх тал), “Аз дөрвөн заан” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороон, “Маршал таун” хотхоны баригдаж буй 23 давхар орон сууцны барилга дотор хамт ажилладаг О.Бтэй маргалдаж, улмаар хөлөөрөө салтаа хэсэгт нь өшиглөж, түүний биед зүүн төмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Харин гэмт хэргийн санаатай гэх субьектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.М нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж, түүний салтаа руу өшиглөж, гэмтэл учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд түүний салтаа руу өшиглөсөн идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн төмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан буюу шүүгдэгчийн үйлдэл хохирогчид учирсан гэмтэл хооронд шалтгаант холбоо байх тул түүнийг дээрх гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн “...Б.Мгөөс эмчилгээний зардал болох 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан тул гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 50 дахь тал), хавтаст хэргийн материал хохирогчид танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 58 дахь тал) зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг.../ эрхэлсэн тодорхой ажилтай /“Аз дөрвөн заан” ХХК-д бригадын дарга ажилтай/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Харин шүүгдэгч Б.Мгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гаа овогт Болдбаатарын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гаа овогт Болдбаатарын Мг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Мд сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР