Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                           Б.Эрдэнэцэцэг

                        Улсын яллагч                                          Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                               Б.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ахын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар баг, Рашаантын 8 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Булгадар овгийн *******ын *******   /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Рашаантын 8 тоотод тухайн үед үүссэн маргааны улмаас өөрийн төрсөн эцэг болох Д.*******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Рашаантын 8 тоотод болсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн аавыгаа цохиж гэмтээсэн. Аман дээр нь 2 удаа цохисон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:            

Хохирогч Д.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"...*******т аавыг минь битгий идээд бай боль зайл гэхээр нь би миний хүү битгий энэ хүнийг ингэж хэлээ аав нь амьдрах гээд ядаж байхад гэхэд ******* над руу дайраад гал тогооны өрөөний шалан дээр унагааж миний дээрээс дараад миний нүүрэн тус газар ******* баруун гараараа 2 удаа цохиход миний дээд үүдэн шүд унасан. Тэгээд ******* намайг салгасан. ...би *******тэй 2020 оноос хойш хамтран амьдарч байгаа юм. ******* миний цалинг бүгдийг нь авдаг. Тэрийг ******* мэдээд *******ийг гэрээсээ хөөхөөр нь би өмөөрөхөд ******* намайг цохиж гэмтэл учруулсан. ...Надтай цуг хөзөр тоглож байсан ******* ах, ******* эгч хоёр *******, ******* хоёрыг гаднаас орж ирэхэд зөрөөд гараад явсан. ******* миний хажууд байсан. ...******* миний эрх чөлөөнд халдаагүй. ...Миний үүдэн 3 шүд унаж, зүүн шанаа бага зэрэг хавдсан" гэсэн мэдүүлэг, /хх-ийн 8-9-р тал/,

 

         Гэрч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Би найз Бумцэндийн хамт айлд гэрийн хаалга хийчхээд гэртээ ирэхэд манай дүү ******* хашаан дотроо уйлчихсан сууж байхаар нь би юу болсон талаар асуухад ******* надад найз охинтойгоо муудсан талаараа хэлсэн. Би *******ийг тайтгаруулаад гэртээ ороход манай аав *******, *******, ******* ах, ******* 4 хөзөр тоглоод архи, дарс уусан бололтой сууж байхаар нь би том өрөөнд орж унтаад өгсөн. Намайг унтаж байхад ******* манай гэрээс яв, таныг гэртээ байлгамааргүй байна гэж хэлээд байх шиг болохоор нь би босоод жижиг өрөөнд ороход ******* ******* эгчийн хувцсыг аваад шидээд байсан. Манай аав ******* эгчийг өмөөрөөд та нар эгч ах хоёрыг чинь энэ хүн төрүүлсэн гэхэд ******* уурлаад аав руу дайраад байхаар нь би тэр хоёрыг салгаад аавыг жижиг өрөөний орон дээр дараад хэвтэхэд аавын амнаас нь цус гарчихсан, над руу нулимаад байсан. Тэгээд удалгүй 2 цагдаа ирээд ******* бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. ...Би аавыг хэн зодсоныг нь мэдэхгүй байна. Унтаж байгаад босож ирэхэд аавын амнаас цус гарсан байсан. Би аавын шүд унасныг нь мэдээгүй. ...Хөзөр тоглож байсан хүмүүс хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйл байхгүй байсан. ...Намайг гэрийн хашаанд ороход ******* нилээн согтуу байсан" гэсэн мэдүүлэг, /хх-ийн 12-13-р тал/,

Гэрч Д.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"...Тэгээд ******* том өрөөнөөс гарч ирээд аав руугаа орилоод байхаар нь ******* нэг юм хэлсэн. Тэгсэн ******* *******ыг татаж унагаагаад дээр нь гараад өөрийнхөө гараар цохиод байхаар нь би *******ийн цамцнаас нь татаад боль гэхэд босож ирээд намайг чи муу авгай минь зайл гэж гэрээсээ хөөсөн. Би жижиг өрөө рүү явж ороод хувцсаа авах гэж байхад ******* миний араас орж ирээд байж байхад *******, ******* нар жижиг өрөөнд орж ирээд ******* *******тай хэрэлдээд байхаар нь ******* салгах гэж дундуур нь ороод *******ыг жижиг өрөөний орон дээр дараад авсан. Би жижиг өрөөнөөс хувцсаа аваад гараад явсан. *******, ******* байж байгаад хэрүүл болоход бид хоёр явлаа гэж хэлээд *******ын гэрээс гараад явсан. ******* аавыгаа зодоход *******, ******* нар байгаагүй гэрээс гараад явсан байсан. ...*******ын биед ******* гал тогооны өрөөний шалан дээр унагаагаад цохиж гэмтэл учруулсан" гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-16-р тал/,

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаартай "1.Д.*******ын биед дээд баруун 1 дүгээр, зүүн 1, 2 дугаар шүд булгарч унасан, дээд буйланд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /10%/ тогтонги алдуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10% нөлөөлнө" гэсэн дүгнэлт, /хх-ийн 20-21-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд:Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Рашаант 8 тоотод оршин суух лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/,Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/,Шүүгдэгч Б.*******ийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 33 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.  

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Б.*******ийг гэм буруутайд тооцох талаар:

          Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Рашаантын 8 тоотод тухайн үед үүссэн маргааны улмаас өөрийн төрсөн эцэг болох Д.*******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.*******ын мэдүүлэг, /хх-ийн 8-9-р тал/, гэрч Б.*******ын мэдүүлэг, /хх-ийн 12-13-р тал/, гэрч Д.*******ийн мэдүүлэг, /хх-ийн 15-16-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт, /хх-ийн 20-21-р тал/, Сэлэнгэ аймаг Зүүнхараа нэгдсэн эмнэлгийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн "Яаралтай тусламжийн хуудас №4291 /хх-ийн 19-р тал/, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 37-р тал/, яллагдагч Б.*******ийн мэдүүлэг, /хх-ийн 28-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч Д.******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

         Гурав.Шүүгдэгч Б.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Рашаантын 8 тоотод тухайн үед үүссэн маргааны улмаас өөрийн төрсөн эцэг болох Д.*******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Булгадар овгийн *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 500 нэгж буюу 500 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.*******ийг торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.