Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Б.Эрдэнэцэцэг

             Улсын яллагч                                Г.Тунгалагаас

             Хохирогчийн өмгөөлөгч                С.Сувдаа

            Шүүгдэгч                                              О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын  хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар баг, Нарханы 4 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн *******ын ******* /РД:*******/

       

 Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч О.******* нь “2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Г.*******ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баянсуудал Баянхараа гудамж 2-218А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг банкнаас зээл бүтээгээд эргээд чиний нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нийт 3 удаагийн үйлдлээр иргэн Г.*******оос “машины урьдчилгаа мөнгө дутаад байна, зээл аваад өгөөч би сар болгон буцаагаад төлье” гэж хуурч нийгмийн даатгалын сангаас олгодог тахир дутуугийн тэтгэврийн зээл авхуулж 3.928.000 төгрөгийг тус тус залилж авсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баянсуудал Баянхараа гудамж 2-218А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрын гэрчилгээг иргэн Б.*******эд 9.500.000 төгрөгөөр худалдаж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахиж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

 

Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:

Хохирогч Г.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн багийн найз болох О.*******ыг “би банкнаас зээл авах гэсэн юм, чи надад газрын гэрчилгээгээ түр өгч бай, хоёулаа нотариат ороод бэлэглэлийн гэрээ хийе, гарын үсгээ зураад өгөөч, би зээл авчаад буцаагаад чиний нэр дээр шилжүүлээд өгье” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Тэгсэн О.*******аа энэ талаар гэрийнхэндээ “битгий хэлээрэй” гээд надаас гуйгаад байсан. “Чи надад тусалбал би чамд байшингийн гэрчилгээг чинь гаргаж өгье” гэж тохироод би газрын гэрчилгээгээ түр хугацаанд О.*******ы нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл О.******* нь одоо миний нэр дээр байсан Мандал сумын 3 дугаар баг Баянсуудлын 1-23 тоотод байрлах хашаа байшинг хүнд зарчихсан юм шиг байна. Үүнээс хойш 2-3 удаа манай гэрт нэг залуу ирээд “хашаа байшингаа суллаж өг, О.******* надад зарчихсан” гэж хэлсэн. Мөн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр О.******* надаас “би машин авах гэсэн юм, чи надад группийнхээ зээлийг аваад өгөөч” гэхээр нь би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1.728.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “би машин авах гэсэн чинь автомашины урьдчилгаа хүрэхгүй байна ахиад надад зээл аваад өгөөч” гэхээр нь би 1.600.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “би чиний бүх зээлийг чинь одоо хаагаад өгье, дахиад надад зээл аваад өгөөч” гэхээр нь би 600.000 төгрөгийн зээл авч өгсөн. Би О.*******д нийт 3 удаа группийн зээл авч, 3.928.000 төгрөгийг өгсөн. Үүнээс би О.*******аас 90.000 төгрөгийг шилжүүлж авсан. Одоо би О.*******аас 3.838.000 төгрөгийг авах ёстой. ...Би О.*******аас хашаа байшингийн гэрчилгээгээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна. Мөн 3 удаа группийн зээл авч өгсөн 3.838.000 төгрөгийг нэхэмжилж байна. О.******* нь намайг хашаа байшингаа 7.000.000 төгрөгөөр зарсан, намайг 7.000.000 төгрөг *******аас авсан гэж худлаа гүтгээд байгаад би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34-р тал/,

               Иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Мандал сумын 3 дугаар баг Баянсуудлын 1-23 тоотод байрлах хашаа байшинг очиж үзэж хараад иргэн О.*******тай 10.000.000 төгрөгөөс яриад 9.500.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Би О.*******аас 9.500.000 төгрөгөө бүрэн бүтэн хүлээж авсан. Надад одоо иргэн О.*******д гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 37-р тал/,

Гэрч Ц.Байгалмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Тэгсэн манайхтай Шивэртэд айл хөрш, найз нөхөд, олон жил байсан *******ын охин ******* нь манай хүү Г.*******оос 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би банкнаас зээл авах гэсэн юм чи надад газрын гэрчилгээгээ бэлэглэлийн гэрээ хийгээд түр өгөөдхөөч би чамд буцаагаад шилжүүлээд өгье гэж хэлээд авсан байсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус бүр 3 удаа О.******* нь манай хүү *******оос дахин дахин би машин авах гэсэн чинь урьдчилгаа мөнгө дутаад байна чи надад группийн зээлээ аваад өгөөч, би чамд сар болгон буцаагаад төлөөд өгье гэж хэлээд 3.928.000 төгрөгийг авсан мөртлөө сар болгон буцааж төлөөгүй 90.000 төгрөгийг л төлж өгсөн байсан. Тэрийг ******* бид нарт хэлээгүй, огт нуучихсан байсан. Яагаад гэвэл *******, *******ийг гэрийнхэндээ битгий хэлээрэй гэж хэлсэн байсан. Харин 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр газрын албанаас над руу ярихаар нь би ирээд уулзтал ******* гэдэг хүн манай хүү *******оос газрын гэрчилгээг нь группийн мөнгөтэй нь худал хэлж аваад ******* гэдэг хүнд бас худал хэлээд манай хүү *******ийн газрын гэрчилгээг 9.500.000 төгрөгөөр зарчихсан байсан. ...Манай хүү ******* нь 2006 онд 8 настай Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид сурдаг байхдаа вагонд хөлөө дайруулаад өрөөсөн хөлөө тайруулсан юм. Тэгээд 2014 онд 16 нас хүрэхээр нь бид нар сайн дурын нийгмийн даатгалд хүү *******ийг хамруулж даатгал төлдөг байсан. Одоо ******* нь сар бүр нийгмийн даатгалын тасгаас тахир дутуугийн тэтгэвэр гэж 300.000 төгрөг авдаг” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно. 

       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч О.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

          Шүүгдэгч О.******* нь “2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Г.*******ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баянсуудал Баянхараа гудамж 2-218А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг банкнаас зээл бүтээгээд эргээд чиний нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нийт 3 удаагийн үйлдлээр иргэн Г.*******оос “машины урьдчилгаа мөнгө дутаад байна, зээл аваад өгөөч би сар болгон буцаагаад төлье” гэж хуурч нийгмийн даатгалын сангаас олгодог тахир дутуугийн тэтгэврийн зээл авхуулж 3.928.000 төгрөгийг тус тус залилж авсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баянсуудал Баянхараа гудамж 2-218А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрын гэрчилгээг иргэн Б.*******эд 9.500.000 төгрөгөөр худалдаж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч Г.*******ийн мэдүүлэг, /хх-ийн 34-р тал/, Иргэний нэхэмжлэгч Б.*******ийн мэдүүлэг, /хх-ийн 37-р тал/, Гэрч Ц.Байгалмаагийн мэдүүлэг, /хх-ийн 44-р тал/, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Л.Туяагийн №1285 дугаартай “үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах” гэрээ, /хх-ийн 14-р тал/, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Л.Туяагийн №2695 дугаартай “үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ”, /хх-ийн 20-р тал/, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000658759 дугаартай гэрчилгээ, /хх-ийн 22-р тал/, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч П.Саранцэцэгийн №1180 дугаартай “үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ”, /хх-ийн 29-р тал/, яллагдагч О.*******ы мэдүүлэг, /хх-ийн 48-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч О.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

           

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах”  гэмт хэрэг буюу “2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Г.*******ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баянсуудал Баянхараа гудамж 2-218А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг банкнаас зээл бүтээгээд эргээд чиний нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нийт 3 удаагийн үйлдлээр иргэн Г.*******оос “машины урьдчилгаа мөнгө дутаад байна, зээл аваад өгөөч би сар болгон буцаагаад төлье” гэж хуурч нийгмийн даатгалын сангаас олгодог тахир дутуугийн тэтгэврийн зээл авхуулж 3.928.000 төгрөгийг тус тус залилж авсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баянсуудал Баянхараа гудамж 2-218А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрын гэрчилгээг иргэн Б.*******эд 9.500.000 төгрөгөөр худалдаж залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

           Хохирогч Г.******* нь шүүгдэгчээс 13.378.000 төгрөгийн хохирол, хор уршиг нэхэмжилсэн бөгөөд энэ хохирлоос 11.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, 1.878.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй, шүүгдэгч нь 2.400.000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах талаар нотариатаар баталгаажуулсан холбогдох материалыг хэрэгт хавсаргасан байна. Иргэний нэхэмжлэгч Б.*******эд 9.500.000 төгрөгийн хохирол, хор уршиг нэхэмжилсэн бөгөөд хохирлыг төлж барагдуулсан байна. Энэ хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

        Гурав.Шүүгдэгч О.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.******* нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Г.*******ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баянсуудал Баянхараа гудамж 2-218А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг банкнаас зээл бүтээгээд эргээд чиний нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нийт 3 удаагийн үйлдлээр иргэн Г.*******оос “машины урьдчилгаа мөнгө дутаад байна, зээл аваад өгөөч би сар болгон буцаагаад төлье” гэж хуурч нийгмийн даатгалын сангаас олгодог тахир дутуугийн тэтгэврийн зээл авхуулж 3.928.000 төгрөгийг тус тус залилж авсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баянсуудал Баянхараа гудамж 2-218А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрын гэрчилгээг иргэн Б.*******эд 9.500.000 төгрөгөөр худалдаж залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч О.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сар хүртэлх сарын хугацаан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан О.******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөрт нийт 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг О.*******аас гаргуулж, хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянсуудлын 1-23 тоотод оршин суух Сахалт овогт Гомбын ******* /РД:МИ98031711/-д олгосугай

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.