Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга                                       Ч.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч                                                     Д.Шинэбал

Иргэдийн төлөөлөгч                                          Х.Алзахгүй

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     С.Сувдаа

Шүүгдэгч                                                        Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Шинэбалаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,1976 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 7, эхнэр 5  хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Бороогийн хөдөө хэсэгт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хатьгин овгийн *******ийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Ялагдагч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх 4 дүгээр багын нутаг дэвсгэр “Бороо” гэдэг газарт иргэн Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хэвлийн зүүн доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:  

 

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 06 дугаар сарын 04-нд өглөө гэртээ байж байгаад малаа хөнгөлчхөөд хутгаа гутлынхаа түрүүндээ хийчихсэн байсан юм. Тэгээд гэртээ байж байтал Б.******* болон өөр хэдэн хүмүүс манайд ирж одон угаана гээд бид нар архи ууцгаасан. Сүүлдээ цахилгаан үүсгүүрээр гагнуур хийнэ гээд цахилгаан үүсгүүрээ хүргэж өгөөд буцаад ирэх замдаа ахиж архи уусан. Тэгээд би их согтчихсон юмаа.Тэгээд тэрнээс хойш би мэдэхгүй байна... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

 

******* дугаартай хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

Хохирогч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"...Би 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед саахалт айлаар зусдаг найз *******ынд  “Дархан бэр”-ийн найрт очсон. Орой 21 цагийн үед тарах болоод *******тай цахилгаан үүсгэвэр буюу моторыг нь манайд хүргэж өгчхөөд би буцаад *******ыг гэрт нь хүргэж өгсөн. ******* гэртээ очоод эхнэртэйгээ бага зэрэг маргахаар нь би “болио” гэж хэлээд тэднийхээс гараад явтал араас ******* гарч ирэхээр нь “чи буцаад гэрлүүгээ ор” гэхэд намайг гэдэс рүү нудрах шиг болохоор нь “чи яаж байгаа юм бэ” гэхэд “би чамайг хутгалчихлаа” гээд гартаа барьсан жижиг хутгыг харуулсан. Тэгэхэд миний биеэс цус гарч хувцас нэвчээд эхлэхээр нь  ойролцоо амьдардаг найз *******ийг дуудаж аж ахуйн эмнэлэгт хүргүүлсэн. ******* архи уусан байсан, би ч бага хэмжээгээр архи уусан байсан. Гэхдээ болсон явдлыг сайн мэдэж байна. ...******* бид 2 маргалдаагүй. Тухайн үед бид 2-оос өөр хүн ...******* бие засахаар явсан байсан. Харин ******* намайг хүлээгээд машиныхаа хажууд зогсож байсан. Миний хэвлийн зүүн доод хэсэгт 1 удаа хутгалсан. Гэрийнхээ хаалгаар туссан гэрэлд хүний хуруун чинээ урттай жижигхэн хутга харагдсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтэл учирсан. ...******* бид 2 гэр бүлийн найз нөхөд. ******* миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Тиймээс миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 13-14-р  тал, 15-р тал/,

Гэрч Ч.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ...Би 2022 оны 06 дугаар сарын  05-ны өдөр 15 цагийн *******, ******* нар хамт эхнэрүүдтэйгээ гэр бүлийн найзууд болох айл саахалт зусдаг. Мунтанжаынд очиж түүний эхнэр *******ыг “Дархан бэр” болсныг тэмдэглэж орой хоол идэж, ярьж суунгаа хөзөр тоглож архи уусан. Тэгээд бид орой 19 цагийн орчим үхэр мал саах болоод харьцгаасан.  ******* бид гэртээ харьж эхнэрүүдээ хүргэж өгчхөөд буцаж Мутанжавын гэрт очиж Мутанжавыг аваад өвөлжөөн дээрээс цахилгаан үүсгүүр буюу мотор авчхаад буцах замдаа  “Бороо” голын эрэг дээр *******, ******* бид нар 2 шил архи хувааж уусан. Архиа ууж дуусгачхаад, *******ыг гэрт нь хүргэж өгсөн. *******      *******ыг гэрт нь оруулчхаад гарч ирэхэд араас нь ******* буцаж гарч ирэхээр нь ******* чи буцаад гэртээ ороод унтаж амар гэж хэлж байсан. Удалгүй ******* “******* намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд *******ын эхнэр ******* бид 2 *******ыг аваад замаараа *******ын эхнэр Төмөрчөдөр, манай эхнэр Лхамсүрэн нарыг аваад Мандал сумын эмнэлэг руу явсан. Гадаа харанхуй болсон байсан тул хутгалж байсныг нь хараагүй ээ. ******* эхлээд *******ыг гэрт оруулж өгчхөөд гарч ирсэн чинь ******* буцаад араас гараад ирсэн байсан. Тэгэхэд ******* *******ыг  “чи буцаад гэртээ ороод унтаж амар” гэж хэлж байгаа нь харанхуйд сонсогдсон. Тэгээд удалгүй ******* “******* намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. ....ерөөсөө тийм зүйл болоогүй. Харин ******* өвөлжөөнөөс буцах үедээ эхнэртэйгээ багахан маргалдсан. Юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Тэгэхэд ******* *******ыг эхнэртэйгээ маргалдаад байхаар нь гараас нь бариад явж байсан. *******ын тухайд нэлээн согтуу бараг тасарсан байсан. Харин ******* арай гайгүй байсан. ******* бие засахаар явж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р тал /

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“ ...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим манай найзууд болох айл сахалд зусдаг *******, *******, Ааяа буюу ******* нар эхнэрүүдтэйгээ намайг “Дархан бэр” болсон гээд тэмдэглэхээр ирсэн. Тэгээд манай гэрт хоол идэж ярьж суунгаа хөзөр тоглож архи ууж байгаад орой цагийг нь санахгүй байна үхэр мал саах цагаар тарцгаасан. Удалгүй *******, ******* нар “гагнуур хийнэ” гээд манайхаас цахилгаан үүсгүүр буюу мотор гуйсан тул манай нөхөр Мутанжав өвөлжөөн дээрээс авч өгөхөөр надтай хамт нийтдээ 4-лээ *******ийн  машинтай явсан. Өвөлжөөн дээрээс мотор авчхаад буцах замдаа ******* хүн рүү утасдаж 1 шил 0,5 литрийн “Хараа” архи авчруулж дахин хувааж уучхаад манайх руу явах замдаа “Зүүнхараа орж архи авч ууя” гээд байхаар нь би  “үгүй” гээд уурласан чинь манай нөхөр миний араас татаж яадаг юм, явъя л даа” гээд байсан. Тэгсэн ******* *******ыг татаж аваад машины арын суудал дээр дээрээс нь дараад суусан. Тэгээд манай гэрийн гадаа ирж машинаас буусны дараа ******* ******* 2 ноцолдож байгаад хамдаа гэр лүү орсон. Намайг бие засчхаад буцаад  иртэл ******* гэрийн үүдэнд зогсчихсон “танай нөхөр  намайг хутгалчихлаа”  гэж хэлхээр нь би айгаад шууд “эмнэлэг” явъя” гээд *******ийн машинд *******ыг суулгаад замаараа *******ын эхнэр Төмөрчөдөр, *******ийн эхнэр ******* нарыг гэрээс нь аваад цааш эмнэлэг явсан. *******ыг Мандал сумын эмнэлэгт хүргэж өгчхөөд би цагдаа нартай буцаж яваад нөхөр болох *******ыг гэрт нь согтуу унтаж байхад нь цагдаад өгч явуулсан. Би машинаас буугаад шууд бие засахаар явсан байсан. ******* ******* 2 машинаас буугаад ноцолдож байгаад хамт гэр лүү орж байгаа харагдсан. ...Хэрэг гардаг өдөр ерөөсөө тийм зүйл болоогүй. Урьд өмнө ч тийм зүйл болж байгаагүй. Бид нар бүгдээрээ гэр бүлийн найзууд байгаа юм.  ...Манай нөхөр архи уухаараа амархан согтоод тасарч унадаг. Тухайн үед нилээн согтуу байсан. ******* ямар ч байсан архи уучихсан байсан.   Хэр согтуу байсныг нь мэдэхгүй байна. *******ийн хувьд эрүүл байсан.  ...Намайг машинаас буухад *******ийн хувьд эрүүл байсан. ...намайг машинаас буухад ******* машиныхаа хажууд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн  21-22-р тал/

Яллагдагч Д.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Би хүлээн зөвшөөрч байна. .... би урьд өмнө гэрчийн мэдүүлэгт болсон хэргийн талаар өөрийн санаж байгаа бүгдийг хэлсэн. ... яагаад ийм хэрэг хийснээ мэдэхгүй байна. Миний хувьд *******ыг хутгалах ямар нэгэн шалтгаан байхгүй. ...би мал хөнгөлдөг жижиг хутгаар ийм хэрэг үйлдсэн байсан. Уг хутгыг хэрэг гардаг өглөө мал хөнгөлөхдөө ашиглаад  гутлын түрүүндээ хийсэн байсан. Тийм зүйл болж байгаагүй. Бид 2 олон жил найзалж нөхөрлөж, гэр бүлийн найзууд болж нэг дор зусдаг. ...Сүүлд мэдэх нээ би найзынхаа хэвлийн доод хэсэгт нэг удаа хутгалсан. Үүний улмаас хэвлийн хөндий нэвтэрсэн байсан. Хэрэг гарах үед би согтоод тасарсан байсан тул ямар хэрэг үйлдсэн үйлдээ санахгүй байгаа. ...Үгүй ээ.  Ерөөсөө тийм зүйл болоогүй. ...Манай эхнэр *******, найз *******, ******* бид 4-өөс хүн хүн байгаагүй . *******, ******* нар болсон явдлыг харсан эсэхийг мэдэхгүй байна.  Өөр санаж байгаа зүйл байхгүй. Харин хэрэг гардаг орой өвөлжөөнөөс мотор авчхаад  буцах замдаа ******* “архинд явуулсангүй” гээд эхнэртэйгээ бага гэрэг маргалдсан гэсэн. Тэгж явсаар гэрийнхээ гадаа очоод буусны дараа ийм асуудал гарсан байсан. Ийм үйлдэл гарсандаа маш их харамсаж гэмшиж байна. Би эмчилгээний зардалд хэрэглээрэй гээд эхний ээлжид 500 000 төгрөг гаргаж өгсөн. Цаашид эмчилгээнд гарсан бусад хохирлыг төлж барагдуулан гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/

Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 109 дугаартай “1.Б.*******ын биед хэвлийн зүүн доод хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдсон. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийг үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлд /хх-ийн 27-29-р тал/ зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав. 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Яллагдагч Д.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

         Яллагдагч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх 4 дүгээр багын нутаг дэвсгэр “Бороо” гэдэг газарт иргэн Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хэвлийн зүүн доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь: 1.       Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/,Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р тал/, Мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р тал/, хохирогч Б.*******ын мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/, гэрч Ч.*******ийн мэдүүлэг /хх-ийн 19-р тал/, гэрч Т.*******ын мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4141 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас” /хх-ийн 28-р тал/, Хохирогч Б.******* нь яллагдагч Д.*******аас эмчилгээний зардал гэж 13 ширхэг баримтаар нийт 1 387 130 төгрөг нэхэмжилсэн бөгөөд яллагдагч нь хохирогчид 3 000 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан, хохирол төлсөн баримт /хх-ийн 60-61-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон болно.

             

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзлээ.

 

  Иймд шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх 4 дүгээр багын нутаг дэвсгэр “Бороо” гэдэг газарт иргэн Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хэвлийн зүүн доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

  Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс: “Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол зэвсэг хэрэглэж санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн санал гаргасан болно.

 

   Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

            Хохирогч Б.******* нь шүүгдэгч Д.*******аас эмчилгээний зардал гэж 13 ширхэг баримтаар нийт 1 387 130 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.******* нь хохирогчид 3 000 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан нь нотлох баримтын хамт хавтаст хэрэгт авагдсан байна. Энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч Б.******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч Д.*******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх 4 дүгээр багын нутаг дэвсгэр “Бороо” гэдэг газарт иргэн Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хэвлийн зүүн доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дах хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.*******ыг  03 жил, 04 сар, 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

            Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын 10 см урттай, 1.2-3 см өндөр хүрэн өнгийн модон иштэй 7.2 см урттай 1 см өндөртэй ажлын хэсэг бүхий, ажлын хэсгийн 2 тал нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг жижиг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хатьгин овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дах хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.*******д 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******т оногдуулсан 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын 10 см урттай, 1.2-3 см өндөр хүрэн өнгийн модон иштэй 7.2 см урттай 1 см өндөртэй ажлын хэсэг бүхий, ажлын хэсгийн 2 тал нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг жижиг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар  нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Д.*******ын эдлэх ялыг нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ зайлшгүй эмчлүүлэх болон эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ж.ЭРДЭНЭБАТ

 

                                                                         ШҮҮГЧИД                     Б.ХЭРЛЭН                            

                                                                                   

                                                                                                               Б.ЭРДЭНЭМӨНХ.