Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/672

 

 

 

 

 

 

 

 

   2022         8            17                                    2022/ШЦТ/672

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч А.Азжаргал,

хохирогч Д.Н,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Болортуул нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2211008451305 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хан- Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төвийн хороо хариуцсан ажилтан, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 18-147А тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн Д.Нийг хазаж биед баруун гарын сарвууны чигчий хурууны угийн шивнүүр ясны ташуу, зөрүүгүй хугарал, баруун гарын сарвуунд шарх, хэвлийн урд хананд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н нь “... ...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13, 27-29 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 6647 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

- Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

- Гэрч Б.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 37 дахь тал/,

- Яллагдагч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Бийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 18-147А тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн Д.Нийг хазаж биед баруун гарын сарвууны чигчий хурууны угийн шивнүүр ясны ташуу, зөрүүгүй хугарал, баруун гарын сарвуунд шарх, хэвлийн урд хананд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 18-147А тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн Д.Нийг хазаж биед баруун гарын сарвууны чигчий хурууны угийн шивнүүр ясны ташуу, зөрүүгүй хугарал, баруун гарын сарвуунд шарх, хэвлийн урд хананд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 06 цаг 50 минутад өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 18-150 тоотод байх гэрээсээ гараад гудамжнаас уруудаад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 18-147А тоотын ойролцоо буюу цагаан төмрөн хаалгатай айлын ойролцоо явж байтал тус хаалганы үүдэн дээр эрэгтэй хүн зогсож байсан ба би тухайн хүнд хандаж танайх нохойгоо уясан юм уу гэж хэлтэл тэр хүн намайг хараад зогсоод байсан. Тэгсэн тухайн хашаанаас хар шар алаг зүсмийн нохой гарч ирээд шууд намайг дайрч газар унагаасан ба миний хэвлийн хэсэгт 2 газар хазсан. Миний баруун талын гарын алга хэсгийг хазсан. Тэгсэн өнөөх хашааны үүдэнд зогсож байсан залуу ирээд тухайн нохойг авсан. Миний бие цагдаагийн байгууллагад хандаж чадалгүй гэмтлийн эмнэлгээр явж байгаад мөн гэртээ өвдөж хэвтэж байгаад дараа нь цагдаад өргөдлөө өгсөн. Тухайн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 18-147А тоотын нохойны эзэн гэх хүмүүс хохирол барагдуулна гэж хэлсэн боловч одоог хүртэл арга хэмжээ авч өгөхгүй байна. Тухайн хүмүүс надтай хамт гэмтлийн эмнэлгээр явж үзүүлсэн, мөн боолт хийлгэсэн, эход харуулсан. Миний биеийн хэвлий хэсэгт 7 соёо орж, алганы ясыг хугалсан байсан. Тухайн гэмтлийг Чингэлтэй дүүргийн 17-р хороо, сурагчийн 18-147А тоотын хар шар алаг нохой хазаж учруулсан. Би одоо өөрийн хохирлоо барагдуулмаар байна. Мөн эмнэлэгт сорвио арилгуулах эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Миний бие ажилгүй байсан хоногийн мөнгөө тухайн нохойны эзэн хүмүүсээс нэхэмжилж байна. Би тухайн үед нийт ажлын 42 хоног ажилдаа яваагүй ба би нэг өдөрт 50,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан. Нийт 2,100,000 төгрөг болж байгаа юм. Үүнийг би нэхэмжилж байна. Би өөрийн гоо сайханд учирсан хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13, 27-29 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 6647 дугаартай: “...Д.Нийн биед баруун гарын сарвууны чигчий хурууны угийн шивнүүр ясны ташуу, зөрүүгүй хугарал, баруун гарын сарвуунд шарх, хэвлийн урд хананд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

- Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д.Энхцэцэгийн учирсан баруун гарын сарвууны чигчий хурууны угийн шивнүүр ясны ташуу, зөрүүгүй хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тус гэмтэл нь нохойд хазуулах үед үүсэх боломжтой. Д.Нийн биед 2-оос дээш гэмтэл, шарх, зулгаралт байгаа тул олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэж үзнэ. Нохойны шүд нь мохоо зүйлд хамаарна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

- Гэрч Б.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн нохой нь Монгол банхар бөгөөд шар халтар зүстэй. Манай эхнэрийн нохой бөгөөд манай эхнэр авч тэжээж байсан юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 37 дахь тал/,

- Яллагдагч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө миний бие өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 18-147а тоотод байх гэрээсээ машинаа гаргах гээд машиндаа суусан бөгөөд манай нохой хашаандаа сул байсан ба тэгсэн манай нөхөр хашааны хаалга онгойлготол нохой маань хашаанаас гарч гүйгээд гадаа гудамжинд явж байсан эмэгтэйг дайраад унагаасан. Би нөхрийнхөө хамт гүйж очиход манай нохой зөрөөд хашааруугаа гүйгээд орсон. Би тухайн эмэгтэйг аваад гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Тухайн эмэгтэйг рентген зургийг авхуулсан, эхо-д харуулсан. Тэгээд галзуугийн тариаг нь тариулсан ба дүүргийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн эмэгтэйд нийт 50,250 төгрөгийн эм тариа авч өгсөн. Манай нохой нь Монгол банхар бөгөөд түүнийг 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш тэжээж байгаа. Манай гэрийнхэн өглөө гарахдаа нохойгоо сул тавьдаг. Харин орой ирээд уядаг юм. Тухайн эмэгтэйг нийт 4 удаа гэмтэл дээр аваачиж боолт хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн Д.Нийг хазаж биед баруун гарын сарвууны чигчий хурууны угийн шивнүүр ясны ташуу, зөрүүгүй хугарал, баруун гарын сарвуунд шарх, хэвлийн урд хананд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт зохих хамгаалалтгүй орхисон нөхцөлд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гэрийн тэжээвэр, сургуультай амьтдыг хамааруулах бөгөөд хамаарагдах ба орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг уяхгүй сул тавьсан, амны хамгаалалт хийгээгүй, харж хамгаалан аюулгүй байдлыг хангах үүрэгтэй этгээд хяналтынхаа гадна байлгаснаас аюулгүй байдал алдагдсан байхыг хэлдэг. Аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий этгээд нь амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйдээ санаатай, үүний улмаас бий болсон хохирол, хор уршигт болгоомжгүйгээр хандсан байдаг. Шүүгдэгч Б.Б нь орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн Д.Нийг хазаж биед баруун гарын сарвууны чигчий хурууны угийн шивнүүр ясны ташуу, зөрүүгүй хугарал, баруун гарын сарвуунд шарх, хэвлийн урд хананд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед: “...Дүүргийн  прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нт Эрүүл мэндийн даатгалын сангаас 241,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж гарсан байх тул тус тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Бээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/-ийг гаргасан байна.

Эрүүл  мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.

Хохирогч Д.Нт бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 241,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан бөгөөд дээрх хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Бээс уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд төлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Д.Н нь баримтаар 45,220 төгрөгийн хохирол баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирол төлбөрт 500,000 төгрөг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Д.Н нь ирээдүйд гарах гоо сайхны болон эмчилгээний зардлаа нэхэмжилж байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргйн улмаас шууд учирсан хохирол нөхөн төлсөн шийтгэх тогтоолоор гарах хохиролгүй болохыг дурдаж, хохирогч Д.Н нь өөрт учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ