Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/663

 

 

 

 

 

 

 

 

  2022          8          11                                      2022/ШЦТ/663

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран, 

улсын яллагч Ц.Хулан /томилолтоор/,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 2211 00000 1318 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогтой Нямсүрэнгийн Н.Б, регистрын дугаар ... гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 6А байрны 11 тоотод иргэн Г.Гтэй “эхнэр, хүүхдээ дарамталлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “зүүн төмсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун гуянд цус хуралттай, дээд уруулын салст, дээд уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б нь “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн гэрээсээ 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хөөгдсөн юм. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 24 минутын орчим өөрийн охин болох Нарангоотой уулзах гээд гэртээ очтол эхнэр Хэрлэнтуяагийн төрсөн ах болох Н.Б нь шууд намайг зодож эхэлсэн. Эмэгтэй хүнд эр бяраа гаргалаа, арчаагүй гөлөг гэр бүлийг минь доромжиллоо гээд байсан. Тэгээд 3 удаа миний төмсөг хэсэг рүү өвдөглөж, толгойг минь хананд савсан. Тэгээд унагааж миний гэдэс, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд намайг зайл гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Мөн миний уруулын дотор талд язарсан байна. Би Н.Б ах руу дүү Хэрлэнтуяагаа архи уулгахыг нь болиулаарай. Хадам ээж Сайнааг өөр дээрээ аваа, та хэд надад мөнгө өгч явуулж чадсан шиг ээжийгээ авч амьдар, дүү чинь бие дааж амьдарч сураг, охинтойгоо хоёулхнаа амьдарч сураг би садаа болохгүй яваад өгье гэсэн мессеж бичсэн. Би хадам ээж болон гэрийнхэнтэйгээ одоо энэ амьдарч байгаа байрыг түрээсэлж амьдардаг юм. Сүүлийн 10 жил хамт амьдарч байгаа юм. Би над руу дахиж битгий мессеж бичээрэй гээд дугаарыг нь блок хийчихсэн юм. Тэгсэн эр хүн шиг ярьсангүй гээд ийм зүйл боллоо. ...Миний зүүн гуя болон зүүн төмсөг хэсэг рүү 2-3 удаа өвдөглөсөн. Мөн миний нуруу, бөөр, гэдэс рүү хэд хэд өшиглөсөн. Мөн толгой хана руу 1-2 удаа савсан. Уруул хэсэг рүү нэг удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

- Гэрч Н.Хэрлэнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад тусдаа амьдарч байгаа нөхөр болох Г.Г нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 6А байрны 11 тоотод ирээд гаднаас хаалга балбаж нүдээд байсан. Энэ асуудлаас өмнө миний гар утас болон гэрийн түлхүүрийг аваад явсан. Тэгээд хаалга нүдээд охинтойгоо уулзана гээд байсан. Харин охин болохоор айгаад би уулзмааргүй байна гээд айгаад уйлаад байсан юм. Тэгээд би охин уулзахгүй гэж байна гэж хэлтэл охинд худлаа үг зааж өглөө, би охинтойгоо уулзмаар байна гээд байсан. Өмнө нь авсан байсан түлхүүрээр хаалга онгойлгох гэж оролдоод мөн утсаар залгаж онгойлгохгүй бол ална шүү гээд яриад байсан. Тэгээд охин бид хоёр айгаад өөрийн төрсөн ах болох Н.Б рүү мессеж бичиж дараа нь залгаж ярьсан. Би ахад та ойрхон явж байвал хүрээд ирээч Г.Г ирээд охинтойгоо уулзана гээд байна. Охин болохоор уулзахгүй гээд байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ах хүрээд ирсэн. Тэр хугацаанд Г.Г утасны цаанаас намайг дарамталж ярьсан. Би чамайг гэртээ оруулахгүй чи охинтойгоо уулзмаар байвал бид хоёр гараад очъё гэж хэлсэн. Тэгсэн чинь Г.Г заавал гэрт орно гэж хаалга балбаад түлхүүр тааруулах гэж оролдоод байсан. Би яагаад оруулаагүй вэ гэвэл би ээж охинтойгоо хамт амьдардаг. Тэгтэл Г.Г ээжийгээ энэ гэрээс явуул гээд байдаг. Орж ирэхээрээ элдэв бусаар харааж ерөөдөг, амар тайван унтуулдаггүй, шөнөжингөө байнгын залгадаг, гэрт орохоороо гэрийн тавилга нүдээд татаж чангаагаад унтуулдаггүй юм. Ийм болохоор нь би гэрт оруулах боломжгүй байгаад байдаг юм. Тэгээд ах ирээд хаалга онгойлго гээд онгойлготол Ган-Эрдэнийн хамт орж ирсэн. Тэгээд Г.Гд хандаж чи яагаад эхнэр хүүхдээ дарамтлаад байдаг юм бэ? салах гэж байгаа юм бол салсан шиг салаад энэ хүмүүсийг амар тайван орхиод өгөөч гээд Ган-Эрдэнийг заамдаж аваад гэдэс хэсэг рүү цохиж байгаа харагдсан. ...Тэгээд тэнд түс тас гээд бужигнаад унахаар нь охиныг айчих нь гээд том өрөө рүү орсон. Буцаж ирээд ахыг болиулсан. Намайг буцаж ирэх үед Г.Г газар эвхэрсэн байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8753 дугаартай: “...Г.Ган-Эрдэнийн биед зүүн төмсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун гуянд цус хуралттай, дээд уруулын салст, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь шинэ байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  19-20 дахь тал/,

- Яллагдагч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг очих үед Г.Г утсаар дүүг дарамталж байгаа бололтой яриад байсан. Тэгэхээр нь би Ган-Эрдэнийг “...юу болоод байгаа юм бэ, алив оръё...” гээд гэрт нь дагуулаад орсон. Би ах хүний хувиар Ган-Эрдэнийг “...чи яагаад байгаа юм бэ, эхнэр хүүхдээ айлгаад яваад байх юм...” гэж хэлтэл Г.Г өөдөөс “...танай гэрийнхэн намайг дарамталж мөнгө өгч хөөсөн...” гэхээр нь би “...зүгээр байгаарай...” гээд гараа далайтал Г.Г “...намайг зодоо, би зодуур даадаг хүн шүү...” гэсэн. Тэгэхээр нь би Ган-Эрдэнийн зүүн шанаа хэсэгт баруун тохойгоороо цохисон. Мөн тонгойхоор нь өвдгөөрөө гэдэс рүү нь өвдөглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 47 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Н.Бийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 6А байрны 11 тоотод иргэн Г.Гтэй “эхнэр, хүүхдээ дарамталлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “зүүн төмсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун гуянд цус хуралттай, дээд уруулын салст, дээд уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 6А байрны 11 тоотод иргэн Г.Гтэй “эхнэр, хүүхдээ дарамталлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “зүүн төмсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун гуянд цус хуралттай, дээд уруулын салст, дээд уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Г.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн гэрээсээ 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хөөгдсөн юм. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 24 минутын орчим өөрийн охин болох Нарангоотой уулзах гээд гэртээ очтол эхнэр Хэрлэнтуяагийн төрсөн ах болох Н.Б нь шууд намайг зодож эхэлсэн. Эмэгтэй хүнд эр бяраа гаргалаа, арчаагүй гөлөг гэр бүлийг минь доромжиллоо гээд байсан. Тэгээд 3 удаа миний төмсөг хэсэг рүү өвдөглөж, толгойг минь хананд савсан. Тэгээд унагааж миний гэдэс, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд намайг зайл гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Мөн миний уруулын дотор талд язарсан байна. Би Н.Б ах руу дүү Хэрлэнтуяагаа архи уулгахыг нь болиулаарай. Хадам ээж Сайнааг өөр дээрээ аваа, та хэд надад мөнгө өгч явуулж чадсан шиг ээжийгээ авч амьдар, дүү чинь бие дааж амьдарч сураг, охинтойгоо хоёулхнаа амьдарч сураг би садаа болохгүй яваад өгье гэсэн мессеж бичсэн. Би хадам ээж болон гэрийнхэнтэйгээ одоо энэ амьдарч байгаа байрыг түрээсэлж амьдардаг юм. Сүүлийн 10 жил хамт амьдарч байгаа юм. Би над руу дахиж битгий мессеж бичээрэй гээд дугаарыг нь блок хийчихсэн юм. Тэгсэн эр хүн шиг ярьсангүй гээд ийм зүйл боллоо. ...Миний зүүн гуя болон зүүн төмсөг хэсэг рүү 2-3 удаа өвдөглөсөн. Мөн миний нуруу, бөөр, гэдэс рүү хэд хэд өшиглөсөн. Мөн толгой хана руу 1-2 удаа савсан. Уруул хэсэг рүү нэг удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

- Гэрч Н.Хэрлэнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад тусдаа амьдарч байгаа нөхөр болох Г.Г нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 6А байрны 11 тоотод ирээд гаднаас хаалга балбаж нүдээд байсан. Энэ асуудлаас өмнө миний гар утас болон гэрийн түлхүүрийг аваад явсан. Тэгээд хаалга нүдээд охинтойгоо уулзана гээд байсан. Харин охин болохоор айгаад би уулзмааргүй байна гээд айгаад уйлаад байсан юм. Тэгээд би охин уулзахгүй гэж байна гэж хэлтэл охинд худлаа үг зааж өглөө, би охинтойгоо уулзмаар байна гээд байсан. Өмнө нь авсан байсан түлхүүрээр хаалга онгойлгох гэж оролдоод мөн утсаар залгаж онгойлгохгүй бол ална шүү гээд яриад байсан. Тэгээд охин бид хоёр айгаад өөрийн төрсөн ах болох Н.Б рүү мессеж бичиж дараа нь залгаж ярьсан. Би ахад та ойрхон явж байвал хүрээд ирээч Г.Г ирээд охинтойгоо уулзана гээд байна. Охин болохоор уулзахгүй гээд байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ах хүрээд ирсэн. Тэр хугацаанд Г.Г утасны цаанаас намайг дарамталж ярьсан. Би чамайг гэртээ оруулахгүй чи охинтойгоо уулзмаар байвал бид хоёр гараад очъё гэж хэлсэн. Тэгсэн чинь Г.Г заавал гэрт орно гэж хаалга балбаад түлхүүр тааруулах гэж оролдоод байсан. Би яагаад оруулаагүй вэ гэвэл би ээж охинтойгоо хамт амьдардаг. Тэгтэл Г.Г ээжийгээ энэ гэрээс явуул гээд байдаг. Орж ирэхээрээ элдэв бусаар харааж ерөөдөг, амар тайван унтуулдаггүй, шөнөжингөө байнгын залгадаг, гэрт орохоороо гэрийн тавилга нүдээд татаж чангаагаад унтуулдаггүй юм. Ийм болохоор нь би гэрт оруулах боломжгүй байгаад байдаг юм. Тэгээд ах ирээд хаалга онгойлго гээд онгойлготол Ган-Эрдэнийн хамт орж ирсэн. Тэгээд Г.Гд хандаж чи яагаад эхнэр хүүхдээ дарамтлаад байдаг юм бэ? салах гэж байгаа юм бол салсан шиг салаад энэ хүмүүсийг амар тайван орхиод өгөөч гээд Ган-Эрдэнийг заамдаж аваад гэдэс хэсэг рүү цохиж байгаа харагдсан. ...Тэгээд тэнд түс тас гээд бужигнаад унахаар нь охиныг айчих нь гээд том өрөө рүү орсон. Буцаж ирээд ахыг болиулсан. Намайг буцаж ирэх үед Г.Г газар эвхэрсэн байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8753 дугаартай: “...Г.Ган-Эрдэнийн биед зүүн төмсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун гуянд цус хуралттай, дээд уруулын салст, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь шинэ байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  19-20 дахь тал/,

- Яллагдагч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг очих үед Г.Г утсаар дүүг дарамталж байгаа бололтой яриад байсан. Тэгэхээр нь би Ган-Эрдэнийг “...юу болоод байгаа юм бэ, алив оръё...” гээд гэрт нь дагуулаад орсон. Би ах хүний хувиар Ган-Эрдэнийг “...чи яагаад байгаа юм бэ, эхнэр хүүхдээ айлгаад яваад байх юм...” гэж хэлтэл Г.Г өөдөөс “...танай гэрийнхэн намайг дарамталж мөнгө өгч хөөсөн...” гэхээр нь би “...зүгээр байгаарай...” гээд гараа далайтал Г.Г “...намайг зодоо, би зодуур даадаг хүн шүү...” гэсэн. Тэгэхээр нь би Ган-Эрдэнийн зүүн шанаа хэсэгт баруун тохойгоороо цохисон. Мөн тонгойхоор нь өвдгөөрөө гэдэс рүү нь өвдөглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б нь “эхнэр, хүүхдээ дарамталлаа” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “зүүн төмсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун гуянд цус хуралттай, дээд уруулын салст, дээд уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Г.Ган-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Н.Бийн идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Хохирогч Г.Г “...нэхэмжлэх зүйлгүй...” /хавтаст хэргийн  46 дахь тал/ гэх тул шүүгдэгч Н.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ