Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/662

 

 

 

 

 

 

 

 

  2022          8          10                                      2022/ШЦТ/662

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Ю.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Ад холбогдох эрүүгийн 2211000001248 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ю.А, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ю.А нь согтуугаар 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Аийн эзэмшлийн 90-07 УНУ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн урд салхин шилийг цохиж хагалсны улмаас 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Ю.А нь “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Харин хохирлын хувьд 350, 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

- Хохирогч О.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 сарын 18-ны шөнийн 03 цагийн орчимд Чикаго баарнаас гараад дуудлагын жолооч дуудаад удалгүй дуудлагын жолооч ирсэн. Тэгээд Чикаго баарны зогсоолоос хөдлөөд тухайн баарны ард байрлах засмал замруу ороод 10 км цагийн хурдтай явж байх шиг байсан тэгсэн зүс таних залуу миний машины хамар хэсэгт хоёр удаа цохиод бас урд салхины шил хэсэг рүү гараараа хоёр удаа цохиж миний салхины шилийг хагалсан тэгсэн миний машиныг унаж байсан дуудлагын жолооч буугаад юу болж байна гэж асуусан тэгсэн миний машины шилийг хагалсан залуу дуудлагын жолооч дээр хүрч ирээд чи хүн дайрлаашдээ гээд заамдаж аваад боосон тэгээд тэр маргалдаж байгаад удалгүй дуудлагын жолооч цагдаа дуудсан. 2022 оны 5 сарын 18-ны өдөр би миний шилийг хагалсан залуу болох Ю.Атэй гар утсаар яриад би маргааш хөдөө явна хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөдөг шил хагалсан асуудалаа яах вэ гэсэн Аптангэрэл би дүүтэйгээ яриад машины шилийг чинь солиод өгье гэсэн хэрвээ солиод өгвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн. Тэгсэн удалгүй миний машины урд шилийг хагалсан залуугийн дүү гэх хүн ирээд машины урд шилийг сольж өгөөд явсан. Би хэдэн төгрөгөөр миний машины урд шилийг сольсон гэдгийг мэдэхгүй байна би дансаар болон билэн мөнгө аваагүй Ю.А өөрөө тооцоогоо хийсэн байх. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй би хохиролгүй болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

- Дамно компанийн автоамшины салхины шилийг 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн тайлан /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- Яллагдагч Ю.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Шөнийн 04 цагийн орчимд тухайн баар хаагаад баарнаас гараад хойд төв зам руу такси барихаар Төгсөөгийн хамт алхаж байсан. Тэгээд цагаан өнгийн приус 41 загварын машин шороон зам дээр ойрхон тулж ирээд тоормос гишгээд байсан. Тэгэхээр нь яаж яваад байгаа юм бэ гэхэд хариу хэлэхгүй дахиад тулж ирээд тоормос гишгээд байхаар нь нөгөө машины жолоочийг согтуу хүн байна гэж бодоод би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор уур хүрээд урд салхин шилэн дээр нь хоёр удаа цохисон. Шил нь хагарсан. Тэгсэн машины жолооч бууж ирээд яагаад шил цохиод хагалж байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь дайрлаа шдээ гээд хэсэг хугацаанд маргалдсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би цагаан өнгийн приус 41 загварын тээврийн хэрэгслийн урд салхин шилийг 250,000 төгрөгөөр аваад ажлын хөлс 30,000 төгрөг өгч солиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ю.А нь согтуугаар 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Аийн эзэмшлийн 90-07 УНУ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн урд салхин шилийг цохиж хагалсны улмаас 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Ю.А нь согтуугаар 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Аийн эзэмшлийн 90-07 УНУ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн урд салхин шилийг цохиж хагалсны улмаас 350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

- Хохирогч О.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 сарын 18-ны шөнийн 03 цагийн орчимд Чикаго баарнаас гараад дуудлагын жолооч дуудаад удалгүй дуудлагын жолооч ирсэн. Тэгээд Чикаго баарны зогсоолоос хөдлөөд тухайн баарны ард байрлах засмал зам руу ороод 10 км цагийн хурдтай явж байх шиг байсан тэгсэн зүс таних залуу миний машины хамар хэсэгт хоёр удаа цохиод бас урд салхины шил хэсэг рүү гараараа хоёр удаа цохиж миний салхины шилийг хагалсан тэгсэн миний машиныг унаж байсан дуудлагын жолооч буугаад юу болж байна гэж асуусан тэгсэн миний машины шилийг хагалсан залуу дуудлагын жолооч дээр хүрч ирээд чи хүн дайрлаа шдээ гээд заамдаж аваад боосон тэгээд тэр маргалдаж байгаад удалгүй дуудлагын жолооч цагдаа дуудсан. 2022 оны 5 сарын 18-ны өдөр би миний шилийг хагалсан залуу болох Ю.Атэй гар утсаар яриад би маргааш хөдөө явна хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөдөг шил хагалсан асуудалаа яах вэ гэсэн Аптангэрэл би дүүтэйгээ яриад машины шилийг чинь солиод өгье гэсэн хэрвээ солиод өгвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн. Тэгсэн удалгүй миний машины урд шилийг хагалсан залуугийн дүү гэх хүн ирээд машины урд шилийг сольж өгөөд явсан. Би хэдэн төгрөгөөр миний машины урд шилийг сольсон гэдгийг мэдэхгүй байна би дансаар болон билэн мөнгө аваагүй Ю.А өөрөө тооцоогоо хийсэн байх. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй би хохиролгүй болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

- Дамно компанийн автоамшины салхины шилийг 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн тайлан /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- Яллагдагч Ю.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Шөнийн 04 цагийн орчимд тухайн баар хаагаад баарнаас гараад хойд төв зам руу такси барихаар Төгсөөгийн хамт алхаж байсан. Тэгээд цагаан өнгийн приус 41 загварын машин шороон зам дээр ойрхон тулж ирээд тоормос гишгээд байсан. Тэгэхээр нь яаж яваад байгаа юм бэ гэхэд хариу хэлэхгүй дахиад тулж ирээд тоормос гишгээд байхаар нь нөгөө машины жолоочийг согтуу хүн байна гэж бодоод би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор уур хүрээд урд салхин шилэн дээр нь хоёр удаа цохисон. Шил нь хагарсан. Тэгсэн машины жолооч бууж ирээд яагаад шил цохиод хагалж байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь дайрлаашдээ гээд хэсэг хугацаанд маргалдсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би цагаан өнгийн приус 41 загварын тээврийн хэрэгслийн урд салхин шилийг 250,000 төгрөгөөр аваад ажлын хөлсийг 30,000 төгрөг өгч солиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ю.Аийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэмт этгээд санаатай үйлдлээрээ бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулж, зориулалтаар нь ашиглах боломжгүй болгохыг “устгах”, харин тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй боловч тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтойг “гэмтээх” гэсэн ойлголтод хамааруулна. 

Бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирснаар тухайн гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогдох материаллаг бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Шүүгдэгч Ю.А нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт “...нийт хохирлын хэмжээг 280,000 төгрөг болсон...” тухай мэдүүлдэг ч хавтаст хэрэгт авагдсан шил солиулсан гэх зардлын баримт /хавтаст хэргийн 41 дэх тал/ нь тамга тэмдэг байхгүй зарлагын баримт байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, шүүгдэгчийн маргаж байгаа үйл баримт тогтоодохгүй байна гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Ю.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч О.А нь “...Машины урд шилийг сольж өгөөд явсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хохиролгүй болсон...” /хавтаст хэргийн 10 дахь тал/ гэх тул шүүгдэгч Ю.Аийг бусдад төлөх төлбөргүй байна.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ю.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар гаргах санал, дүгнэлтэнд “...шүүгдэгч Ю.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангиийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ю.Аийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Шүүгдэгч Ю.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ад оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ