Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2018/00715

 

 

 

 

 

 

 

 

 

201******* ******* 03 13*******/ШШ201*******/00*******15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг *******-******* тоотод оршин суух, ЖЮ6*******42**************1 регистрийн дугаартай, овогт гийн ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *******-р баг 5*******-******* тоотод оршин суух, ЖВ*******10**************************** регистрийн дугаартай, овогт гийн *******д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4**************0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 201******* оны 4 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Сонинбилэгт, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ганчулуун, нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эзэмшилд байдаг 20-*******2 улсын дугаартай маркийн автомашиныг Д.******* нь 2016 оны ******* сарын 29-ний өдөр худалдаж авна гээд аваад явсан. Намайг байхгүй үед хүү д 230000 төгрөг өгөөд машиныг аваад явсан байсан. Манай машин 2001 онд үйлдэрлэгдсэн, 15 хүний суудалтай бөгөөд одоо зах зээл дээр *******-9 сая төгрөгийн үнэлгээтэй байна. Би өөрийн машиныг 5 сая төгрөгөөр үнэлж нэхэмжлэлээ гаргаж байна. Манай хүүд өгсөн 230000 төгрөгийг хасаад 4**************0000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Сонинбилэгт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б. нь 20-*******2 улсын дугаартай маркийн автомашинаа он залуу УАЗ-469 маркийн машинаар солих эсвэл үнэ тохиролцож худалдах сонирхолтой байсан. ******* машиныг авах хүсэлтэй байгааг ах , хүү нараасаа мэдсэн. Хүү нь машинаа т 1500000 төгрөгөөр худалдахаар болсноо хэлсэн. д машинаа худалдаж болохыг зөвшөөрсөн хэдий ч худалдсан үнийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь, нэхэмжлэгч 2015 онд 6 сая төгрөгөөр худалдаж авсан Mazda Deima маркийн машинаараа уг машиныг сольж авсан байдаг. ******* машиныг аваад 230000 төгрөг д өгсөн, өөр мөнгө өгөөгүй. ******* нь г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь машиныг хямдхан авахаар тохирсон байдаг. Уг автомашин ийн нэр байдаг учир худалдах эрхгүй юм. *******д машинаа 900000 төгрөгөөр зарсныг сүүлд мэдсэн гэдэг. ******* уг автомашиныг цааш нь өөр хүнд зарсан байх тул машинаа буцаан авах боломжгүй болсон. Иймд машины үнээс д өгсөн 230000 төгрөгийг хасаад 4**************0000 төгрөг нэхэмжилнэ. ******* сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссоор 2001 онд үйлдвэрлэгдсэн, 20******* онд Монгол улсад орж ирсэн маркийн автомашины зах зээлийн жишиг үнийг гаргуулахад *******00000 төгрөгөөр үнэлэгдсэн. Албан ёсны эрхтэй үнэлгээний газрууд машин нь байхгүй бол үнэлэхгүй гэсэн. Иймд Д.*******гээс машины үнэ 4**************0000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ийн хүү ирээд маркийн автомашиныг 2 сая төгрөгөөр авах уу гэхэд нь зөвшөөрөөгүй. Гэтэл дахин надтай уулзаад 1500000 төгрөгөөр авчих гэсэн. Тэгэхээр нь би машиныг унаж үзэхэд кроп нь муудсан, тэнхлэг нь хазайсан, доод талын бэхэлгээ зад үсэрсэн, арын том цонх хагарчихсан муу машин байсан учир 900000 төгрөгөөр авья гэхэд зөвшөөрсөн. Бичиг баримт нь хаана байгаа вэ гэхэд ахын хашаанд байгаа гэсэн. яаралтай мөнгөний хэрэг байна гээд тэр өдрөө 1*******000 төгрөг авсан. Дараа нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөхдөө 200000 төгрөг авсан. Нийт 3*******000 төгрөг д өгсөн. нь надад аавдаа 1500000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлээрэй гэсний дагуу би т 1500000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх вэ гэсэн. Би нэг үхэр өгье гэхэд зөвшөөрсөн. Тэр жилээ миний бие эмчилгээнд яваад үхрийг нь авчирч өгч чадаагүй. Тэгээд бид 2 ярилцаад дараа жил нь авахаар тохирсон боловч би Багануур дүүрэгт ээжийгээ сахиад мөн үхрээ өгч чадаагүй. 201******* оны эхээр над уруу залгаад шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье гэсэн. гээс машиныг авахдаа өөрийнх нь машин мөн эсэхийг асуухад аав миний машиныг зараад энэ машиныг авсан, би зарах эрхтэй гэсэн. Би сүүлд т машиныг 1500000 төгрөгөөр биш 900000 төгрөгөөр худалдан авснаа хэлсэн. Уг машин 50 км яваад эвдэрсэн тул дорж гэж хүн сонирхоод байхаар нь 1100000 төгрөгөөр худалдсан. дорж тус машиныг эд ангиар нь задлах гэж худалдаж авсан. Машиныг эвдрэхэд д 3*******000 төгрөгөө өгөөд машинаа ав гэж хэлж байсан. Гэтэл миний мөнгийг ч өгөөгүй, машинаа буцааж ч аваагүй. Би машины үнэ 900000 төгрөгнөөс 3*******000 төгрөг төлсөн учир 540000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. ******* сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын үнэлгээ болон нэхэмжлэгчийн үнэлгээг алиныг нь ч хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.

 

Нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Д.*******гээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4**************0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний эзэмшилд байдаг 20-*******2 улсын дугаартай маркийн автомашиныг Д.******* нь 2016 оны ******* сарын 29-ний өдөр худалдаж авсан, хүү д 230000 төгрөг төлсөн учир машины үнэ 4**************0000 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэж буй үндэслэлээ ...ийн хүү тэй тохиролцон автомашиныг 900000 төгрөгөөр худалдан авч 3*******000 төгрөг төлсөн, үлдэх 540000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, ...уг машины кроп нь муудсан, тэнхлэг нь хазайсан, доод талын бэхэлгээ задарсан, арын том цонх хагарчихсан муу машин байсан учир 5 сая төгрөг хүрэхгүй, ...эвдэрсэн машиныг нь 1100000 төгрөгөөр доржид худалдсан ... гэж тайлбарлаж мэтгэлцдэг.

Хариуцагч Д.*******гийн шүүхэд гаргасан тайлбар, гэрч Д.гийн мэдүүлгээс үзэхэд Д. нь Д.*******тэй харилцан тохиролцон 20-*******2 улсын дугаартай маркийн автомашиныг 900000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдож байгаа боловч авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар 20-*******2 улсын дугаартай маркийн автомашины өмчлөгч нь гийн байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх бөгөөд Д.гийн хувьд Б.ийг төлөөлөх эрхтэй байсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Д.д нэхэмжлэгч Б.ийг төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийх эрх үүсээгүй байхад хариуцагч Д.*******тэй хэлцэл хийжээ.

Гэвч нэхэмжлэгч Б. нь өөрийн хүү Д.гээр дамжуулан хариуцагч Д.*******д 20-*******2 улсын дугаартай маркийн автомашин худалдсан талаар маргадаггүй боловч автомашины үнийн талаар маргаан гаргаж байх тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэл ямар байсныг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу аливаа гэрээний санал нь нэг талын гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл байдаг бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.

Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б. нь автомашинаа ямар үнээр худалдах санал гаргасан нь тодорхойгүй, хариуцагч Д.******* нь Б.ийн саналыг авахгүйгээр Д.гийн гаргасан хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрч хэлцэл хийсэн нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2-т заасны дагуу гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байх ёстой. Гэтэл талууд гэрээний гол нөхцөл болох автомашины үнэ болон түүнийг тодорхойлох журмын талаар тохиролцоогүй болох нь тогтоогдож байх тул Б., Д.******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа ...20-*******2 улсын дугаартай маркийн автомашиныг М.доржид 1100000 төгрөгөөр худалдсан... гэж, гэрч М.дорж шүүхэд гаргасан мэдүүлэгтээ ...2016 оны 11 сард Д.*******гээс ... автомашиныг 1100000 төгрөгөөр худалдаж авсан, эвдрэл ихтэй машин байсан учир хөдөлгөж чадаагүй, ...өөр хүнд сэлбэгэнд 1000000 төгрөгөөр худалдсан... гэж тус тус мэдүүлдэг.

Дээрх тайлбар, мэдүүлгээс үзэхэд Д.******* нь Б.ийн өмчлөлийн автомашиныг бусдад дамжуулан худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болно.

Гэвч нэхэмжлэгч нь автомашиныг буцаан авах боломжгүй учир автомашины үнийг нэхэмжилнэ гэж тайлбарладаг. Мөн хариуцагч нь уг автомашиныг бусдад шилжүүлэн үрэгдүүлсэн байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг үүснэ.

Нэхэмжлэгч Б. нь 20-*******2 улсын дугаартай маркийн автомашиныг 5000000 /таван сая/ төгрөгөөр үнэлж нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ******* сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссоор автомашиныг үнэлүүлэхэд *******00000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч тал дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн *******, 9 дүгээр зүйлд Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын асуудлыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг нь хөрөнгийн үнэлгээний тайлан байна гэж тодорхойлсон, мөн хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтанд заасан байна.

******* сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын үнэлгээ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон бичгийн нотлох баримт болохоос тухайн автомашиныг үнэлсэн хөрөнгийн үнэлгээ гэж үзэх боломжгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан дээрх шаардлагыг хангахгүй байна. Иймд ******* сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын үнэлгээг баримтлах боломжгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч тал 5000000 төгрөгийн үнэлгээтэй автомашин байсан болохыг, 5000000 төгрөгөөр автомашиныг худалдсан гэдгээ шүүхэд нотолж чадаагүй, нотолсон баримтыг ирүүлээгүй байх тул хариуцагчаас 5000000 төгрөг гаргуулах үндэслэлгүй юм. Харин хариуцагч Д.*******гээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1100000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Д.д төлсөн гэх 230000 төгрөгийг автомашины үнээс хасч тооцон нэхэмжлэлээ гаргажээ. Харин хариуцагч Д.******* нь 3*******000 төгрөгийг Д.д төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч 3*******000 төгрөг төлснөө баримтаар нотолж чадаагүй болно. Иймд гэрч Д.гийн мэдүүлгийг үндэслэн 2*******000 төгрөгийг хариуцагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1100000 төгрөгөөс хасч тооцон *******40000 төгрөгийг Д.*******гээс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 11******* дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******гээс үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгийн үнэ *******40000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3930000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 912*******0 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 24*******10 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан ******* хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.******* дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ