Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 121

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа,   

улсын яллагч П.Нархажид,

хохирогч Ж.Бадамцэцэг, түүний өмгөөлөгч Д.Ганчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднаанямбуу,

шинжээч эмч Ө.Сарангэрэл, Л.Баттулга,

шүүгдэгч Г.Санжид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Гүрбазарын Санжидад холбогдох эрүүгийн 2015 2501 2876  дүгээр хэргийг 2016  оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн 12 дугаар гудамж 4 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж, 2005 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, мөн Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, 8 жил 1 сар хорих ял оногдуулахаар тогтоосон, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн НЧ66101214 дугаартай, Боржигин овогт Гүрбазарын Санжид.

Шүүгдэгч Г.Санжид нь 2014 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг 14-809 тоотод хамтран амьдрагч Ж.Бадамцэцэгт хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн 2015 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд удаа дараа зодож, заналхийлж, хутга мэс ирлэж айлган сүрдүүлж, бэлгийн харьцаанд орохыг шаардаж үсдэж, хазах зэргээр байнга тарчлаан зовоосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Г.Санжидын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ хэрэг 2015 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумаас үүдэлтэй. Ж.Бадамцэцэг Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд цайны газартай юм. Тэр цайны газарт Ж.Бадамцэцэгийн хүүтэй хамт өргөтгөл хийж байхдаа багаж авах зорилготой ортол хохирогч хаалгаа хаагаад утсаар яриад сууж байсан. Би ороод “хаалгаа хааж түгжээд хэнтэйгээ, юу яриад байдаг юм” гэж хэлээд багаж аваад гарсан. Тэгтэл удалгүй н.Буянхишиг гэдэг цагдаа ирээд “Ж.Бадамцэцэг гэдэг хүнийг та дарамтлаад байна гэж дуудлага ирлээ” гэж ирсэн. Тэгэхэд Ж.Бадамцэцэгийн хүү хамт байсан “тийм зүйл болоогүй” гэж хэлэхэд цагдаа яваад өгсөн. Тэр орой н.Буянхишиг цагдаа ирээд “ерөөсөө таныг аваад явъя, Ж.Бадамцэцэг гуай дахиад дарамтлаад сүрдүүлээд байна гэж дуудлага өгсөн” гэж хэлээд намайг хүүтэй нь хамт цагдаагийн хэсэг рүү аваад явсан. Удалгүй Ж.Бадамцэцэг ирээд хүүг нь хамт явлаа гэж тэр хавиар нэг хэрүүл хийгээд, хүүгээ аваад явсан. Би эмэгтэй хүнийг хүндэтгэж, хайрладаг. Энэ хүнийг цохиж зодоод, дарамтлаад, айлгаж сүрдүүлээд байсан асуудал байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Бадамцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2013 оны 10 дугаар сараас эхлээд Г.Санжидтай хамт амьдарч эхэлсэн. 2014 оноос ааш зан нь өөрчлөгдөж, ёс бусаар бэлгийн харьцаанд орохыг шаардах болсон. Орохгүй гэхээр уурлаж, шөнөжингөө унтуулахгүй тамалдаг, мөн хөгшин авгай минь юундаа маяглаад байгаа юм, чамтай унтах сонирхолгүй байна. Чинийх суначихсан байна гэх зэргээр шоглож тохуурхдаг. Тэгээд хүчээр бэлгийн харьцаа үйлдэхээр дарж авдаг болсон. Би энэ хүнтэй эвээр ярьж үзсэн. Яагаад ингээд байдаг юм гэхээр би шоронд байхдаа анус руу хийж дур тавиад сурчихсан юм гэж надад хэлсэн. Би энэ хүнтэй амьдраад цайны газар, дэлгүүр хүртэл худалдаж авсан. Урьд нь амьдралдаа алдаж шорон оронд орж явсан хүн, одоо хүн шиг амьдраад өөд нь дээш нь татаад амьдрах юм болов уу гэтэл тийм ч юм байхгүй, бэлэн юман дээр бэлэнчилж амьдраад намайг эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамтанд оруулсан. Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд би цайны газар аваад тэнд өргөтгөл хийж байхад манай хүү бас байсан. Тэр өдөр би хаалгаа хаагаад утсаар яриад сууж байхад гаднаас орж ирээд намайг “хэнтэй юугаа хийгээд байдаг юм” гэж хэлээд араас өшиглөөд намайг гарч гүйхэд араас алхаараа хальт цохьсон. Тэгээд би гарч гүйгээд цагдаагийн газар өргөдөл өгсөн. Тэгээд Хэнтий аймгийн цагдаагийн газар энэ хэргийг шалгаж эхэлсэн. Үүнээс болоод маш их хэрэлддэг болсон. “Шүүх цагдаа гэх юм бол чамайг тамалж ална, ганц хүүгийн чинь амьдарлаар тоглоно” гэж хэлсэн. Би Г.Санжидаас айгаад ганц хүү Турк руу хүртэл явуулсан. Ганц хүүдээ энэ талаар мэдэгдэхийг хүсээгүй. Би хүүгээ явуулчихаад энэ асуудлыг нэг мөр нэг тийш нь шийдье гэж бодсон. Би энэ хүнтэй Их засгийн 54 дүгээр байрны 15 тоотод хамт амьдарч байгаагүй. Би өвчтэй эгчтэйгээ амьдарч байсан. Би цагдаагийн байгууллагад энэ хүнийг олоод бариад аваачээ гэж хэлж байсан. 2015 оны 02 дугаар сард надтай утсаар яриад Ногоон дарь эхээ Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумаас очиж авмаар байна гэхээр нь би өөрөө очиж авч өгье гэж хэлсэн. Тэр үед би тэндээс нэг гэрийн мод авчрах ёстой байсан. Тэгээд шуудангийн автобусаар хамт явсан. Очоод нэг ор дэрэнд унтаагүй. Би энэ асуудлаа шийдүүлэх гээд Г.Санжидыг цагдаа нарт өөрөө барьж өгсөн. Тэгээд Г.Санжидыг гарч ирлээ гэхээр нь айгаад хамгаалах байранд очсон. Би энэ хүнээс айдаг, зан ааш нь хэцүү, шөнө орой уурлаад хутга, цүүц ирлээд суучихдаг. Цүүцээ энэ хүн өөрөө гараараа хийсэн. Яах гэж байгаа юм гэтэл чамайг цохиж ална гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Би 2012 онд найзруугаа өөрийн 99116571 дугаараас залгах гэж байгаад дугаар андуураад нэг эрэгтэй хүнрүү залгачихсан чинь тэрнээс хойш тэр эрэгтэй надруу байнга залгаад бид хоорондоо холбоотой болсон юм. Тухайн үед Санжид өөрийгөө “би хөдөө Хэнтий аймагт мал малладаг хүн” гэдэг байсан. Ингээд утсаар холбогдоод  сүүлдээ Багануурын хорих ангид ял эдлэж байгаа талаар мэдсэн. Би Санжид дээр эргэлтээр очиж хувцас хунар, эм тариа аваачиж өгч байсан. 2013 оны 9 сард Санжид хорихоос суллагдаад “би Улаанбаатар хотод ирсэн байна, надад очих ах дүү алга, ажил олдохгүй хэцүү байна, чамтай уулзмаар байна” гээд  Баянзүрх дүүргийн 28 хороо Хужирбуланд манай гэрт ирсэн. Санжид манайд ирэхдээ үе мөчний өвчтэй, биеээр нь хаван гүйсэн байдалтай ирээд би хувийн Фортуна гэдэг эмнэлэгт хэвтүүлж 560.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж ямар нэг ажил төрөл хийлгэлгүй гэртээ өвөлжүүлсэн. 2014 оны 5 сараас манай монгол гэрийн үйлдвэрт гэрийн мод зөөдөг 67-096 УБН улсын дугаартай Бонго маркийн машиныг барьж ажилладаг болсон. Ер нь цагийн бие даасан ажил хийх их дургүй байсан. Санжид бид 2 хамтран амьдраад 2 жил болсон юм. Санжид ажлаас болоод л уурлаж, ажил хийх сонирхолгүй, ажил хийж амьдрах сонирхолгүй, хүнтэй ярьдаггүй, дотогшоо уурладаг байсан. 2014 оны 4 сараас эхлээд уур уцаар нь ихсэж 1 сарын хугацаатай алга болоод Багануур яваад өгдөг байсан. Тэгээд л гэнэт хүрч ирээд “би дахиж тэгэхгүй, энэ тэр гээд л гуйгаад л хамт амьдарна. Би Санжидтай анх 2014 оны 5 сард БЗД 28 хороо Хужирбуланд бэлгийн харьцаанд орж эхэлсэнба Санжид бэлгийн ажил хийхдээ их зэрлэгээр хүнийг тамлаж, цээж нуруугаар хазаж, үсдэж зулгааж, өвтгөж намайг орилж хашгируулж дур хүслээ хангадаг байсан. Мөн миний анусруу шулуун гэдсээр бэлгийн ажил хийдэг байсан. Би Санжидаас “Чи яагаад ингээд байдаг юм бэ?” гэхээр “би шоронд ингэж сурсан юм, энэ зангаа тавьж чадахгүй байна” гэдэг байсан. Би Санжидыг бэлгийн харьцаанд ороход нь дургүйцдэг байсан. Тэгээд л Санжид уурлаад зодож цохьдог байсан. Би энэ талаар ямар нэг хүнд хэлж байгаагүй. Учир нь хөгширсөн хойноо яршигдаа гэж боддог байсан. Санжидаас битгий ингэ, одоо боль гээд зөндөө гуйдаг байсан. Ингээд 2015 оны 5 сард бие өвдөөд цагаан мах эргэдэг болоод Хөх хотруу эмчилгээнд явж эмчилгээ хийлгэж үр дүнтэй болсон. Тэрнээс хойш би дахиж бэлгийн харьцаанд ороогүй. Тэрнээс болоод зан авир нь их харгис болж дарамт нь ихэссэн. 2015 оны 9 дүгээр сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумруу явсан юм. Цэнхэрмандалд би цайны газар ажиллуулдаг байсан юм. Тэгээд Санжидтай хамт байж байгаад зодуулж зан ааш нь бүр аймаар болсон. Бэлгийн харьцаанд орохыг шаарддаг болсон. Тэгээд би сумын цагдаад мэдэгдэж өргөдөл гаргаж өгсөн. ...Ер нь бол ганц нэг хөхөрсөн байсныг бол манай эгч, дүү нар мэддэг байсан ба би бие өвдөөд юм хуманд цохьчихсон юм гээд хэлчихдэг байсан. Сүүлийн үед л гадарладаг болсон байх. Хоёулхнаа байгаа үедээ харгис зан авираа их гаргадаг байсан....Би урьд гаргаж өгсөн хохирлын тооцоо нэхэмжлэл 12.000.000 төгрөг болсон ба уг мөнгөнөөсөө би Санжидын машиныг зарж 1.500.000 төгрөгийг л авсан ба одоо би Санжидаас 5.000.000 төгрөг авчихвал би өргөдлөө буцааж татаад авчихмаар байна. Би Санжидыг заавал шоронд явуулчихъя гэсэн санаа бодол алга. Би хохирлоо л барагдуулчихаад Санжидтай тохироод энэ асуудлыг хаалгамаар байна. Бие махбодийн хохирлоо больё гэж бодож байна. ...2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөнгөтэй цүнхийг маань булаагаад хашаанд түлхэж унагаад өшиглөөд зугтсан. Би тэр оройгоо шүүх эмнэлгийн хамгаалах байранд очиж 2 хоносон. Эндээс гараад Зайсангийн хамгаалах байранд 7 хоносон юм. Миний зүрх өвдөөд гадуур эмчилгээ хийлгэх гээд гарсан юм. ...Санжид намайг ер нь ганцаараа байх үед сэтгэл, санааны дарамтанд байлгаж гадагш гаргах дургүй, гадагш явбал байнга дагаж явдаг байсан. Уурласан үедээ нэг ч үг дуугарахгүй, хутга ирлэж удаан хугацаагаар суудаг. Тэр үед нь би айгаад зүрхнийхээ эмийг уугаад эхэлдэг. Гэрт байх үед намайг хүсэлгүй байх үед барьж аваад бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Эсэргүүцэх юм бол үсдэж цохиж авдаг. Энд тэндээс их хаздаг. Бэлгийн харьцаанд орсоны дараа инээж тавладаг. Санжид бэлгийн харьцаанд орохдоо голдуу шулуун гэдсээр бэлгийн харьцаанд ордог. Аль болох тамлаж зовоож байж л намайг орилж хашгирч байдал өөрт нь гоё юм шиг санагддаг юм билээ. Энэ байдлаа хэлэхдээ шоронд байхдаа байнга секс кино үздэг байсан гэж ярьдаг. Заримдаа хэд хоногоор яасан нь мэдэгдэхгүй Багануур руу явчихдаг байсан. Би нэг удаа бас өвчин авч байсан хэлсэн чинь уурласан. Би үүнийгээ хувийн эмнэлэгт үзүүлээд эмчилгээний заавар аваад гэрээрээ эмчлүүлээд зүгээр болсон. 2014 оны 8 сард Санжид өөрийн гараар урт цүүц хийгээд машиныхаа суудал доор хийгээд байнга авч явах болсон. Би тэгэхээр нь “чи үүгээр яах гэж байгаа юм бэ” гэхэд “дургүй хүргэвэл чамайг алах гэж байгаа юм” гэж хэлж байсан. Мөн шаргал иштэй хутгыг байнга ирлэдэг байсан. 2015.4 сараас хойш надад хандаж байгаа хандлага нь өөрчлөгдөөд хэл амаар доромжлох асуудал нь улам ойртоод өө сэв л гарвал биед хүрэх нь улам ихэсээд ирэхээр нь цагдаад хандахгүй бол болохгүй нь гэсэн сэтгэгдэл төрсөн юм.” гэх мэдүүлэг,

 /1хх-ийн 56-58, 85, 149, 202-203 дугаар тал/

 

            Гэрч Г.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “…Г.Санжид ах маань алдаж онож явсан архи, тамхи хэрэглэдэггүй төлөв томоотой, уян зөөлөн сэтгэлтэй, хүнд их тусархуу, олон эмэгтэй дүү нартай байсан учраас цайлган цагаан сэтгэлтэй дүү нартаа халамжтай хүн байгаа юм. Урьд өмнө зургаан дагавар хүүхэдтэй хүнтэй гэр бүл болж амьдарч байсан ба хүүхдүүд нь халамжтай өөрийн хүүхдүүд шиг ханддаг байсан. Ах маань өмнөх эхнэрийнхээ хүүхдийн өмнөөс хүртэл ял авч байсан. Учир нь Санжид ахын машинаар хүүхдүүд гэмт хэрэг үйлдээд машины эзэн гэдгээр нь Г.Санжид ахыг шүүхээр шийтгэсэн юм. Ингээд ял эдэлж байхад эхнэр нь элэгний церроз өвчнөөр нас барсан юм. Г.Санжид ах өмнөх эхнэрээсээ С.Ариунаа гэдэг одоо 11 дүгээр ангийн нэг охинтой. Охин нь урьд эхнэрийнх нь хүү ах дээрээ Багануурт байдаг юм. Надтай байнгын холбоотой байдаг. Хамт байгаа ах нь өвчтэй тэр ахыгаа асарч хамт байдаг юм. Ах маань зовлон үзэж ядарч яваа хүн байгаа юм. Гэхдээ амьдралыг болгохын төлөө байдаг ажил төрөл голохгүй юу ч хамаагүй хийдэг гарын ур дүй  сайтай уужуу тайван сэтгэлтэй хүн байгаа юм. Ж.Бадамцэцэг нь миний ах Г.Санжидтай 2013 оны 08 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа хүн байгаа юм. Миний харж байснаар Ж.Бадамцэцэг нь миний ахад хань болохооргүй хүн байсан. Учир нь ах маань Бадамцэцэгт хөөгдчихлөө гээд хэд хэдэн удаа зардлын мөнгөгүй унаанд дайгдаад ирэхээр нь би зардал мөнгийг нь өгөөд ахыгаа тосч авдаг байсан. Ахыг маань хотод өвлийн хүйтэнд хүртэл хөөж явуулаад ах маань гудамж талбайгаар хонож байсан гэдэг. Тэгээд хэд хоногийн дараа Бадамцэцэг өөрөө ирээд ахыг аваад явдаг ба юмаа хийлгэж байгаад л хөөгөөд явуулчихдаг байсан. Над руу байнга утасдаж ахыгаа ав гэж хэлдэг. Надыг хүртэл хэл амаар маш их доромжилдог байсан. Ахыг чинь шоронд явуулна гэж их хэлдэг байсан. Ах маань 2013 оны сүүлээр байхаа одоо сайн санахгүй байна автобус баазад гагнуурчнаар ажилд ороод ажлаа хийж байгаад автобусан дээрээс унаад дунд чөмөг, сүүж хоёроо хугалж Гэмтлийн эмнэлэгт хэвтэж хадуулахад нь нэг ч удаа эргэж ирээгүй ба эмнэлгээс гараад гэртээ харих гэхэд Ж.Бадамцэцэг манай гэрт зөндөө олон хүн ирчихээд байна, манайд ирээд хэрэггүй гэхээр нь би гэртээ авчирч 45 хоног хэвтэрт байлгаж асраад хөл дээр нь босгосон. Хотоос манай том ах Баасанжав Багануурт манай гэрт хүргэж авчирч өгсөн. Тэгээд хөл дээр нь боссоны дараа Бадамцэцэг ирээд аваад явсан. Бадамцэцэг ахыг маань зодож нүүр амыг нь маажсан удаа ч байдаг. Ж.Бадамцэцэг нь Г.Санжид ахын Багануурт байдаг хашаагаа зараад авсан машиныг нь манай хашаанд байхад нь хүн дагуулж ирээд авч яваад зарсан ба танай ахаас би мөнгө авах ёстой гэж байсан. Юун ямар учиртай мөнгө болохыг би мэдэхгүй. Ж.Бадамцэцэг ер нь их хэл амтай намайг бол байнга утсаар ярьж хэл амаар доромжилдог харьцаа байхгүй их муухай ааштай хүн байгаа юм” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 90-91 дүгээр тал/

 

Гэрч С.Мягмаржавын мөрдөн байцаалтад өгсөн: “…Санжид ах Бадамцэцэг нарын талаар ярихад Санжид ах Бадамцэцэгт хөөгдөөд хэдэн удаа Багануурт ээжийнд ирж байсан. Тэгээд удалгүй Бадамцэцэг гэдэг хүн араас нь ирээд Санжид ахыг гуйгаад аваад явдаг байсан. Жил гараны өмнө Санжид ах автобус баазад гагнуурчнаар ажиллаж байгаад автобусан дээрээс унаад хөлөө хугалаад гэмтлийн эмнэлэгт арав гаран хоног хэвтэж хагалгаанд ороход нь Бадамцэцэг гэдэг хүн нэг ч удаа эргэж ирээгүй ба утсаар ярихад “Би одоо наад хүнээр чинь яах юм одоо надад хэрэггүй би ажилтай байна” гэж байсан ба эмнэлгээс гараад гурван сар орчим хэвтэж байгаад хөл дээрээ боссны дараа Бадамцэцэг гэдэг хүн ирээд Санжид ахыг аваад явсан. Тэгээд удалгүй Санжид ахыг хөөж явуулсан байхаар нь би Бадамцэцэг гэдэг хүнтэй яриад “Та яах гээд байгаа юм бэ? Амьдарвал амьдраад амьдрахгүй бол болиоч” гэхэд “Танай ах чинь миний атганд орчихсон хаашаа зайлж чадахгүй” гээд үг хэлүүлэхгүй орилж байгаад утсаа тасалчихсан. Мөн нэг удаа ээжийнд Санжид ахыг байхад нь Бадамцэцэг ирээд Санжид ахыг загнаад “Чи бид хоёр хэрэлдээгүй биздээ чи яагаад надаас зугтаад байгаа юм” гэхэд нь Санжид ах “Би чамаас салмаар байна охинтойгоо баймаар байна” гэсэн чинь Бадамцэцэг Санжид ахыг дагуулж гараад гадаа Санжид ахыг зодоод нүүр амыг нь маажаад байхаар нь би салгасан чинь “Би танай ахыг яаж ч чадна, шорон оронгоор явсан хүн дахиад явахад амархан байдаг юм” гээд байсан. Тэгээд ер нь Санжид ах хөөгдөж ирээд гэрт байхад Бадамцэцэг өөрөө ирээд гуйгаад аваад явдаг. Бадамцэцэг Санжид ахыг гарын ур дүй сайтай болохоор ашиглаж юмаа хийлгэж байгаад л хөөгөөд явуулчихдаг юм. Санжид ах өөрөө бол салмаар байна гэж ярьдаг байсан. Манай хамаатан ах дүү нар Бадамцэцэгийг хэл амтай гэдгийг мэднэ.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 85-89 дугаар тал/

 

            Гэрч Б.Алтанхундагын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2016 оны 02 сарын 20-оор байхаа тодорхой сайн мэдэхгүй байна. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас хоёр монгол гэрийн мод ачиж хотод авчирсан. Учир нь би тэр үед Хэнтий аймагт Аварга тосонд нүүрс буулгачихаад буцаад хоосон хотруу явж байхад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын замын гуанзангийн зам дээр нэг өндөр нуруутай эрэгтэй хүн гар өргөөд “Хот руу гэр ачмаар байна явах уу” гэхээр нь үнэ мөнгөө тохироод 8 ханатай гэрийн мод нэг ширхэг, 4 ханатай гэрийн мод 1 ширхэг нийт 2 гэрийн мод ачаад Улаанбаатар хотод Улиастайд буулгасан. Би гэрийн модыг нь буулгаж өгчихөөд л явсан. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас гэрийн мод ачаад надад гар өргөсөн залуутай хамт нэг эмэгтэй сууж ирсэн. Тэр хоёр хоорондоо бие биенийгээ эхнэр, нөхөр гээд байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 98-99 дүгээр тал/

 

Гэрч Ж.Батсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “2015 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр шиг санаж байна. Хамгаалах байранд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өдөр л байсан. Яг хугацааг хэлж мэдэхгүй байна. Бадамцэцэг гэх хүүхэн “хамтран амьдрагч Санжидаас зугтаж ирлээ. Танай байранд байрлаж болох уу” гэж ирсэн. Санжидад холбогдох хэрэг нь Хэнтий аймагт шалгагдаж байгаа, Баянзүрх дүүрэг дээр ирнэ гэж Хэнтийн байцаагч хэлж байсан гэж ярьж байсан. Би тухайн үед Бадамцэцэгээс сэтгэл зүйн сорил авахад меланхолик темпраменттай, стрессийн далд илрэлтэй, нийгмийн ажилтны хийсэн эрсдлийн үнэлгээгээр эрсдлийн түвшин өндөр гэж гарсан. Бадамцэцэг манайд 7 хоноод гарсан. Надтай дараачийн ээлжин дээр уулзаж байсан. Тухайн үед анх уулзаж байхад сэтгэл зүйн хувьд стрессдсэн байсан. Бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан. Сүүлд суусан Санжид гэх нөхөр нь гаж хэлбэрээр шулуун гэдсээр хазаж, алгадах зэргээр цохиж бэлгийн харьцаанд ордог гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 205-206 дугаар тал/

 

Г.Санжидын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би Бадамцэцэгт нэг ч удаа гар хүрч зодож байгаагүй. Бадамцэцэг өөрөө их ууртай хүн байгаа юм. Надад бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж анус болон бүдүүн гэдэс рүү нь хийж байсан удаа байхгүй. ...Би шоронд байхдаа 10 гр вазилин шахуулж байсан юм. Бадамцэцэгийн анус руу нь хийсэн зүйл байхгүй ээ. Тийм том эрхтэн анус руугаа хийлгэх юм бол урагдаад аюул болдог юм байгаа биздээ.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 120-121,187 дугаар тал/

 

Гэрч А.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би уг айлд 2014 оны 6 сараас хойш ажиллах болсон. Намайг Бадамцэцэгийнд ажилтанаар ажиллаж байхад Санжид, Бадамцэцэгтэй хамт амьдардаг байсан юм. Хааяа, хааяа ажилдаа ирэхэд Бадамцэцэгийн гар, нүүр ам нь хөхөрсөн байхаар нь юу болсон талаар тодруулахад нуугаад хэлдэггүй байсан юм. 2015 оны 7 дугаар сард наадмын дараа намайг гэртээ хэвтэж байтал Бадамцэцэг дуудаад “хүрээд ирээч” гэхээр нь очиход “нуруу өвдөөд байна” гэсэн. Бадамцэцэгийн баруун хацар нь хөхөрсөн харагдахаар нь юу болсон талаар тодруулахад “Санжид намайг цохьсон, гагнуурын аппарат алга болсон, түүнийг хардахад маргаан боллоо, тэгээд намайг цохьлоо” гэсэн. Намайг эмийн сан ороод эм дөхүүлээд өгөөч гэхээр нь би эм дөхүүлж өгсөн. Тухайн үед надтай уулзаж байхдаа Санжид намайг өмнө нь бас зоддог байсан гэж ярьсан. Өмнө нь яг хэзээ, хэзээ зодуулсан талаараа юм яриагүй ээ. Би бодохдоо өмнө нь хэд хэдэн удаа нүүр, гар нь хөхөрсөн байсан. Тэгэхэд л Санжид зоддог байсан юм байна гэж ойлгосон. Энэ явдлаас хойш 2015 оны 9 дүгээр сард шиг санаж байна. Бадамцэцэг, Санжид гэрээ ачаалаад Багануур явна гэхээр нь гэрийг нь ачаалах санаатай очиход Бадамцэцэг баруун гар мөрөөрөө хөдлөхгүй байна гэхээр нь юу болсон талаар тодруулахад Санжид намайг цохьсон гэж ярьсан. Баруун хацар нь бага зэрэг хавантай байхаар нь “яасан шүд чинь өвдөө юу” гэхэд “үгүй ээ Санжид цохьсон юм” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 153-154 дүгээр тал/

 

Гэрч Ц.Одонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Санжид ах Бадамцэцэг эгч хоёр хоорондоо маргалдахаараа Бадамцэцэг эгч намайг дуудаад гэртээ байлгадаг ба 2-3 хоноод байж байхад Бадамцэцэг эгч гайгүй боллоо гээд намайг яв гэдэг. Ер нь намайг гэрт нь тэр хоёртой хамт байхад Санжид ах их дургүй байдаг. Гэхдээ яг надад хэлээд дургүйлхээд байдаг юм байхгүй, эгчид дүүгээ явуул гэж хэлдэг гэсэн. Бадамцэцэг эгчийн хувьд бол их цагаан уурладаг ч гэсэн удалгүй бүх юмаа мартдаг, их хөдөлмөрч, шударга хүн байгаа юм. Хийе гэсэн юмаа заавал хийдэг их зарчимч хүн. Санжид ахын хувьд бол гаднаас нь харахад их тайван гайгүй хүн шиг харагддаг. Надад Бадамцэцэг эгч “намайг зодлоо” гэж ярьдаг боловч яг очоод харахаар зодуулж цохиулсан зүйл харагддаггүй. Бадамцэцэг эгч нуугаад байдаг. ...2014 оны 7 дугаар сард яг наадмын дараа Бадамцэцэг эгч утсаар яриад “Санжид архи ууж ирчихээд зодож нүдээд байна” гэхээр нь ойрхон явсан тул очиход Бадамцэцэг эгч уйлаад сууж байсан. Санжид ах юу ч дуугарахгүй байсан. Бадамцэцэг эгч цагдаа дуудсан байсан. Намайг очиход удалгүй цагдаа нар ирж Санжидыг авч явсан. Үснээс зулгааж орруу түлхсэн гэж ярьсан. 2015 оны 8 дугаар сарын 20-ны үеэр эгч Бадамцэцэг утсаар яриад “Санжид машин тэрэг эвдчихээр нь хэлэхэд намайг зодож нүдсэн” гэхээр нь 3 настай охины хамтаар гэрт нь очиход Бадамцэцэг эгч уйлсан байдалтай байсан. Санжид Багануур явсан гэсэн. Орой нь унтах гээд харахад баруун талынх нь гарын бугалга хэсэг хөхөрсөн харагдсан. Би хоёр хүүхэдрүү нь хэлнэ гэхэд “хол байгаа, санаа нь зовно” гэж байсан. 2016 оны 1 дүгээр сард Бадамцэцэг эгч утсаар яриад “Санжид орж ирээд намайг ална гээд байна. Би гэрээсээ гарч чадахгүй байна. Санжидыг би хөөгөөд гаргачихлаа. Чи хурдан хүрээд ир” гэхээр нь очиход бас л уйлсан байдалтай байсан. Намайг хэл амаар доромжилсон гэсэн. Санжид миний дэргэд Бадамцэцэг эгчийг зодож цохиж байгаагүй. Харин жаахан уурлаад юм хумаа авч чулуудаад байдаг. Санжид ажил төрөл хийдэггүй, машин тэрэг унаж явахаараа эвдчихдэг. Гэрт нь байгаа жижиг сажиг зүйл алдагдаад байдаг, энэ талаар хэлэхээр хэрүүл болдог гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 100-101, 158-159 дүгээр тал/

 

Гэрч Х.Баасанхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 10 дугаар сарын сүүлээр санаж байна, иргэн Бадамцэцэг “хамтран амьдрагч Санжид нь миний цүнхиийг булааж авч явсан. Намайг түлхэж унагаасан тул энэ асуудлыг шалгаж өгнө үү” гэж гомдол гаргасны дагуу өргөдлөөр анх шалгаж эхэлсэн. Тухайн үед Бадамцэцэг “хамтран амьдрагч Санжидтай гэр бүлийн асуудлаас болж маргалдаж Санжид нь хашаан дотор намайг түлхэж цүнх булааж авсан. Цүнхэн дотор 100 гаруй мянган төгрөг байсан” гэж ярьсан. Тэр үед Бадамцэцэг нь хамгаалалтын байранд очсон байсан. Бадамцэцэг надад хэлэхдээ “цүнх булааж авсан асуудал дээр дээрээ шалгуулмааргүй байна. Цүнх булаасан асуудалд гомдол санал байхгүй. Харин би дахин өргөдөл өгч захиргааны журмаар баривчлуулмаар байна” гэсэн. Өөрөөр надад цүнх булааж авсан асуудалд шалгуулахгүй гэж хүсэлт гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 155-156 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 330 дугаар:

1. Хэнтий аймгийн шинжээч эмч Ч.Алтанцэцэгийн үзлэг хийж гаргасан 319 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ж.Бадамцэцэг нь шамбарам, хошногоны урагдал, шулуун гэдэсний салстын сулралт оноштой байх ба энэ нь шулуун, бүдүүн гэдсээр бэлгийн харьцаанд ороход үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

3. Анус шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орох, өтгөн хатах зэрэг нь цагаан мах эргэх шалтгаан болно.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 107-108 дугаар тал/

 

Шүүх Сэтгэц Эмгэг судлалын шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 815 дугаар:

а/ Ж.Бадамцэцэг нь “F43.2 Дасан зохицолтын эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байна.

б/  Ж.Бадамцэцэг нь сэтгэцийн өвчний учир хяналтанд байдаг гэх баримт үгүй байна.

в/ Ж.Бадамцэцэг нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт,

/2хх-ийн 64 дүгээр тал/

 

Бээжин хотын Дунда бүдүүн шулуун гэдэсний эмнэлгийн мэдүүлгийн хуудас, баримтууд,

/1хх-ийн 109-115 дугаар тал/

            Шийтгэх тогтоолуудын хуулбар,

/1хх-ийн 62-67 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/1хх-ийн 60-61 дүгээр тал/

 

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн тодорхойлолт,

/1хх-ийн134, 209 дүгээр тал/

 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын тодорхойлолт,

/1хх-ийн 100-101, 135 дугаар тал/

 

ГБХ-ийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ,

/1хх-ийн 161-170, 178-182 дугаар тал/

 

Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл,

/1хх-ийн 192 дугаар тал/

 

Хураан авах тогтоол,

/1хх-199 дүгээр тал/

 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн албан бичиг,

/1хх-ийн 216-247 дугаар тал/

 

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг шийдвэрлэх богино хугацаанд нөхцөл байдлын үнэлгээ /1хх-45 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүгдэгч Г.Санжид нь 2015 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хамтран амьдрагч Ж.Бадамцэцэгийг удаа дараа зодож,  заналхийлж, хутга мэс ирлэн айлган сүрдүүлж байнга тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Бадамцэцэгийн өгсөн “...2014 оноос ааш зан нь өөрчлөгдөж, ёс бусаар бэлгийн харьцаанд орохыг шаардах болсон. Орохгүй гэхээр уурлаж, шөнөжингөө унтуулахгүй тамалдаг, мөн хөгшин авгай минь юундаа маяглаад байгаа юм, чамтай унтах сонирхолгүй байна. Чинийх суначихсан байна гэх зэргээр шоглож тохуурхдаг. Тэгээд хүчээр бэлгийн харьцаа үйлдэхээр дарж авдаг болсон. ...Урьд нь амьдралдаа алдаж шорон оронд орж явсан хүн, одоо хүн шиг амьдраад өөд нь дээш нь татаад амьдрах юм болов уу гэтэл тийм ч юм байхгүй, бэлэн юман дээр бэлэнчилж амьдраад намайг эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамтанд оруулсан. Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд би цайны газар аваад тэнд өргөтгөл хийж байхад манай хүү бас байсан. Тэр өдөр би хаалгаа хаагаад утсаар яриад сууж байхад гаднаас орж ирээд намайг “хэнтэй юугаа хийгээд байдаг юм” гэж хэлээд араас өшиглөөд намайг гарч гүйхэд араас алхаараа хальт цохьсон. ...Би Г.Санжидаас айгаад ганц хүү Турк руу хүртэл явуулсан. Ганц хүүдээ энэ талаар мэдэгдэхийг хүсээгүй. Би хүүгээ явуулчихаад энэ асуудлыг нэг мөр нэг тийш нь шийдье гэж бодсон. ...Би энэ хүнээс айдаг, зан ааш нь хэцүү, шөнө орой уурлаад хутга, цүүц ирлээд суучихдаг. Цүүцээ энэ хүн өөрөө гараараа хийсэн. Яах гэж байгаа юм гэтэл чамайг цохиж ална гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогчийн өгсөн “ ... Санжид бид 2 хамтран амьдраад 2 жил болж болсон юм. Санжид ажлаас болоод л уурлаж, ажил хийх сонирхолгүй, ажил хийж амьдрах сонирхолгүй, хүнтэй ярьдаггүй, дотогшоо уурладаг байсан. 2014 оны 4 сараас эхлээд уур уцаар нь ихсэж 1 сарын хугацаатай алга болоод Багануур яваад өгдөг байсан. Тэгээд л гэнэт хүрч ирээд “би дахиж тэгэхгүй, энэ тэр гээд л гуйгаад л хамт амьдарна. ...Санжид бэлгийн ажил хийхдээ их зэрлэгээр хүнийг тамлаж, цээж нуруугаар хазаж, үсдэж зулгааж, өвтгөж намайг орилж хашгируулж дур хүслээ хангадаг байсан. ...Би Санжидыг бэлгийн харьцаанд ороход нь дургүйцдэг байсан. Тэгээд л Санжид уурлаад зодож цохьдог байсан. Би энэ талаар ямар нэг хүнд хэлж байгаагүй. Учир нь хөгширсөн хойноо яршигдаа гэж боддог байсан. Тэгээд Санжидтай хамт байж байгаад зодуулж зан ааш нь бүр аймаар болсон. Бэлгийн харьцаанд орохыг шаарддаг болсон. ...Ер нь бол ганц нэг хөхөрсөн байсныг бол манай эгч, дүү нар мэддэг байсан ба би бие өвдөөд юм хуманд цохьчихсон юм гээд хэлчихдэг байсан. Сүүлийн үед л гадарладаг болсон байх. Хоёулхнаа байгаа үедээ харгис зан авираа их гаргадаг байсан. ...2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөнгөтэй цүнхийг маань булаагаад хашаанд түлхэж унагаад өшиглөөд зугтсан. Би тэр оройгоо шүүх эмнэлгийн хамгаалах байранд очиж 2 хоносон. Эндээс гараад Зайсангийн хамгаалах байранд 7 хоносон юм. Миний зүрх өвдөөд гадуур эмчилгээ хийлгэх гээд гарсан юм. ...Санжид намайг ер нь ганцаараа байх үед сэтгэл, санааны дарамтанд байлгаж гадагш гаргах дургүй, гадагш явбал байнга дагаж явдаг байсан. Уурласан үедээ нэг ч үг дуугарахгүй, хутга ирлэж удаан хугацаагаар суудаг. Тэр үед нь би айгаад зүрхнийхээ эмийг уугаад эхэлдэг. Гэрт байх үед намайг хүсэлгүй байх үед барьж аваад бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Эсэргүүцэх юм бол үсдэж цохиж авдаг. Энд тэндээс их хаздаг. Бэлгийн харьцаанд орсоны дараа инээж тавладаг. Санжид бэлгийн харьцаанд орохдоо голдуу шулуун гэдсээр бэлгийн харьцаанд ордог. Аль болох тамлаж зовоож байж л намайг орилж хашгирч байдал өөрт нь гос юм шиг санагддаг юм билээ. 2014 оны 8 сард Санжид өөрийн гараар урт цүүц хийгээд машиныхаа суудал доор хийгээд байнга авч явах болсон. Би тэгэхээр нь “чи үүгээр яах гэж байгаа юм бэ” гэхэд “дургүй хүргэвэл чамайг алах гэж байгаа юм” гэж хэлж байсан. Мөн шаргал иштэй хутгыг байнга ирлэдэг байсан. 2015 оны 4 дүгээр сараас хойш надад хандаж байгаа хандлага нь өөрчлөгдөөд хэл амаар доромжлох асуудал нь улам ойртоод өө сэв л гарвал биед хүрэх нь улам ихэсээд ирэхээр нь цагдаад хандахгүй бол болохгүй нь гэсэн сэтгэгдэл төрсөн юм.” гэх /1хх-56-58, 85,149, 202-203/,

мөн гэрч Ж.Батсүрэнгийн өгсөн “2015 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр шиг санаж байна. Хамгаалах байранд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өдөр л байсан. Яг хугацааг хэлж мэдэхгүй байна. Бадамцэцэг гэх хүүхэн “хамтран амьдрагч Санжидаас зугтаж ирлээ. Танай байранд байрлаж болох уу” гэж ирсэн. Санжидад холбогдох хэрэг нь Хэнтий аймагт шалгагдаж байгаа, Баянзүрх дүүрэг дээр ирнэ гэж Хэнтийн байцаагч хэлж байсан гэж ярьж байсан. Би тухайн үед Бадамцэцэгээс сэтгэл зүйн сорил авахад меланхолик темпраменттай, стрессийн далд илрэлтэй, нийгмийн ажилтны хийсэн эрсдлийн үнэлгээгээр эрсдлийн түвшин өндөр гэж гарсан. Бадамцэцэг манайд 7 хоноод гарсан. Надтай дараачийн ээлжин дээр уулзаж байсан. Тухайн үед анх уулзаж байхад сэтгэл зүйн хувьд стрессдсэн байсан.” гэх /1хх-205-206/,

мөн гэрч А.Оюунтуяагийн өгсөн: “Би уг айлд 2014 оны 6 сараас хойш ажиллах болсон. Намайг Бадамцэцэгийнд ажилтанаар ажиллаж байхад Санжид, Бадамцэцэгтэй хамт амьдардаг байсан юм. Хааяа, хааяа ажилдаа ирэхэд Бадамцэцэгийн гар, нүүр ам нь хөхөрсөн байхаар нь юу болсон талаар тодруулахад нуугаад хэлдэггүй байсан юм. 2015 оны 7 дугаар сард наадмын дараа намайг гэртээ хэвтэж байтал Бадамцэцэг дуудаад “хүрээд ирээч” гэхээр нь очиход “нуруу өвдөөд байна” гэсэн. Бадамцэцэгийн баруун хацар нь хөхөрсөн харагдахаар нь юу болсон талаар тодруулахад “Санжид намайг цохьсон, гагнуурын аппарат алга болсон, түүнийг хардахад маргаан боллоо, тэгээд намайг цохьлоо” гэсэн. Намайг эмийн сан ороод эм дөхүүлээд өгөөч гэхээр нь би эм дөхүүлж өгсөн. Тухайн үед надтай уулзаж байхдаа Санжид намайг өмнө нь бас зоддог байсан гэж ярьсан. Өмнө нь яг хэзээ, хэзээ зодуулсан талаараа юм яриагүй ээ. Би бодохдоо өмнө нь хэд хэдэн удаа нүүр, гар нь хөхөрсөн байсан. Тэгэхэд л Санжид зоддог байсан юм байна гэж ойлгосон. Энэ явдлаас хойш 2015 оны 9 дүгээр сард шиг санаж байна. Бадамцэцэг, Санжид гэрээ ачаалаад Багануур явна гэхээр нь гэрийг нь ачаалах санаатай очиход Бадамцэцэг баруун гар мөрөөрөө хөдлөхгүй байна гэхээр нь юу болсон талаар тодруулахад Санжид намайг цохьсон гэж ярьсан. Баруун хацар нь бага зэрэг хавантай байхаар нь “яасан шүд чинь өвдөө юу” гэхэд “үгүй ээ Санжид цохьсон юм” гэж хэлсэн.” гэх /1хх-153-154/,

гэрч Ц.Одонцэцэгийн өгсөн “Санжид ах Бадамцэцэг эгч хоёр хоорондоо маргалдахаараа Бадамцэцэг эгч намайг дуудаад гэртээ байлгадаг ба 2-3 хоноод байж байхад Бадамцэцэг эгч гайгүй боллоо гээд намайг яв гэдэг. Ер нь намайг гэрт нь тэр хоёртой хамт байхад Санжид ах их дургүй байдаг. Гэхдээ яг надад хэлээд дургүйлхээд байдаг юм байхгүй, эгчид дүүгээ явуул гэж хэлдэг гэсэн. Бадамцэцэг эгчийн хувьд бол их цагаан уурладаг ч гэсэн удалгүй бүх юмаа мартдаг, их хөдөлмөрч, шударга хүн байгаа юм. Хийе гэсэн юмаа заавал хийдэг их зарчимч хүн. Надад Бадамцэцэг эгч “намайг зодлоо” гэж ярьдаг боловч яг очоод харахаар зодуулж цохиулсан зүйл харагддаггүй. Бадамцэцэг эгч нуугаад байдаг.

...2014 оны 7 дугаар сард яг наадмын дараа Бадамцэцэг эгч утсаар яриад “Санжид архи ууж ирчихээд зодож нүдээд байна” гэхээр нь ойрхон явсан тул очиход Бадамцэцэг эгч уйлаад сууж байсан. Санжид ах юу ч дуугарахгүй байсан. Бадамцэцэг эгч цагдаа дуудсан байсан. Намайг очиход удалгүй цагдаа нар ирж Санжидыг авч явсан. Үснээс зулгааж орруу түлхсэн гэж ярьсан. 2015 оны 8 дугаар сарын 20-ны үеэр эгч Бадамцэцэг утсаар яриад “Санжид машин тэрэг эвдчихээр нь хэлэхэд намайг зодож нүдсэн” гэхээр нь 3 настай охины хамтаар гэрт нь очиход Бадамцэцэг эгч уйлсан байдалтай байсан. Санжид Багануур явсан гэсэн. Орой нь унтах гээд харахад баруун талынх нь гарын бугалга хэсэг хөхөрсөн харагдсан. Би хоёр хүүхэдрүү нь хэлнэ гэхэд “хол байгаа, санаа нь зовно” гэж байсан. 2016 оны 1 дүгээр сард Бадамцэцэг эгч утсаар яриад “Санжид орж ирээд намайг ална гээд байна. Би гэрээсээ гарч чадахгүй байна. Санжидыг би хөөгөөд гаргачихлаа. Чи хурдан хүрээд ир” гэхээр нь очиход бас л уйлсан байдалтай байсан. Намайг хэл амаар доромжилсон гэсэн. Санжид миний дэргэд Бадамцэцэг эгчийг зодож цохиж байгаагүй. Харин жаахан уурлаад юм хумаа авч чулуудаад байдаг. Санжид ажил төрөл хийдэггүй, машин тэрэг унаж явахаараа эвдчихдэг. Гэрт нь байгаа жижиг сажиг зүйл алдагдаад байдаг, энэ талаар хэлэхээр хэрүүл болдог гэж ярьж байсан.” гэх /1хх-100-101, 158-159/ мэдүүлгүүд болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 330 дугаар дүгнэлт, Шүүх Сэтгэц Эмгэг судлалын шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 815 дугаар дүгнэлт, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн тодорхойлолт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын тодорхойлолт, ГБХ-ийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн албан бичиг, Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг шийдвэрлэх богино хугацаанд нөхцөл байдлын үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь Г.Санжидыг яллах үндэслэл болж байна.

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Санжидад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул Г.Санжидыг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Харин Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Санжидийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Учир нь: хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал:

Шүүгдэгч Г.Санжид мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “Надад бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж анос болон бүдүүн гэдэс рүү нь хийж байсан удаа байхгүй. ...Би шоронд байхдаа 10 гр вазилин шахуулж байсан юм. Бадамцэцэгийн анус руу нь хийсэн зүйл байхгүй ээ. Тийм том эрхтэн анус руугаа хийлгэх юм бол урагдаад аюул болдог юм байгаа биздээ. ...Энэ хүнийг цохиж зодоод, дарамтлаад, айлгаж сүрдүүлээд байсан асуудал байхгүй” гэх мэдүүлсэн байх ба Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 330 дугаар “...Ж.Бадамцэцэг нь шамбарам, хошногоны урагдал, шулуун гэдэсний салстын сулралт оноштой байх ба энэ нь шулуун, бүдүүн гэдсээр бэлгийн харьцаанд ороход үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. ...Анус шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орох, өтгөн хатах зэрэг нь цагаан мах эргэх шалтгаан болно.” гэх дүгнэлт болон мөн Бээжин хотын Дунда бүдүүн шулуун гэдэсний эмнэлгийн мэдүүлгийн хуудас, баримт зэргээр хохирогч Ж.Бадамцэцэг 2012 оны 11 дүгээр сард БНХАУлсад шулуун гэдсээ үзүүлж байсан, шүүгдэгч Г.Санжид бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаснаас хохирогчийн биед шамбарам, хошногоны урагдал, шулуун гэдэсний салстын сулралт онош бүхий гэмтэл учирсан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Г.Санжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байна. 

            Шүүгдэгч Г.Санжидад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Г.Санжидад Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгэж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, 8 жил 1 сар хорих ял оногдуулахаар тогтоосон, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх боловч  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй хутга, билүү, цүүцийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Г.Санжидыг яллах дүгнэлтэд дурьдсан гэмт хэргүүдийг үйлдээгүй, гэм буруугүй” гэж марган мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй юм.

Шүүгдэгч Г.Санжид нь хохирогч Ж.Бадамцэцэгт бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэн тарчлаасан гэм буруутай болох нь дээр дурьдсан хохирогч, гэрчүүдэд хууль сануулж авсан мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, гэр бүлийн хүчирхийллийн улмаас шүүгдэгчид эрх хязгаарлах арга хэмжээ авсан тухай баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тарчлаах буюу гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн онцлог нь бусад хүчирхийллийн гэмт хэргээс ялгаатай, зөвхөн гэр бүлийн хүрээнд гэр бүлийн гишүүдийн хооронд далд үйлдэгддэг, байнга давтагддаг, хүчирхийллийн үйлдлийн улмаас хохирогчид бие махбодын өвдөлт, сэтгэл санааны зовиур болон шаналал учирдаг болно.

Хохирогч Ж.Бадамцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт “элэгний цус алдалтын эсрэг хийсэн эмчилгээний төлбөр 916.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 205.000 төгрөг, нийт 1.121.000 төгрөг нэхэмжилнэ” гэж тайлбар гаргасан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөр 200.000 төгрөг, эмийн үнэ 5000 төгрөг, нийт 205.000 төгрөгийг /2хх-ийн 77, 84 дүгээр тал/ Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Санжидаар төлүүлэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч Ж.Бадамцэцэг нь Г.Санжидтай хамтран амьдрахаас өмнө буюу 2012 оноос элэгний эмчилгээ хийлгэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хохирогчийн элэгний цус алдалтын эмчилгээнд зарцуулсан гэх 916.000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх боломжгүй байна.

Түүнчлэн хохирогч Ж.Бадамцэцэг нь цаашид тарчлаах гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

            Хэрэгт авагдсан Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/171 дүгээр захирамжаар /2хх-71/ шүүгдэгч Г.Санжидыг охин С.Ариунаагийн асран хамгаалагчаар тогтоосон байх боловч С.Ариунаагийн холбогдох бичиг баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Санжидад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Боржигин овогт Гүрбазарын Санжидыг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Г.Санжидад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Санжидад  оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Санжидын урьд цагдан хоригдсон 14 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Г.Санжидаас 205.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Бадамцэцэгт олгож, хохирогч Ж.Бадамцэцэг нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй хутга 1 ширхэг, билүү 1 ширхэг, цүүц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Санжидад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ОДОНТУУЛ