Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2018/00663

 

 

 

 

 

*******0******* оны 08 сарын 03 өдөр

Дугаар *******8/ШШ*******0*******/00663

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотод оршин суух ******* овогт ийн /РД:ЖЯ811*******19*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотод оршин суух, овогт гийн /РД:/-т холбогдох

Газар, хувийн сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс газар, хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх тухай,

Зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах авах тухай гэрүүнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Баярсайхан

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч О. нь *******015 оны 8 сард өөрийнх нь өмчлөлд байсан ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын ******* дугаар гудамжны 0******* тоот 6******* м******* талбай бүхий хувийн сууцыг 8*******0 м******* газрын хамт надад барьцаалж, *******01******* оны 3 сарын *******5-наас *******015 оны 3 сарын *******5-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай 6 хувийн хүүтэйгээр 30 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Гэвч гэрээний хугацаа дуусахад О. нь гэрээний үүргээ үл биелүүлсэн учир барьцааны зүйл болох газар, хувийн сууц миний өмчлөлд шилжсэн. Одоо ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотын улсын бүртгэлийн Ү-061*******00*******031 дугаартай 6******* м******* талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-061*******000009 дугаартай гэр бүлийн хэрэгцээний 8*******0 м******* талбай бүхий газар нь нэхэмжлэгч Ө.ын өмчлөлд байдаг. Иймд дээр дурдсан өмч хөрөнгөө захиран зарцуулах, үр шимийг нь хүртэх боломжоор хангах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа эрх зөрчигч О.ийг Иргэний хуулийн *******6 дугаар зүйл зааснаар миний хувийн сууц, газраас албадан нүүлгэж, газар, хувийн сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Баярсайхан болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батболд нар үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн нотлох баримтуудтай танилцахад хавтас хэрэгт 3 гэрээ байсан. Эхний гэрээ нь 30 сая төгрөг авсан тухай зээлийн гэрээ. Мөн худалдах, худалдан авах тухай хоёр гэрээ байна. Газрыг 5 сая төгрөгөөр, хашаа байшинг *******5 сая төгрөгөөр үнэлсэн байна. Зээлийн гэрээний дагуу мөнгийг ийн өөрийнх нь зөвшөөрлөөр төрсөн дүү Өнөржаргалд нь шилжүүлсэн тухай баримт байна. Өөрөөр хэлбэл *******1 сая төгрөгөөр нэг удаа, *******.087.000 төгрөгөөр нэг удаа мөнгө шилжүүлж байсан баримтууд байна. Мөн ийн Улсын бүртгэлийн газарт өгсөн тодорхойлолтод: би аас 30 сая төгрөг зээлсэн юм. Банкинд ******* сая төгрөгийн зээл хаасан. Үлдэгдэл *******6 сая төгрөгийг миний төрсөн дүү Өнөржаргалын ХААН банкны дансанд шилжүүлэхийг зөвшөөрч байна гэсэн байдаг. Энэ нь ийн ХААН банкны дансны хуулгаар давхар нотлогдож байна. Мөн Улсын бүртгэлийн хэлтэст бичилт хийсэн тайлбар, урьдчилсан тэмдэглэлд бичигдсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар Өнөржаргалд нь өгсөн байна. Сөрөг нэхэмжлэл дээр хариуцагч тал 3 гэрээг нэг дор хийсэн байна гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ 3 гэрээ нь нэг дор хийгдсэн нь үнэн. Ингэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжихтэй холбогдсон асуудлыг зохицуулах гэсэн харилцаа юм. Энэ 3 гэрээ нь татварын албаны тодорхойлолтоор давхар нотлогдож байгаа. Зээлийн гэрээ нь 1 жилийн хугацаатай бөгөөд зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлж чадаагүй тул харилцан тохиролцож ын нэр дээр өмчлөлийн зүйлээ шилжүүлсэн байна. 5 сая төгрөгийн татварт үл хөдлөх хөрөнгийн ******* хувийг төлсөн баримт, Мөн *******5 сая төгрөгт 500.000 төгрөг төлж байсан баримтуудаар давхар нотлогдож байна. Энэ нь Иргэний хуулийн **************3 дугаар зүйл **************3.1-т зааснаар өмчлөх эрх шилжүүлсэн байдаг. Төлбөрийн мөнгийг гэрээн дээр бэлнээр гэсэн байгаа боловч Өнөржаргалын дансаар дамжуулан шилжүүлсэн байдаг. Эдгээр нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн дээрх нотлох баримтуудаас үзвэл *******015 оны 08 сарын *******7-ны өдөр ын нэр дээр 6******* м******* талбай бүхий хувийн орон сууц, 8*******0 м******* талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээнүүд тус тус гарсан байдаг. Иймд бусдын хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-т заасны дагуу газар, байшинг чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О. миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ө. гэдэг хүнийг би анхнаасаа танихгүй, миний дүү О.Өнөржаргал таньдаг бөгөөд дүү маань түүнээс мөнгө зээлүүлээч гэсэн юм билээ. *******01******* оны 3 сард тэд хоорондоо ярилцаад 30 сая төгрөг зээлүүлэх болж, барьцаа хөрөнгө манай дүүгээс шаардсан гэсэн. Тэгэхэд нь манай дүүд барьцаа байхгүй болохоор манай эгчийн хашаа байшин байгаа гээд над дээр дагуулж ирсэн. Тэгээд энэ зээлийн гэрээг заавал миний нэр дээр хийнэ гээд нотариатын газар очиж гэрээ хийсэн. Гэхдээ энэ зээлдүүлсэн гээд байгаа 30 сая төгрөгийг би авч хэрэглээгүй, манай дүү Өнөржаргалд өгсөн байдаг. Энэ хашаа байшиндаа одоо болтол миний ээж, эмээ бид амьдарч байгаа, хэдийд Ө.ын өмчлөлд шилжсэнийг мэдээгүй. Тухайн үед зээлийн гэрээ хийж байсан, харин хашаа байшингийн барьцааны гэрээ хийгээгүй, надыг энэ гэрээн дээр гарын үсэг зур гэж бэлэглэлийн гэрээнд зуруулсан шиг санаж байна. Иймд миний өмчлөлийн хувийн сууц газраас албадан нүүлгэж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч О. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч О. нь нэхэмжлэгч Ө.т холбогдуулан Ө., О. нарын дунд байгуулагдсан *******01******* оны 3 сарын *******5-ны өдрийн 30 сая төгрөгийг зээлүүлсэн зээлийн гэрээ, мөн ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотод байрлах хувийн сууц болон газрыг тус тус худалдсан тухай худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь барьцаанд авсан гэх газар, хувийн сууцыг *******015 оны 8 дугаар сарын *******7-ны өдөр Ө. нь өөртөө шилжүүлсэн байдаг. Ингэхдээ худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. нь барьцаанд авлаа гэж хэлж гарын үсэг зуруулсан гэж хэлдэг. Тухайн 3 гэрээ нэг өдөр хийгдсэн байсан. Улсын бүртгэлийн газрын бүртгэгч нь нэхэмжлэгчийн бэр эгч байсан. Эдгээр хүмүүс ярилцаж байгаад энэ гэрээг ингэж хийсэн нь дээр юм байна гэж тохиролцсон байдаг. Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг Иргэний хуулийн **************3 дугаар зүйлийн **************3.1-т заасан байдаг. Үүнд: Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн юм бол 30 сая төгрөгийг т өгөх ёстой байсан. Гэтэл т өгсөн зүйл нь хавтаст хэргээс харагдахгүй байна. Энэ гэрээ нь анхнаасаа халхавчлах зорилготой гэрээ байсан. Барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан. Хууль зөрчиж хийсэн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогддог. Зээлийг гэрээг халхавчлан худалдах худалдан авах гэрээ хийж хүний өмчийг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлж авчихаад албадан нүүлгүүлэх нэхэмжлэл гаргасан байна. Иймд бид *******01******* оны 03 дугаар сарын *******5-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох ёстой гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус гэж тогтоох зохицуулалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар дүр үзүүлж юм уу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн бол уг гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Иймд газар болон хувийн орон сууцыг худалдан авсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Зээлийн гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Учир нь тус гэрээ барьцаатай хийгдээгүй, зээлийн гэрээний гол нөхцөл 30 сая төгрөгийг аваагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ юм. Улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлтийг нь нарийн сайн ойлгоогүй нэхэмжлэгчийн бэр эгч болох Улсын бүртгэлийн ажилтны бич гэсний дагуу бичсэн байдаг. *******01******* оны дараалсан 3 гэрээ нь нэг утгыг агуулсан атал гурвуулаа өөр өөр хэлбэрээр хийгдсэн байдаг. Иймд Ө., О. нарын дунд байгуулагдсан *******01******* оны 3 сарын *******5-ны өдрийн 30 сая төгрөгийг зээлүүлсэн зээлийн гэрээ, мөн ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотод байрлах хувийн сууц болон газрыг тус тус худалдсан тухай худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Ө. нь хариуцагч О.т холбогдуулан ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотод байрлах хувийн сууц болон газраас О.ийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч О. нь нэхэмжлэгч Ө.т холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан *******01******* оны 3 сарын *******5-ны өдрийн 30 000 000 төгрөгийг зээлүүлэх тухай зээлийн гэрээ, *******01******* оны 3 сарын *******5-ны өдрийн ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотод байрлах 6*******м******* талбай бүхий хувийн сууцыг худалдах худалдан авах гэрээ, *******01******* оны 3 сарын **************-ний өдрийн мөн хаягт байрлалтай 8*******0 м******* газрыг худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ө., хариуцагч О. нарын дунд *******01******* оны 3 сарын *******5-ны өдөр О. нь 1******* сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр 30 000 000 төгрөгийг Ө.аас барьцаагүйгээр зээлсэн тухай зээлийн гэрээ, мөн *******01******* оны 3 сарын *******5-ны өдөр О. нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоот 6******* м******* талбай бүхий хувийн сууцыг *******5 000 000 төгрөгөөр, мөн *******0******* оны 3 сарын **************-ний өдөр дээрх хаягт байрлалтай 8*******0 м******* гэр бүлийн хэрэгцээний газрыг 5 000 000 төгрөгөөр тус тус Ө.т худалдсан тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээнүүд тус тус байгуулагдсан байна.

Шүүх нэхэмжлэгчийн газар, хувийн сууцыг хариуцагч О.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхийн тулд талуудын дунд байгуулагдсан дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх нь зүйтэй байна.

 

1. Талуудын дунд байгуулагдсан зээлийн гэрээний талаар:

 

Нэхэмжлэгч Ө. нь хариуцагч О.т *******01******* оны 3 сарын *******5-ны өдрөөс эхлэн *******015 оны 3 сарын *******5-ны өдрийг хүртэл 1******* сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр 30 000 000 төгрөгийг зээлүүлж, *******01******* оны 3 сарын *******5-ны өдөр тэдний дунд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагч О.ийн дүү О.Өнөржаргалд шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байх ба уг мөнгийг О.Өнөржаргал хүлээн авсан талаар талууд маргаагүй.

Хариуцагч О. нь дээрх зээлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсан талаар маргаагүй боловч тэрээр шүүх хуралдаанд зээлүүлсэн гэх 30 000 000 төгрөгийг би өөрөө авч хэрэглээгүй, миний хувьд уг мөнгийг зээлэх хүсэл сонирхол байгаагүй, дүү О.Өнөржаргалын хүссэний дагуу зээлийн гэрээг Ө.тай байгуулсан бөгөөд өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж, уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1-т хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хууль заасан бол гэрээний гол нөхцлийг талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно, мөн Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1, *******8******* дугаар зүйлийн *******8*******.*******-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу.... эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ө.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Баярсайханы шүүх хуралдаанд гаргасан Ө. нь О.т 30 000 000 төгрөг зээлүүлж, түүнтэй зээлийн гэрээ байгуулсан боловч О.ийн хүсэлтээр түүний дүү О.Өнөржаргалын дансанд *******5 000 000 төгрөгийг шилжүүлж, О.ийн банк бус санхүүгийн байгууллагаас авсан ******* сая гаран төгрөгийн зээлийг нь төлсөн гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан Ө. зээлийн гэрээ байгуулсны дараа зээлийн мөнгийг О.Өнөржаргалын дансанд шилжүүлсэн байдлаас үзвэл уг зээлийн гэрээг О.Өнөржаргалтай байгуулсан гэж үзнэ, О. уг мөнгийг биет байдлаар хүлээж аваагүй, мөн О. мөнгийг О.Өнөржаргалын дансанд шилжүүл гэж хэлээгүй, мөн тэрээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваагүй гэх тайлбар, хэрэгт цугларсан О.Өнөржаргалын ХААН банкны дансанд хоёр удаа мөнгө шилжүүлсэн баримт зэргээс үзвэл нэхэмжлэгч Ө. нь зээлүүлсэн гэх мөнгийг О.т шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч О. нь зээлийн гэрээний дагуу мөнгийг биет байдлаар өөрөө аваагүй байдал нь талуудын дунд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нь дээрх мөнгийг өөрийн дүү О.Өнөржаргалын дансанд шилжсэн болохыг үгүйсгээгүй байна. Түүнчлэн хариуцагч нь уг гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байх боловч чухам ямар гэрээг халхавчилж хийгдсэн, уг гэрээг хийх хүсэл зориг байгаагүй болох, дүү О.ийн хүсэлтээр уг гэрээг хийсэн гэх талаар өөрийн шаардлагыг шүүхэд нотолж чадаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1-т зааснаар нэхэмжлэгч Ө., хариуцагч О. нарын дунд *******01******* оны 3 сарын *******5-ны өдөр байгуулагдсан 30 000 000 төгрөгийг зээлүүлсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

*******. Талуудын дунд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээнүүдийн талаар:

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар талуудын дунд *******01******* оны 3 сарын *******5-ны өдөр О. нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоот 6******* м******* талбай бүхий хувийн сууцыг *******5 000 000 төгрөгөөр, мөн *******0******* оны 3 сарын **************-ний өдөр дээрх хаягт байрлалтай 8*******0 м******* гэр бүлийн хэрэгцээний газрыг 5 000 000 төгрөгөөр тус тус Ө.т худалдсан тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээнүүд тус тус байгуулагджээ.

Хариуцагч О. нь *******01******* оны 3 сарын **************-ний өдөр ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан тухай гэрээнүүдийг хоёр тал 1******* сарын дараа цуцлаагүй бол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ө.т шилжүүлэхийг зөвшөөрч урьчдилан тэмдэглэгээг хийлгүүлсэн байх ба *******015 оны 8 сарын *******7-ны өдөр Ө. нь О.ийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр дээрх урьдчилсан тэмдэглэгээг цуцлуулж, улмаар ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоот 6******* м******* талбай бүхий хувийн сууц, уг хаягт байрлалтай 8*******0 м******* гэр бүлийн хэрэгцээний газруудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгож өмчлөгч болсон болох нь ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Ө. нь О.тэй түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах худалдах авах гэрээг байгуулахдаа тэдний дунд байгуулагдсан 30 сая төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгосон байдаг боловч тэдний дунд барьцааны гэрээ байгуулагдаагүй байдаг. Түүнээс талуудад уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, зөвхөн зээлүүлсэн 30 сая төгрөгийг л төлүүлэх хүсэл зориг байсан. Гэтэл зээлийг авсан гэх О.Өнөржаргал 1******* сарын хугацаанд зээлээ төлөөгүйн улмаас Ө. энэ худалдах худалдах авах гэрээний дагуу хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан нь анхнаасаа хүчин төгөлдөр бус, өөр хэлцлийг буюу барьцааны гэрээг халхавчлах зорилгоор, мөн дүр үзүүлж хийсэн гэрээ гэж тайлбарлаж, уг үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.*******, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талууд харилцан зөвшөөрч худалдах худалдан авах гэрээнүүдийг байгуулсны дагуу Ө. нь хууль ёсны өмчлөгч болсон тул гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа 30 сая төгрөгийн зээлийн барьцаа болгож хийсэн, О. зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч өмчлөлдөө авсан талаар үгүйсгээгүй байна.

Хэрэгт цугларсан баримтууд болох ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хариуцагч О.ийн *******01******* оны 3 сарын **************-ний өдөр гаргасан ...1******* сарын уг гэрээг хоёр тал албан ёсоор цуцлаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ө. олгохыг зөвшөөрч урьдчилсан тэмдэглэгээ хийлгүүлэх тухай хүсэлт, нэхэмжлэгч Ө.ын гаргасан ...улмаар бид харилцан тохиролцож нийт 30 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар зээлийн гэрээ давхар байгуулж зээлүүлсэн боловч О. нь үүргээ биелүүлээгүй тул урьдчилсан тэмдэглэгээг цуцлуулах тухай хүсэлт, хувийн сууц, газрыг тус тус худалдах худалдан авах гэрээнүүд нь талуудын дунд *******01******* оны 3 сарын *******5-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээтэй ижил цаг хугацаанд хийгдсэн байдал, нэхэмжлэгч Ө. нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг *******015 оны 8 сарын *******7-ны өдөр өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлсэн зэргээс үзвэл талууд өөрсдийн дунд байгуулагдсан 30 сая төгрөгийн зээлийг төлүүлэх зорилгоор дээрх худалдах худалдан авах гэрээнүүдийг дүр үзүүлж байгуулсан болох нь батлагдаж байна.

Өөрөөр хэлбэл талууд зээлийн гэрээг байгуулахдаа О.ийн өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулаагүй атлаа зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг төлүүлэхийн тулд хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаа болгон, улмаар хэн алин нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах хүсэл зориггүйгээр худалдах худалдах авах гэрээнүүдийг байгуулсан нь тухайн цаг үедээ буюу гэрээ хийгдсэн цаг үедээ ямар ч үр дүнгүйгээр дүр үзүүлж байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.*******-т зааснаар нэхэмжлэгч Ө., хариуцагч О. нарын дунд байгуулагдсан *******01******* оны 3 сарын *******5-ны өдрийн ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотод байрлах, 6*******м******* талбай бүхий хувийн сууцыг худалдах худалдан авах гэрээ, *******01******* оны 3 сарын **************-ний өдрийн мөн хаягт байрлалтай 8*******0 м******* газрыг худалдах худалдан авах гэрээнүүд нь тус тус хийгдсэн цаг үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Ө.ын гаргасан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд болох газар, хувийн сууцнаас О.ийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ө. нь хариуцагч О.ийн өмчлөлд байсан ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотод байрлах хувийн сууц, уг хаягт байрлах газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн байх боловч өмчлөгчөөр бүртгэгдэх гол үндэслэл болж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах худалдах авах гэрээнүүд тус тус хийгдсэн цаг үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул түүнийг дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч мөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Ө., О. нарын дунд байгуулагдсан *******01******* оны 3 сарын *******5-ны өдрийн ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотод байрлах, 6*******м******* талбай бүхий хувийн сууцыг худалдах худалдан авах гэрээ, *******01******* оны 3 сарын **************-ний өдрийн мөн хаягт байрлалтай 8*******0 м******* газрыг худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ө.ын ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотод байрлах хувийн сууц, уг хаягт байрлах газраас хариуцагч О.ийг албадан нүүлгэж, уг эд хөрөнгүүдийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч О.ийн сөрөг шаардлагаас Талуудын дунд байгуулагдсан *******01******* оны 3 сарын *******5-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Ө. нь хариуцагч О.ийг хувийн сууц, газраас албадан нүүгэж, газар, хувийн сууцыг түүний хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70*******00 төгрөг, хариуцагч О. нь зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах худалдан авах тухай гэрээнүүдийг тус тус хүчин төгөдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэлийн нийт үнийн дүнг 30 000 000 төгрөг гэж тодорхойлон улсын тэмдэгтийн хураамжид 307950 төгрөгийг тус тус төлсөн байх тул нэхэмжлэгч хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус ******* аймгийн Хэхлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.аас улсын тэмдэгтийн хураамжид 307950 төгрөгийг гаргуулан хариуцагч О.т олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 115.*******.3, 116, 1******* дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.*******, *******6 дугаар зүйлийн *******6.1-т тус тус заасныг баримтлан Ө., О. нарын дунд байгуулагдсан *******01******* оны 3 сарын *******5-ны өдрийн ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотод байрлах 6******* м******* талбай бүхий хувийн сууцыг худалдах худалдан авах гэрээ, *******01******* оны 3 сарын **************-ний өдрийн дээрх хаягт байрлалтай 8*******0 м******* газрыг худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч О.т холбогдох ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, *******ын *******-******* тоотод байрлах хувийн сууц болон газраас хариуцагчийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс газар, хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ө.ын үндсэн нэхэмжлэл, хариуцагч О.ийн сөрөг шаардлагаас Ө., О. нарын дунд байгуулагдсан *******01******* оны 3 сарын *******5-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

*******.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө.ын төлсөн 70*******00 төгрөг, хариуцагч О.ийн сөрөг шаардлагад төлсөн 307950 төгрөгийг тус тус ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгч Ө.аас улсын тэмдэгтийн хураамжид 307950 төгрөгийг гаргуулан хариуцагч О.т олгосуай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.******* дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 1******* хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН