Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.,

Улсын яллагч Н.,

Хохирогч Б.*******,

Шинжээч Х.*******,

Гэрч Я.*******, Ц.*******, С.*******, Д.*******, Д.*******, ******* /цахим/,

Шүүгдэгч Б.*******, А. нарын өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгч А.ын өмгөөлөгч В.,

Шүүгдэгч Д.гийн өмгөөлөгч ,

Шүүгдэгч Б.*******, А., Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.аас шүүгдэгч Б.*******, А., Д. нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн ., .4 дэх хэсэгт, шүүгдэгч Б.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 1-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,  эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг ийн -4 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,   овогт ийн *******,  регистрийн дугаар . 

. Монгол Улсын иргэн, 001 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5,  эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн сумын ийн гэх газарт оршин суудаг,  урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан /Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн/ овогт *******ийн , регистрийн дугаар .

. Монгол Улсын иргэн, 001 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8,  эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн сумын хороо ын - тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн , регистрийн дугаар ИЭ. 

 Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.аас шүүгдэгч Б.*******, А., Д. нар нь бүлэглэн 01 оны 11 дүгээр сарын 0-аас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын Богдын гол багийн нутаг Их ус гэх газарт бэлчиж байсан Л.ийн үхэр сүргээс 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 1,4,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, ., .4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

Шүүгдэгч Б.*******ийг 01 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр Б.*******гийн өмчлөлийн - улсын дугаартай хар өнгийн   маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

- Шүүгдэгч Б.*******, А., Д. нар нь бүлэглэн 01 оны 11 дүгээр сарын 0-аас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын Богдын гол багийн нутаг Их ус гэх газарт бэлчиж байсан Л.ийн үхэр сүргээс 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж түүнд 1,4,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:  

1. Хохирогч Л.ийн “...Би 01 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн 18-19 цагийн орчим үхэрнүүдээ хураан гэрийнхээ гадаа  авч ирсэн. Тэгээд би малаа бүртгэхэд мал маань бүрэн байсан ба тэр шөнөдөө гэртээ хоночхоод өглөө гаргах гэтэл хүрэн зүсмийн судалтай үнээ маань алга болчихсон байсан. Тэгээд би мотоцикл машинаар өдөр хайгаад олоогүй. Тэгээд байж байтал манай гэрт цагдаагийн ахмад ******* орж ирсэн. Тэгээд та үхэр алдчихсан юм уу гэтэл би судалтай хүрэн үнээгээ алдчихсан гэхэд хүмүүсийг нь олчихлоо таны үхэр мөн байхаа гэж хэлсэн. Тэгээд ******* надад судалтай хар үнээ сэрвээндээ ногоон будагтай үнээ мөн үү гэхээр нь мөн гэж хэлсэн. Манай үхэр Завхан аймгийн сумын Богдын гол багийн Их Ус гэх нэртэй газарт манай гэрийн гадаа байсан. ...01 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний Хаан банкны дугаартай дансанд эрэн хайхад зарцуулсан шатахууны мөнгөтэй нийлээд 1,5,000 төгрөгийг хийчихсэн байсан. ...Учирсан хохирол мөнгийг авчихсан, одоо дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-р хуудас/,

. Гэрч Ч.ын “...Манай нөхөр Л. 01 оны 11 сарын 0-ны өдөр үхрээ хурааж гэрийнхээ ойрхон хотлуулсан юм. Тэгээд маргааш өглөө нь үхрээ үзтэл манай үхэр байхгүй байсан юм. Манай нөхөр үхрээ , гэх газраас олоод бүртгэж үзсэн чинь 1 тооны сувай үнээ алга байна гэж ирсэн юм. Тэгээд л ойр хавийн газраар өдөр хайгаад олоогүй юм. ...Судалтай хүрэн зүсмийн, 5-7 настай сувай үнээ байсан юм. Одоогоос жилийн өмнө хүнээс авч байсан учраас имийг нь сайн санахгүй байна.  Богино эвэртэй судалтай хүрэн үнээ байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61-р хуудас/,

. Шүүгдэгч Д.гийн гэрчээр өгсөн “...Би 01 оны 11 сарын 0-ны өдөр луу утасдаж хоёулаа ы тэнд үхэр байна гэнэ тэрнээс үхэр аваад ирье чи машин олоодох гэж ярьсан чинь тэгье гээд 11 цагийн үед ахтай машинтай ирсэн юм. ...Шууд гэх газарт шөнө 00 цагийн үед очоод 1 тооны үхэр барьж аваад ачсан юм. Тэндээсээ хөдлөөд аймаг руу явж байтал , хоёр энэ үхэр чинь баагаад байна гээд уурлаад байхаар нь Зээг гэх газрын элс ачдаг жалганд төхөөрч янзлаад хөдлөх гэтэл цагдаа нар ирэхээр нь зугтчихсан юм. ...Бид сумын Алгийн дөрөлжийн цаад талын гэх газраас замын хойд талд байсан 0, 40-өөд тооны үхэр дотроос бугуйл шидэж 1 тооны хүрэн зүсмийн үнээ бугуйлдахаар нь би очиж барьж аваад унагаагаад ах, бид гурав хамжиж хүлээд ахын унаж явсан хар өнгийн машины хойд талын ин дээр ачсан. ...Би гэдэг залууд 0.000 төгрөгийн өртэй байсан юм. ...Хулгай хийж мөнгө олж өрөө төлөх зорилгоор хулгай хийсэн юм. ...Доошоо гараад явж байх замдаа архи ууж байхдаа би үхэр хулгайлж өрөө төлье гэхэд тэр хоёр тэгье гээд хамт үхэр хулгайлж нядалсан юм. ... ахын хадам аавын - улсын дугаартай хар өнгийн ардаа тэй хагас ачааны пикаб шиг машин байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66-р хуудас/,

4. Шүүгдэгч А.ын гэрчээр өгсөн “...Би 01 оны 11 сарын 0-ны өдөр гэртээ байж байтал буюу над руу залгаад доошоо чулуу ороод ирье үхэр авч ирэх гэсэн юм гэж гуйхаар нь би хамт явсан юм. Тэгээд сумын Алагийн дөрөлж даваад гэх газарт очиход хэсэг үхэр байсан чинь энэ үхэр мөн байна гээд машинаа зогсоож нөгөө үхрүүдээс 1 үхэр барьж аваад ачсан юм. ...Тэндээсээ аймаг явж байгаад нөгөө үхрээ Элст богож гэх газарт төхөөрч янзлаад машиндаа ачаад хөдөлсөн чинь машин ирээд зогсохоор нь зөрөөд зугтчихсан юм. Тэндээсээ алагийн дөрөлжөөр даваад Тамбын өврөөр яваад урагшаа гол руу ороод шир, толгой, шийрийг нь голд урсгаж хаяад махыг нь ачсан хэвээрээ голоор гарч голын урдуур аймгийн төв рүү явсан юм. Тэгээд Шороот гэх газарт махаа хаясан. ...Би имийг нь хараагүй мэдээгүй ямар ч байсан дээшээ эвэртэй хүрэн зүсмийн үнээ байсан юм. ...Тухайн үхрийг нугаслах болсон чинь намайг нугасал гэхээр нь би нугасалж цусалсан юм. Тэгээд ах бид гурав хамжиж төхөөрөөд машинд ачсан. Үхэр хулгайлах санааг гаргасан юм. ах бид хоёр г хулгай хийж хэрэггүй гэж зөндөө хэлсэн юм. үгэнд ороогүй юм. ... ах бид гурав аймгаас гараад явж байхдаа хулгай хийх гэж байгаагаа мэдээгүй юм. Тэгээд явж байхдаа мэдээд гэх газарт үхэр байхаар нь 1 үхэр барьж аваад ачсан юм. ... маркийн - гэсэн дугаартай хар өнгийн машинтай явсан./  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69-р хуудас/,

5. Гэрч Д.*******ийн “...01 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Мал мах-01 арга хэмжээний хүрээнд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.*******ийн хамтаар сумын Алдар багийн нутаг дэвсгэр гэх газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт хийж байсан. Гэтэл шөнийн 04:00-05:00 цагийн орчим Элст Богож гэх газраас тээврийн хэрэгслийн гэрэл гарч байснаа унтраад зогсчихсон. Тэгэхээр нь би *******ийн хамтаар хувийн приус-0 маркийн тээврийн хэрэгслээр чимээгүй дөхсөөр 1- метр орчимд ойртоход - улсын дугаартай Хар өнгийн муссо маркийн тээврийн хэрэгсэл шууд гэрлээ асаагаад тээврийн хэрэгслээ асаагаад эргээд ертөнцийн зүгээр урд зүгт зугтаасан. Тэгээд араас нь явахад миний тээврийн хэрэгсэл намхан учир барааг нь харсаар байгаад гэдэг толгой дээр гараад хартал нөгөө маркийн тээврийн хэрэгсэл гэрлээ унтраагаад явсан ба тээврийн хэрэгсэл харагдахгүй болж гэгээ бага зэрэг орчихсон байсан. Тэгээд тээврийн хэрэгсэл алга болсон учир мөрөөр нь явж байгаад сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр Улаан овооны урд талын Шүхэртийн гарам гэх газарт ирэхэд яг тэр газраас гол гарсан уу яасан мөр нь алга болчихсон байсан. ...Тэгээд мөрөөр нь очоод хартал 1 үхэр гаргасан гэдэс дотрыг нь гаргаж тавьсан байсан. Арьс шир толгой нь байгаагүй. Тэгээд тээврийн хэрэгслийн мэдээллийг эрүүгийн ахлах төлөөлөгч залгаж асуухад ын ******* гэх хүний нэр дээр нь байсан. ...Анх бол тулаад очиход гэрлээ асаасан учир гэрэл гялбаад доторх хүмүүс нь харагдаагүй, харин хөөж байх явцад буюу мөрийг нь дагаж явахад элсэн дээр тээврийн хэрэгсэл сууж ухрааж түрсэн мөр байсан. Тэгэхээр нэг нь жолооны хүрд дээр сууж байсан учир хүн байна гэж тооцсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-7-р хуудас/,

6. Гэрч Д.*******ийн “...Яруугийн голны гүүрний цаад талын элсний карер дотроос хар өнгийн тээврийн хэрэгсэл гарч ирээд ******* бид -ын сууж байсан тээврийн хэрэгслийг харангуутаа огцом зогссон. Тэгээд шалгахаар тухайн тээврийн хэрэгсэл рүү очоод дэргэд нь зогсоод Д.******* тээврийн хэрэгслээс буухад тэр тээврийн хэрэгсэл шууд хөдлөөд зугтаагаад явсан. Тэгэхээр нь ******* бид хоёр гарч ирсэн зүг рүү нь явж элсний карер орчим очиход шинэхэн гаргасан үхрийн сэвс, баас, үнээний дэлэн зэрэг халуунаараа уур савсаж байсан. ...Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоон Тээврийн хэрэгслийг хэн унаж явсныг тогтоохоор улсын дугаараар нь шүүж эзэмшигч *******г сумаас олж уулзахад - улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл. Мөн манай хүргэн ******* унаж яваа байх гэж *******т хэлсэн. ...Би *******ээс ямар учиртай зугтсан юм бэ гэж асууж тодруулахад , нарын хамт сумын Алагийн дөрвөлжний цаад талаас үхэр хулгайлж Яруугийн голын гүүрний цаана элсний карерт авч ирж нядалчхаад хөдөлж байсан. Цагдаатай тааралдаад айгаад зогсоогүй, зугтаасан юм. Үхрийн ширийг голд урсгасан, махыг нь хээр хаясан гэх зүйлийг ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85-р хуудас/,

7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Тэвшийг дээш онгойх хэсгийг дээшлүүлж үзэхэд ... дотор ямар нэгэн эд зүйл үгүй, хуурай цэвэрлэгээ хийсэн мэт, ний хана хэсгээр амьтаны ялгадас мэт бүдэг ногоон өнгийн зүйлүүдээр бохирлогдож хатсан байдалтай харагдаж байх ба инд ямар нэгэн эд зүйл байсангүй.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 176-178-р хуудас/, 

8. 01 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн -6-р хуудас/,

9. Шүүгдэгч  Б.*******, А., Д. нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

- Шүүгдэгч Б.*******ийн 01 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр Б.*******гийн өмчлөлийн - улсын дугаартай хар өнгийн маркийн тээврийн хэрэгслийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан хэргийн үйл баримт нь:

1. Хохирогч Б.*******гийн гэрчээр өгсөн “...Б.******* гэдэг хүн миний төрсөн охин *******тэй сүүлийн жил үерхэж байгаа залуу бөгөөд 01 оны 06 дугаар сард *******г гуйж зөвшөөрсөн, ирэх жилээс гэрлэх гэж байсан юм одоогоор манай хүргэн болоогүй байгаа. ...- улсын дугаартай хар өнгөтөй маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа юм. Би энэ тээврийн хэрэгслийг 018 оноос хойш унаж байгаа. Би энэ тээврийн хэрэгслийг Б.*******д унаж бай гэж өгөөгүй, манай граж дотор байж байдаг л байсан. Би энэ тээврийн хэрэгслийг өвлийн нөхцөлд л унаж хэрэглэдэг бусад үед бараг унадаггүй. Б.******* миний тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авсан. Миний хувьд зөвшөөрч өгсөн унаж хэрэглүүлсэн зүйл байхгүй. Би Б.*******ийг миний тээврийн хэрэгслийг унасан гэж мэдээгүй, харин тэр шөнө буюу 01 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сумын цагдаа, цагдаагийн ахмад *******, хошууч нар сумын нутаг дэвсгэр Сархиагийн Шар Цохио гэх нэртэй газар байж байхад ирээд дээрх улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг уу гэхэд байдаг энэ тээврийн хэрэгсэл граш дотор байгаа гэж хэлсэн. Гэтэл дээрх нэр бүхий цагдаагийн алба хаагч нар миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг хайж байна гэж хэлсэн ба тэгэхээр нь би хүү руу ярихад байхгүй Б.******* унаад явсан гэж хэлсэн. Тэгээд ******* рүү ярьж асуухад ******* мэдээгүй байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79-р хуудас/,

. Хохирогч Б.*******гийн “...Анх би тээврийн хэрэгслээ гэрт гражид байгаа гэж бодож байсан. Гэтэл Цагдаагийн байгууллагаас над дээр хүмүүс ирээд тэгээд миний тээврийн хэрэгслийг асуухад би гэртээ байгаа гэж хэлсэн. Тэгээд л миний тээврийн хэрэгслийг гаргаж авсан юм байна даа гэж мэдсэн... би тээврийн хэрэгслээ хэнд ч өгдөггүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-р хуудас/,

. Гэрч *******гийн “...- улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний төрсөн аав *******гийн тээврийн хэрэгсэл бөгөөд манай гражид байдаг. Аав маань өвөлдөө л энэ тээврийн хэрэгслийг гаргадаг. Түлхүүр нь гэрт ил байж л байдаг. Энэ тээврийн хэрэгслийг унах хэрэглэх талаар би болон манай аав ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Урьд нь энэ дугаартай тээврийн хэрэгслийг манай ааваас гуйж ганц нэг удаа хэрэглэж байсан. Дур мэдэн авч байсан удаа өмнө байгаагүй. Б.******* дээрх тээврийн хэрэгслийг дураараа авч унах хэрэглэх эрх байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, А., Д. нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул нотлох баримтаар үнэлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Д., А. нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэдгийг танилцуулахад өөрсдөө мэдүүлэг өгөхийг зөвшөөрч хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн байх тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу хангалттай тогтоогдсон байна.

Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг “Бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах” буюу Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн ., .4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг зүйчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б., А., Д. болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо тус тус илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн тайлбарт “-Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.” гэсэн бөгөөд ба мал хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж”, “машин механизм ашиглаж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн дахь хэсгийн ., .4 дэх заалтад зааснаар тус тус хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

Мөн машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмуудыг хамааруулан ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж, мөн хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”  гэж тус тус хуульчилсан байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч нар нь 01 оны 11 дүгээр сарын 0-аас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын Богдын гол багийн нутаг Их ус гэх газарт бэлчиж байсан Л.ийн 1 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөн шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч овогт ийн , овогт *******ийн , овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн ., .4-д заасан “Бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Б.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******гийн төрсөн охин *******тэй үерхдэг бөгөөд тэдний хүүхэд нь саяхан төрсөн. Б.******* өмнө нь *******г ажилд хүргэж өгөх, ажлаас авахдаа Б.*******гийн дээрх тээврийн хэрэгслийг жолооддог байсан бөгөөд түүнд уг тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрлийг өмнө нь өгсөн байсан. Иймд уг зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд зөвхөн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асааж жолоодох болон өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэх, чирэх байдлаар авч явсныг ойлгоно.

Шүүгдэгч Б.******* нь 01 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр Б.*******гийн өмчлөлийн - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг авч явахдаа өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй, түүнийг уг тээврийн хэрэгслийг унаж явсныг тухайн үед мэдээгүй байсан болох нь хохирогч Б.*******, гэрч ******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байх тул шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилготой зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

- Хохирлын талаар:

Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд хохирогч Б.******* нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэв.

Мөн хохирогч Л. нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...01 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний Хаан банкны 55...5 дугаартай дансанд эрэн хайхад зарцуулсан шатахууны мөнгөтэй нийлээд 1,5,000 төгрөгийг хийчихсэн байсан. ...Учирсан хохирол мөнгийг авчихсан, одоо дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд түүнд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” тухайгаа илэрхийлсэн хэлсэн байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Н.  “...Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн ., .4-т зааснаар шүүгдэгч Б.*******д жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.т жил, 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.д жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна.” гэсэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн ., .4-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.*******, Д. нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Иргэний хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /1-р хх-ийн 14, 146-р хуудас/

Шүүгдэгч А. урьд нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь “Иргэний хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-ийн 10-17-р хуудас/

Шүүгдэгч Б.*******, А., Д. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь мал хулгайлах хууль бус үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул  тэдний өмгөөлөгч нарын шүүгдэгч Б.*******, Д. нарт Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл өөрсдийн хийж буй хууль бус үйлдэлдээ санаатай хандаж буй байдлыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэхгүй.

Улсын яллагчаас шүүгдэгч А., Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч А. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу алдуул мал завших гэмт хэргийг өмнө нь үйлдсэн бөгөөд дахин тус бүлэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Б.******* нь мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах, мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн байна. Харин шүүгдэгч Д.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******, А., Д. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн ., .4-д зааснаар шүүгдэгч Б.*******, А. нарыг тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.г 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

шүүгдэгч Д.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.*******, А. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн ., .4-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа  өдрөөс эхлэн /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарын гэрээт үнэлгээчин Н.ийн 0 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтээр Б.*******гийн өмчлөлийн - улсын дугаартай 005 онд Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн маркийн тээврийн хэрэгсэл 01 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээ нь 6,0,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гэж тогтоосон байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.******* болох нь тогтоогдож байх тул түүний үнэ 6,0,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.*******, А., Д. нараас тус бүр ,166,667 /хоёр сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал ...шинжээчид төлөх зардлаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарын гэрээт үнэлгээчин /шинжээч/ Н.т төлөх 0,000 төгрөгийг шүүгдэгч нараас тус бүр 10,000 /арван мянга/ төгрөгийг гаргуулж түүнд олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******, А. нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д. 6 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.*******гийн өмчлөлийн - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, 6. дугаар зүйлийн 1, , , 4 дэх хэсэг, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.10 дугаар зүйлийн 1, , , 4 дэх хэсэг, 6.1 дугаар зүйл, 6.1 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч овогт ийн , овогт *******ийн , овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн ., .4-д заасан “Бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн ., .4-д зааснаар шүүгдэгч Б.*******, А. нарыг тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.г 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн ., .4-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, А., Д. нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.гийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.*******, А. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Б.*******, А., Д. нар нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.*******, А. нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.*******гийн өмчлөлийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал шинжээчийн хөлс 0,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******, А., Д. нараас тус бүр 10,000 /арван мянга/ төгрөгийг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарын гэрээт үнэлгээчин Н.т олгосугай.

 9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******, А., Д. нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.*******гийн өмчлөлийн - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6,0,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.*******, А., Д. нараас тус бүр ,166,667 /хоёр сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Шүүхийн шийдвэрийг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны  төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ