Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                               М.Баярмэнд

Улсын  яллагч                                                Б.*******

Шүүгдэгч                                                         Ц.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Завхан  аймаг Тэлмэн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг *******,*******,*******,******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын ******* /РД:/

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Жинст багийн нутаг дэвсгэрээс иргэн Г.ын гээгдүүлсэн Samsung загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 470000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                     1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Жинст багийн нутаг дэвсгэрээс иргэн Г.ын гээгдүүлсэн Samsung загварын гар утсыг өөртөө завшсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

Samsung загварын гар утсаа гээгдүүлсэн талаараа мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Г.ын “...Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны  оройн 22-23 цагийн хооронд Улиастай сумын Богдын гол баг арлын айлын урд хүнтэй уулзчихаад гэр рүүгээ явж ийн гүүрэн дээр ирээд карманд /халаасанд/ байсан утсаа үзтэл байхгүй байсан. Залгаж үзтэл дуудаж байгаад 10-20 минутын дараа холбогдохоо больсон. Тэгээд би буцаж арлын айлын тэрүүгээр хайгаад олоогүй юм. Самсунг А-52 маркийн хар өнгийн утас байсан. Тухайн утасны нүүр хэсэг нь шилэн наалттай, ар хэсэг нь стикер нааж байсан цавууны оромтой, өнгөгүй кейстэй утас байсан...” гэсэн мэдүүлгээр, 

2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлийн “...би энэ утсыг ... дугаарын IMEI кодоор нь шууд таньж байна надад энэ утасны хайрцаг IMEI код нь байна...” гэсэн хэсгээр,

Шүүгдэгч Ц.*******ын  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой ...“Петровис” ШТС-ийн баруун талд байрлах дэлгүүр орчихоод буцаж явж байтал газар гар утас хэвтэж байхаар нь аваад үзтэл дэлгэцнийх нь шилэн хаалт нь хагарчихсан бусад хэсэг нь зүгээр байсан. Маргааш өдөр нь миний хийж байсан ажил дууссан учир би Улаанбаатар хот руу явсан. Очоод 7 хоногийн дараа нөгөө гар утсаа форматлуулж өөртөө авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.т 470000 төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн хөрөнгийн чин Х.гийн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гаргасан 135 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 16.1 дүгээр зүйлийн  13 дахь хэсэгт  заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн Ц.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо.

Өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур алдагдсан Samsung загварын гар утас буюу эд зүйл олж авсан этгээд нь Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлд зааснаар  ...тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх  ...Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.

Шүүгдэгч Ц.******* нь дээрх үүргээ биелүүлээгүй, бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг мэдсээр байж авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж өөртөө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.

Иймд Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдүүлсэн Samsung загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

Шүүгдэгч Ц.******* нь хохирогчид хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан учир бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                           2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Ц.*******т холбогдох дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

 Түүнчлэн улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 4 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогчид саналаа дэмжиж байна.

Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчид 4 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 4 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4000 /дөрвөн зуун жаран мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ыг 4 /дөрвөн зуун жаран мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн /153.333/ төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 4 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр буюу 4000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.*******т 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ц.*******ын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ДЭЛГЭРМАА