Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1217

 

 

 

 2022          08          17                                    2022/ШЦТ/1217

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 2109 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, хүргэн ах, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, “Шинэ өргөө” хотхоны 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: хх-0000000, Б овогтой Ц-н Б-.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ө-ийн өмчлөлийн Реал Ми-7 /Real Mi-7/ загварын rap утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 509.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б- өгсөн мэдүүлэгтээ: “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Ө-ийн өгсөн мэдүүлэг /хх-7-8/, гэрч Д.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /хх-12/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-14-15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-33/, шүүгдэгч Ц.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-20/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

        Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ө-ийн өмчлөлийн Реал Ми-7 /Real Mi-7/ загварын rap утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 509.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.              

 

Шүүгдэгч Ц.Б-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ө-ийн өгсөн: “... 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 40 минутад... Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Халиуны хамт алхаж байхдаа би гар утсаа зүүн гартаа бариад алхаж байсан. Тэгсэн чинь нэг үл таних өнгийг нь мэдэхгүй саравчтай малгайтай, туранхай, 165 см орчим ендөртэй, саарал куртик өмссөн эрэгтэй хүн миний гар утсыг шүүрээд аваад хойшоогоо байрны голоор зугтаасан. Тэгээд би араас нь гүйгээд олоогүй. Тэгээд би хойноос нь гүйж байхдаа бариад аваарай гээд орилсон чинь үл таних 3 залуу тэр залуугийн хойноос хөөсөн. Тэгээд барьж авч чадаагүй. Тэгээд араас нь явж байсан чинь нэг үл таних эрэгтэй хүн гартаа цүнх барьсан. Тэгээд гадуур хувцсаа гартаа барьсан бид нарын өөдөөс гарч ирэнгүүтээ бид нараас машин сүлжээд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд бид нар хойноос нь хөөгөөд барьж аваад цагдаа дуудсан. Би гар утсаа хаана шүүрүүлснээ нарийн хэлж чадахгүй байна. Би сайн мэдэхгүй байна. Бид нарыг харангуутаа шууд зугтаад явсан учраас мөн байх гэж бодсон. Тэр хүнээс миний гар утас гарч ирээгүй. Миний алдсан гар утас маань Реалми 7 /Real Mi-7/ маркийн rap утас байсан. Гар утсаа 3-4 сарын өмнө 1.100.000 төгрөгөөр “Сайн электроникс” дэлгүүрээс авч байсан...” гэх мэдүүлэг /хх-7-8/,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Төгөлдөрийн өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн найз болох Ц.Б- гэх хүнтэй КТМС дээр 13 цаг орчимд уулзсан... Би Ц.Б-н ард алхаад явж байхад Сансарын туннелийн гэрлэн дохиотой уулзварын хойд тал руугаа “Ариг рамен” нэртэй хоолны газрын ойр орчимд явж байхад Ц.Б- байран дунд ороод эргээд гараад ирэхдээ гүйсэн байдалтай гарч ирээд надад нэг гар утас өгөөд “энийг аваад яв, замаа дагаад явахаар нэг түргэн үйлчилгээний цэг байгаа тэр газарт үлдээчих” гэж хэлсний дагуу би тухайн гар утсыг аваад зам дагуу байх түргэн үйлчилгээний цэгт очиж өгсөн... Надад энэ гар утсыг авч яваад аваачаад өг гэж хэлсэн. Тэрнээс биш ямар гар утас гэдгийг надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-12/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б-н яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-43/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 5 дугаар сарын 30- ны өдрийн БЗД2-22-1103 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-14-15/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-33/,

Шүүгдэгч Ц.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-20/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Улсын яллагч “Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ө-ийн өмчлөлийн Реал Ми-7 /Real Mi-7/ загварын rap утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 509.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Б-н 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ө-ийн өмчлөлийн Реал Ми-7 /Real Mi-7/ загварын rap утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 509.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж дээрэмдэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

            Дээрэмдэх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. 

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогтой Ц-ын Б-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                    

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

         4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.          

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   

 

                                 ДАРГАЛАГЧ, 

                                 ШҮҮГЧ                                           Э.ЧИНГИС