Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
Хэргийн индекс | 105/2016/0098/Э |
Дугаар | 117 |
Огноо | 2016-08-25 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | Д.Агар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 117
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Н.Ганбат,
насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаатар, З.Мөнхтулга, Ц.Лхагвасүрэн,
насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Х.Сарантуяа, Г.Батмэнд, П.Цэндмаа,
иргэдийн төлөөлөгч Ж.Сутайжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Тариачин овогт Баяртогтохын Энхбаатар, Боржигон овогт Зоригтын Мөнхтулга, Адуучинборжигоно овогт Цэндмаагийн Лхагвасүрэн нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 1784 дугаар хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Тариачин овогт Баяртогтохын Энхбаатар, Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 36 дугаар гудамжны 535 тоотод оршин суух, регистрийн УК00222852 дугаартай.
2. Боржигон овогт Зоригтын Мөнхтулга, Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Юниверсал” политехникийн коллежийн 2 дүгээр курсын оюутан, ам бүл 5, ээж, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжны 86 тоотод оршин суух, регистрийн УК00230853 дугаартай.
3. Адуучин Боржигоно овогт Цэндмаагийн Лхагвасүрэн, Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, ээж, 2 ах, 2 дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжны 78 тоотод оршин суух, регистрийн ЗП00322016 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаатар, З.Мөнхтулга, Ц.Лхагвасүрэн нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кино үйлдвэрийн автобусны буудлын баруун талд хохирогч С.Мөнхбаярын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж гар утас, бэлэн мөнгө, плаш диск зэрэг эд зүйлүүдийг дээрэмдэж түүнд 142.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Энхбаатар, З.Мөнхтулга, Ц.Лхагвасүрэн нар шүүх хуралдаанд: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч С.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05 сарын 08-ны шөнө 23 цаг 50 минутын орчим би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо төв зам дагаад замын ар хэсгээрээ Офицероос 13 дугаар хороолол хүрэхээр алхаж байтал Дүүргийн буудлаас эхлэн 2 үл таних эрэгтэй араас дагаад байсан. Тэгээд кино үйлдвэрийн буудал өнгөрөөд “Отгонтэнгэр” дээд сургуулийг өнгөрөөд араас тэр 2 залуу гүйцээд хүрээд ирсэн, тэгснээ өндөр нь мөрөн дээгүүр гараа давуулж барьж аваад намхан нь “чи сургууль дээр цохьсоноо санаж байна уу?’’ гэж асуусан, тэгэхээр нь би “мэдэхгүй, юу яриад байгаан” гэхэд тэр 2 залуу “ярих юм байна” гээд гудамжруу намайг чирээд аваад орсон. Тэгээд намайг авч явж байхдаа цаашаагаа Офицер талруугаа шүгэлдээд намайг дагуулаад харанхуй гудамжруу орсон, тэгсэн тэр жижигхэн залуу нь намайг зүүн шанаан тус газар нэг цохьсон, тэгээд байж байхад цаанаас тэр 2 залуутай цуг явж байсан бололтой 3 залуу хүрч ирж байсан ба тэдгээр залуусын нэг цаанаас дуудахад ирсэн, нэг залуу хүрч ирээд надаас шууд “мөнгө байна уу, гаргаад ир?” гэж нэхсэн, тэгэхээр нь сандраад түрүүвчээ гаргаж ирэхэд, тэдгээр залуусын нэг нь дотроос нь байсан 12000 төгрөгийг шууд гаргаж авсан. Тэгээд нэг нь “гар утас байна уу?, гаргаад ир” гэсэн, тэгээд нөгөө мөнгө нэхдэг залуу миний халаасыг тэмтрээд үзээд байсан. Тэгэхээр нь би өмдний урд 2 халаасанд байсан Айфоне-5 болон Айфоне-4 маркийн 2 гар утсаа гаргаад өгсөн. Намайг гар утсаа гаргаж өгч байхад дагуулж яваад 2 залуугийн өндөр нь болох Б.Энхбаатар нь цүнхийг минь ухаад байсан. Тэгсэн тэр залуусийн нэг нь нөгөө анх дагуулж явдаг 2 залуугийн нэг арай намхан нь буюу Лхагвасүрэн нь Айфоне-4 гар утсыг маань аваад шууд цаашаагаа байрны голоор гүйсэн. Тэгснээ буцаж ирээд кодыг нь асуугаад байсан. ...Тэгсэн тэр утас авдаг залуу “энэ гар утсыг нь савчихъя” гээд байсан. Тэгсэн нөгөө мөнгө нэхдэг Мөнхтулга гэх залуу нь “өгөө өг” гээд байсан, тэгсэн надад Айфоне-5 гар утсыг маань буцаагаад өгсөн. Тэгээд намайг утсаа авах үед тэд нар “наад гар утсаа унтраа” гээд л байсан. Тэгээд би унтраах гэхэд дээд унтраадаг товч нь ажилладаггүй болохоор унтрааж чадахгүй хэсэг болсон, тэгээд унтрааж чадахгүй болохоор онгоцны моод дээр нь гар утсаа тавиад тэгээд би цаашаагаа гүйгээд явсан. Тэгээд зам дагаж алхаж явж байгаад Жуковын буудал дээр цагдаа нартай тааралдаад машинд нь суугаад байран дундуур явж байгаад 65 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд тэд нарыг сууж байхыг олоод шууд очоод машинаас 2 цагдаа эхэлж буугаад очоод уулзсан, тэгэхээр нь би араас нь бууж очсон, тэгэхэд цагдаа нар надаас “эд нар мөн үү?” гэж асуусан. Тэгэхээр би “мөн” гэж хэлээд тэд нараас “утсаа авъя” гэж нэхсэн. Тэгсэн тэр Энхбаатар гэх өндөр залуу нь утсыг маань энгэрийнхээ халааснаас гаргаж өгөөд тэгээд тэд нар тал тал тийшээгээ тараад зугатаасан. Энхбаатарын араас цагдаа нар болон би хөөсөн, тэгээд нөгөө 2 цагдаа хөөж байгаад бариад авсан, тэгээд хэлтэс дээр авчирсан. Тэгээд цагдаа дээр ирээд Энхбаатар гэх залуу надад түрүүвчнээсээ миний дээрэмдүүлсэн 12000 төгрөгийг бэлнээр гаргаж ирж өгсөн. Миний өгсөн мөнгө ч мөн байсан. Түрүүвчинд нь өөр юм байхгүй байсан. Сурагчийн үнэмлэх байсан. Тэр шар түрүүвчнээс надад цагдаа нар авч өгсөн. Тэгээд би өргөдөл бичиж өгөөд гэртээ харьсан. Тэр өдөр би алдсан мөнгө болон гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Тэгээд хэрэг гарснаас 3 хоногийн дараа цүнхээ угаах гэж байгаад цүнхэн дотор байсан 2 ширхэг плаш алга болсон талаар мэдсэн. Тэгээд энэ дагуу цагдаа дээр ирж хэлсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 34-35 дугаар тал/
Насанд хүрээгүй гэрч У.Ариунзулын мөрдөн байцаалтад өгсөн: “Би тухайн өдөр гэртээ байж байтал Сүхбат миний гар утасруу залгаад “гараад ир, ПС тоглоё гэсэн” тэгэхээр нь гараад очтол Сүхээ, Лхагваа 2 байж байсан, тэгээд уулзаад сууж байтал Мөнхтулга, Энхбаатар 2 хүрээд ирсэн. Тэгээд хамтдаа ПС тоглохоор Сансарын “Аз” нэртэй ПС тоглоомын газарлуу очиж тоглохоор болоод Сансарлуу автобусанд суугаад явсан. Тэгээд тэнд бараг 21 цаг болж байхад очоод 2-3 цаг тоглосон. Тэгээд дуусаад тэр газраас гарч ирсэн ба гэртээ харих гэхэд автобус зогссон байсан. Тэгээд хоорондоо ярилцаад алхаж байтал Жуковын тэнд алхаж байхад Лхагваа “би утсаар Бек гэж хүүхэдтэй яриад таксины мөнгө аваадхая” гэж хэлсэн. Тэгээд Сүхээ бид 2 урд нь алхаж байгаад хөл өвдөөд байрны урд сууж байтал нөгөө хэд хүрээд ирсэн. Тэгээд 5-лаа сууж байтал цагдаа хүрээд ирсэн. Тэгээд Энхбаатар зугтахаар нь би зугтаасан. Тэгээд би явж байгаад Жуковын хөшөөн дээр очоод сууж байтал Мөнхтулгын утас дуугараад цагдаа залгаад “та 4 ирээрэй, танай Энхбаатар баригдсан, цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр байна” гэж хэлсэн. Тэгээд би шууд харьсан. Нөгөө хэд маань бас гэр гэртээ харьсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 38 дугаар тал/
Насанд хүрээгүй гэрч Э.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Би тухайн өдөр ажлаа тараад Лхагвасүрэнтэй хамт заал авна гэж ярилцаад, эхлээд гэртээ очиж толгой хүзүүгээ угаагаад тэгээд уулзаж заалруугаа хамтдаа явахаар болоод тохирон салсан. Тэгээд би гэртээ харьж толгой хүзүүгээ угаагаад хувцасаа сольж өмсөөд тэгээд гэрээсээ 17 цаг гэж гараад арын хашаанд байх Лхагвасүрэнг дуудаад хамтдаа уруудаад Даян дэлгүүрийн хажууд байдаг хүүхдийн тоглоомын талбайруу алхаж байгаад би өөрийн 88149267 дугаарын утсаар найз Ариунзулын 96300310 дугаарын утасруу залган “Саадан дээр хүрээд ир, заал авч тоглоё” гэж хэлээд дуудсан, тэгсэн хүрээд ирсэн. Тэгээд бид 3 хамтдаа Шархадны 2 буудалруу гудамжаар алхаж байтал урдаас Мөнхтулга, Энхбаатар 2 гараад ирсэн, тэгээд бид нар уулзаад заал авах эсэх талаар ярилцаж байгаад мөнгө хүрэхгүй бас тооны хувьд цөөхүүлэхнээ болохоор ПС тоглоом тоглохоор шийдэн хамтдаа Сансарын “Аз” нэртэй ПС тоглоомын газарлуу очиж тоглохоор болоод Сансарлуу автобусанд суугаад явсан. Тэгээд тэндээ 20 цаг болж байхад очоод тус бүрдээ 2 цаг тоглохоор компьютер аваад сууж тоглосон. Тэгээд тоглох цаг нь дуусаад 23 цаг болгоод уг ПС тоглоомын газраас гарч ирсэн ба гэртээ харих гэхэд автобус зогссон байсан. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад таксидаад 16 дугаар хороолол ороод Бек буюу Билгүүн гэх хүүхдээс мөнгө аваад цаашаагаа харья гэж ярилцаад утсаараа Бекрүү ярих гэхэд Мөнхтулгын утас нэгжтэй мөртлөө утасных нь цэнэг дууссан байсан, харин бусад хүмүүсийнх нь утас нэгжгүй байсан, тэгээд бид нар зам даган алхангаа хүмүүсээс утсаараа нэг яриулаач ээ гэж гуйж алхсаар байгаад Дүүргийн буудал дээр очсон. Тэгээд алхаж байтал Лхагвасүрэн “тэнд нэг ах явж байна, утастай явж байна, би гар утасыг нь авчих уу?” гэж хэлсэн, тэгсэн Мөнхтулга “чадахгүй юм байж яах гээд байгаа юм бэ?” гэхэд Лхагвасүрэн Энхбаатарыг дуудаад Энхбаатартай ямар нэгэн юмны талаар ярилцаж байгаад тэр 2 буцаад тэр хүний араас бараг гүйж очоод ард нь очоод араас нь алхсан. Тэгээд явсаар байгаад Кино үйлдвэрийн буудал өнгөрөөд нэг баригдаж байгаа байшингийн хажууд очиход Энхбаатар, Лхагвасүрэн 2 тэр залууг бариад байрлуу ордог гудамжруу дагуулаад орж байсан. Тухайн үед Энхбаатар тухайн хүний шилэн хүзүүн дээрээс нь гараараа дараад барьсан байдалтай харагдаж байсан. Тэгсэн Мөнхтулга ардаас нь алхаад явсан ба Ариунзул бас араас нь явах гэхээр нь би ганцаараа үлдчих гээд байсан болохоор гараас нь татаад “байж бай” гэж хэлээд хамтдаа үлдсэн. Тэгээд 5-10 минутын дараа манай 3 тэр байшингийн гудамжнаас гараад ирсэн ба ирэхдээ Лхагвасүрэн “гар утсыг нь авчихлаа, одоо явья” гэж хэлсэн. Тэгсэн тэр гудамжнаас нөгөө баригддаг залуу бас гараад хотын төврүү чиглээд зам дагаад алхсан. Тэгэхээр нь бид нар нөгөө гудамжруу буцаж ороод нэг байрны урдуур ороод алхтал Жуковын хөшөөний тэнд гараад ирсэн. Тэгээд хойшоогоо алхаж байгаад Жуковын хойд талд байх саадан дээр очоод суугаад гэрэлтэй болохоор нь Лхагвасүрэн бид 2 цаашаагаа яваад харанхуй байрны орцны үүдэнд сууж байтал нөгөө 3 маань араас дагаад хүрээд ирсэн ба бид хэд тэнд суунгаа “одоо хүний юм авсан юм чинь эртхэн эндээс явья, удахгүй цагдаа хүрээд ирнэ” гээд ярилцаад сууж байтал цагдаа нар хүрээд ирсэн ба тэгэхэд цагдаа нар “тэр хүнээс таньдаг хүн байна уу?” гэж асуухад тэр залуу бид нарт хандан “гар утсаа авчих уу?” гэж хэлсэн ба тэгсэн цагдаа нь шууд Мөнхтулга дээр очоод шилбэрүү нь нэг удаа өшиглөөд “утас нь хаана байна?” гэж асуусан, тэгэхэд Мөнхтулга шууд Энхбаатар, Лхагвасүрэн 2 сууж байсан чигт гараараа заасан. Тэгсэн тэр цагдаа Энхбаатар дээр очоод “утас аваад ир” гэж хэлэхэд Энхбаатар сууж байгаад зүүн гуян доороосоо гар утсыг нь гаргаад ирсэн. Тэгээд эзэнд нь өөрөө босч очоод гар утсыг нь аваачин өгөөд тэгээд шууд тэр чигтээ Жуковын талбай чигтээ зугтаасан. Тэгсэн ардаас нь нөгөө 2 цагдаа хөөгөөд гүйсэн ба цагдаа нарын араас нөгөө гар утасны эзэн дагаад Энхбаатарыг хөөх гээд гүйсэн. Мөнхтулга, Лхагвасүрэн, Ариунзул нар ч бас өөр өөр тийшээгээ зугтаахаар нь би бас зугтаасан ба зугтаахдаа би Ариунзултай хамт зугтаасан. Тэгээд би Ариунзултай хамтдаа зугтааж байгаад 15 дугаар хорооллын Кемпинскигийн зүүн талд байдаг зам дагасан 5 давхар байрны саадны ард очоод байж байтал Мөнхтулга гар утсаа цэнэглэж байтал цагдаагаас залгаад “танай найз чинь баригдсан, одоо хүрээд ир” гэж хэлсэн, тухайн үед бид нар айгаад байсан болохоор очоогүй ба тэндээ Энхбаярын гэрт хоноцгоосон. Харин Ариунзул Энхбаярын гэрт хонолгүй гэрлүүгээ явлаа гээд л гараад явсан. Тэгээд маргааш нь намайг гадуур явж байгаад гэртээ орой ортол ээж мэдчихсэн “маргааш цагдаа дээр очно” гэж байсан. Тэгээд нөгөөдөр нь цагдаа дээр очсон.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 39 дүгээр тал/
Насанд хүрээгүй гэрч Б.Маналсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Надад нэг цагаан өнгийн SP гэсэн бичиглэлтэй плашийг Улцан буюу Лхагвасүрэн “хадгалж бай” гээд 4 дүгээр сарын хавьцаа өгсөн юм. Тэгээд би хоёр гурван хоног хадгалаад өөртөө байлгаж байтал манай ах Мөнх-Эрдэнэ надад “наад плаш чинь дээрмийн юм бишүү?” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээрмийн плаш юм бол надад байгаад хэрэггүй гэж бодоод Мөнхтулгыг дуудаад өгсөн юм. Тухайн үед Улцантай холбоо барьж чадахгүй байсан болохоор Мөнхтулгатай холбоо барьж байгаад дуудаад өгсөн юм. Тухайн үед би хоёр хөлөө хугалсан байсан ба 2016 оны 03 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 18-ны хооронд 2 хөлдөө гипстэй гэртээ хэвтэж байсан болохоор дуудаж өгсөн. Гарч Улцанг олж уулзах гэхээр гарч явж чадахгүй байсан юм. Тэгээд гипсээ авхуулаад алхаж болохгүй байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 20-ноос л хөл дээрээ бага багаар алхах болсон. Плашийг Мөнхтулгад өгсөн шалтгаан гэвэл манай ах Мөнх-Эрдэнэ надад “тэр хэд хамтдаа явж байгаад дээрэм хийсэн байна” гэж хэлсэн болохоор би Улцантай хамт явсан хүн нь Мөнхтулга юм чинь гэж мэдээд Мөнхтулгад өгсөн юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 42-43 дугаар тал/
Б.Энхбаатарын мөрдөн байцаалтад сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “...Нэг плаш нь Мөнхтулгад байгаа, нөгөө плашийг алга болгосон төлж өгнө. Хохирогчийн цүнхний хажуу талын халааснаас би ухаж плашийг авсан юм. ...Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Урьд өмнө хэлсэн зүйл дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 75-77 дугаар тал/
З.Мөнхтулгын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 08-ны орой найз нартайгаа ПС тоглохоор Сансар яваад тэндээ ПС тоглосон, тэгээд 2 цаг орчим тоглоод Сансарын “Аз” нэртэй ПС тоглоомын газраас гараад харих гэхэд 23 цаг өнгөрч байсан ба ямарч байсан автобус зогссон байсан. Тэгээд төв зам дагаад Офицер орохоор зам дагаад алхаад явж байсан. Тэгээд явж байхдаа би Билгүүн нэртэй найзаасаа мөнгө авч таксидаж гэртээ харих гээд утсаар ярих гэтэл утас олдоогүй, Ариунзул утастай боловч утас нь цэнэггүй байсан. Харин би утасгүй байсан. Тэгээд явж байтал Офицер дээр байхаадаа Лхагвасүрэн нэг хүүхэдрүү хараад “тэр утастай байна шдээ дээрэмдэх үү?” гэж хэлсэн, тэгэхээр нь би “чадахгүй байж яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Лхагвасүрэн араас нь ганцаараа дагаад кино үйлдвэрийн буудал чиглээд алхаад явсан. Тэр хүүхэд нь Офицероос кино үйлдвэр чиглээд алхаж байсан юм. Тэгэхээр нь бид нар ч араас нь дагаад нилээд зайтай алхсан. Тэгээд явж байгаад Энхбаатар Лхагваа дээр очоод тэр 2 тэр хүүхдийг бариад авсан, тэгэхэд Ариука, Сүхээ хоёр цаана үлдсэн ба харин Энхбаатар, Лхагвасүрэн нар нөгөө хүүхдийг дагуулаад над дээр хүрээд ирсэн. Тэгээд авчирч ирээд эхлээд Лхагваа “мөнгө байна уу?” гэж асуусан, тэгэхэд нь Энхбаатар “мөнгө төгрөг байна уу юу байна” гэж асуусан, тэгсэн тэр хүүхэд “надаа ийм 2 утас байна” гээд утсаа гаргаж ирээд мөн 12000 төгрөг гаргаад ирсэн. Тэгсэн Лхагваа Айфоне-4 маркийн гар утсыг нь аван харин би Айфоне-5 маркийн гар утсыг нь авсан. Мөнгийг нь Энхбаатар аваад өөрийн түрүүвчиндээ хийсэн. Тэгээд би утсыг нь үзчихээд нэг утсыг нь Лхагваа авсан болохоор би утсыг нь буцаагаад өгсөн. Тэгээд Лхагваад хандан “чи утсыг нь буцаагаад өгөөч дээ” гэж хэлсэн. Тэгээд бид нар цаашаагаа явахад нөгөө хүүхэд чинь доошоогоо явсан. Тэгээд бид нар тэндээс яваад Жуковын хөшөөний баруун талд байдаг байрны орцны үүдэнд сууж байтал цагдаа ирээд араас нь нөгөө хүүхэд нь бууж ирээд шууд “утсаа авчихья” гэж хэлсэн. Тэгсэн Лхагваа халаасандаа байсан гар утсыг нь хажуудаа тавьсан байсныг Энхбаатар хажууд нь сууж байсан болохоор сандал дээрээс нь аваад шууд эзэнд нь өгсөн, тэгснээ шууд зугтаасан. Тэгээд зугтааж байгаад нэг нэгнээ хайж байгаад би Лхагваа, Сүхээ, Ариука нартай Кемпинскигийн хажууд байх нэг байрны урд тааралдсан, тэгээд хамтдаа алхаж байгаад 16 дугаар хороолол ороод тэндээ Билгүүнээс унааны мөнгө аваад тэндээсээ цаашаагаа таксидаад Шар хад орон Ариука гэртээ харьсан ба Лхагваа, Сүхээ бид гурав Энхбаяр гэж хүүхдийн гэрт очиж хоносон.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 80-81 дүгээр тал/
Ц.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 08-ны орой найз нартайгаа ПС тоглохоор Сансар яваад тэндээ Аз нэртэй ПС тоглоомын газар 2 цаг орчим тоглосон, тэгээд тэндээсээ гарч ирэхэд цаг 23 цаг өнгөрч байсан, тэгэхээр нь гэрлүүгээ харих гээд алхсан. Тухайн үед Энхбаатар, Мөнхтулга, Сүхбат, Ариунзул бид нар 5-уулаа явж байсан. Тэгээд төв зам дагуу алхсаар байгаад Жуков өнгөрөөд явж байтал урд нэг үл таних залуу хар өнгийн цүнх үүрчихсэн явж байсан, тэгсэн Мөнхтулга Энхбаатар бид 2-т хандан “та 2 очоод бариад ав” гэж хэлсэн. Тэгсэн Энхбаатар намайг цуг явъя гээд дагуулан яваад бид 2 очиж уг залууг яг Жуковын тэр хавьцаа барьж авсан, тэгээд яг бид нарын барьж авсан газрын архан талд харанхуй гудамж байсан ба тэр залууг харанхуй гудамжруу дагуулаад явж байхад араас Сүхбат, Ариунзул, Мөнхтулга нар араас хүрээд ирсэн. Тэгээд би тэр хүүхдийг тавиад хойшлон Сүхбаттай байрны булан руу очиж зогссон. Харин Мөнхтулга, Энхбаатар, Ариунзул нар хамтдаа тэр хүнтэй үлдсэн ба Сүхбат бид 2-т байрны буланд байж байтал араас нөгөө 3 маань хүрээд ирсэн. Тэгээд бид нар тэндээсээ яваад Жуков хавьцаа байх нэг байрны үүдэнд тодруулбал Жуковын мөсөн котокын яг ард талд байдаг байрны үүдэнд сууж байтал цагдаагийн машин ирсэн. Машин дотроос 2 цагдаа болон хохирогч бууж ирсэн. Тэгсэн тэр хохирогч залуу “утас, мөнгөө авъя” гэж хэлсэн. Тэгсэн Энхбаатар гар утсыг өгчихөөд шууд зугтаасан. Тэгэхэд бусад маань зугтаасан ба би дагаад зугтаасан. Зугтаахдаа Энхбаатар нэг тийшээгээ зугтаасан ба бид 4 хамтдаа нэг тийшээгээ зугтаасан. Тэгээд зугтааж байгаад Жуковын хөшөөний хажууд байх сандал дээр сууж байтал Ариунзулруу цагдаагийн газраас залгаад “Энхбаатар баригдсан, та нар яг одоо Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар гэр гэрлүүгээ явъя гээд Жуковоос такси бариад 16 дугаар хороолол ороод Ариунзул хүүхдээс мөнгө авсан. Тэгээд таксиныхаа мөнгийг өгөөд цаашаагаа явсан. Тэгээд бид нар гэр гэртээ орж хоносон. Тэгээд маргааш нь бид 4 уулзаад орой 16 цагийн орчим тэр 3 намайг ганцаараа цагдаа руу явчих, чамайг яах ч үгүй гэж хэлээд явуулсан. Тэгээд би цагдаа дээр ирсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 86 дугаар тал/
Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, зураг таньж олуулах ажиллагаа,
/хх-ийн 26-28 дугаар тал/
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл,
/хх-ийн 23-25 дугаар тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,
/хх-ийн 32 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 93, 104, 112 дугаар тал/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 94, 105, 113 дугаар тал/
Баянзүрх дүүргийн 9, 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 90, 102, 107 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаатар, З.Мөнхтулга, Ц.Лхагвасүрэн нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кино үйлдвэрийн автобусны буудлын баруун талд хохирогч С.Мөнхбаярын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж гар утас, бэлэн мөнгө, плаш диск зэрэг эд зүйлүүдийг авч түүнд 142.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн хохирогч С.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...тэгсэн тэр жижигхэн залуу нь намайг зүүн шанаан тус газар нэг цохьсон, тэгээд байж байхад цаанаас тэр 2 залуутай цуг явж байсан бололтой 3 залуу хүрч ирж байсан ба тэдгээр залуусын нэг цаанаас дуудахад ирсэн, нэг залуу хүрч ирээд надаас шууд “мөнгө байна уу, гаргаад ир?” гэж нэхсэн, тэгэхээр нь сандраад түрүүвчээ гаргаж ирэхэд, тэдгээр залуусын нэг нь дотроос нь байсан 12000 төгрөгийг шууд гаргаж авсан. Тэгээд нэг нь “гар утас байна уу?, гаргаад ир” гэсэн, тэгээд нөгөө мөнгө нэхдэг залуу миний халаасыг тэмтрээд үзээд байсан. Тэгэхээр нь би өмдний урд 2 халаасанд байсан Айфоне-5 болон Айфоне-4 маркийн 2 гар утсаа гаргаад өгсөн. Намайг гар утсаа гаргаж өгч байхад дагуулж яваад 2 залуугийн өндөр нь болох Б.Энхбаатар нь цүнхийг минь ухаад байсан. Тэгсэн тэр залуусийн нэг нь нөгөө анх дагуулж явдаг 2 залуугийн нэг арай намхан нь буюу Лхагвасүрэн нь Айфоне-4 гар утсыг маань аваад шууд цаашаагаа байрны голоор гүйсэн. Тэгснээ буцаж ирээд кодыг нь асуугаад байсан. ...Тэгсэн тэр утас авдаг залуу “энэ гар утсыг нь савчихъя” гээд байсан. Тэгсэн нөгөө мөнгө нэхдэг Мөнхтулга гэх залуу нь “өгөө өг” гээд байсан, тэгсэн надад Айфоне-5 гар утсыг маань буцаагаад өгсөн. Тэгээд намайг утсаа авах үед тэд нар “наад гар утсаа унтраа” гээд л байсан. Тэгээд би унтраах гэхэд дээд унтраадаг товч нь ажилладаггүй болохоор унтрааж чадахгүй хэсэг болсон, тэгээд унтрааж чадахгүй болохоор онгоцны моод дээр нь гар утсаа тавиад тэгээд би цаашаагаа гүйгээд явсан.” гэх,
насанд хүрээгүй гэрч У.Ариунзулын мөрдөн байцаалтад өгсөн “...Лхагваа “би утсаар Бек гэж хүүхэдтэй яриад таксины мөнгө аваадхая” гэж хэлсэн. Тэгээд Сүхээ бид 2 урд нь алхаж байгаад хөл өвдөөд байрны урд сууж байтал нөгөө хэд хүрээд ирсэн. Тэгээд 5-лаа сууж байтал цагдаа хүрээд ирсэн. Тэгээд Энхбаатар зугтахаар нь би зугтаасан.” гэх,
насанд хүрээгүй гэрч Э.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн “...утсаараа Бекрүү ярих гэхэд Мөнхтулгын утас нэгжтэй мөртлөө утасных нь цэнэг дууссан байсан, харин бусад хүмүүсийнх нь утас нэгжгүй байсан тэгээд бид нар зам даган алхангаа хүмүүсээс утсаараа нэг яриулаач ээ гэж гуйж алхсаар байгаад Дүүргийн буудал дээр очсон. Тэгээд алхаж байтал Лхагвасүрэн “тэнд нэг ах явж байна, утастай явж байна, би гар утасыг нь авчих уу?” гэж хэлсэн, тэгсэн Мөнхтулга “чадахгүй юм байж яах гээд байгаа юм бэ?” гэхэд Лхагвасүрэн Энхбаатарыг дуудаад Энхбаатартай ямар нэгэн юмны талаар ярилцаж байгаад тэр 2 буцаад тэр хүний араас бараг гүйж очоод ард нь очоод араас нь алхсан. Тэгээд явсаар байгаад Кино үйлдвэрийн буудал өнгөрөөд нэг баригдаж байгаа байшингийн хажууд очиход Энхбаатар, Лхагвасүрэн 2 тэр залууг бариад байрлуу ордог гудамжруу дагуулаад орж байсан. Тухайн үед Энхбаатар тухайн хүний шилэн хүзүүн дээрээс нь гараараа дараад барьсан байдалтай харагдаж байсан. Тэгсэн Мөнхтулга ардаас нь алхаад явсан ба Ариунзул бас араас нь явах гэхээр нь би ганцаараа үлдчих гээд байсан болохоор гараас нь татаад “байж бай” гэж хэлээд хамтдаа үлдсэн. Тэгээд 5-10 минутын дараа манай 3 тэр байшингийн гудамжнаас гараад ирсэн ба ирэхдээ Лхагвасүрэн “гар утсыг нь авчихлаа, одоо явья” гэж хэлсэн.” гэх,
мөрдөн байцаалтад З.Мөнхтулгын сэжигтнээр өгсөн “2016 оны 05 дугаар сарын 08-ны орой найз нартайгаа ПС тоглохоор Сансар яваад тэндээ ПС тоглосон, тэгээд 2 цаг орчим тоглоод Сансарын “Аз” нэртэй ПС тоглоомын газраас гараад харих гэхэд 23 цаг өнгөрч байсан ба ямарч байсан автобус зогссон байсан. Тэгээд төв зам дагаад Офицер орохоор зам дагаад алхаад явж байсан. ...Тэгээд явж байгаад Энхбаатар Лхагваа дээр очоод тэр 2 тэр хүүхдийг бариад авсан, тэгэхэд Ариука, Сүхээ хоёр цаана үлдсэн ба харин Энхбаатар, Лхагвасүрэн нар нөгөө хүүхдийг дагуулаад над дээр хүрээд ирсэн. Тэгээд авчирч ирээд эхлээд Лхагваа “мөнгө байна уу?” гэж асуусан, тэгэхэд нь Энхбаатар “мөнгө төгрөг байна уу, юу байна” гэж асуусан, тэгсэн тэр хүүхэд “надаа ийм 2 утас байна” гээд утсаа гаргаж ирээд мөн 12000 төгрөг гаргаад ирсэн. Тэгсэн Лхагваа Айфоне-4 маркийн гар утсыг нь аван харин би Айфоне-5 маркийн гар утсыг нь авсан. Мөнгийг нь Энхбаатар аваад өөрийн түрүүвчиндээ хийсэн. Тэгээд би утсыг нь үзчихээд нэг утсыг нь Лхагваа авсан болохоор би утсыг нь буцаагаад өгсөн. Тэгээд Лхагваад хандан “чи утсыг нь буцаагаад өгөөч дээ” гэж хэлсэн. Тэгээд бид нар цаашаагаа явахад нөгөө хүүхэд чинь доошоогоо явсан.” гэх,
мөн Ц.Лхагвасүрэнгийн сэжигтнээр өгсөн “...2016 оны 05 дугаар сарын 08-ны орой найз нартайгаа ПС тоглохоор Сансар яваад тэндээ Аз нэртэй ПС тоглоомын газар 2 цаг орчим тоглосон, тэгээд тэндээсээ гарч ирэхэд цаг 23 цаг өнгөрч байсан, тэгэхээр нь гэрлүүгээ харих гээд алхсан. Тухайн үед Энхбаатар, Мөнхтулга, Сүхбат, Ариунзул бид нар 5-уулаа явж байсан. Тэгээд төв зам дагуу алхсаар байгаад Жуков өнгөрөөд явж байтал урд нэг үл таних залуу хар өнгийн цүнх үүрчихсэн явж байсан, тэгсэн Мөнхтулга Энхбаатар бид 2-т хандан “та 2 очоод бариад ав” гэж хэлсэн. Тэгсэн Энхбаатар намайг цуг явъя гээд дагуулан яваад бид 2 очиж уг залууг яг Жуковын тэр хавьцаа барьж авсан, тэгээд яг бид нарын барьж авсан газрын архан талд харанхуй гудамж байсан ба тэр залууг харанхуй гудамжруу дагуулаад явж байхад араас Сүхбат, Ариунзул, Мөнхтулга нар хүрээд ирсэн. Тэгээд би тэр хүүхдийг тавиад хойшлон Сүхбаттай байрны булан руу очиж зогссон. Харин Мөнхтулга, Энхбаатар, Ариунзул нар хамтдаа тэр хүнтэй үлдсэн ба Сүхбат бид 2 байрны буланд байж байтал араас нөгөө 3 маань хүрээд ирсэн.” гэх мэдүүлгүүд,
хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, зураг таньж олуулах ажиллагаа, /хх-26-28/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-23-25/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаатар, Ц.Лхагвасүрэн, З.Мөнхтулга нарыг яллах үндэслэл болж байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч Тариачин овогт Баяртогтохын Энхбаатар, Боржигон овогт Зоригтын Мөнхтулга, Адуучинборжигоно овогт Цэндмаагийн Лхагвасүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаатар, З.Мөнхтулга, Ц.Лхагвасүрэн нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч С.Мөнхбаяр мөрдөн байцаалтад “Айфоне-4 утас болон 12000 төгрөг бэлнээр, 2 ширхэг плаш диск алдагдсан. Тэдгээрээс одоо 8 гб багтаамжтай цагаан өнгийн плаш олдоогүй байна. Мөн 4 гб багтаамжтай цэнхэр цагаан өнгөтэй плаш нь олдоогүй байна. Эдгээр зүйлсээ олоод авбал санал гомдол гэх зүйл алга байна” гэж мэдүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-24/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32/ зэргээр түүний дээрх эд зүйлийг шүүгдэгч нар хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. Мөн хохирогчийг шүүх хуралдаанд оролцохыг утсаар мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би бүх зүйлээ биетээр хүлээн авсан. Хөдөө Заамарын уурхайд ажиллаж байна” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаатар, З.Мөнхтулга, Ц.Лхагвасүрэн нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Түүнчлэн анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаатар, З.Мөнхтулга, Ц.Лхагвасүрэн нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой байх тул насанд хүрээгүй шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Лхагвасүрэн, Б.Энхбаатар, З.Мөнхтулга нарын засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх, мөн тэднийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг Баянзүрх дүүрэг дэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Х.Сарантуяа, Г.Батмэнд, П.Цэндмаа нарт тус тус хариулцуулав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тариачин овогт Баяртогтохын Энхбаатар, Боржигон овогт Зоригтын Мөнхтулга, Адуучин боржигоно овогт Цэндмаагийн Лхагвасүрэн нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар Б.Энхбаатар, З.Мөнхтулга, Ц.Лхагвасүрэн нарт эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Энхбаатар, З.Мөнхтулга, Ц.Лхагвасүрэн нар урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй Б.Энхбаатар, З.Мөнхтулга, Ц.Лхагвасүрэн нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх, хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг Баянзүрх дүүрэг дэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, насанд хүрээгүй Б.Энхбаатарын хууль ёсны төлөөлөгч Х.Сарантуяа, З.Мөнхтулгын хууль ёсны төлөөлөгч Г.Батмэнд, Ц.Лхагвасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч П.Цэндмаа нарт тус тус хариулцуулсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Энхбаатар, З.Мөнхтулга, Ц.Лхагвасүрэн нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА
С.ӨСӨХБАЯР