Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1272

 

   2022        08         29                                  2022/ШЦТ/1272

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

    Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

          Шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг

        Шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарт холбогдох эрүүгийн 2131 00304 0174  дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......” амралтын газарт захиалгын менежер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 0 байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн дугаар хх000000, Ш овогтой Бийн Т-.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “....” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 хороолол 0 байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1096 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2017/ХМШЗ/59 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх00000000, Е овогтой Гын Т-.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Т-, Г.Т- нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Орхоны голын гүүрний орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, уутны хамт 608.1 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Мөн өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай уутны хамт 608.1 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Орхоны голын гүүрний орчим цүнхэндээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 30 дугаар байрны 109 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай уутны хамт 0.9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. гэв.”

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Анхнаасаа зорилгогүйгээр Шаамар сум руу явсан байгаа. Өмнө өгсөн мэдүүлэгтээ ч гэсэн хэлсэн байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас /1хх-10-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-21-25/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-28/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-33-34/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-35-36/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-77/, орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл /1хх-47-48/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-49-51, 208-211/, гэрч С.Ариунтуулын өгсөн мэдүүлэг /1хх-64/,

гэрч О.Ганболдын өгсөн мэдүүлэг, /1хх-59/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4789 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-81-83/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 5574 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-91-93/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-102-104/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 164 дугаартай дүгнэлт, /1хх-107-108/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаартай дүгнэлт, /1хх-112-114/, 213100304 дугаартай хэргийн эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-191-205/, шүүх сэтгэц эмгэг судлалын 281 дугаартай дүгнэлт /1хх-235-236/, шүүх сэтгэц эмгэг судлалын 297 дугаартай дүгнэлт /1хх-243-244/, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 166/497 тоот албан бичиг /1хх-248/, Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг Шаамар сум руу зорчих тасалбар /1хх-190/, шүүгдэгч Г.Т-ы иргэний үнэмлэхний хуулбар /1хх-118/, шүүгдэгч Б.Т-гийн эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгах хуудас /1хх-125/, шүүгдэгч Г.Т-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-127/, шинээр 2 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Т-, Г.Т- нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Орхоны голын гүүрний орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, уутны хамт 608.1 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Мөн өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай уутны хамт 608.1 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Орхоны голын гүүрний орчим цүнхэндээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 30 дугаар байрны 109 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай уутны хамт 0.9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ганболдын өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 30 минутын үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Орхоны голын гүүрэн дээр албан үүргээ гүйцэтгээд явж байх үед 20 орчим насны нэг эмэгтэй, хоёр эрэгтэй жижиг хар үүргэвч үүрээд явж байхад зогсоож шалгасан. Уг 3 хүний баримт бичиг биеийн байцаалтыг шалгахад Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 18 дугаар байрны 32 тоотод оршин суух Г.Т-, 26 настай эрэгтэй, Б.Т-, С.Халиун нар болох нь тогтоогдсон бөгөөд цүнхэнд үзлэг хийхэд хар өнгийн 2 ширхэг хогны уутанд сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй өвс ургамал авч явж байсан. Мөн “Тайга” нэртэй архины хоосон шил, ажлын бээлий хар өнгийн хогийн уутыг боодлоор нь цүнхлээд авч явж байсан... Ууттай ургамлыг хаанаас авч яваа вэ, юу юм бэ гэж асуухад Г.Т- гэдэг залуу “манай эгчийн өгсөн цайны ургамал байгаа юмаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-59/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн “...Б.Т-гийн үүрч явсан улаан өнгийн судалтай хар өнгийн 2 талдаа оосортой даавуун цүнхэнд үзлэг хийхээр тогтов ... Уг цахилгааныг онгойлгоход дээд хэсэгт нь 3 ширхэг тор байв. Эхний торонд 3 хос саарал өнгийн ажлын бээлий гарч ирэх бөгөөд бээлийний дээр өвс ургамлын үр, навч наалдсан байв ... хоёр дахь хар өнгийн уутыг нээхэд тал хэсэгт нь шарлаж хатсан байдалтай урт навч, бөөрөнхий үртэй үнэртэхэд хурц нялуун ханхлах каннабис мэт ургамал байв. Гурав дахь хар торонд шарлаж хатсан шаргал иштэй бөөрөнхий үртэй хурц нялуун үнэртэй ургамал байх каннабис ургамал мэт харагдаж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-21-25/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-28/,

Хүний биеэс биологийн дээж авсан: “...Б.Т-гийн хариу ТНС бичиг нь 1 зураас бусад нь 2 зураас байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-33-34/,

Хүний биеэс биологийн дээж авсан: “...Г.Т-ы хариу ТНС бичиг нь 1 зураас бусад нь 2 зураас байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-35-36/,

Орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл /1хх-47-48/,

Нэгжлэг хийсэн: “... Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 109 тоот орон байранд нэгжлэг хийхээр ... Өрөөнд нэгжлэг үргэлжлүүлэхэд бор хүрэн өнгийн 2 хаалгатай шүүгээ байх бөгөөд уг шүүгээний дотор байх ... хувцаснуудыг нэг бүрчлэн нэгжихэд зүүн гар талын хаалганы дээрээс нь 2 дахь тавцан дээр өвс ургамлын үр байсныг №1 гэж тэмдэглэн цаасаар хусаж бэхжүүлэн авахад 0,9 грамм хэмжээтэй ургамлыг гялгар өнгийн уутанд савлаж нэгжлэгээр хураан авсан. ... Бор өнгийн шүүгээний дээр addidas нэртэй бичиглэлтэй цэнхэр өнгийн цаасан хайрцаг байх бөгөөд ёроол хэсэгт нь мансууруулах төрлийн байж болзошгүй ургамал өвсний нунтаг үр илрүүлж албаны жин хэмжүүр дээр хэмжихэд 0.8 грамм жинтэй байв...” гэх тэмдэглэл /1хх-49-51/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4789 дугаартай дүгнэлтэд:

1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1100- 2777” дугаартай гомдолд шинжилгээнд хүргүүлэх ургамлын дээж /5 грамм/ гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /Delta9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-81-83/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 5574 дугаартай дүгнэлтэд:  

1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээний объект №1 дугаарт бээлий 1 ширхэг, “ Шинжилгээний объект №2 дугаарт бээлий 1 ширхэг”, “Шинжилгээний объект №3 дугаарт бээлий 1 ширхэг”, Шинжилгээний объект №4 дугаарт бээлий 1 ширхэг”, Шинжилгээний объект №5 дугаарт бээлий 1 ширхэг”, Шинжилгээний объект №6 дугаарт бээлий 1 ширхэггэж хаягласан өвс мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн ажлын бээлийн /6ш/ тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол /Delta9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-91-93/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Т- УК95043031 2021.12.2 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Г.Т- УК95043031 2021.12.2 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-102-104/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан, “3” гэж хаягласан ургамал мэт зүйлийн үлдэгдэл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан ургамал мэт зүйлийн үлдэгдэл тус бүрээс Делыа 9 тетрагидроканнабинол /Delta9 tetrahydrocannabinol/ илэрч байна. гэх дүгнэлт /1хх-112-114/,

Эрүүгийн 213100304 дугаартай хэргийн эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-191-205/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 281 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Т- нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Г.Т- нь одоогоор сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх баримт, шинж үгүй байна.

3. Г.Т- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.Т- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1хх-235-236/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 297 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Т- нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Б.Т- нь одоогоор сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх баримт үгүй байна.

3. Б.Т- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Т- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1хх-243-244/,

 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 166/497 тоот:

“ ...2019 оны Мансууруулах үйлчилгээтэй зэрлэг байдлаар ургаж байгаа ургамал /каннабис/-ын Монгол Улс дахь тархцыг тогтоох цогц судалгаагаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий олсны ургамал бүртгэгдсэн байна...” албан бичиг /1хх-248/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас /1хх-10-11/,

Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг Шаамар сум руу зорчих тасалбар /1хх-190/,

Шүүгдэгч Б.Т-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-125/,

         Шүүгдэгч Г.Т-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-127/  зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарын үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бус гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтанд байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно. Хууль бусаар бэлтгэсэн гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансуурах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг хэлдэг. Хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг хэлнэ.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэгийн зүгээс “...нийгмээс заавал тусгаарлахгүйгээр хамт олны дунд хүмүүжих бололцоог олгож ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн, мөн шүүгдэгч Б.Т-, Г.Т- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгэлийг оноож биеэр эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарт оноосон хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Б.Т-, Г.Т- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, AV3083771 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлж, ахуйн газ 1 ширхэг, 3 хос ажлын бээлий, алтан нутаг гэсэн гялгар уут 1 ширхэг, уутны хамт 337.5 грамм, уутны хамт 270.7 грамм, 0.8541 грамм жинтэй өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж  шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Ш овогт Бийн Т-, Е овогт Гын Т- нарыг үргэлжилсэн үйлдлээр “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Г.Т- нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, AV3083771 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлж, ахуйн газ 1 ширхэг, 3 хос ажлын бээлий, алтан нутаг гэсэн гялгар уут 1 ширхэг, уутны хамт 337.5 грамм, уутны хамт 270.7 грамм, 0.8541 грамм жинтэй өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт тус тус даалгасугай.

 

          5. Шүүгдэгч Б.Т-, Г.Т- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Т-, Б.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Т-, Б.Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                           Э.ЧИНГИС