Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1290

 

 

 

    2022        09         02                                    2021/ШЦТ/1290

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Оюунбат,

Хохирогч Г.Б-

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б- овогт Б-гийн Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 2266 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 0 дүгээр баг, Номгонд оршин суух бүртгэлтэй боловч Өвөрхангай аймаг, Хайрхандулаан сум, 0 дугаар баг, ... гэх газар оршин суух, гавьяа шагналгүй,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б- овогт Б-гийн Б-.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар хотхоны гадна “дүү нарыг дарамталлаа” гэх шалтгаанаар иргэн Г.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, улмаар Г.Б-ийн биед доод уруулын дотор салстад шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал, доод үүдэн баруун, зүүн нэгдүгээр шүдний буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч Г.Б-аас уучлал гуйж байна. Явдал чирэгдэл учруулсандаа уучлал гуйж байна. Хохирогч эмнэлэгтээ үзүүлснийх нь дараа төлбөрийг нь төлөхөөр тохирсон. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Б.Б-тай уулзаад имплант шүд бол хамгийн багадаа 2.500.000 төгрөг гэдэг юм байна лээ. Тэрийг больё 600.000 төгрөг л өгчих гэж  ярьсан. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Г.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-7/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 8765 дугаартай дүгнэлт /хх-19-20/, шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар мэдүүлэг /хх-31-32/, шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар хотхоны гадна “дүү нарыг дарамталлаа” гэх шалтгаанаар иргэн Г.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, улмаар Г.Б-ийн биед доод уруулын дотор салстад шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал, доод үүдэн баруун, зүүн нэгдүгээр шүдний буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б-ийн өгсөн: “ ...2022 оны 6 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө ... 72 дугаар хотхоны такситай ирсэн. Отгонбат гэр рүүгээ ороод би гадаа нь хүлээгээд сууж байхад гэнэт биеийн тамирын хувцастай үл таних залуу машины хаалга нээгээд “дүү нарыг дээрэлхлээ” гээд миний нүүр хэсэгт нэг удаа цохихоор нь зууралдаад маргалдсан. ...Тухайн залуу миний нүүр хэсэгт цохисны улмаас үүдэн доод 3 шүд өвдөлт ихтэй 2 шүд нь хөдөлгөөн орсон байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэх болно.” гэх мэдүүлэг /хх-7/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 8765 дугаартай:

1.2. Г.Б-ийн биед доод уруулын дотор салстад шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал, доод үүдэн баруун, зүүн 1-р шүдний буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-19-20/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Машинаас буухгүй байхаар нь хутгатай байж магадгүй гэж  бодоод шууд нүүрэн тус  газар нь нэг удаа гараараа цохиод автал шүд уначихлаа гээд байсан. Тэгэхээр нь “одоо яах вэ гэтэл цагдаа дуудна гомдолтой” гээд цагдаад хүргэж өгсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлнө...” гэх мэдүүлэг /хх-31-32/, 

Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б-ын 2022 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар хотхоны гадна “дүү нарыг дарамталлаа” гэх шалтгаанаар иргэн Г.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, улмаар Г.Б-ийн биед доод уруулын дотор салстад шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал, доод үүдэн баруун, зүүн нэгдүгээр шүдний буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрх байдлаар шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Б- нь гэм хорын хохирлын баримтаа гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хохирогч Г.Б- нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Б-гийн Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Б.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх зааснаар Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хохирогч Г.Б- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС