| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2017/0102/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/96 |
| Огноо | 2017-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/96
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох, эрүүгийн 1736000000033 дугаартай 178/2017/00102/Э/индекстэй хэргийг 2017 оны 09 сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой, 1 дүгээр баг, 5 дугаар гудамж, 18 тоотод оршин суух, 1959 оны 05 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, ард тува, бүрэн бус дунд боловсролтой, барилгачны мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, сарын өрхийн орлого 200000 төгрөг, аминдаа 2 өрөө хувийн сууц, Вонго-3 маркын тээврийн хэрэгсэл, хашаа нэгийн хөрөнгөтэй, 2005 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр /
Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 02-07 тоотод иргэн Л*******гийн толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Яллагдагч М.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан нь хэргийн 72 дугаар хуудас дахь “ М.******* миний бие Л*******д учруулсан хохирол төлж эвлэрсэн. Мөн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 02-07 тоотод иргэн Л*******гийн толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч Л*******гийн ... 2017 оны 07 сарын 03- ны өдөр хүүхдүүдийн хамт байхад М.******* гаднаас согтуу орж ирсэн. Манай дүүг миний хүүхэд зодож эмнэлэгт хэвтүүлсэн, чи хараасан байна гэж маргалдаж, тавагтай идээ , ус сүү асгаад миний толгой руу цохисон. Дух хэсэгт язарч оёдол тавиулсан ... гэх мэдүүлэг / хэргийн 06 - 07 дугаар хуудас /
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 19- ний өдрийн 354 дугаартай ... Л*******гийн биед гэмтэл учирсан байна. Л*******гийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух зулайн хэсэгт / дэлбэн/ цус хуралтын голомт, хамар ясны хугарал, хаван хавдар, духанд эдгэрч буй шарх, баруун нүдэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн шилбэнд тав үүссэн зулгаралт гэмтэлүүд тогтоогдлоо. Л*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах, үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Л*******гийн биед учирсан гэмтлүүд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” - ын 2.4.1-д гэмтэл , түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийн дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.
Л*******гийн биед учирсан гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээсхамаарна... гэх дүгнэлт/хэргийн 9-10 дугаар хуудас /
Яллагдагч М.*******гийн... 2017 оны 07 сарын 03-ны өдөр Хаан банкны дэргэд ганцаараа нэг шил архи уугаад дээшээ гэрлүүгээ харих гэж яваад Л*******гийн гэрт орсон байсан. Тэр гэрт ороод юу гэж хэлснээ санахгүй байна. Нэг сэртэл Л******* миний дээрээс ус цацаж байсан. Савнаас барьж байгаад тавьтал Л******* нь савтайгаа арагшаа унаж байсан. Тэгтэл дух нь задарсан цус гарч байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 20 дугаар хуудас/
Гэрч Б.Балжиннямын ... 2017 оны 07 сарын 03- ны өдөр манайхХовд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 3-12 тоот хашаандаа ирж буугаад гэрээ барьж байхад ар талын хашааны эмээ авраарай гэж орилсон. Би юу болсон талаар харахад “ нялх хүүхэд тэвэрсэн, духнаас цус гарсан гэрээсээ гарч ирсэн. Араас нэг согтуу хүн гарч ирж байсан. Тэгээд тэдний хүүхдүүд нь ирсэн. Цагдаа болон эмнэлэг ирээд авч явсан... гэх мэдүүлэг/ хэргийн 33 дугаар хуудас/
Гэрч Д.Энхтайвангийн... 2017 оны 07 сарын 03- ны өдөр ээж Л*******г дөрвийн газраас гэрт авчираад үлдээгээд хөдөө явах гээд явж байтал манай бэрийн утсаар “ ээж цохиуллаа” гэхэд нь буцаж ирсэн. Манай ээж гэрийн гадна нүүр нь цус болон, М.******* гэрийн баруун талд орилоод зогсож байсан. Тэгтэл гаднаас цагдаа ирж М.Дүгэрсрэнг авч яваад, би ээжийгээ эмнэлэгийн машинд аваад эмнэлэг орсон. Гэмтлийн тасагт харж хоноод маргааш нь томографийн зураг авахуулж, эмнэлэгт хэвтүүлсэн. Манай ээж М.******* намайг цохилоо гэж байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 25 дугаар хуудас/
Гэрч Д.Оюунчимэгийн... Намайг Болороогийн хамт ээжийн гэрт ороход М.******* согтуу цай уугаад сууж байсан. Зах руу явах гээд хашааны хаалгаар гарах гэж байтал манай 5 настай хүү ирээд “ эмээг согтуу хүн зодлоо” гэхээр нь буцаад хашааны даамангаар ортол М.******* нь манай ээжийн шилэн дээрхи захнаас нь барьсан. Ээжийн духнаас цус гарсан орилж байсан. Ээжээс юу болсон талаар асуухад М.******* намайг зодлоо, аллаа гэж байсан. Дух нь язарсан, хамар нь чихэгдэж, хөл нь шалбарсан байсан. Намайг ороход М.******* нь ээжийг чинь цохисон яадгийм гэж хэлээд зогсож байсан... гэх мэдүүлэг / хэргийн 29 дүгээр хуудас/
Гэрч Б.Болормаагийн... 2017 оны 07 сарын 03- ны өдөр ажилдаа явах гээд гэртээ байж байтал Д.Оюунчимэг эгч орж ирээд зах явъя гэсэн. Тэгээд хүлээгээд орж ирэхгүй болохоор нь гэрт нь орсон. Тэдний ээжийн гэрт М.******* нь согтуу ирсэн байсан. Д.Оюунчимэг эгчийн хамт даамангаар гараад явж байтал 5 настай хүүхэд уйлчихсан “эмээг манайд байсан согтуу хүн цохичихлоо” гэж хэлсэн. Д.Оюунчимэг эгч гүйгээд явсан. Намайг араас нь яваад ороход Л******* эгчийн духнаас цус гарсан байсан. М.******* нь гэрийн гадна сууж байсан. Би Д.Энхтайван ахыг дуудаад, цагдаа болон эмнэлэгт дуудлага өгчихөөд ажилдаа явсан ... гэх мэдүүлэг / хэргийн 30 дугаар хуудас /
Гэрч Б.Цэндхүүгийн... Би 2017 оны 07 сарын 17- ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт очиж, Л*******д үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан саруул хэвтэрийн байдалтай, духандаа босоо байрлалтай эдгэрч буй шархтай, хамрын нуруунд бага зэрэг хаван хавдар, эмзэглэлтэй, баруун хөлийн шилбэнд тав тогтсон зулгаралттай, биед үүссэн гэмтэл нь шинэ байсан. Тухайн гэмтэл унах мөргөлдөх, цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл ... гэх мэдүүлэг/ хэргийн 31 дүгээр хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******гийн ӨГСӨН...БИ хохирогч Л*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуулийн дагуу цугларсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.
Шүүгдэгч М.*******гийн үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь хэргийн 71 дүгээр хуудас дахь хохирогч Л*******гийн ... Миний биед хөнгөн хохирол учирсан. М.******* нь хохиролд 300000 төгрөг төлсөн тул чөлөөлж өгнө үү ... гэх хүсэлтээр тогтоогдож байгаа ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* нь ...гэм бураагаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж, хохирогчтой эвлэрсэнээ илэрхийлж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500000 төгрөгөөр торгох ял сонсгосныг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөө хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч М.******* нь 58 дугаар хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгаххуудас”-аар 2005 онд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1- т зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдээгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч М.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар
зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүүгдэгч М.*******г 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгний торгох ялыг шүүгдэгч М.*******гээр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч М.******* нь хохирогчид 300000 төгрөгний хохирол төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч М.*******гийн саарал өнгийн 21 инчийн зурагтыг битүүмжилсэн, Прокурорын 2017 оны 09 сарын 04- ний өдрийн 5/13 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
З.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******гээр 500000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь 500000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
| ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ |
| Т.ЦЭЦЭГМАА |