Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/281

 

                                                                                                                       

 

 

 

 

 

   2022       02         24                                   2022/ШЦТ/281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2106 00000 2343 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэр нарын хамт амьдардаг  *******.

Холбогдсон хэргийн талаар

   Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны 74А байрны 209 тоотод иргэн Д.А-тай маргалдаж, улмаар хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай ашиглан хэвлийн хөндийд нэвтэрч чацархай, бүдүүн гэдэс, өрцийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх гэдэсний агууламж, сул цус, цээжний зүүн талд цээжний хөндий рүү хатгагдсан шарх, уушгины уналт, цээжний зүүн хөндийд хий хуралт, зүүн шанаа, зүүн чихний омог, зүүн даланд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,

мөн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны 74А байрны 209 тоотод хамтран амьдрагч Г.Алтайжаргалтай маргалдаж, улмаар хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай ашиглан хэвлийн өмнөд хананд шарх, цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

   Эрүүгийн 2106 00000 2343 дугаартай хэргээс:

   - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

   - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12/,

   - Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Б гэх хүнтэй Солонгос улсад ажил төрөл хийдэг талаар ярьсан. Тэгээд ярьж байгаад үгийн зөрүү байхгүй над руу дайраад байсан. ...Хэд бүлсэн талаар бол мэдэхгүй байна. ...Эмч надад хэлэхдээ нарийн бүдүүн гэдэс, өртөсийг оёсон маш их хэмжээний цус алдсан, зүүн хавирга гэмтсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

   - Хохирогч Г.Алтайжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бгартаа байсан хутгаар миний баруун хэвлий хэсэгт зүссэн мөн миний хүү А-ийн хэвлий болон хавирга хэсэгт хутгалсан. ...Би хүүгээ тэвэрч байхад хэвлий хэсгээс нь юм унжаад гараад ирсэн байсан. Тэгээд 103 дуудлага өгөөд удалгүй ирээд хүү бид хоёрыг гэмтэл аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,

   - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын 2021 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 10774 дугаартай:

   1. Д.А-ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч чацархай, бүдүүн гэдэс, өрцийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх гэдэсний агууламж, сул цус, цээжний зүүн талд цээжний хөндий рүү хатгагдсан шарх, уушгины уналт, цээжний зүүн хөндийд хий хуралт, зүүн шанаа, зүүн чихний омог, зүүн даланд шарх гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

   4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

   5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх  дүгнэлт /хх-ийн 42-44/,

   - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын  2021 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 10773 дугаартай:

   1. Г.Алтайжаргалын биед хэвлийн өмнөд хананд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

   4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 48-50/,

   - П.Лхагвасүрэнгийн ХААН банкны 5019044634 тоот дансны хуулга /хх-ийн 70-74/,

   - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/,

   - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Бадамсайханы 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3184 дүгээр:

   1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футболканд зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд гэмтэлгүй байна.

   2. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футболканд 6 мм, 15мм, 10мм, 8мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна.

   3. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 107-108/,

- Яллагдагч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”Эхний мэдүүлэг дээр санахгүй байсан. Одоо зарим зүйлээ санаж байна. Юунаас болж маргалдсанаа мэдэхгүй. Намайг цохиж авахаар нь зөрүүлж цохисон. Магадгүй би хутга барьсан байх тэгэхэд намайг боосон би гар руу цохиж байгаад тавиулаад ухаан алдсан байх. Аль аль нь маш их цочирдсон ийм зүйл болно гэж бодоогүй. Ширээн дээр цэнхэр торон дотор мах, хутгатай байсан. Би хутга авахад булаацалдаад гэмтсэн байх. Би санаатай дүрээгүй. Гэнэт сэргэсэн эхнэр цагдаа, түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд аль алинд нь дуудлага өгсөн ба хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр болон хүүхдүүддээ ёс бус хандаж байгаагүй. 5 жил хамт амьдарч байхдаа ийм асуудал гарч байгаагүй. Архинаас болж ийм асуудал гарлаа.”, “...Тэгсэн Агэнэт босож ирээд миний уруулын зүүн дээд хэсэгт цохиж язалсан. Тэгэхээр би зөрүүлээд зүүн шанаа руу цохисон чинь намайг цохиод миний хоолойг боосон. Тэгээд би боолтод ороод маш их цочирдоод юу хийснээ мэдэхгүй ухаан алдаад унасан байсан. Тэгээд би хэдий хугацаанд ухаан алдсан талаар бол мэдэхгүй байна. Тэгээд сэрэхэд Алтайжаргал, Алтансүхийг тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Тэгээд би цагдаа болон 103-т дуудлага өгсөн.Тэгээд би хэсэг хугацаанд ганцаараа юм яриад маш их цочролд орсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Эмчилгээний хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 101-102, 147-150/,

   - Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутга зэрэг болно.

   Шүүгдэгч *******-нд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч *******нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны 74А байрны 209 тоотод иргэн Д.А-тай маргалдаж, улмаар хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай ашиглан хэвлийн хөндийд нэвтэрч чацархай, бүдүүн гэдэс, өрцийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх гэдэсний агууламж, сул цус, цээжний зүүн талд цээжний хөндий рүү хатгагдсан шарх, уушгины уналт, цээжний зүүн хөндийд хий хуралт, зүүн шанаа, зүүн чихний омог, зүүн даланд шарх гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,

мөн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны 74А байрны 209 тоотод хамтран амьдрагч Г.Алтайжаргалтай маргалдаж, улмаар хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай ашиглан хэвлийн өмнөд хананд шарх, цус хуралт гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

   - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12/,

   - Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Бгэх хүнтэй Солонгос улсад ажил төрөл хийдэг талаар ярьсан. Тэгээд ярьж байгаад үгийн зөрүү байхгүй над руу дайраад байсан. ...Хэд бүлсэн талаар бол мэдэхгүй байна. ...Эмч надад хэлэхдээ нарийн бүдүүн гэдэс, өртөсийг оёсон маш их хэмжээний цус алдсан, зүүн хавирга гэмтсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

   - Хохирогч Г.Алтайжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бгартаа байсан хутгаар миний баруун хэвлий хэсэгт зүссэн, мөн миний хүү А-ийн хэвлий болон хавирга хэсэгт хутгалсан. ...Би хүүгээ тэвэрч байхад хэвлий хэсгээс нь юм унжаад гараад ирсэн байсан. Тэгээд 103 дуудлага өгөөд удалгүй ирээд хүү бид хоёрыг гэмтэл аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,

   - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын 2021 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 10774 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-44/,

   - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын  2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10773 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-50/,

   - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Бадамсайханы 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3184 дүгээр дүгнэлт /хх-ийн 107-108/,

- Яллагдагч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Намайг цохиж авахаар нь зөрүүлж цохисон. Магадгүй би хутга барьсан байх, тэгэхэд намайг боосон би гар руу цохиж байгаад тавиулаад ухаан алдсан байх. Аль аль нь маш их цочирдсон ийм зүйл болно гэж бодоогүй. Ширээн дээр цэнхэр торон дотор мах, хутгатай байсан. Би хутга авахад булаацалдаад гэмтсэн байх. Би санаатай дүрээгүй. Гэнэт сэргэсэн эхнэр цагдаа, түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд аль алинд нь дуудлага өгсөн ба хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр болон хүүхдүүддээ ёс бус хандаж байгаагүй. 5 жил хамт амьдарч байхдаа ийм асуудал гарч байгаагүй. Архинаас болж ийм асуудал гарлаа. ...Тэгсэн Агэнэт босож ирээд миний уруулын зүүн дээд хэсэгт цохиж язалсан. Тэгэхээр би зөрүүлээд зүүн шанаа руу цохисон чинь намайг цохиод миний хоолойг боосон. Тэгээд би боолтод ороод маш их цочирдоод юу хийснээ мэдэхгүй ухаан алдаад унасан байсан. Тэгээд би хэдий хугацаанд ухаан алдсан талаар бол мэдэхгүй байна. Тэгээд сэрэхэд Алтайжаргал, Алтансүхийг тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Эмчилгээний хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 101-102, 147-150/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч *******-ийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрхи зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч *******ямбасүрэнгээс хохирогч Г.Алтайжаргал, Д.Анар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул энэ тогтоолоор *******ямбасүрэнг бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Г.Алтайжаргал, Д.Анар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч *******-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4  дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 7 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүгдэгч *******ямбасүрэн, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, шүүгдэгч зөвшөөрч өөрөө болон түүний өмгөөлөгч нар гарын үсэг зурсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

            Хохирогч Д.Ань гэм хорын хохиролд 25.792.500 төгрөгийг хүлээн авсан тул ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүхээс оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн, хохирогч Г.Алтайжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, *******-нд хуульд заасан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******нь урьд 51 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, мөн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******-нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-нд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-нд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. *******-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн урьд цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Хохирогч Д.А-д учирсан гэм хорыг хохиролд шүүгдэгч П. Б нь нийт 25.792.500 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн төмөр иштэй нийт урт 24.5 см, ажлын хэсэг нь урт 12 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.МӨНХТУЯА

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ОДОНТУУЛ

                         ШҮҮГЧ                        Н.БААСАНБАТ