| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00464/И |
| Дугаар | 777 |
| Огноо | 2018-10-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 777
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х б-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт Г.Б,
Хариуцагч: С овогт Б.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу ЗГ109 тоот зээлийн үлдэгдэл 7.975.342,86 төгрөг, зээлийн хүү 4.005.727,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480.805,20 төгрөг, автолизингийн зээлийн үлдэгдэл 3.856.719,47 төгрөг, зээлийн хүү 1.546.597,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183.958,21 төгрөг, нотариатын төлбөр 18.500 төгрөг, нийт 18.067.650,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Чандмань тооцооны төвийн эрхлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б болон түүний эхнэр Б.Б нар нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Х б-ны Увс салбарын Чандмань тооцооны төвөөс ЗГ109 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 14.000.000 төгрөгийн бизнес төрлийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр тэгш төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 6.024.657,14 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2.998.816,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 20.094,28 төгрөг, нийт 9.043.568,19 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Мөн иргэн Г.Б, Б.Б нар нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Х бны Увс салбарын Чандмань тооцооны төвөөс ЗГ130 тоот зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийн тээврийн хэрэгслийн лизингийн зээлийг 21 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, сар бүр тэгш төлөх нөхцөлтэй суудлын автомашин авах зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 1.928.630,8 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1.793.089,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 8.329,31 төгрөг, нийт 3.730.050,00 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Баян-Өлгий аймаг дахь Х б-ны ширээ Г.Б, Б.Б нарын охины гар дээр унаж гэмтсэн ба охины эмчилгээний зардалд банкнаас 50.000.000 төгрөгийг өгсөн. Уг асуудал нь зээлтэй ямар ч хамааралгүй. Иймд зээлдэгч Г.Б, Б.Б нараас нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 2 зээлийн төлбөрийг нотариатын зардлын хамт 18.067.650,35 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Х б-ны Увс салбараас хариуцагч Г.Б миний биед холбогдуулж бизнес зээлийн төлбөр 7.975.342,86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.005.727,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 480.805,20 төгрөг, автолизингийн төлбөр 3.856.719,47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.546.597,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 183.958,21 төгрөг, нотариатын төлбөр 18.500 төгрөг, нийт 18.067.650,35 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 407 дугаартай эвлэрлийн гэрээг хариуцагч Х бны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Зейнелийн Үсен, мөн Увс аймгийн Х б-ны захирал Өнөрөө нартай харилцан тохиролцож бизнес зээлийн үндсэн төлбөр 7.975.342,86 төгрөг, автолизингийн зээлийн үндсэн төлбөр 3.856.719,47 төгрөгийг тус тус хасахаар тохиролцсон. Учир нь Х б-ны Баян-Өлгий аймаг дахь салбарын үйлчилгээний заалны голд тавьсан дугуй ширээ охины минь гаран дээр унаж гэмтээсний улмаас хоёр хуруугаа тайруулж нөхөн төлбөр авсан. Тийм боловч одоо охины минь гэмтлийн улмаас гарных нь арьс нүүж цайгаад, дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас бид зээлийн төлбөрөө төлж чадахгүй хүнд байдалд хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зохих хэмжээнд амаар хийсэн гэрээний дагуу зээлийн үндсэн хүүг хасаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х б нь хариуцагч Г.Б, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу ЗГ109 тоот зээлийн үлдэгдэл 7.975.342,86 төгрөг, зээлийн хүү 4.005.727,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480.805,20 төгрөг, автолизингийн зээлийн үндсэн төлбөр 3.856.719,47 төгрөг, зээлийн хүү 1.546.597,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183.958,21 төгрөг, нотариатын зардал 18.500 төгрөг, нийт 18.067.650,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Б, Б.Б нар нь Х б-тай 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ109 тоот зээлийн гэрээ, БГҮ109 тоот барьцааны гэрээ байгуулан 14.000.000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗГ130 тоот барьцаат зээлийн гэрээ, 130 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, БГҮ130 тоот барьцааны гэрээний байгуулан 6.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, суудлын автомашин худалдан авах зориулалтаар авч, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 1-16 тоот хаягт байрлах, гэрчилгээний 1520003023 дугаартай, 3 тал 700 кв.м банзан хашаа, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, Улаан уулын ар талд байршилтай, гэрчилгээний 0369150 дугаартай, 1 га эзэмших эрхтэй газар, 6 ханатай, шалтай гэр, 32 инчийн LCD зурагт, 2 хаалгатай хятад хөлдөөгч, 67-66 УВА улсын дугаартай, Hino ranger маркийн автомашин, 21-61 УВХ улсын дугаартай, Toyota passo маркийн автомашинуудыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан байх боловч хариуцагч Г.Б, Б.Б нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээлийг төлөхгүй байгаа болох нь зохигчийн тайлбар болон дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, ЗГ109 тоот зээлийн гэрээний 7.1, ЗГ130 тоот барьцаат зээлийн гэрээний 8.1-т “Зээлдэгч гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд энэ гэрээний 2.1.5-т заасан нэмэгдүүлсэн хүүг банкинд төлнө” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 7.975.342,86 төгрөг, зээлийн хүү 4.005.727,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480.805,20 төгрөг, автолизингийн зээлийн үлдэгдэл 3.856.719,47 төгрөг, зээлийн хүү 1.546.597,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183.958,21 төгрөг, нийт 18.049.150,35 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Х б нь “нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудыг нотариатаар батлуулсны зардал хэмээн 18.500 төгрөг гаргуулна” хэмээн нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ эдэлснийхээ төлөө гарсан зардлыг өөрөө хариуцах ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 563 дугаар “Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар талууд дээрх зээлийн хүүг хасахаар тохиролцоогүй, хариуцагч Г.Б нь “Зээлийн хүүг хасахаар Х б-ны эрх бүхийн хүмүүстэй тохиролцсон” гэх боловч энэхүү тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хүү хасуулах тухай хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Б, Б.Б нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу ЗГ109 тоот зээлийн үлдэгдэл 7.975.342,86 төгрөг, зээлийн хүү 4.005.727,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480.805,20 төгрөг, автолизингийн зээлийн үлдэгдэл 3.856.719,47 төгрөг, зээлийн хүү 1.546.597,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183.958,21 төгрөг, нийт 18.049.150,35 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х б-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 18.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.288,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 18.049.150,35 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 248.196 төгрөгийг хариуцагч Г.Б, Б.Б нараас гаргуулан нэхэмжлэгч Х б-нд олгох нь зүйтэй.
Хариуцагч Б.Б-д нэхэмжлэлийн хувийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гардуулан өгсөн боловч хариу тайлбараа ирүүлээгүй, хариуцагч Г.Б, Б.Б нар нь эхнэр, нөхөр хэдий ч хариуцагч Г.Б-ын тайлбарыг түүний байр суурь гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн хариуцагч Б.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б овогт Г.Б, С овогт Б.Б нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу ЗГ109 тоот зээлийн үлдэгдэл 7.975.342,86 төгрөг, зээлийн хүү 4.005.727,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480.805,20 төгрөг, автолизингийн зээлийн үлдэгдэл 3.856.719,47 төгрөг, зээлийн хүү 1.546.597,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183.958,21 төгрөг, нийт 18.049.150,35 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х бинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 18.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 248.288,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, Б.Б нараас 248.196 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б-нд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ