Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Г                                                                                                             -|

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.*******, шүүгдэгч Г.*******, хохирогч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох, эрүүгийн 1736000540035 дугаартай 178/2017/ 00113/Э/ индекстэй хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Ховд аймгийн Жаргалант сумын *******, 1 дүгээр баг, 8 дугаар гудамж, ******* тоотод оршин суух, 1971 оны 08 сарын 10-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, үйлчлэгчийн мэргэжилтэй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үйлчлэгчийн ажилтай, аминдаа хувийн 3 өрөө орон сууц, хашаа нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 390000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Г.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Шүүжийн тохой гэх газарт 2017 оны 08 сарын 12- ны өдөр 15 цагийн үед хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.*******ын толгойн зүүн хэсэг рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан нь хэргийн 55 дугаар хуудас дахь “Миний бие 2017 оны 08 дугаар сард Ц.*******ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа тул холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Шүүжийн тохой гэх газарт 2017 оны 08 сарын 12- ны өдөр 15 цагийн үед хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.*******ын толгойн зүүн хэсэг рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Миний бие Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд чих хамар хоолойн эмчээр 7 дахь жилдээ ажиллаж байна. 2013 оны 04 сарын 01-ний өдөр асрагч Байгалмаагийн дүү ын зүүн зажуурыг угаах зорилгоор хатгалт хийсэн. Тухайн үед сүүдэртэй байна гэсэн оноштой орж ирсэн. нь ухаан алдаж сэхээн амьдруулах тасагт ухаангүй байж байгаад 3 хоногийн дараа ухаан орсон. Тэгээд томографийн зураг авахуулаад Улаанбаатар хот руу онош тодруулахаар яваад хавдартай болох нь тогтоогдсон. Тухайн үед миний бие Цагдаагийн байгууллагад шалгагдсан. Шалгалтын явцад миний буруутай үйл ажиллагаа байхгүй гэдэг нь тогтоогдсон. Гэтэл Г.******* нь байнга намайг дарамталж, хэл амаар доромжилж байдаг. 2017 оны 08 сарын 12-ны өдөр эмнэлэгийн ажилчдын баяр болоод “Шүүжийн тохой” гэдэг газар арга хэмжээтэй байхад араас хүн татах шиг болсон. Эргээд хартал Г.******* нь гараараа миний толгойн зүүн хэсэг рүү нэг удаа алгадсан. Тэгтэл мэс заслын эмч Д. болон сэхээний үйлчлэгч Ч.******* нар Г.*******г барьж аваад цаашаа явсан. Миний зүүн чих хатгуулж сонсгол суларсан. Таарах бүрийдээ хэл амаар доромжилж байдагт гомдолтой байна. Хохирол нэхэмжлэхгүй ... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.*******ийн өгсөн... 2017 оны 08 сарын 12-ны өдөр эмнэлэгийн ажилчдын баярын өдрөөр манай БОЭТ-ийн ажилчид Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр ” Шүүжийн тохой” гэх нэртэй газар очиж амарсан. Тэгтэл намайг 15 цагийн орчим амралтын газрын гэрийн гадна бүжиглэж байтал үйлчлэгч Г.******* эмч Ц.******* руу дайраад Д. эмч салгаж харагдсан ... гэх мэдүүлэг / хэргийн 11 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ын өгсөн... 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эмнэлэгийн ажилчдын баярын өдрөөр манай БОЭТ-ийн ажилчид Ховд аймгийн Жаргалант сумын нутаг “Шүүжийн тохой” нэртэй газар очиж амарсан. Тэгтэл 15 цагийн орчим амралтын газрын гэрийн гадна Ц.*******ын ойролцоо зогсож байтал Г.******* ирээд түүний нүүр хэсэг рүү 1 удаа алгадахаар нь очиж салгасан ... гэх мэдүүлэг / хэргийн 12 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.*******ын өгсөн... 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эмнэлэгийн ажилчдын баярын өдрөөр манай БОЭТ-ийн ажилчид Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр “Шүүжийн тохой” нэртэй газар очиж амарсан. Өдөр 15 цагийн орчим амралтын газрын гадна бүжиглээд зогсож байтал Г.******* ирээд хажууд зогсож байсан Ц.*******ын зүүн хацар хэсэг рүү гараараа 1 удаа алгадсан. Тухайн үед Ц.*******ын шил газарт унасан. Тэгээд Д. эмч бид хоёр Г.*******г Ц.*******аас холдуулж авч явсан. Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 13 дугаар хуудас /

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 21- ний өдрийн 421 дугаартай... Ц.*******ын биед гэмтэл учирсан байна. Ц.*******ын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Ц.*******ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Ц.*******ын биед үүссэн дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам -ын 2.4.1- д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доошгүй хугацаагаар сарниулах /түр / гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгтэй хамаарна. Ц.*******ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт / хэргийн 16 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******гийн өгсөн... Ц.******* эмч нь 2013 оны 04 сарын 01-ний өдөр миний төрсөн дүү болох Г.ын зүүн зажуурыг угаах зорилгоор хатгалт хийж ухаан алдуулсан. Тэгээд сэхээн амьдруулах тасагт ухаангүй байж байгаад 3 хоноод ухаан орсон. Улаанбаатар хот явж онош тодруулахад хорт хавдар болох нь тогтоогдож 2014 оны 09 дүгээр сард нас барсан. Миний хувьд Ц.******* эмч тухайн үед хатгаагүй бол миний дүү амьд байх байсан гэж түүнийг буруутгадаг. Тэр үед дүүгээ бодоод л Ц.******* эмчийг нэг удаа алгадчихаад яваад өгсөн. Мөн урьд жил нь байгууллагын ёс зүйн хурлаар орж улмаар нэмэгдэл цалингаа авч чадахгүй байсан. Би тэр үед эрүүл байсан. Нөхөр өвчтэйн улмаас, би ганцаараа ажил хийж гэр бүлээ авч явдаг. Хүүхдүүд сургуульд сурдаг тул Прокуророос сонсгосон нийтэд тустай ажил хийх ялыг эдлэх боломжгүй байна. Иймд миний үйлдсэн гэмт хэрэгт торгох шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү. Хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэжүзлээ.

Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь “шүүхийн хэлэлцүүлэгт болон Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийн 55 дугаар хуудас дахь “Миний бие 2017 оны 08 дугаар сард Ц.*******ын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.. . гэх хүсэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 8 дугаар гудамж ******* тоотод оршин суудаг, болох нь хэргийн 50 дугаар хуудас дахь Жаргалант сумын ******* багийн Засаг дарга Б.гийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* нь ганцаараа ажил эрхэлдэг тул прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг зөвшөөрөхгүй байна. Торгох шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү... гэх хүсэлт болон хэргийн 38 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг санал болгосныг өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******г 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгний торгох ялыг шүүгдэгч Г.*******гаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн 1736000540035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, шүүгдэгч Г.*******гийн ЗАМЗиЫС маркын 42 инчийн зурагтыг битүүмжилсэн, Прокурорын 2017 оны 09 сарын 12- ны өдрийн 5/17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гаар 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь 450000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

  1. Эрүүгийн 1736000540035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.******* нь хохирол нэхэмжлээгүй болохыгтус тус дурдсугай.
     
  2. Шүүгдэгч Г.*******гийн 8АМ811М6 маркын зурагтыг битүүмжилсэн, Прокурорын 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 5/ 17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжпэх тухай“ тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  3. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮҮГЧ       Т.ЦЭЦЭГМАА