| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2017/00114/Э/ |
| Дугаар | 2027/ШЦТ/105 |
| Огноо | 2017-09-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2027/ШЦТ/105
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ.шүүгдэгч Т.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон халх овогт Тогоочийн Цэвэлмаад холбогдох, эрүүгийн 1736000640037 дугаартай 178/2017/00114/Э/ индекстэй хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Ховд аймгийн Жаргалант сумын *******, 5 дугаар багийн ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух, ******* оны 04 сарын 09-ний өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй, ам бүл - 4, 4-16 насны гурван хүүхдийн хамт амьдрах, аминдаа гэр нэг, хашаа нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 100000-200000 төгрөг, ял шийтгэлгүй, ПИ 82040907 дугаарын регистртэй, Боржигон Халх овогт Тогоочийн Цэвэлмаа
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр /
Шүүгдэгч Т.Цэвэлмаа нь 2017 оны 08 сарын 27- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баруун бүс төв зах дээр хохирогч Л.*******ийн түрийвч, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, 400000 төгрөг зэргийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Т.Цэвэлмаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй тул Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хянан хэлэлцэв. .
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Цэвэлмаа нь 2017 оны 08 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баруун бүс төв зах дээр жижиглэнгийн худалдаа эрхэлж байх үедээ хохирогч Л.*******ийн түрийвч, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, 400000 төгрөг зэргийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би 2017 оны 08 сарын 27-ны өдөр зах дээр явж байгаад захын доод талаас тухайн эгчээс дотуур хувцас авсан. Тэгээд буцаж захын доод талын халуун усанд дүүгээ оруулаад буцаж явж байхдаа түрүүвчээ байхгүйг санаад нөгөө эгч дээрээ очиж асуусан. Тэгтэл энд орхиогүй гэж хэлсэн. Зах руу орж эгчдээ хэлээд мөн аавтайгаа утсаар яриад дахин ирж асуухад байхгүй гээд байхаар нь санаа зовоод Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Миний түрийвчинд иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт, эрүүл мэндийн дэвтэр, цээж зураг, 400000 төгрөг нийт 415000 төгрөг байсныг гээгдүүлсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Мөнгөө буцаан авсан. Бусад хохирлыг мөнгөөр төлүүлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 06-07 дугаар хуудас /
Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар ... иргэний үнэмлэх -24000 төгрөг, хэтэвч- 12000 төгрөг, эрүүл мэндийн дэвтэр -400 төгрөг, цээж зураг -1500 төгрөг, оюутны үнэмлэх - 10500 төгрөг, нийт 48400 төгрөг / хэргийн 19 дүгээр хуудас/
Шүүгдэгч Т.Цэвэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би 2017 оны 08 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захын үүдэнд жижиг бараа зардаг лангуун дээрээ байж байсан чинь нэг охин ирээд надаас 1 ширхэг оймс, нэг ширхэг дотоож хоёрыг 5500 төгрөгөөр худалдаж аваад надад мөнгөө өгөөд лангуун дээр байсан бараан дээр түрүүвчээ тавьж орхиод явсан. Тэгээд тэр охины түрээвчийг аваад нээж үзэлгүй шууд лангууны доод талын хайрцаг дотор хийсэн. Тэгээд бараг 2 цагийн дараа нөгөө түрүүвчийг нь онгойлгож үзсэн чинь иргэний үнэмлэхтэй, 380000 төгрөг байсан. Би бэлэн мөнгийг нь аваад түрүүвчийг нь Ховд их сургуулийн жорлон луу очиж бие засах үедээ жорлонгийн хажууд газар хаяад явсан. Тэгээд ойролцоогоор 3- 4 цагийн дараа нөгөө охин ирээд түрүүвчээ асуухаар нь нэлээн удсан юм чинь мэдэхгүй байх гэж бодоод тийм юм үлдээгээгүй мэдэхгүй гэж хэлсэн. Тэр охиныг уулзаад явахаар нь жорлон луу очоод нөгөө түрүүвчээ харсан чинь байхгүй байсан. Лангуун дээрээ ирэхэд нөгөө охин дахин ирээд би энд орхисон санагдаад байна гээд байхаар нь би мэдэхгүй тийм юм байгаагүй гэж хэлсэн чинь нэг их удалгүй яваад өгсөн. Тэгээд маргааш нь надруу Цагдаагийн газраас утастаад ирж мэдүүлэг өг гэж хэлсэн. Тэгээд л цагдаагийн байгууллагад шалгагдаж түрүүвчнээс авсан 380000 төгрөгийг заралгүй байж байгаад хураалгасан. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тухайн охинтой уулзаж хохирол болох 200000 төгрөг нэмж өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгох шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдийн хамт амьдардаг байдлыг харгалзан үзэж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү ... гэх мэдүүлэг
Эд зүйл хураан авсан тэмдэглэлээр ... Т.Цэвэлмаагаас 19 ширхэг 20000/ хорин мянгатАын дэвсгэртийг хураан авч, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр үзлэг хийж, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр...19 ширхэг 20000-ын дэвсгэртийг хохирогч Л.*******ийн эгч М.Тогтбаярт хүлээлгэн өгсөн... баримт/ хэргийн 36-39 дүгээр хуудас/
Хохирогч Л.*******ийн ... Тогоочийн Цэвэлмаа нь 2017 оны 08 сарын 27- ны өдөр учруулсан хохирлыг бүрэн төлсөн ... гэх хүсэлт /хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт болно.
Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т ” бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доошгүй хэмжээг хэлэх ба мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “ энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна“ гэж заасан байх тул шүүгдэгч Т.Цэвэлмаа нь хохирогч Л.*******ийн гээгдүүлсэн 400000 төгрөг болон иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, гэрэл зураг, оюутны үнэмлэх зэрэг нийт 448400 төгрөгний эд хөрөнгийн бусдын эзэмшилд байгааг мэдсээр байжзавшсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бага хэмжээнээс дээш буюу 300001 төгрөгнээс дээш/ хохирол учруулж, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан нь үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Т.Цэвэлмаагийн үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Т.Цэвэлмааг гээгдэл эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т.Цэвэлмаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Цэвэлмаа нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 52 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” - аар ... хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь...эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Л.*******ийн хохирол төлсөн гэх...хүсэлтээр ... шүүгдэгч Т.Цэвэлмаа нь гурван хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг болох нь ... гэрч Э.Энхцэцэгийн 2005 онд Бямбажав гэх залуутай хамт амьдарч байсан. Амьдрал боломжгүйн улмаас хурим найр хийгээгүй. Одоо 4-16 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, энэ оны 8 сараас баруун бүс төв захын үүдэнд жижиг бараа зарж байгаа. Өөр орлого байхгүй... гэх мэдүүлэг, гэрч Э.Оюунбаярын ... Т.Цэвэлмаа нь гурван хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Нөхөр нь салаад явсан. Захын үүдэнд жижиг бараа зардаг. Өөр орлого гэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, хэргийн 53-55 дугаар хуудас дахь Тольтон бургууд овогт Бямбажавын Байгаль 2001 оны 03 сарын 28-ны өдөр төрсөн, Боржигон халх овогт Цэвэлмаагийн Хонгорзул 2009 оны 04 сарын 20- ны өдөр төрсөн, Боржигон халх овогт Цэвэлмаагийн Мөнгөнзул 2012 оны 10 сарын 12-ны төрсөн гэх төрсний гэрчилгээний хуулбар баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Цэвэлмааг гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Цэвэлмааг 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгний торгох ялыг шүүгдэгч Т.Цэвэлмаагаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн 1736000640037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.*******т учирсан 448400 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг дурдаж, шүүгдэгч Т.Цэвэлмаагийн Рапаэопю маркын 32 инчийн зурагтыг битүүмжилсэн, Прокурорын 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 5/17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цэвэлмаагаар 450000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цэвэлмаа нь 450000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. г
| ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ |
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА