Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/841

 

         

 

 

 

 

 

 

  2022          06         07                                       2022/ШЦТ/841

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Б.Эрдэнбаяр,  

шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00155 1700 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Н.Э-ийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь түүний хүү Б.Х-ийг “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуульд оруулж өгнө гэж хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.”

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,

- Н.Энхмандахын гаргасан өргөдөл  /хх-ийн 11/,

- Хохирогч Н.Э-ыг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2021 оны 05 дугаар сарын эхээр манай хүүхэд Шинэ Монгол сургуулийн 1 дүгээр ангид орох гээд шалгалт өгсөн юм тэгсэн манай хүүхэд шалгалтдаа тэнцээгүй, нөхөр бид хоёр Шинэ Монгол сургуулийг манай хүүхдэд тохирох сургууль байна гэж бодоод яаж ийж байгаад хүүхдээ тухайн сургуульд оруулахаар шийдсэн юм, тэгээд манай 10 жилийн хүүхэд Б нь надад өөрийгөө Харумафүжи, нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд хүүхэд оруулсан гэж ярьж байсан юм, тэгээд би Б-ийг манай хүүхдийг Шинэ Монгол сургуульд оруулж өгч чадах байх гэж бодоод залгасан юм, тэгсэн чинь найз нь судлаад үзье би энд тэнд хүүхэд оруулж байсан юм чинь чадах байх гэж байсан тэгээд маргааш нь надруу залгаад би хуучин захирал Наранбаярын сонгуулийн ажилд явж байсан юм, захирлын квотоор оруулж болох байх гэсэн тэгээд надад нэг данс өгсөн ийшээ 5,000,000 төгрөг хийчих гэсэн тэгээд би надад одоогоор 5,000,000 төгрөг байхгүй байна. 3,000,000 төгрөг түрүүлээд хийе гэсэн тэгээд дансанд нь мөнгийг нь хийх гэсэн чинь хувь хүний данс байсан тэгэхээр нь би сургуулийн хандивын данс биш байна хувь хүний данс байна ш дээ гэсэн чинь чи намайг байхад чи санаа зоволтгүй найз нь аргалаад оруулна наадуул чинь сургуулийн дансаар авахаар авлигатай тэмцэх газарт шалгуулдаг юм тэгээд хувь хүний дансаар хийлгэж байгаа юм санаа зоволтгүй гэж хэлсэн тэгэхээр нь би итгээд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны 5026761812 гэсэн данснаас Хаан банкны 5753245891 гэсэн дансруу мөнгөө шилжүүлсэн, энэ данс хүлээн авагч нь Цэцэгжаргал гэж хүн байсан мөнгө шилжүүлсэн цагаас хойш утсаар яриад ингэж байна тэгж байна гэж хэлдэг байсан, тэгээд хааяа утсаа авахгүй байдаг байсан утсаар холбоо барихаар Наранбаяртай ярьсан байгаа болно гэж хэлсэн тэгээд манай хүүхдийн 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн нэрийг шивж оруулна 2021 оны 07 дугаар 01-ний өдөр хүүхдээ бүртгүүл гэсэн тэгээд 6 сар болсон 7 сар болсон хүүхдээ оруулж чадаагүй тэгээд надад 2021 оны 08 дугаар сард хүүхдийг чинь оруулж чадахгүй боллоо гэж хэлсэн тэгээд би мөнгөө авъя гэсэн чинь мөнгө өгсөн хүнтэйгээ ярьсан, утас нь хааяа холбогдохгүй болоод байна гэсэн тэгээд нэг хэсэг утас нь холбогдохгүй байж байгаад надруу өөрөө нэг танихгүй дугаараас залгаад би авлигатай тэмцэх газар шалгуулж байгаад гарч ирлээ гэж надад хэлсэн тэгээд худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн 2021 оны 09 дүгээр сараас эхлээд утас нь холбогдохгүй байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

- Гэрч Л.Цэцэгжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “… Би Хаан банкны 5753245891 дугаарын данс эзэмшдэг би энэ дансыг 2007-2008 оноос хойш эзэмшиж байна.******* нь өөрөө Хаан банкны данс байдаггүй учир Хаан банкны данстай хүнээр миний Хаан банкны дансанд үе үе мөнгө хийлгэдэг байсан 2021 оны 05 дугаар арын 28-ны өдөр Б надруу чат бичээд найзаа чиний дансаар 3,000,000 төгрөг хийлгэж болох уу гэхээр нь би болно гэж хэлсэн тэр өдөр Хаан банкны аппликэшин болохгүй байна гэж хэлсэн тэгсэн чинь намайг за юу ч болсон дансаа өгчих гэж хэлсэн тэгээд би өөрийн Хаан банкны 5753245891 дугаарын дансыг өгсөн тэгсэн чинь миний дансанд удалгүй 3,000,000 төгрөг орж ирсэн тэгээд би тэр мөнгийг нь Б-ийн Төрийн банкны 109200292698 тоо дансанд буцааж хийсэн...“ гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

- Н.Э-ын  хаан банкны 5026761812 дугаар депозит дансны хуулга /хх-ийн 20/,

- *******,  Н.Э нарын мессенжерээр харьцсан зурвас /хх-ийн 21-38/,

- Л.Цэцэгжаргалын хаан банкны 5753245891 дугаар депозит дансны хуулга /хх-ийн 45-49, 58/,

- Баянзүрх дүүгийн ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/172 тоот албан бичиг /хх-ийн 62/,

- *******-ийн төрийн банкны 109200292698 дугаар депозит дансны хуулга /хх-ийн 64-127/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Н.Э-ыг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь түүний хүү Б.Х-ийг  “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуульд оруулж өгнө гэж хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,

- Хохирогч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2021 оны 05 дугаар сарын эхээр манай хүүхэд Шинэ Монгол сургууль 1 дүгээр ангид орох гээд шалгалт өгсөн юм тэгсэн манай хүүхэд шалгалтдаа тэнцээгүй юм тэгсэн манай нөхөр бид 2 Шинэ Монгол сургуулийг манай хүүхдэд тохирох сургууль байна гэж бодоод яаж ийж байгаад хүүхдээ тухайн сургуульд оруулахаар шийдсэн юм тэгээд манай 10 жилийн хүүхэд Б нь надад өрийгөө Харумафүжи, нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд хүүхэд оруулсан гэж ярьж байсан юм тэгээд би Б-ийг манай хүүхдийг Шинэ Монгол сургуульд оруулж өгч чадах байх гэж бодоод залгасан юм тэгсэн чинь найз нь судлаад үзье би энд тэнд хүүхэд оруулж байсан юм чинь чадах байх гэж байсан тэгээд маргааш нь надруу залгаад би хуучин захирал Наранбаярын сонгуулийн ажилд явж байсан юм нэг  захирлын квотоор оруулах оруулж болох байх гэсэн тэгээд надад нэг данс өгсөн ийшээ 5,000,000 төгрөг хийчих гэсэн тэгээд би надад одоогоор 5,000,000 төгрөг байхгүй байна.3,000,000 төгрөг түрүүлээд хийе гэсэн тэгээд дансанд нь мөнгийг нь хийх гэсэн чинь хувь хүний данс байсан тэгэхээр нь би сургуулийн хандивын данс биш байна хувь хүний данс байна ш дээ гэсэн чинь чи намайг байхад чи санаа зоволтгүй найз нь аргалаад оруулна наадуул чинь сургуулийн дансаар авахаар авлигатай тэмцэх газарт шалгуулдаг юм тэгээд хувь хүний дансаар хийлгэж байгаа юм санаа зоволтгүй гэж хэлсэн тэгэхээр нь би итгээд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны 5026761812 гэсэн данснаас Хаан банкны 5753245891 гэсэн данс руу мөнгөө шилжүүлсэн, энэ данс хүлээн авагч нь Цэцэгжаргал гэж хүн байсан мөнгө шилжүүлсэн цагаас хойш утсаар яриад ингэж байна тэгж байна гэж хэлдэг байсан тэгээд хааяа утсаа авахгүй байдаг байсан утсаар холбоо барихаар Наранбаяртай ярьсан байгаа болно гэж хэлсэн тэгээд манай хүүхдийн 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн нэрийг шивж оруулна 2021 оны 07 дугаар 01-ний өдөр хүүхдээ бүртгүүл гэсэн тэгээд 6 сар болсон 7 сар болсон хүүхдээ оруулж чадаагүй тэгээд надад 2021 оны 08 дугаар сард хүүхдийг чинь оруулж чадахгүй боллоо гэж хэлсэн тэгээд би мөнгөө авъя гэсэн чинь мөнгө өгсөн хүнтэйгээ ярьсан утас нь хааяа холбогдохгүй болоод байна гэсэн тэгээд нэг хэсэг утас нь холбогдохгүй байж байгаад надруу өөрөө нэг танихгүй дугаараас залгаад би авлигатай тэмцэх газар шалгуулж байгаад гарч ирлээ гэж надад хэлсэн тэгээд худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн 2021 оны 09 дүгээр сараас эхлээд утас нь холбогдохгүй байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

- Гэрч Л.Цэцэгжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “… Би Хаан банкны 5753245891 дугаарын данс эзэмшдэг би энэ дансыг 2007-2008 оноос хойш эзэмшиж байна.******* нь өөрөө Хаан банкны данс байдаггүй учир Хаан банкны данстай хүнээр миний Хаан банкны дансанд үе үе мөнгө хийлгэдэг байсан 2021 оны 05 дугаар арын 28-ны өдөр Б надруу чат бичээд найзаа чиний дансаар 3,000,000 төгрөг хийлгэж болох уу гэхээр нь би болно гэж хэлсэн тэр өдөр Хаан банкны аппликэшин болохгүй байна гэж хэлсэн тэгсэн чинь намайг за юу ч болсон дансаа өгчих гэж хэлсэн тэгээд би өөрийн Хаан банкны 5753245891 дугаарын дансыг өгсөн тэгсэн чинь миний дансанд удалгүй 3,000,000 төгрөг орж ирсэн тэгээд би тэр мөнгийг нь Б-ийн Төрийн банкны 109200292698 тоо дансанд буцааж хийсэн... “ гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

- Н.Э-ийн хаан банкны 5026761812 дугаар депозит дансны хуулга /хх-ийн 20/,

- *******, Н.Э нарын мессенжерээр харьцсан зурвас /хх-ийн 21-38/,

- Л.Цэцэгжаргалын хаан банкны 5753245891 дугаар депозит дансны хуулга /хх-ийн 45-49, 58/,

- Баянзүрх дүүгийн ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/172 тоот албан бичиг /хх-ийн 62/,

- Л.Цэцэгжаргалын хаан банкны 5753245891 дугаар депозит дансны хуулга /хх-ийн 58/

- *******-ийн төрийн банкны 109200292698 дугаар депозит дансны хуулга /хх-ийн 64-127/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Залилах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно.

            Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч *******-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд *******-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Шүүгдэгч нь хохирогч Н.Э-д 3,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Хохирогч гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *******-т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч *******-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

       4. Шүүгдэгч ******* хохирогч Н.Э-ын  хохирол болох 3,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

      5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА