Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/106

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, улсын яллагч Т.Жавхлантөгс, шүүгдэгч Б.*******, Ү., хохирогч Б.Көгедай, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт гийн нарт холбогдох эрүүгийн 201721000197 дугаартай, 178/2017/00110/Э/ индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, ******* оны сарын 09-ний өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Алтайн сүрлэг ХХК-ний ноосны үйлдвэрт машинист ажилтай, аминдаа хоёр өрөө хувийн сууц, хашааны газар нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1 сая төгрөг ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******

Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, оны 08 сарын 17-ны өдөр төрсөн, *******1 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой , жолоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, ЭЙНК ХХК-д жолоочийн ажилтай, аминдаа хоёр өрөө хувийн сууц, хашааны газар нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1 сая төгрөг, ял шийтгэлгүй, ПЮ дугаарын регистртэй, ******* овогт гийн

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч Ү., Б.******* нар нь 2017 оны 0******* сарын 01-ний өдрөөс 0*******- ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Көгедай, Т., Ж. нарын 241 кг ямааны ноолуурыг залилан мэхэлж, 1р$*******000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар... цагаан өнгийн ноолуур кг нь - *******9000 төгрөг, хар өнгийн ноолуур- *******7000 төгрөг нийт / хэргийн дугаар хуудас/

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би энэ хавар түүхий эдийн ченж хийсэн. Тэр дундаа ноолуур болон адууны дэл сүүл авч байсан. Тэгээд 2017 оны 04 сарын 28-ны өдөр нөхөр Ү.Цамбын хамтаар өөрийн машинтайгаа Ховд сумын багийн нутаг дэвсгэрийн айлуудаас ноолуур авахаар явсан. Б. гэдэг хүн мотоцикльтэй ирээд “танайх ноолуур авах уу” гэхэд би ноолуур авах нь авна одоо мөнгө дууссан, зээлээр өгвөл авна, 10 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлсэн.Тэгээд Б. гэдэг хүн зээлээр ноолуураа өгөхөөр болоод би тэр өдрөө буцаад аймгийн төв ороод 2017 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр Б. гэдэг айлд ноолуур авахаар очсон. Тэднийд хоноод маргааш нь босоод Б. гэдэг айлаас 91 кг ноолуурыг 1 кг ноолуурыг 60,000 төгрөгөөр бодож нийт *******,600,000 төгрөгнөөс 200000 төгрөгийг тухайн үед өгөөд *******,400,000 төгрөгийн ноолуурыг зээлээр авсан. 2017 оны 0******* дугаар сарын 01-ний өдрөөс 1*******-ний хүртэл 1******* хоногийн хугацаанд зээлээр авахаар амаар тохиролцож ноолуурын дүнг дэвтэр дээр бичиж үлдээсэн. Мөн 2017 оны 0******* сарын 08- нд Ховд сумын баг руу айлуудаас ноолуур авахаар очоод Т. гэдэг хүнээс 14******* кг ноолуурыг *******7000 төгрөгөөр бодож нийт 826*******000 төгрөгний ноолуурыг зээлээр авсан. Уг ноолуурын мөнгийг 7 хоногийн дараа өгөхөөр болоод авч явсан. Мөнгийг нь өгч чадахгүй байсан тул 2017 оны 0******* дугаар сарын 22-ны өдөр Б. гэдэг хүнд баталгаа гарган өгч нотариатаар гэрчлүүлэн бичиг хийж өгсөн. Би авсан ноолуураа Байгальмаа гэдэг хүнд сүүлд 14******* кг ноолуурыг ханш унасан байх үед 1 кг- ыг нь **************000 төгрөгөөр бодож 786*******000 төгрөгний ноолуурыг өгсөн. Би ноолуурын мөнгөө өөрөө зарж үрэгдүүлээд дуусчихсан. Манай нөхөр Ү. хамт явсан. Эдгээр хүмүүсийг залилсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан торгох шийтгэл оногдуулж өгнө ... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Ү.Цамбын шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Манай эхнэр Б.******* Ховд аймгийн Ховд сумын багийн айлуудаас ноолуур авна гэхэд нь хамт явсан. Эхнэрийг ямар мөнгөөр ноолуур авч байгаа юм бэ, гэхэд удахгүй түүхий эдийн мөнгө орж ирнэ тэгэхээр нь өгнө гэхэд нь итгэсэн. Манай эхнэр хүнд өртэй байсан тэр мөнгөндөө өгсөн болохыг сүүлд мэдсэн. Эдгээр хүмүүсийн хохирлыг төлж өгнө. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан торгох шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Ховд сумын багийн иргэн ПЛ дугаарын регистртэй, овогт ы Көгедайгийн өгсөн... Манайх нийт 600 гаруй ямаатай тэгээд 2017 оны 04 сарын 2*******-наас эхэлж ямаагаа самнасан. 2017 оны 0******* сарын 01 - ний өдөр Б.******* түүний нөхөр Ү. нар ирсэн. Тэд нар манай гэрт хоноод 10 хоногийн дараа буюу 2017 оны 0******* сарын 10-ны өдөр мөнгийг нь өгнө одоо мөнгө бэлэн байхгүй байна гээд 96 кг 300 г ноолуур зээлээр аваад явсан. Тэгээд би өөрөө 2017 оны 0******* дугаар 10-ны өдөр ирээд уулзсан чинь ноолуур өгсөн газар мөнгө өгөхгүй байна мөнгө орж ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш мөнгө ирэхгүй байна гэсээр байгаад 2017 оны 0******* сарын 22-ны өдөр хүртэл явж байгаад тэр өдөр би Б.*******, Ү. нартай мөнгө өгөх тухай бичиг хийж нотариатаар гэрчлүүлсэн боловч өгөхгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Одоо 3200000 төгрөгийг төлөөгүй байгаа. Үүнийг төлүүлж өгнө үү ... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, ПЭ 860431 дугаарын регистртэй / Жантекей овогт гийн ын өгсөн... Манай өөрийн өмчлөлд нийт 0 гаруй ямаа байдаг юм. Уг мал нь манай ах болох Т.ы хотонд байдаг тэгээд энэ жил малынхаа ноолуурыг самнаад байж байтал нэг өдөр манай ах Т. нь “энд нэг хүн ноолуур авна гээд байна аймгийн ханшнаас 2000 төгрөгөөр илүү авна” гэж байна гэж ярихаар нь би тэгээд мөнгө нь бэлэн юм уу гэж асуухад бэлэн биш байна мөнгийг нь 2 хоноод банкаар мөнгө ирэхээр өгчихнө гэж байна гэж байна гэхээр нь тэгвэл өгөөд надруу явуулчихаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл удалгүй аймгийн төвд манай хашаанд ноолуураа аваад ирсэн. Тэгээд мөнгө байхгүй бол өгөхгүй гэж хэлсэн чинь тухайн үед мөнгө одоо байхгүй байна амралтын өдөр таарсан ажлын өдөр болохоор шууд мөнгийг чинь банкнаас аваад өгье гэж хэлэхээр нь итгээд өөрийнхөө 70 кг ноолуурыг 1 кг-ыг нь *******7000 төгрөгөөр тооцоод зээлээр өгсөн. Тэгээд би ажлын өдөр болохоор нь нөгөө хүнтэй утсаар яриад “мөнгө авъя” гэж хэлсэн чинь мөнгө орж ирээгүй байна. Би ноолуурыг чинь хотруу ачуулчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд би дахиад 3 хоногийн дараа дахиад мөнгөө авах гээд утсаар ярьсан чинь ноолуурыг чинь хотод хүнд өгчихсөн байгаа гэж хэлэхээр нь би нөгөө өгсөн гэх хүнтэй нь ярихад тэр хүн нь би тийм Б.******* гэдэг хүнийг танихгүй гэж хэлсэн. Би Б.*******тай уулзаад яасан вэ гээд тулгаад асуусан чинь мөнгө үрчихсэн гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юмаа. Би нийт 70 кг ноолуурыг 1 кг-ыг *******7000 төгрөгөөр бодож нийт 3990000 төгрөгний ноолуурыг зээлээр өгсөн. Би 2280000 төгрөг буцааж авсан байгаа. Одоо 1710000 төгрөг дутуу байна ... гэх мэдүүлэг / хэргийн 63-64 дүгээр хуудас/

 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Ховд сумын баг оршин суух, ПЛ дугаарын регисртэй/ овогт ы ы өгсөн... Би 2017 оны 0******* дугаар сарын 0*******-06-ны үед байх Ховд сумын багийн нутаг өөрийн хаваржаандаа ямаагаа самнаад байж байтал манайд улаан өнгийн машинтай аймгийн төвөөс ноолуур авч байна гэсэн Б.******* өөрийн нөхөр Ү.Цамбын хамт ирсэн. Тэгээд ноолуур авах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо зээлээр авна, маргааш Ховд ороод банкин дээрээс мөнгө аваад өгчихнө гэхээр нь би аман гэрээ байгуулаад өөрийн ямаагаа самнасан 7******* кг, манай дүү Ж.ын ямааны ноолуур болох 70 кг нийт 14******* кг ноолуурыг 1 кг -ыг нь *******7000 төгрөгөөр бодоод нийт 82*******0000 төгрөгний ноолуурыг зээлээр өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь мөнгөө авах гээд залгасан чинь мөнгө өгөөгүй мөнгө дансанд орж ирээгүй байна гэж худлаа ярьсаар өдийг хүрсэн. Одоо үлдэгдэл 3700000 төгрөгийг төлүүлж өгнө үү... гэх мэдүүлэг/ хэргийн 67-69 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ю.Байгалмаагийн өгсөн... Б.*******, Ү. нарыг түүхий эд авдагаар нь мэднэ. 2017 оны 0******* дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна надаас 6 сая төгрөг аваад оронд нь 3 удаа ноолуур авчирч өгсөн. Тухайн үед 1 кг ноолуурыг *******4000 төгрөгөөр бодож авсан. Нийт 10*******00000 төгрөгний ноолуур өгсөн. Би *******ад урьд нь 3000000 төгрөг өгсөн, мөнгө дутаад байна гэж гуйгаад байхаар нь 3000000 төгрөг өгсөн. Тэр мөнгөө авч чадахгүй байж байгаад ******* сарын эхээр өгсөн ноолуурын мөнгөнөөс нь суутгаад тооцоо хийчихсэн юм. Б.******* уг нь мөнгөтэй байсан. Сүүлийн үед орлого нь муудаж эхэлсэн. Хүнээс мөнгө зээлээр аваад нэлээд өрийн сүлжээнд орсон юм шиг санагдсан ... гэх мэдүүлэг/хэргийн 70-71 дүгээр хуудас/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэжүзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.*******, Ү. нар нь 2017 оны 0******* сарын 01-нээс 0*******-ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд сумын багийн нутаг дэвсгэрт хаваржиж байсан хохирогч Т., Б.Көгедай болон Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух Ж. нараас 241 кг ноолуурыг “ бэлэн мөнгө байхгүй байна аймгийн төв ороод банкнаас мөнгө аваад шилжүүлнэ, ажлын өдөр болохоор мөнгийг нь өгнө гэж “ өөрсдийн 1**************000 төгрөгний ноолуур эзэмшилдээ шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдэж үлэмж хэмжээний хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгг шүүгдэгч Б.*******, Ү. нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Көгедайгийн өгсөн... 96.2 кг ноолуурыг 64000 төгрөгөөр тооцож, 6140000 төгрөгнөөс 700000 төгрөгийг бэлэн өгч, *******400000 төгрөгийг зээлээр авсан. Тухайн үед 10 хоногийн хугацаатай зээлээр авсан боловч ноолуур авсан газар мөнгө өгөхгүй байна гээд мөнгөө өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Одоо 3200000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.ы өгсөн... Ноолуур авах гэсэн боловч мөнгөгүй болчихлоо, маргааш мөнгийг өгнө, Ховд аймаг ороод мөнгийг чинь явуулна” гэж хэлээд манай болон дүү Ж. нарын нийт 14******* кг ноолуурыг *******7000 төгрөгөөр тооцож, 82*******0000 төгрөгний ноолуурыг авсан. Маргааш нь мөнгөө авахаар залгасан боловч мөнгө орж ирээгүй байна гээд өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Одоо хохиролд 427*******000 төгрөг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг, хохирогч Ж.ын өгсөн... нэг өдөр манай ах Т. нь утасдаад Ховд аймгаас хүмүүс ноолуур авч байна. Аймгийн төвийн ханшнаас 2000 төгрөгөөр илүү авч байна. Гэхдээ зээлээр авна гэж байна гэхээр нь аймаг руу өгөөд явуулчих гэсэн. Тэгээд манай гэрт ирээд амралтын өдөр байна, ажлын өдөр болохоор банкнаас мөнгийг чинь аваад өгнө гэхээр нь зээлээр өгөөд явуулсан. Тэгээд ажлын өдөр болохоор мөнгөө авах гэсэн боловч мөнгө орж ирээгүй байна гэсэн. Дахин 3 хоноод залгахад мөнгө орж ирээгүй байна л гэсэн. Өөрийн биеэр уулзаад тулгаад асуухад мөнгийг үрчихсэн гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Одоо 1710000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг, Эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар... цагаан өнгийн ноолуур кг нь - *******9000 төгрөг , хар өнгийн ноолуур- *******7000 төгрөг ... зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ү. Б.******* нар нь хохирогч Б.Көгедай, Т., Ж. нарыг хуурч, итгэлийг эвдэж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эзэмшлийн 1**************000 төгрөгний ноолуурын эзэмших эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэжүзнэ.

Шүүгдэгч Б.*******, Ү. нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 31-32 дугаар хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” -аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, Ү. нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Ү. нарыг тус бүрийг 4*******0 нэгж буюу 4*******0000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Т. нь 3700000 төгрөг, хохирогч Ж. нь 1300000 төгрөгний хохирол төлүүлэхээр шүүхэд хүсэлт ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Көгедай нь 3200000 төгрөгний хохирлыг төлүүлэх хүсэлт гаргасан ба тухайн хохирлыг шүүгдэгч Б.*******, Ү. нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, *******10 дугаар зүйлийн *******10.1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Ү. нараас нийт 8200000 төгрөг гаргуулан хохирогч Т.д 3700000 төгрөг, Б.Көгедайд 3200000 төгрөг, Ж.т 1300000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 201721000197 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн копка маркын зурагтыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 08 сарын 14-ний өдрийн *******/12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “- ыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт гийн нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ыг 4*******0 нэгж буюу 4*******0000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч гийн Цамбыг 4*******0 нэгж буюу 4*******0000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аар 4*******0000 төгрөг, Ү.ар 4*******0000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Ү. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

  1. Эрүүгийн 201721000197 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, *******10 дугаар зүйлийн *******10.1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Ү. нараас нийт ЕрОО^ООО /найман сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Т.д 3700000 төгрөг, хохирогч Б.Көгедайд 3200000 төгрөг, хохирогч Ж.т 1300000 төгрөгийг тус тус олгосугай.