Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/107

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, улсын яллагч А.Анхбаяр, хохирогч Ж., шүүгдэгч Д.*******-*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******-*******д холбогдох эрүүгийн 1736000340034 дугаартай, 178/*******017/ 0115/Э/ индекстэй хэргийг *******017 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Ховд аймгийн Жаргалант сумын *******, ******* дугаар багийн ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух, 199******* оны 03 сарын 07-ны өдөр төрсөн, *******5 настай, эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, нийгмийн ажилтаны мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Насан туршийн боловсрол төвд нийгмийн ажилтан ажилтай, аминдаа гэр нэг, суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого- 470000 төгрөг, ПВ9*******0*******714 дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******-*******

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч Д.*******-******* нь Ховд аймгийн Буянт сумын нутаг “Ченжийн тохой” гэдэг газар *******017 оны 07 сарын 01-ний өдөр бэргэн эгч Ж.тэй маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Ховд аймгийн Буянт сумын багт оршин суух, ПВ 8108*******08 дугаарын регисртэй /гийн ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.,.*******017 оны 07 сарын 01-ний өдөр гэртээ байхад манай хадам аав болон ээж манай гэрийг барьж өгөхөөр ирсэн. Манай дүү Д.*******- Эрдэнийн эхнэр надтай маргалдсан. Тэгтэл нөхрөө дуудаад нөхөр Д.*******- ******* нь ирээд миний шилэн хүзүүнээс гараараа татаж газар унагаж, нүүр лүү түлхэж, хөл рүү өшиглөсөн. Миний дух шалбарч, зүүн хөлний гуяны гадна хэсэгт хөхөрсөн байсан. Тэгээд би уурлаад хувцасаа солиод аймгийн төв рүү явсан. *******4 айлын орон сууцанд манай дүү Э.Мөнхзаяад ирж хэлсэн. Манай нөхөр даралт харвасан, намайг нөхрөө харж хандсангүй гэж хэлээд цохисон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол байхгүй... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э.Мөнхзаяагийн өгсөн... *******017 оны 07 сарын 07- ны өдөр манай ээж Ж. нь ах Э.Амарзаяа бид хоёрт “ танай аавын дүү Д.*******-******* намайг цохиод миний зүүн гуя одоо хавдчихсан байна“ гээд үзүүлэхэд гуяны урд хэсэгт хөхрөөд хавдчихсан байсан. Ээж Д.*******- Эрдэнийн эхнэрт “чи яагаад миний хоёр хүүхдийн хоолойг хэрчинэ гэж хэлсэн бэ” гэж асуухад нөхрөө дуудаж зодуулсан гэж байсан. Бид хоёр *******017 оны 06 сарын 01-ний өдөр талбай гараад Бямбацэцэг эгчийн дэргэд очиход “хоолойг чинь хэрчинэ” гэж байсан. Бид хоёр яагаад тэгж хэлж байгааг асуухгүй яваад өгсөн. Манай ээжийн хөл өмнө нь хөхрөөгүй байсан. Манай ах Д.*******-*******, ээж хоёр урьд нь маргалдаж байгаагүй... гэх мэдүүлэг/ хэргийн 18 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнхзаяагийн өгсөн... *******017 оны 07 сарын 01- ний өдрийн 16 цагийн үед эгч Ж. *******4 айлын орон сууцанд ирээд “намайг Д.*******-******* цохичихлоо” гэж уйлаад бид нарт хэлсэн. Тэгээд юунаас болж цохисон талаар асуухад” өөрийн нөхөр Д.Энхтөрийг эмнэлэгт хэвтсэн байхад эргэж тойрсонгүй, гээд маргалдаж Д.*******-******* толгой руу цохиод газар унагаад хөл рүү өшиглөсөн гээд үзүүлэхэд зүүн хөлний гуя хэсэгт тойрог хэлбэртэй хөхрөөд энэ тэндээ цус шүүрсэн байдалтай байсан. Тэгээд бид нар Цагдаагийн байгууллагад хандах болсон. Урьд нь цохилоо зодлоо гэж ирж байсан удаа байхгүй... гэх мэдүүлэг/хэргийн *******1 дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******017 оны 07 сарын 06- ны өдрийн 346 дугаартай ... Ж.ийн биед гэмтэл учирсан байна. Ж.ийн биед духанд *******.5 см зулгаралт, зүүн хөлний гуяны гадна доод хэсэгт 10x5 см цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Ж.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ж.ийн биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан *******014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох

 

журмын *******.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хэргийн *******9 дүгээр хуудас /

Шүүгдэгч Д.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... *******017 оны 07 сарын 01-ний өдөр 15 цагийн үед манай эхнэр Бямбацэцэг над руу залгаад “намайг ирээд авчих гэхээр нь “Ченжийн тохой”-д ахын гэр барьж байсан газар очсон. Тэгээд бэр эгч Ж.д ахыг өвчтэй байхад хаана байсан, гэрээ янзлахад яадаг юм гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд уурлаад байхаар нь нүүр лүү нь гараараа нэг удаа түлхсэн. Гэтэл гэрийн туурганд тээглээд газар унасан. Толгой дагз хэсэгт нь гараараа дарж байгаад “чи худлаа хэлээд яваад байхгүй шүү“ гэж хэлсэн. Тухайн үед Ж. газраас босоод хувцасаа солиод Ховд аймгийн төв рүү ганцаараа явчихсан. Өөр хэрүүл маргаан болоогүй. Миний цохилтоос гэмтэл учраагүй гэж бодож байна ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзлээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: шүүгдэгч Д.*******-******* нь Ховд аймгийн Буянт сумын нутаг “Ченжийн тохой” гэдэг газар *******017 оны 07 сарын 01-ний өдөр бэргэн эгч Ж.тэй маргалдаж улмаар нүүр болон хөлөнд нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ж.ийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Мөнхзаяа, гэрч Э.Мөнхзаяагийн мэдүүлэг, шинжээчийн 346 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй , хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Д.*******-******* нь өөрийн цохилтоос хохирогч Ж.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учраагүй гэх боловч хохирогч Ж.ийн ... миний нүүр лүү түлхэж, шилэн хүзүүнээс гараараа татаж унагаад, зүүн хөлний том булчин луу хөлөөрөө өшиглөсөн ... гэх мэдүүлэг, гэрч Э.Мөнхзаяагийн... Манай эгч Ж. манай нөхрийн дүү Д.*******-******* намайг зодлоо гээд уйлчихсан ирсэн. Толгой руу цохиод газар унахаар өшиглөсөн гээд үзүүлэхэд зүүн талын гуяны хэсэгт тойрог хэлбэртэй хөхрөөд, энэ тэндээ цус шүүрсэн байсан... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн *******017 оны 07 сарын 06-ны өдрийн 346 дугаартай ... Ж.ийн биед гэмтэл учирсан байна. Ж.ийн биед духанд *******.5 см зулгаралт, зүүн хөлний гуяны гадна доод хэсэгт 10x5 см цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт, насанд хүрээгүй гэрч Э.Мөнхзаяагийн ... Манай ээжЖ. нь танай аавын дүү Д.*******- ******* намайг зодлоо гээд үзүүлэхэд гуяны урд хэсэгт хөрөөд хавдсан байсан... гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байгаа болно.

Шүүгдэгч Д.*******-******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 5******* дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байгааг шүүх ял оногдуулахдаа харгалзан үзэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******-Эрдэнийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******-*******эр 450000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн 1736000340037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж. хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.*******-Эрдэнийн эзэмшлийн “ЗКагр” маркын зурагтыг битүүмжилсэн, Прокурорын *******017 оны 09 сарын 07-ны өдрийн 5/15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.*******, 36.6, 36.7, 36.8,

36.10, 36.13 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******-Эрдэнийг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******-*******эр 450000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******-******* нь 450000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

б.Эрүүгийн 1736000340037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж. хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

  1. Шүүгдэгч Д.*******-Эрдэнийн эзэмшлийн “ЗНагр” маркын зурагтыг битүүмжилсэн, Прокурорын *******017 оны 09 сарын 07-ны өдрийн 5/15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  2. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******- *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХЙИ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА